Есүс Өөрийгөө Абрахам болон Мосегийн Бурхан гэж гэрчилсэн үү?
Есүс үргэлжлүүлэн сонсож буй хүмүүсийг будлиантуулах илэрхийллээр Өөрийгөө
гэрчилж байв. Пайперын хэлснээр Есүс дараахтай адил зоримог үгсийг хэлж байсан.
“Абрахамаас өмнө Би байсан”[11] Марта болон тэр эмэгтэйн эргэн тойронд байсан
хүмүүст ингэж хэлсэн. “Би бол амилалт ба амь мөн. Надад итгэгч нь үхсэн ч
амьдарна”[12] үүнтэй адил утга бүхий, “Би бол ертөнцийн гэрэл”[13] “Би бол
Бурханд хүрэх цорын ганц зам”[14] “Би бол ‘үнэн’”[15] гэсэн үгийг ч хэлж байв.
Тэгвэл ийм олон үг нь Бурханы Ариун Үг болох “Би байдаг(I AM / ego eimi)”-аас
хожим хэлэгдлээ.[16] Эдгээр гэрчлэлүүдээр дамжуулан Есүс юуг илэрхийлэх гэсэн,
“Би байдаг” гэдэг үг хэр чухал вэ?
Ойлгохын тулд дараах нөхцөл байдлыг ойлгох хэрэгтэй. Хуучин Гэрээгээс
харвал Мосе шатаж буй бутанд Бурханы нэрийг асуухад Бурхан ингэж хариулдаг. “Би
байдаг.” Бурхан Мосед Өөрийгөө цорын ганц Бурхан бөгөөд Бурхан л цаг
хугацаанаас хамааралгүйгээр үргэлж оршин байсан гэсэн үнэнийг илчилж өгсөн юм.
Итгэмээргүй боловч Есүс бас Өөрийнхөө тухай ингэж хэлсэн. Тэгвэл асуулт нь
“яагаад?” юм.
Мосегоос хойш удирдагч байсан ямар ч Иудей хүн өөрийгөө эсвэл хэнийг ч “Би
байдаг” гэсэн үгийг хэрэглээгүй. Тэгсэнээр Есүс “Би байдаг” мөн гэж хэлэх үед
Иудейн удирдагч нар хилэгнэв. Нэг удаа тэд яагаад Есүсийг алах гэснээ
тайлбарласан ч удаа бий. “яагаад гэвэл Та хүн байтлаа Өөрийгөө Бурхан болгож
байна.”[17]
Есүс Бурханы нэрийг дурьдсан үйлдэл нь шашны удирдагч нарыг ихэд
хилэгнүүлжээ. Чухал зүйл нь Хуучин Гэрээний эрдэмтэд Есүсийн хэлсэн үгийг
тодорхой мэдэж байсан явдал юм. Есүс Өөрийгөө орчлон ертөнцийн Бүтээгч гэж
хэлсэн. Бурханыг доромжилсон гэсэн агуулга бүхий зүйл нь энэ гэрчлэлд байсан
юм. Өөрийгөө Бурхан хэмээсэн Есүсийн гэрчлэл үнэн болохыг гүнзгий ойлгоё гэвэл
өөр зүйлсийг ч шалгах хэрэгтэй.
C. S. Луис эхэндээ Есүсийг ямар ч баримтгүй домог төдийгөөр бодож байв.
Гэвч домгийн тухай маш сайн мэдэх зохиолын урлагийн суут ухаантан тэрээр Есүс
бол бодит хүн байсан гэсэн дүгнэлтэд хүрсэн. Луис Есүстэй холбоотой баримтуудыг
судлахдаа Есүс бодит хүн төдийгүй тэр хэнээс ч ялгарч байгаад үнэмшлээ. Тэр
ингэж бичиж үлдээсэн.
“Би үнэхээр хүнд цохилтонд орсон. ‘Тэр үед тэнд байсан Иудейчүүдээс гэнэт
Өөрийгөө Бурхан юм шиг ярих нэгэн Эрэгтэй гарч ирлээ. Өөрөө гэмийг уучилдаг
гэж, үргэлж оршин байсан гэсэн. Төгсгөлийн үе ирэхэд ертөнцийг шүүхийн тулд
ирнэ гэсэн.’”[18]
Луист Есүсийн гэрчлэл нь энгийн мэргэн хүн эсвэл шашны удирдагч гэж үзэхэд
дэндүү утга төгөлдөр, сааталгүй байсан. (Есүсийн бурханлаг
шинж чанарын тухай илүүг уншихыг хүсвэл “Есүс Өөрийгөө Бурхан гэж гэрчилж
байсан уу?”-нийтлэлийг уншина уу.)