Search This Blog

Tuesday, November 6, 2018

Есүс Бурхан уу?


Агуу шашны удирдагч уу?

Хачирхалтай нь Есүс Өөрийгөө шашны удирдагч гэж хэлж байсангүй. Шашны удирдлагад нэрээ дэвшүүлсэн эсвэл зоримог мөрийн хөтөлбөрөө тулгасан удаагүй бөгөөд хүмүүсийг дагуулахдаа ч ердийн шашны хүрээнээс бараг гадна нь үргэлжлүүлж байсан.

Есүс өөр шашны удирдагч нартай харьцуулахаар гайхамшигтай ялгааг харуулдаг. Хинди соёлд өссөн Рави Закариас(Ravi Zacharias) нь Дэлхийн шашныг судалж Есүс Христээс өөр бусад шашны үүсгэн байгуулагч нарын хооронд суурь ялгааг олжээ.

“Олон шашнаас харвал дагагчиддаа буулгах тушаал, өөрөөр хэлбэл амьдралын зарчим гэж байна. Зороастер(Zoroaster)-т найдах биш, Зороастерийн ярианд чихээ тавьж байна. Намайг төрүүлсэн оршихуй бол Будда бус, бид Буддын ‘хутагтын дөрвөн үнэн’-ээс сургамжыг олж байгаа юм. Мухаммед намайг өөрчилдөг юм биш, Кораны үзэсгэлэнтэй байдал нь бидний сэтгэлийг хөдөлгөдөг юм. Харин үүнээс эсрэгээр Есүс Өөрийн сургаалаа зүгээр нэг дамжуулж, тайлбарласангүй. Есүс Өөрөө сургаал тэр чигтээ байжээ.”[5]

Закариасын үгэнд байх үнэн нь сайн мэдээний номнууд дээр гардаг Есүсийн сургаал нь энгийн “Намайг дуурай”, “Намайг дага” эсвэл “Миний үгийг сахь” гэх үгийн тоо бүрээр батлагдана. Мөн Есүс Өөрийн хамгийн түрүүнд хийх үүрэг бол гэм нүглийг уучлах явдал гэдгээ тодоос тод илэрхийлсэн ба энэ бол зөвхөн Бурханы хийх үйл байлаа.

Хьюстон Смит өөрийн ном World’s Great Religions-доо ингэж бичжээ. “тухайн үеийн хүмүүст дэндүү том гайхшралыг өгсөнөөс үүдэн төрөх асуулт нь ‘Энэ ямар хүн бэ?’ биш, ‘Энэ хүн юу вэ?’ байсан гэгээнтэн зөвхөн хоёр байв. Нэг нь Есүс, нөгөөх нь Будда юм. Энэ хоёрын хэлсэн хариулт эсрэгцсэн нь сонирхолтой. Будда би бурхан биш хүн гэж тодорхой хэлж, хожим нь өөрийг нь шүтэх оролдлогууд бий болно гэж таамагласанаас гарцаагүй. Харин Есүс Өөрийгөө Бурхан болохыг гэрчилсэн юм.”[6]

Энэ нь Есүс Өөрийн тухай юу гэж ямар гэрчлэлийг үнэхээр хийсэн болохыг шалгах дараачийн шат уруу үргэлжлэх бөгөөд өөрөөр хэлбэл, Есүс үнэхээр Өөрийгөө Бурхан болохыг хэлснийг шалгаж үзэх хэрэгтэй.