Search This Blog

Sunday, October 7, 2018

Есүс бодитой оршин байсан уу?


Эртний түүхтэй нийцэх үнэн

Эхлээд энгийн асуулт тавьж үзье. Хиймэл дүр, жинхэнэ дүр хоёрыг яаж ялгах вэ?
Жишээ нь, түүхчдэд Александр хаан үнэхээр байсан гэдэг ямар нотолгоонууд байгаа вэ?
Тэгвэл тийм нотолгоо Есүст ч гэсэн бий юу?

Александр хаан ба Есүс хоёулаа өөрсдийн гэсэн өвөрмөц онцлогтой шилдэг удирдагч гэж дүрслэгддэг. Мөн хоёул гучин насны эхэнд үхсэн тул идэвхтэй байх хугацаа богино байжээ. Есүс хайраар ялалт байгуулдаг амар тайван зан араншинтай хэмээн хүмүүст танигдаж, Александр бол эсрэгээр зэр зэвсгэнд түшиглэсэн хүчээр захирдаг дайны баатар хэмээн дүрслэгддэг.

МЭӨ 336 онд Александр хаан Македоний хаан болсон. Дайны стратегийн гоц ухаантан, царайлаг дүр төрх ба бардам омоглон араншинтай энэ удирдагч Грек болон Персийн олон тосгон, хотууд, улс гүрнүүдийг арчин хаяж гартаа атгасан ажээ. Илүү эзлэх газар үгүй гэж бодмогцоо нулимс дуслуулсан ч гэдэг.

Александр хааны тухай баримт нь түүнийг үхээд 300 жил гаруй хугацаа өнгөрсөний дараа бичигдсэн эртний баримтад суурилдаг.[4] Мөн Александр хааныг нүдээрээ харсан хүн ч байгаагүй юм.

Гэхдээ түүхчид Александрийг бодитой оршин байсан хүн гэж бодож, түүний түүхэнд үзүүлсэн нөлөө болон археологиор дамжуулан түүний амьдралын тухай өгүүллэгүүд батлагдсан гэдэг нь гол шалтгаан болдог.
Тэгвэл яг адилханаар Есүс бодитой дүр байсан бол дараах шалгуурт хамаарах оршин байсан тухай нотолгоо хэрэгтэй болно:

1. Археологи
2. Эрт үеийн Христийн бус талын тайлбар
3. Эрт үеийн Христийн талын тайлбар
4. Эрт үеийн Шинэ Гэрээний гар бичмэл эх хувилбар
5. Түүхэнд үзүүлсэн нөлөө


4.         “Alexander the Great: The ‘Good’ Sources,” Livius,http://www.livius.org/aj-al/alexander/alexander_z1b.html.