Search This Blog

Sunday, October 7, 2018

Есүс бодитой оршин байсан уу?


Ромын хаанчлалын эхэн үеийн Ромын түүхчид зөвхөн хаантай холбоотой чухал үйл явдал, хүмүүсийн тухай бичиж үлдээдэг байв. Есүс мөн улс төр юмуу цэргийн хэргийн хувьд Ромд тийм ч чухал хүн биш байсан тул Ромын түүхчид дундаас Есүсийг дурьдсан хүн маш цөөхөн байдаг. Гэхдээ Ромын түүхчдийн дунд чухал хүмүүс болох Tactius ба Suetonius нар нь Есүсийн оршин байсанг хүлээн зөвшөөрдөг.

                   Tacitus(МЭ 55-120) нь Ромын эхэн үеийн түүхчдээс хамгийн алдартай түүхч бөгөөд Christus(Христ хэмээх үгийн Грек хэл дээрх илэрхийлэл) Тибериус хааны үед амьдарч байсан ба “Понти Пилатаас хавчлагыг эдэлсэн. Есүсийн сургаал нь Ромд хүртэл хүрсэн, Христэд итгэдэг хүмүүсийг гэмтэнд тооцож загалмайд цовдлох зэрэг олон аргаар шийтгэж байсан” гэж бичжээ.[18]

                   Suetonius(МЭ 69-130) нь “Chrestus”-ийг суртал нэвтрүүлэгч гэж өгүүлжээ. Ихэнх эрдэмтэд үүнийг Есүс гэж боддог. Мөн тэрээр энэ үед Христитгэлтнүүд Неро хааны хавчлагыг авсан гэж бичсэн.[19]

Ромын эрх баригчид : Христитгэлтнүүд Ромын хаан(Цезарь)-ы оронд Есүсийг хаан гэж хүлээж авсан учир Ромын дайсан гэгдэж байсан. Ромын хаан хоёр хаанаас гадна бусад эрх баригчид энэ талаас захидал бичиж байсан ба Есүс болон эхэн үеийн Христитгэлтнүүдийн үүслийн талаар ч дурьдсан.[20]

                   Плини(Pliny the Younger) нь Траянь хааны үеийн амбан захирагч байжээ. МЭ 112 онд Плини Христ итгэлтнүүдийг “Бурхан шүтдэг” Христээс салгахын тулд оролдсон оролдлогын тухай хаанд захидал бичиж байжээ.

Траянь хаан(МЭ 56-117) Есүстэй холбоотой эхэн үеийн Христитгэлтнүүдийн тухай дурьдсан захидал бичиж байсан удаа бий.

Хадриан хаан(МЭ 76-136) нь Христитгэгчдийг Есүсийг дагадаг хүмүүс гэж илэрхийлжээ.

Бусад шашин : Зарим эрт үеийн зохиолчид II зууны төгсгөлөөс өмнө Есүс эсвэл Христитгэлтнүүдийн тухай товч дурьдсан байдаг. Thallus, Phlegon, Mara Bar-Serapion, Lucian of Samosate зэрэг юм.[21] онцгойлон Thallus-ийн Есүсийн тухай дурьдатгал нь Есүсийг үхсэний дараа буюу 20 жилийн хойно МЭ 52 жилд бичигдсэн.

Бараг 9 гаруй эртний Христийн талын бус алдарт зохиолчид Есүсийг үхсэний дараа 150 жилийн дотор Түүнийг бодит хүн болон дүрсэлсэн. Сонирхолтой нь адилхан тооны зохиолчид Есүсийн үед хаан байсан Тибер хааны тухай ч дурьддаг. Христ болон Христийн бус материалуудыг судлаад үзвэл Есүсийг дурьдсан материалын тоо Тибер хааныг дурьдсан 10-тай харьцуулсанаас илүү буюу бүр 42 байдаг.[22]


18.      Quoted in Durant, 281. The quote is from Annals 15:44.
19.      McDowell and Wilson, 49-50.
20.      Gary R. Habermas, “Was Jesus Real,” InterVarsity.org, August 8, 2008,http://www.intervarsity.org/studentsoul/item/was-jesus-real.
21.      Ibid.
22.      Gary R. Habermas and Michael R. Licona, The Case for the Resurrection of Jesus (Grand Rapids, MI: Kregel, 2004), 127.