Search This Blog

Tuesday, November 6, 2018

Есүс Бурхан уу?


Есүс Өөрийгөө Бурхан гэж гэрчилсэн үү?

Тэгвэл Есүс Өөрийгөө Бурхан хэмээн гэрчилсэн гэж олон эрдэмтэн үнэмшдэг шалтаан нь юу вэ? продюссер мэргэжилтэй Жон Пайпер нь Бурхан л цор ганц эрх мэдэлтэй гэж Есүс гэрчилсэн гэх тайлбарыг хийдэг.

“... Есүсийн нөхөд болон дайснууд Түүний үг болон үйлдэлд хэдэн ч удаа алмайрч байсан. Бусад шиг замаар алхаж байгаад эргэж хараад ингэж хэлсэн гэнэ. ‘Абрахамаас өмнө би байсан’ бас, ‘Намайг харсан бол Эцэгийг ч харсантай адил’ мөн Бурханы доромжилсон гэсэн шүүмжлэлд өртсөний дараа тайван хоолойгоор ингэж хэлсэн. ‘Хүний Хүү газар дээр нүглүүдийг уучлах эрх мэдэлтэй’, бас үхсэн хүнд хоёр үг л хэлж. ‘бос!’, ‘урагшаа гараад ир!’ ингэж хэлсэн даруйд биелэлээ олно. Нуурт хуй салхи салхилвал, ‘намд!’ гэж хэлж, хэдхэн талхыг ‘мянга мянган хүмүүсийн идэх талх бол!’ гэж хэлэв. Хэлсэн даруйд бүхэн нь биелж байв.”[7]

Тэгвэл ийм үгээр дамжуулан Есүсийн илэрхийлэх гэсэн зүйл юу вэ? Есүс энгийн Мосе, Елиа, Даниел шиг эш үзүүлэгчид байх боломжтой юу? Сайн мэдээний номнуудаас харахад Есүс Өөрийгөө эш үзүүлэгчээс илүү Нэгэн болохыг хэлсэн агуулга ч байгаа. Өөрийнхөө талаар тийм үг хэлж байсан эш үзүүлэгч байсангүй, бүр ямар ч эш үзүүлэгч өөрийгөө Бурхантай адилтгаж байсангүй.

Зарим хэсэгт Есүс ‘Би бол Бурхан’ гэж хэлээгүй гэдэг. “Би бол Бурхан” гэж хэлээгүй нь үнэн. Гэвч Есүс бас “Би бол хүн” эсвэл “Би бол эш үзүүлэгч” гэж хэлсэн хэсэг ч байхгүй. Тийм ч гэлээ Есүс үнэхээр хүн байсан бөгөөд түүний дагалдагчид Есүсийг Мосе юмуу Елиа шиг эш үзүүлэгч гэж бодож байсан. Тэгвэл Есүс Өөрийгөө эш үзүүлэгч гэж хэлээгүй учир эш үзүүлэгч биш гэж хэлэхийн адилаар “Би бол Бурхан” гэж хэлээгүй гэсэн шалтгаанаар бурханлаг биш гэж дүгнэх боломжгүй.

Үнэхээр Есүсийн Өөрийн тухай хэлсэн үгс нь тэрээр ердийн нэг гэгээнтэн эсвэл эш үзүүлэгч байсан гэсэн бодолуудтай эсрэгцэнэ. Есүс Өөрийгөө олон удаа Бурханы Хүү гэж хэлсэн. Есүс Бурханы Хүү гэсэн гэрчлэл нь хэтэрсэн зүйл үү гэсэн асуултанд U2 хамтлагын дуучин ингэж хэлжээ.

                  “Үгүй ээ. Миний бодлоор хэтэрсэн гэрчлэл биш. Хардаа. Хүмүүсийн хандлага үргэлж ийм. Есүс бол агуу эш үзүүлэгч байсан, маш сонирхолтой хүн байсан нь тодорхой, Елиа, Мухаммед, Будда, Күнз зэрэг бусадтай адил утгатай үг их хэлсэн гэж ярьдаг. Гэвч Есүс ийм бодлыг зөвшөөрдөггүй. Шууд хэлье л дээ. Христ ингэж хэлсэн. – үгүй. Би бол багш гэсэн утгаар хэлээгүй болохоор багш гэж бүү дууд. Би эш үзүүлэгч ч гэж хэлээгүй. Би бол Хүн төрхөөр ирсэн Бурхан хэмээнэ.” Тэгэхлээр нь хүмүүс ингэж хандана. Яах юм бэ? зүгээр эш үзүүлэгчээр байвал бид хүлээж авья.”[8]

Есүсийн гэрчлэлийг судлахаас өмнө, Тэрээр гэрчлэлээ цорын ганц Бурхан байдаг гэсэн Иудейн итгэлд тулгуурлан гэрчилсэн гэдгийг ойлгох хэрэгтэй. Зөв итгэлтэй Иудей хүн бол хэзээ ч нэгээс дээш бурханд итгэдэггүй. Тэгээд Есүс Өөрийн Эцэг(Бурханд) ингэж залбирангаа цор ганц Бурханд итгэдэг итгэлээ харуулсан юм. “Цорын ганц үнэн Бурхан”[9]

Харин энэ залбирлыг хийхийн зэрэгцээ Есүс Өөрийгөө Эцэгтэйгээ үргэлж хамт оршиж байсанг ч дурьддаг. Филип Есүст Эцэгээ харуулаач гэж хүсэх үед Есүс ингэж хариулсан. “Би та нартай хамт ийм удаан байхад чи Намайг таньж мэдсэнгүй гэж үү, Филип ээ? Намайг харсан нь Эцэгийг харсан.[10] Тэгвэл дараагийн асуулт энэ байна. “Есүс Өөрийгөө орчлон ертөнцийг бүтээсэн Еврейн Бурхан гэж гэрчилсэн үү?”