Search This Blog

Sunday, October 7, 2018

Есүс бодитой оршин байсан уу?


Есүсийн тухай түүхэн үнэн :

Ийм эртний Христийн бус материалуудаас Есүс Христийн тухай дараах нь үнэн болохыг харуулж байна.

Есүс Назар хотоос гаралтай.
Есүс мэргэн ухаантай, нинжин амьдралаар амьдарсан.
Есүс Иудейн хаан хэмээгдэж Тибер хааны захирч байх үед Понти Пилатын улмаас дээгүүр өнгөрөх баярын үед загалмай дээр цовдлогдсон.
Есүсийн шавь нар Есүсийг үхсэн гэж бодсон ба гурван өдөр өнгөрөхөд үхлээс эргэн ирсэн байсан.
Есүсийн эсрэг байсан хүчнүүд Түүнийг бусдаас өөр өвөрмөц чадварыг харуулж байсан гэдгийг хүлээн зөвшөөрдөг.
Есүсийн шавь нар хурдацтай олширсон ба Ромд ч гэсэн шавь нар бий болсон.
Есүсийн шавь нар ёс суртахуунтай амьдралаар амьдарч Есүсийг Бурхан хэмээн шүтэж байсан.

Есүсийн амьдралын тухай иймэрхүү товч агуулга нь Шинэ Гэрээтэй ч гэсэн төгс нийцдэг.[23]

Gary Habarmas-ын үгээс үзвэл “Христийн бус материалууд дунд 1/3 нь I зуунд бий болсон бөгөөд үлдсэний ихэнх нь II зууны дунд үед бий болсон” гэжээ. [24] Мөн Encyclopedia Britannica-гаас үзвэл “ийм тусгаар үйл явдлын тухай баримтууд нь Христитгэлийг эсэргүүцдэг хүмүүс ч гэсэн Есүсийн түүхэн бодит хэргийн тухайд эргэлзэж байгаагүйг баталдаг.”[25]

Эртний Христийн талын тайлбар

Эртний Христэд итгэгчид Есүстэй холбоотой хэдэн мянган захидал болон сургаал, материалуудыг үлдээсэн. Мөн Есүсийг дурьдсан үзэл санааны суртлууд Түүнийг загалмай дээр хадагдаад 5 жилийн дараагаас тархаж эхэлжээ.[26]

Ийм Библиэс өөр баримтууд загалмай дээр цовдлогдсон болон амилалтыг багтаасан Есүсийн тухай Шинэ Гэрээний агуулгуудын ихэнхийг нотолж өгдөг.[27]

Итгэмээргүй гайхширмаар зүйл бол ийм бичгүүдийн хэсгүүд нийтдээ 36,000 гаруй тохиолдсон бөгөөд эдгээрт мэдээж I зуунд бичигдсэн зүйлс ч бий.[28] Ийм Библиэс өөр баримтууд нь нийт Шинэ Гэрээгээс хэдэн ишлэлээс бусад агуулгыг дахин бичсэн ч болохоор ажээ.[29]

Эдгээр баримтуудыг бичсэн хүмүүс бүгд Есүсийг бодитой хүнээр дүрсэлжээ. Есүсийг үлгэр домог гэж үздэг хүмүүс эдгээр баримтуудыг туйлширсан гээд тоодоггүй. Гэхдээ тэдний хариулах асуулт бол энэ. Есүс бодит хүн байгаагүй бол яаж хэдэн арван жилийн дотор Түүний амьдралын тухай ийм их баримтууд бичигдсэн байх вэ?


23.      Norman Geisler and Peter Bocchino, Unshakable Foundations (Grand Rapids, MI: Bethany House, 2001), 269.
24.      Habermas, “Was Jesus Real”.
25.      Quoted in Josh McDowell, Evidence That Demands a Verdict, vol. 1(Nashville: Nelson, 1979), 87.
26.      Habermas and Licona, 212.
27.      McDowell and Wilson, 74-79.
28.      Norman L. Geisler and Paul K. Hoffman, eds., Why I Am a Christian(Grand Rapids, MI: Baker, 2001), 150.
29.      Bruce M. Metzger, The Text of the New Testament (New York: Oxford University Press, 1992), 86.