Search This Blog

Monday, November 5, 2018

Есүс Бурхан уу?


Есүс Өөрийгөө хуурсан уу?

Хүн төрөлхтний төлөөх хичээл зүтгэлийг нь үнэлэн 1952 онд Нобелийн шагнал хүртсэн доктор Швейцер(Albert Schwitzer) Есүсийн тухай өөрийнхөө өнцгөөс харжээ. Доктор Швейцер Есүс Өөрийгөө Бурхан гэж гэрчилсэн шалтгаан бол сэтгэцийн асуудал гэж дүгнэлт хийжээ. Өөрөөр хэлбэл Есүсийн гэрчлэл худал боловч албаар худал хэлсэн хэрэг биш гэсэн үг. Энэ үгээр бол Есүс Өөрийгөө бодитоор Мессиа гэж итгэхээр хууртсан гэсэн үг.

Луис бас энэ тайлбарыг нарийвчлан судалсан. Тэгээд Есүсийн гэрчлэл худал бол, Есүс бол галзуу хүн байхаас өөр аргагүй гэж дүгнэлт гаргасан. Луис юу гэж бодсон гэвэл өөрийгөө бурхан гэж гэрчилдэг хүн агуу ёс суртахууны багш байх боломжгүй юм. “Гарцаагүй өөрийгөө чанасан өндөг гэдэгтэй ялгаагүй сэтгэцийн асуудалтай нэгэн юмуу, тамын элч хоёрын аль нэг нь байх.”[24]

Есүсийн амьдрал, үгийг судалсаар ирсэн олон эрдэмтэн Есүсийг туйлын гэмээр ухамсартай хүн гэж хүлээн зөвшөөрдөг. Өөрийн амьдрал мөнх амь болон хувийн скептик үзлээр дүүрэн байсан ч алдарт Францын философич Роуссеау(Rousseau, Jean Jacques 1712~78) нь Есүсийн манлайлагч/superiority, supremacy/ зан чанар болон сэтгэлзүйн статусыг ийм үгээр хүлээн зөвшөөрчээ. “Төсөөллийн доторх зөв шударга хүний тухай Платоны тайлбар ягштал Есүсийн төрхтэй таарч байдаг. ... Сократын амьдрал болон үхэл нь философичийн амьдрал болон үхэл боловч, Есүсийн амьдрал ба үхэл бол Бурханы амьдрал ба үхэл байв.”[25]

U2-ын Боно “галзуу амьтан” бол Есүст лав өгөхөөргүй хоч гэсэн дүгнэлтэнд хүрчээ.

“Эцэст нь Есүс Өөрийн гэрчилдэг тийм Нэгэн юмуу, эсвэл төгс галзуурсан амьтан болж таарна. Өөрөөр хэлбэл, давтагдашгүй алуурчин байсан Чарльз Мансон мэтийн сэтгэцийн асуудалтай байсан гэсэн үг. Хошигнол биш шүү. Сэтгэцийн асуудал нэгэнээс үүдэн хүн төрөлхтний иргэншил хөгжиж цэцэглэх хугацаанд бас бүх хүн төрөлхтний тэн хагасаас дээш хувь нь хувь заяа нь бүрэн өөрчлөгдсөн гэсэн үг л дээ. Ийм хэмжээнд бол үнэхээр ноцтой асуудал гэж бодогдож байна...”[26]

Тэгвэл Есүс худалч эсвэл сэтгэцийн асуудалтай байсан уу? эсвэл Бурханы Хүү байв уу? “агуу ёс суртахууны багш” гэж Есүсийг хүлээн зөвшөөрсөн ч бурханлаг байдлыг нь үгүйсгэсэн Жефферсоны бодол зөв байв уу? Сонирхолтой нь Есүсийг дэмжигчид юмуу дайснуудыг бүгд хамаатуулаад Түүний үгийг сонссон тэд бүгд Есүсийг энгийн ёс суртахууны багшаас илүүгээр бодоогүй үнэн юм. Есүстэй уулзсан хүмүүс дийлэнх нь хилэгнэл, айдас эсвэл шүтэн бишрэх зэрэг 3 сэтгэл хөдлөлийг мэдэрсэн.

