Search This Blog

Monday, November 5, 2018

Есүс Бурхан уу?


Ямар үйлсийг үлдээхийн тулд?

Тэгвэл хэрэв Есүс хувийн ашиг сонирхлын төлөө худал үйлдэхээс дэндүү эрхэм нэгэн байсан гэвэл, Түүний гэрчилсэн үгс нь өв үлдээхийн тулд зохиомол зүйл байсан байж болно. Гэвч би од хүн(superstar) болж болно гэсэн ч хүмүүс үхэх хүртлээ зодуулж занчуулаад загалмай дээр хадагдах ёстой гэвэл од болох хүслэнтэй хүмүүсийн зориг нь хурдацтай унтрах болно.

Энд илүү гайхалтай үнэн байна. Есүс Бурханы Хүү болох Өөрийн гэрчлэлийг орхивол хэзээ ч шүүмжлэлд өртөхгүй юм. Загалмайд хадагдсан гол шалтгаан бол Тэр Өөрөө Бурхан гэсэн гэрчлэл ба үүнийгээ үгүйсгэхгүй гэсэн эрмэлзэл байсан юм.

Найдвартай байдал, түүхэн нэр хүндтэй болох нь Есүс худал ярих шалтаг нь болсон бол ядуу Иудейн тосгонд төрсөн мужааны хүү өөрийн нэрийг Дэлхий даяар дурсгах дүр зургийг таамаглах боломжыг яаж тайлбарлах вэ? Өөрийнх нь захиасыг удаан хугацаанд дамжуулагдах болно гэдгийн яаж мэдсэн бэ? Есүсийн дагалдагч нар зугтаж, Петр Түүнийг үгүйсгэсэн. Шашины өвийг үлдээхийн тулд эхэлсэн оролдлого гэж үзэхэд дэндүү хангалтгүй юм.

Түүхчид Есүсийг худал хэлсэн гэж боддог болов уу? Эрдэмтэд Есүсийн ёс суртахуунд бага зэрэг ч болтугай дутагдал бий эсэхийг хайхын тулд Түүний үг болон амьдралыг нэг нэгэнгүй судалжээ. Үнэндээ үнэхээр шантрашгүй скептикчид ч Есүсийн ёс суртахуунлаг байдал болон ёс зүйн цэвэр байдалд гайхширдагаа нууж чаддаггүй.

Түүхч Филип Шарфынхаар, Христитгэлийн түүхэнд, мөн энгийн дэлхийн түүхэнд Есүс худал хэлсэн гэсэн нотолгоо нэг ч байхгүй. Тэр ингэж гэрчилдэг. “Логик ухаан болон ердийн мэдлэг, туршлага гэсэн талаас харвал, яаж худалч бөгөөд дээрэнгүй, ялзарсан гэх хүн, түүхэнд хамгийн цэвэр, эрхэм хамгийн төгс үнэн болохуйц мэдрэмжийг, бодитойгоор өгдөг дүрийг үүсгээд эхнээсээ дуустал ягштал тэрийгээ баримтлах вэ?”[23]

Есүс худал хэлсэн гэсэн тайлбар бол Тэрээр заасан бас тэрийгээ Өөрөө хэрэгжүүлсэн ба үүнийхээ төлөө амиа өгсөн гэсэнд эсрэгцдэг бодол юм. Ихэнх эрдэмтэдэд бол энэ нь байж боломжгүй яриа ажээ. Гэвч Есүсийн гэрчлэлийг үгүйсгэхийн тулд өөр тайлбар хэрэгтэй. Мөн Есүсийн гэрчлэл худал бол, нөгөө талаар Есүс худал яриагүй бол, одоо үлдсэн ганц тайлбар бол Тэр Өөрийгөө хуурсан байх явдал.