Агуу ёс суртахууны багш байсан уу?
Зарим шашнууд ч гэсэн Есүсийг агуу ёс суртахууны багш
байсанг хүлээн зөвшөөрдөг. Энэтхэг улсын удирдагч Махатма Ганди Есүсийн ёс
суртахуунтай амьдралтай холбоотой утга төгөлдөр үгийг хэлж өндрөөр үнэлсэн. [1]
Яг адилханаар Иудейн эрдэмтэн Иосеф Клауснер ингэж
хэлжээ. “Есүс хамгийн цэвэр, цэцэн ёс суртахууныг заасныг нь хэн ч хүлээн
зөвшөөрдөг ба тийм сургаал нь эртний мэргэдүүдийн тушаал, сургамж сургаалаас
хол давсан зүйл юм.”[2]
Есүсийн уулан дээрх сургаал нь хувь хүний хэлсэн
тунхгуудаас хүн төрөлхтний түүхэнд хамгийн шилдэг сургаал хэмээн танигдсан.
Үнэндээ өнөөдрийн бидний “тэгш эрх, шударга ёс”-ийн тухай мэдэж байгаа
ойлголтуудын ихэнх нь Есүсийн сургаалаас үүдэлтэй. Христчин бус түүхийн
эрдэмтэн Вилл Дюрант “Есүс ‘тэгш эрх, шударга ёс’-ны төлөө амьдарч, эцэсгүй
тэмцсээр ирсэн. Өнөө цагт байсан бол Сибирь уруу цөлөгдөх байсан байх. ‘Хэн та нарын дунд агуу
болохыг хүснэ, тэр хүн та нарын зарц болог’ гэсэн нь ердийн мэргэн
ухаан дунд, ялангуяа улс төрийн бүх үзэл суртлын тухайд орвонгоор нь эргүүлсэн
санаа байсан юм” хэмээн Есүсийн тухай хэлжээ.[3]
Олон хүмүүс Гандитай адилаар Есүс хүний эрхэмлэх ёс
суртахуунлаг зарчмыг заасан багш хэмээн бодож ёс суртахууны тухай Есүсийн
сургаал болон өөрийнхөө сургаалыг тусгаарласан юм. Энэ нь Америкийг байгуулсан
хүмүүсийн нэг Томас Жефферсон ерөнхийлөгчийн сонгосон арга буюу Шинэ Гэрээнээс
Есүсийн бурханлаг шинж чанарыг дурьдсан мэт хэсгийг хасч, ёс суртахуун, ёс зүйн
сургаалын хэсгийг нь үлдээж байв.[4] Тийнхүү зассан шинэ гэрээг биедээ авч явж
байсан Жефферсон Есүсийг түүхэн дэх хамгийн агуу ёс зүйн багшаар хүндэтгэдэг
байсан ч байж мэднэ.
Үнэндээ Америкийн тусгаар тогтнолын тунхагт Жефферсоны
бичсэн тодрон харагдах өгүүлбэр нь хүмүүн л бол хэн ч бай хүйс, үндэс угсаа,
нийгмийн байр сууриас хамааралгүйгээр Бурханд маш үнэ цэнэтэй гэх Есүсийн
сургаал суурьтай. Тусгаар тогтнолын тунхагт ингэж бичигдсэн. “Бид бүх хүн тэгш
байхаар бүтээгдсэн ба хэн ч булаашгүй эрхийг Бүтээгчээс авсаныг үнэн нь
тодорхой(self-evidence) болохыг тунхаглаж байна.”
Гэвч Жефферсон нэгэн асуултанд хариулсангүй. Есүс бол
Бурхан гэсэн гэрчлэл нь худал бол агуу ёс суртахууны багш байж чадахгүй юм.
Харин Есүс Өөрийгөө Бурхан гэж гэрчилсэн үү? Есүсийн гэрчлэлийг судлахаас өмнө
тэрээр зүгээр агуу шашны удирдагч байх боломжыг шалгах хэрэгтэй.