Есүс худал хэлж байх боломж байгаа юу?
Есүсийн тухай хамгийн хурц шүүмжлэлийг хэлдэг хүмүүс ч
гэсэн Есүсийг худалч гэж хэлсэн удаа бараг байхгүй. Худалч гэдэг илэрхийлэл бол
Есүсийн цэвэр ёс суртахуунлаг байдал, ёс зүйн өндөр түвшингийн сургаалтай
нийцдэггүй. Есүс Өөрийн гэрчлэлээсээ өөр оршихуй юм бол, албаар худал хэлж
хүмүүсийг будлиулсан байх боломжыг ч тооцох хэрэгтэй.
Түүхэнд хамгийн алдартай бас нөлөө бүхий улс төрийн
бүтээл бол Никколо Макиавеллийн 1532онд бичсэн ‘ll principle’ юм. Энэ номд
зохиолч үнэнч байдал, итгэл, шударга байдлаас илүү эрх мэдэл, амжилт, имидж,
ашигтай нөхцлийг ихээхэн дөвийгөдөг. Зохиолч улс төрийн зорилгоо биелүүлж
байвал худал хэлсэн ч асуудалгүй гэдэг.
Есүс зөвхөн эрх мэдэл, нэр хүнд, амжилтын төлөө худал
үгээр халхалж Өөрийнхөө үйлсийг бий болгох боломж байгаа юу? үнэндээ Есүсийг
эсэргүүцэж байсан Иудейчүүд Есүсийг мэхэлж байна гэж гэрчилж худалч болгохыг
хичээж байсан. Зарим хүмүүс Есүст асуулт тавьж алдаанд хүргэх гэж өөрийнхөө
заль мэхэнд оруулах гэж байсан. Гэвч Есүс гайхмаар тогтвортой хариул барьж
байсан.
Бидний судлах асуулт бол энэ юм. Есүс амьдралаараа худалч
байсан бол, тийм болгосон санаа юу вэ? Есүс Бурханыг худалтай эсрэгцдэг гэж заадаг
байсан тул худал хэлж Эцэгээ баярлуулах гэсэнгүй л байх. Мөн элч нарынхаа төлөө
худал хэлээгүй байх. Яагаад гэвэл элч нараас нэгээс бусад нь Есүсийг орхисоноос
өөрийнхөө амь насыг өгөхийг илүүд сонгосон юм.(“Элч нар Есүсийг Бурхан
гэж итгэсэн үү?”-нийтлэлээс уншина уу). Тэгвэл нийцүүлж болмоор
хоёр асуудал байна, гэхдээ хоёуланд нь тайлбартай.