Шинэ Гэрээ
Ellen Johnson болон зарим скептикүүд Шинэ Гэрээ ч гэсэн
“туйлширамтгай” учраас Есүсийн нотолгоо болоход хангалтгүй гэдэг. Гэхдээ
хамгийн Христийн бус түүхчид ч гэсэн эртний Шинэ Гэрээний гар бичмэл хувилбарыг
Есүс оршиж байсан тухай баттай нотолгоонд тооцдог. Кембриджийн түүхч бөгөөд
шашингүй үзэлтэн Michael Grant ч гэсэн Шинэ Гэрээг эртний түүхийн тухай бусад баримтуудтай
эн зэрэгцэхүйц тооцох ёстой гэж хэлдэг.
Тэгэх хэрэгтэй ч, түүхэн
материалуудыг агуулсан эртний бичмэлүүдтэй адил стандартыг Шинэ Гэрээн дээр
тавилаа ч бид түүхэнд байсан Нэгэнийг хэн ч эргэлздэггүй бусад шашны дүрүүдийг
бид үгүйсгэж чаддаггүй шиг цаашид бид Есүсийн оршин байсанг үгүйсгэж чадахгүйд
хүрнэ.[30]
Сайн мэдээний дөрвөн ном(Матай, Марк, Лук, Иохан) нь
Есүсийн амьдрал ба үйлсийг тэмдэглэсэн гол тэмдэглэл гэж хэлж болно. Лук номны
хувьд Теофильд дамжуулж байгаагаар эхэлдэг. “бүгдийг эхнээс нь нягтлан судалсан тул танд түүнийг дэс дараалан бичиж
өгөх нь надад бас зохистой санагдлаа, эрхэм хүндэт Теофил минь.” [31]
Алдартай археологич хүндэт William Ramsey нь өмнө нь Лук номны Есүсийн
тухай түүхэн баримтын тайлбарыг эсэргүүцэж байсан нэгэн юм. Гэхдээ тэр
саяханаас ингэж хүлээн зөвшөөрчээ. “Лук бол хамгийн агуу түүхч юм... энэ хүн л
түүхэн шилдэг түүхчидтэй хамт хүндлэлийг авах ёстой... Лукийн тэмдэглэж
үлдээсэн түүх бол найдаж болох чанарын хувьд хамгийн сайн нь гэж хэлж болно.”[32]
Александртай холбоотой эхэн үеийн материалууд түүнийг үхээд 300 жил
өнгөрөөд бичигдэж эхэлсэн байдаг. Тэгвэл Есүсийн амьдралтай холбоотой сайн
мэдээний үйл явдлууд хэр ойрхон бичигдсэн бол? Есүсийг бодитоор харсан хүмүүс
тэр үеийг хүртэл амьд байсан эсвэл Есүсийн тухай тэмдэглэлийг бүрэн гүйцээхэд
хангалттай хугацаа байсан болов уу?
1830 оны үед Германы эрдэмтэд Шинэ Гэрээг lll зуунд бичигдсэн бөгөөд энэ нь
Есүсийн шавь нар бичихэд дэндүү хожуу он цаг байна гэжээ. Гэвч XlX, XX зууны
археологич нарын олсон гар бичмэл эхийн хуулбараар дамжуулан Есүсийн тухай үйл
явдлын хураангуй бичилтүүд III зуунаас нилээд өмнө бичигдсэнийг баталжээ. “ШинэГэрээнд итгэж болох уу?”
William Albright нь Шинэ Гэрээг бичигдсэн оныг “МЭ 50~МЭ 75 жил”-ийн хооронд[33]
гэж тооцоолсон ба Кембриджийн түүхч John A. T. Robinson-ы хувьд МЭ 40~65 жилийн
хооронд гэж тооцоолжээ. Ийм тооцооллууд юуг илэрхийлж байгаа вэ гэвэл Есүсийг
харсан гэрчүүд амьд байсан ба Есүстэй холбоотой домог юмуу үлгэр зохиогдохоос
дэндүү эрт гэсэн үг.[34]
C. S. Lewis сайн мэдээний номнуудыг уншиж үзээд ийнхүү бичжээ. “Зохиол
судлаач миний хувьд сайн мэдээний номнууд хуурамч биш гэдэгт 100% итгэж байна.
Би Есүстэй холбоотой домгийг маш их уншиж үзсэн ба сайн мэдээний ном, домгийн
ялгаатай талыг маш тодорхойгоор хэлж чадна.”[35]
Шинэ Гэрээний хуулбарууд маш их. Хэсэгчилсэн эсвэл нийтэд нь хуулбарласан
тохиолдол 24,000-аас давах бөгөөд энэ нь ямар ч эртний бичээсүүдээс хамаагүй олон
байгаа юм.[36]
Ямар ч өөр шашны эсвэл алдартай эртний дүрээс Есүс Христ шиг тийм олон
баримт нотолгоогоор дэмжигдэггүй. Түүхч Paul Johnson ийм санал гаргасан. “Яг
авч үзвэл Tacitus шиг хүмүүс дөнгөж нэгхэн удаа дундад зууны эх бичээс дээр гардаг
ч эртний Шинэ Гэрээний эхийн хуулбарын тоо бол гайхмаар их юм.”[37]
30. Michael Grant, Jesus: An Historian’s Review of the Gospels (London: Rigel, 2004), 199-200.
31. Luke 1:1-3.
32. Quoted in Josh McDowell, The New Evidence That Demands a Verdict(Nashville: Thomas Nelson, 1999), 61.
33. William Albright, “Toward a More Conservative View,” Christianity Today,January 18, 1993.
34. John A. T. Robinson, Redating the New Testament (Philadelphia: Westminster Press, 1976), 352-3.
35. C. S. Lewis, God in the Dock (Grand Rapids, MI: Eerdmans, 1970), 158.
36. F. F. Bruce, The Books and the Parchments (Old Tappan, NJ: Revell, 1984), 168.
37. Paul Johnson, Ibid.