Археологи
Цаг хугацаа Есүстэй холбоотой олон нууцуудыг далдалсан ба
эдгээр далдлагдсан нууцууд саяхнаас илчлэгдэж эхэлжээ.
Хамгийн чухал илрүүлэлтүүд бол XVlll-ХХ зуунд олдсон
эртний гар бичмэл эх хувилбарууд гэж хэлж болно. Эдгээрийн тухай дараа нь үзье.
Мөн археологичид Шинэ Гэрээн дээр гардаг Есүсийн тухай үгтэй
таарах олон газар нутаг бас олдворуудыг олжээ. Malcolm Muggeridge нь Английн
олон нийтийн мэдээллийн хэрэгслийн тоймч бөгөөд BBC-д телевизтэй холбоотой
ажлаар Израильд зочлохдоо тийм нотолгоонуудыг харахаас өмнө Есүсийг хуурамч гэж
боддог байжээ.
Шинэ Гэрээний Есүстэй холбоотой түүхүүдэд гардаг
газруудтай холбоотой мэдээллийг дамжуулсны дараа Muggeridge ингэж бичжээ.
“Есүсийн төрөлт, үйлчлэл, загалмайд хадагдсан зэргийн тухай итгэл надад төрж
эхэлсэн. Би Есүс гэдэг хүн үнэхээр оршин байсанг ухаарсан юм...”[5]
Гэвч XX зуунаас өмнө Ромын амбан захирагч Понти Пилат
болон Иудейн тэргүүн тахилч Иосеф Каиаф нарын тухай баттай нотолгоонууд
илрүүлэгдээгүй байсан. Хоёул Есүсийг загалмай дээр хадсан гол хүмүүс юм.
Скептикүүд ийм дутуу нотолгоонууд Есүсийг үлгэр байсанг нотолдог гэж хэлдэг
байжээ.
Харин 1961 онд археологичид “Понти Пилат, Иудейн амбан
захирагч” гэсэн нэр бичигдсэн шохойн чулуун тоосгыг олжээ. Тэгээд 1990 онд
Каиафын нэр бичигдсэн булшны хайрцаг ч олдлоо. Энэ нь “ямар ч эргэлзэх
шаардлагагүй” жинхэнэ гэдэг нь батлагдсан юм.[6]
Мөн 2009 оныг хүртэл Есүсийн төрсөн нутаг Назар нь
түүнийг амьд байхад оршин байсан гэсэн нотолгоо үгүй байв. Rene Salm ба зарим
скептикүүд l зууны үед Назар хот оршин байсан нотолгоо үгүй байгаа нь
Христитгэлийн ноцтой алдаа гэж боддог байв. 2006 Salm нь өөрийн бичсэн ном Myth
of Nazareth дээрээ ингэж бичжээ. “Либераль сэтгэгчид ээ, ерөөгөөрэй... бидний
мэдэх Христитгэл одоо л нэг устаж магадгүй юм!”[7]
Тэгсэн 2009 оны 12-р сарын 21 өдөр, археологичид l зууны
Назар хотод хэрэглэж байсан лагийн хэлтэрхийг олсон ба энэ жижиг тосгон
Христийн үед оршин байсан нь нотлогдлоо хэмээн зарласан юм. Есүс үнэхээр Назар хотоос гаралтай юу?
Ийм археологийн илрүүлэлтүүд Есүс тэнд яг байсанг
нотлоход хангалттай биш ч гэсэн түүний амьдралыг бичсэн сайн мэдээний номнууд
нотолно. Түүхчид улам их олдож байгаа археологийн олдворууд нь Есүсийг
эсэргүүцэх бус харин ч баталж өгч байгаа гэж хэлдэг. [8]
5. Malcolm Muggeridge, Jesus Rediscovered (Bungay, Suffolk, UK: Fontana, 1969), 8.
6. Jennifer Walsh, “Ancient bone box might point to biblical home of Caiaphas,” MSNBC.com, August 31, 2011,http://www.msnbc.msn.com/id/44347890/ns/technology_and_science-science/t/ancient-bone-box-might-point-biblical-home-caiaphas/.
7. Rene Salm, “The Myth of Nazareth: The Invented Town of Jesus,”American Atheist.org, December 22, 2009, http://www.atheists.org/The_Myth_of_Nazareth,_Does_it_Really_Matter%3F.
8. Paul Johnson, “A Historian Looks at Jesus,” speech to Dallas Seminary, 1986.