Юуг авахын тулд?
Олон хүмүүс өөрт нь ашигтай болохоор худал хэлдэг. Үнэндээ, ихэнх худал
ярианы эхлэл бол өөрийн ашиг сонирхол байдаг. Есүс Өөрийнхөө тухай худал
хэлсэнээр олж авах зүйл юу вэ? хамгийн тод хариулт магадгүй эрх мэдэл байх.
Есүсийг Бурхан гэж итгэсэн бол Есүст олон эрх мэдэл олгогдох байсан(тийм учраас
Ромын хаан зэрэг эртний хаад, удирдагч нар өөрийгөө бурханлаг чанартай гэж
гэрчилдэг ч удаатай).
Ийм тайлбарын асуудал бол Есүс Өөрөө хаан ширээнд суух бүх оролдлогоо
орхисон байсан явдал ба үүний оронд эрх мэдлээ урвуулан ашиглаж эрх мэдлийн
төлөө тэмцэж байгаа хүмүүсийн амьдралыг зэмлэсэн үнэн юм. Мөн Есүс янхан юмуу
уяман өвчтэй хүмүүс зэрэг хаягдаж орхигдсон хүмүүст гараа сунгасан бөгөөд тэд
нар нь нөлөө гэж байхгүйгээс ч дорд хүмүүс байлаа. Үнэхээр сонин гэж хэлэхээс
аргагүй ч Есүсийн үйлдэж байсан бүх үйлс, үг нь эрх мэдлээс эсрэг зүгрүү чиглэж
байсан.
Эрх мэдэл нь Есүсийн зорилго байсан бол ямар ч аргаар хамаагүй загалмайнаас
бултах байсан. Гэвч Есүс элч нартаа загалмай бол Өөрийнх нь хувь бөгөөд хийх
ёстой зүйл гэж олон удаа хэлсн. Ромын загалмай дээр амиа алдсанаар эрх мэдлийг
олж чадна гэж үү?
Мэдээж үхэл гэдэг бол бүгдийг үнэн төрхөөр харуулдаг хүчтэй. Бас олон
хүмүүс өөрийн итгэлийн төлөө амиа золиослосон ч мэдэгдчихсэн худал зүйлээс болж
амиа өгөхөөр зэхэх хүн бараг байхгүй. Есүс Өөрийн хувийн зорилгоо биелүүлэхийн
төлөөх бүх найдвар ч гэсэн загалмай дээр төгсөнө. Гэвч эцсийн мөчийг хүртэл
Есүс цор ганц Бурханы Хүү болох гэрчлэлээ орхиогүй юм. Шинэ Гэрээний эрдэмтэн J.
I. Пакер энэ гарчигийг Есүсийн Бурхан болохыг илүү тодруулдаг гэж үздэг.[22]