Тэгвэл Есүс ямар Бурхан бэ?
Зарим хүмүүс Есүсийг Бурханы нэг хэсэг төдий гэж ярьдаг.
Гэхдээ бид бүгд Бурханы нэг хэсэг бөгөөд бидний зүрхэнд Бурханы үр оршдог гэсэн
санаагаар Есүсийн үг болон үйлдэлийг тайлбарлах боломжгүй. Тэр бодол бол
ревизионист(revisionist, дахин загварчлах үзэл) үзэлтэй адил бөгөөд Есүсийн
сургаал болон итгэл, түүний элч нарын ухаарсан Есүсийн сургаалаас хол юм.
Есүс Иудейчүүдийн ойлгодог Бурхан, бас Хуучин Гэрээнд
дүрслэгдсэн Нэгэнтэй адил Бурхан бол Тэр бөгөөд Нью Аеж хөдөлгөөн(New Age movement)-ий
ойлгодог бурханаас өөр гэдгийг зааж хэлдэг. Есүс юмуу Түүний дагалдагч нар
оддын дайн киног үзээгүй учир Бурханы тухай дурьдахдаа огторгуй сансарын хүчний
тухай ч хэлээгүй. Есүс Бурханы ойлголтоор дамжуулан дурьдсан утга санааг дахин
тодорхойлох нь сайн санаачлага биш.
Луис ингэж тайлбарлав :
Үүнийг заавал хэлэхгүй бол
болохгүй. Индиантай адил олон бурханч үзэлтэй бол өөрөө бурханы нэг хэсэг эсвэл
бурхантай хамт оршдог гэж хэлж болно. Гэхдээ Есүс Өөрөө Иудей хүн байсан тул
тийм утгаар Бурханыг хэлэх боломжгүй. Тэдний хэлэнд Бурхан гэдэг нь энэ
ертөнцийн гадна байдаг Оршихуй буюу өөр бусад аливаа зүйлээс хязгааргүй
ялгаатай гэх утгатай юм. Энэ ойлголтыг ойлговол Есүсийн хэлсэн утга санаа,
энгийнээр харвал, хүний амнаас гарсан ямар ч үгнээс илүү хамгийн цочирдом зүйлс
гэдгийг ойлгох болно.[19]
Есүсийг агуу багш гэж хүлээн авч нөгөө талаар Бурхан гэж дуудахаас
татгалздаг хүмүүс ч бий. Дейзм буюу бид Томас Жефферсон ёс зүй болон ёс
суртахууны тухай Есүсийн сургаалыг хүлээж авах ч Есүсийн Бурхан болохыг хүлээн
аваагүйг мэднэ.[20] Гэвч өмнө нь хэлсэн шиг илүү ойлгож уншвал Есүс Өөрөө
гэрчилсэн Оршихуй биш бол, өөр санааг гаргаж ирэх хэрэгтэй болох авч ямар ч
санаа Есүсийг агуу ёс суртахууны багш болгодоггүй. Луис ингэж гэрчилдэг. “Би
одооны хүмүүс Есүсийн тухай хэлдэг үгнүүдээс хамгийн мулгуу үгийг хэлүүлэхгүйн
тулд хичээж байгаа. Тэр бол энэ үг. ‘Би Есүсийг агуу ёс суртахууны багш гэдгийг
хүлээж авахад бэлэн байна. гэхдээ Өөрийгөө Бурхан гэж гэрчилсэнийг нь хүлээж
авахгүй.’ Энэ үг л бидний хэрхэвч хэлж болохгүй үг юм.”[21]
Луис үнэнийг хайж байхдаа Есүсийн тодорхойлолт бол дан ганцхан гэдгийг
ухаарчээ. Есүс Өөрийгөө гэрчилснээр, хүний төрхөөр ирсэн Бурхан мөн байх, эсвэл
тэр гэрчлэл нь бүр буруу. Гэрчлэл нь буруу байх аваас Есүс агуу ёс суртахууны
багш болох боломжгүй. Албаар худал хэлсэн эсвэл Өөрийгөө Бурхан гэж андуурсан
сэтгэцийн асуудалтай байх нь.