Есүс Христийн гэрчлэл биднээр сонголт хийхийг шаардаж байна. Луисын хэлсэнээр Есүсийг зүгээр нэг агуу шашны удирдагч эсвэл шилдэг ёс суртахууны багш төдийхөнөөр бодомгүй. Луистай адил өмнө нь скептик үзэлтэй байсан хүмүүс ч энэ үгээр бид шийдвэр гаргах хэрэгтэйг хэлдэг.

                  “Сонголт хийх ёстой. Энэ Хүн өнгөрсөнд, бас одоо Бурханы Хүү эсэх, эсвэл сэтгэцийн асуудалтай юмуу үүнээс ч дор эсэхийг шүү дээ. Мунхаг гэж давшаад амыг нь таглах юмуу, нулимдаг ч юмуу, чөтгөр гээд алдаг юмуу, Түүний хөл дор нь өвдөг сөгдөн Эзэнээ болгож хүлээж авч Бурханаа болгодог юмуу, сонгох хэрэгтэй. Гэвч Есүс хүн буюу агуу багш гэх мулгуу үгийг хэлж болохгүй. Есүс Өөрөө ч тэгсэн удаагүй. Тийм санааг ч тээж байсангүй.”[27]

Луис өөрийн бичсэн ном болох ‘Цэвэр Христитгэл’-дээ Есүсийн тодорхойлолтыг судалсны дүнд, Есүс Өөрийнхөө тухай гэрчилсэн агуулга бол ягштал зөв гэдэг дүгнэлт хийжээ. Есүсийн амьдрал болон үгийн тухай нарийвчлан судалсан энэ гоц ухаантай зохиол судлаач өмнө нь итгэж байсан шашингүй үзлээ орхиод хичээл зүтгэлтэй Христитгэгч болсон юм.

Хүний түүхэнд хамгийн агуу асуулт бол энэ. “Үнэхээр Есүс Христ гэж хэн байв?” U2-ын Боно, C. S. Луис зэрэг олон хүмүүс хүний төрхөөр Дэлхийд ирсэн Бурхан бол Есүс гэдэг дүгнэлтийг хийсэн. Энэ үнэн бол Есүс өнөөдөр ч амьд байна. Бас Есүсийн дагалдагч нарын бодол ч тийм байна.



Есүс үнэхээр үхээд амилсан уу?

Бидний үед хамгийн чухал асуултын нэг нь “Үнэхээр Есүс Христ гэж хэн байв?” юм. Есүс зүгээр л мэргэн хүн байв уу? эсвэл Паул, Иохан зэрэг элч нарын итгэсэн шиг хүн бол төрсөн Бурхан байв уу?

Харин Есүс Христийн амилалтын тухайд итгэлээс өөр хүлээн авах аргагүй юу? эсвэл түүхэн барим байгаа юу? зарим скептикүүд энэ явдлыг худал гэдгийг батлахын тулд судалсан байна. Тэд юуг олов?


Есүс амьдралын утга учрыг өгч чадах уу?

“Яагаад Есүс гэж?” нь Есүсийг өнөө цагт хэр үнэ цэнэтэйн хариуг өгдөг. Есүс ийм амьдралтай холбоотой чухал асуултуудад хариу өгч чадах уу? “би хэн бэ?” “би яагаад энд байгаа вэ?” бас “би хаашаа явж байна вэ?” Есүс амьдрал болон бид хүн төрөлхтний энэ дэлхийд мэндэлсэн зорилгын тухай гэрчилсэн бөгөөд, бид Есүсийг эсэргүүцэх юмуу хэрэггүй гэж шүүмжлэхээс өмнө ийм гэрчлэлүүдийг нь шалгаж үзэх хэрэгтэй. “Яагаад Есүс(Why Jesus)” гарчигтай нийтлэл бол Есүсийг яагаад энэ газар дээр ирсэн ба Есүсийн дахин ирэлт нь хүн төрөлхтөнд ямар утгатайг тайлбарлана.