Search This Blog

Sunday, October 7, 2018

Есүс бодитой оршин байсан уу?


Эрт үеийн Христийн бус талын тайлбар

Ellen Johnson болон зарим скептикүүд Есүстэй холбоотой “Түүний эргэн тойрны бичиг баримтын дутагдал” бол Есүс оршин байгаагүйн нотолгоо гэж хэлдэг.

Гэхдээ тэр үед амьдарч байсан аливаа хүний тухай нотолгоо бараг олдоц муутай. Ихэнх эртний бичиг баримтууд дайн, гал түймэр, хулгай дээрэм эсвэл элэгдлээс үүдээд I зуун дотроо устаж үгүй болсон.

Ромын эзэнт гүрэнтэй холбоотой Христийн талын бус бичгүүдийн ихэнхийг цэгцэлсэн M. Blaiklock-оор бол “онцгойлоод Христийн амьдралын тухай материал бараг олдоцгүй” гэж хэлэн, Юлиус Цезарь зэрэг бусад удирдагч нартай холбоотой баримтууд ч байхгүй байна гэжээ. [9]

Гэхдээ Цезарийн оршин байсанд эргэлздэг нэг ч түүхч байхгүй. Darrel Bock-ынхоор бол Есүс алдартай улс төрч юмуу гавьяат баатар биш байсан болохоор “бидэнд байгаа материалд Есүс гарч ирч байгаа нь л  гэхэд үнэхээр гайхамшигтай чухал зүйл” гэж хэлэв. [10]

Тэгвэл Bock-ын хэлсэн материал юу байсан бол? Есүсийг нэрлэсэн эртний түүхчдийн дунд Христитгэлтэй холбоотой бус бичигч хэн бэ? Эхлээд Есүсийн эсрэг зогсогчдын тухай үзье.

Иудейн түүхч : Есүсийн оршин байсанг үгүйсгэсэнээр хамгийн ашигтай хүмүүс бол Иудейчууд юм. Гэхдээ Иудейчууд гагцхүү Есүсийг бодитой байсан гэж тооцдог. “Зарим Иудейн материалуудыг үзвэл Есүсийг өөрсдийг нь эсэргүүцсэн бодит хүнээр дүрсэлжээ.”[11]

Энэ нь “Христ гэгдэх Есүсийн дүү” Иаковын тухай бичиж байсан Иудейн түүхч Flavius Josephus-ийн тухай юм.[12] Есүс бодит хүн биш бол Josephus яагаад ингэж хэлэв?

Мэтгэлцэх шалтаг болохоор өөр үгийг нь та сонсвол Josephus бол Есүсийн тухай маш өргөн сэдвийг дэвшүүлсэнийг мэдэх болно.[13]

                   “Энэ үед Есүс гэдэг нэртэй хүн байсан. Түүний үйлс нь нинжин, ёс суртахуунтай нэгэн гэж мэдэгдсэн. Иудейчуудын зарим нь, бүр өөр улсын хүмүүс Түүний шавь болсон. Пилат Түүнд загалмайд цовдлох ял өгөн алсан. Тэгсэн ч Есүсийн шавь нар Түүний шавь байх хэргэмээ орхиогүй. Энэ дагалдагчдынхаар бол Есүс загалмайд цовдлогдсон ч гурван өдрийн дараа өөсдийнх нь өмнө гарч ирсэн ба дахин амьдарсан гэнэ. Иймээс хүмүүс бүгд Есүсийг Мессиа гэж бодсон.”[14]

Гайхшруулмаар үгс байгаа ч Josephus-ийн Есүсийн оршин байсан тухай ийм илрүүлэлтийг олон эрдэмтэд хүлээн авч байна.[15]

Израилийн эрдэмтэн Shlomo Pines ингэж бичжээ. “Христитгэлийг хамгийн ихээр эсэргүүцдэг хүмүүс хүртэл Есүсийг оршин байсанд эргэлзсэнээ илэрхийлсэн удаагүй.”[16]

Дэлхийн түүхч Will Durant-ынхаар I зуунд амьдарч байсан Иудей эсвэл Иудей бус хүмүүсээс Есүсийн оршин байсанг үгүйсгэж байгаа хүн байхгүй гэж өгүүлэв.[17]


9.         Quoted in Josh McDowell and Bill Wilson, Evidence for the Historical Jesus (Eugene, OR: Harvest House, 1993), 23.
10.      Darrell L. Bock, Studying the Historical Jesus (Grand Rapids, MI: Baker, 2002), 46.
11.      D. James Kennedy, Skeptics Answered (Sisters, OR: Multnomah, 1997), 76.
12.      Flavius Josephus, Antiquities of the Jews (Grand Rapids, MI: Kregel, 1966), 423. The quote is from book 20 of the Antiquities.
13.      Ibid., 379. Quotation is from the Arabic translation of Josephus’ words about Jesus because some scholars believe the Christian version, which affirmed Jesus’ resurrection as historical, was altered. However, the Arabic translation cited here was under non-Christian control, where alterations by Christians would have been virtually impossible.
14.      Bock, 57.
15.      McDowell and Wilson, 42-43.
16.      Ibid., 44.
17.      Will Durant, “Caesar and Christ,” vol. 3 of The Story of Civilization (New York: Simon & Schuster, 1972), 555.