Домог дээр гардаг бурхад хүний төсөөлөл,
шуналыг өмнөөс нь үйлдэж өгдөг супер баатрууд болж дүрслэгддэг байхад сайн
мэдээний номнуудад Есүс даруу бөгөөд энэрэнгүй, цэвэр ёс суртахуунтай хүнээр
дүрслэгддэг. Түүнийг дагагчид Есүсийн тухай Түүнд амиа өгсөн ч чадах бодит хүн
гэж хэлсэн.
Христийн талын бус эрдэмтэн Albert Einstein
ингэж хэлжээ. “сайн мэдээний номнуудыг уншвал Есүс үнэхээр байсан гэсэн
мэдрэмжийг авахаас аргагүй. Үг нэг болгонд нь Есүсийн зан чанар амьдарч
амьсгалж байна. Ямар нэгэн домог юмуу үлгэр Түүн шиг шинэхэн байж чадахгүй...
Есүсийг жинхэнээсээ байсан болон Түүний үг маш үзэсгэлэнтэй байсан гэсэн
үнэнийг хэн ч үгүйсгэж чадахгүй биз ээ.”[43]
Есүсийн үхэл болон амилалтыг аливаа домгоос
хуулж авсан гэсэн нь боломжтой гэж үү? Есүс бодит биш байсан гэдэг суртал Youtube-д
нийтлэгдсэн кино Zeitgeist-эд хэлэгдсэн бөгөөд энэ киног бүтээсэн Peter Joseph
нүүрэмгийгээр ингэж ухуулсан юм.
Үнэндээ
Есүс хуурамч дүр бөгөөд бусад бурхан байдаг гэдэг шашин болон Христитгэл нь тэр
үеийн залилан гэж хэлж болно.[44]
Сайн мэдээний номд дүрслэгдсэн Есүс болон
домгийн бурхдыг харьцуулвал ялгаа нь маш тодорхой. Сайн мэдээнд гарсан бодит
Есүстэй харьцуулахад домгийн бурхдууд ийм төсөөллийн хүчин зүйлстэй, бодит
байдалтай нийцэхгүй бурхдаар дүрслэгддэг.
l Митра нь хаднаас төрсөн гэдэг.[45]
l Хоррус шонхорын толгойтой байсан гэдэг.[46]
l Баркос, Хераклес зэрэг олон бурхад Пегасүс гэдэг адууг
унаж диваажингаас нисч ирсэн гэдэг.[47]
l Осирисын эхнэр Исис нь түүнийг алсны дараа цогцосыг нь 14
хэсэгчилж хуваагаад дахин цуглуулахад амилуулсан гэдэг.[48]
Тэгвэл Христитгэлд ийм домгоос Есүсийн үхэл
болон амилалтын тухай үйл явдлыг зохиосон болов уу?
Есүсийн дагалдагчид ер тэгэж бодоогүй ба
Есүсийн амилсан нь үнэн гэдэгт амиа ч өгч чадна гэжээ.
Бас “Есүсийн амилалттай төстэй амилсан бурхны
тухай үлгэрүүд Есүсийг амилсан гэсэн мэдээ хүрсний дараа дор хаяж 100 жилийн
дараа үүсч эхэлсэн.”[49]
Өөрөөр хэлвэл, Хоррус, Осирис, Митра зэрэг
бурхдын үхээд амилсан гэдэг үлгэр нь эх домогондоо байгаагүй бөгөөд сайн
мэдээний номд Есүсийн тухай үйл явдал бичигдсэний дараа нэмэгдсэн гэсэн үг.
Рүнд дээд сургуулийн профессор T. N. D.
Mettinger нь “Орчин үеийн эрдэмтэд амилсан бурхад Христитгэлийн дараа үүссэн гэдэгт
нийтлэг ойлголттой байна. Энэ бурхад бүгд I зуунаас хойш үүссэн.”[50]
Ихэнх түүхчид ийм домгийн бурхад болон Есүс
Христийн хооронд үнэнхүү адил тал гэж байхгүй гэдэг. Гэхдээ C. S. Lewis-ийн
бодол мөнх амийн тухай хүний шуналтай холбоотой адил сэдэв бол байна гэдэг.
Lewis нь бөгжний эзэн(The Lord of the Rings)
киноны 3 ангийн зохиолч J. R. R. Tolkien-тай ярилцсан яриагаа ингэж
тайлбарлажээ. Tollkien нь “Есүсийн тухай яриа” бол “жинхэнэ домог төдий бөгөөд
жинхэнээсээ болсон явдалтай үнэхээрийн их ялгаа оршиж байгаа” гэж хэлжээ.[51]
Шинэ Гэрээний судлаач эрдэмтэн F. F. Bruce-ийн
дүгнэлт ийм юм. “Зарим зохиолчид ‘Есүсийн домог’-ыг ашиглаж магадгүй, харин
түүхэн нотолгоо суурьтайгаар ашигладаггүй. Туйлширсан бодолгүй түүхчид Христийн
түүхэн үнэн хэргийг Юлиус Цезарийн түүхэн үнэн шиг илэрхий гэдэг.” ‘Есүс домог’
болох тухайг сурталчилсан нь түүхчид биш байсан юм.”[52]
43. Quoted in “What Life Means to Einstein: An Interview by George Sylvester Viereck,” Saturday Evening Post, October 26, 1929, 17.
44. Peter Joseph, Zeitgeist, http://zeitgeistmovie.com/http://vimeo.com/13726978. In the YouTube documentary, Zeitgeist, Peter Joseph uses hand-picked sources (Gerald Massey and Acharya S.), attempting to build a case that Jesus is a “copycat” of the ancient Egyptian god, Horus. Regarding Zeitgeist’s sources, Dr. Ben Witherington notes, “Not a single one of these authors and sources are experts in the Bible, Biblical history, the Ancient Near East, Egyptology, or any of the cognate fields….they are not reliable sources of information about the origins of Christianity, Judaism, or much of anything else of relevance to this discussion.” http://benwitherington.blogspot.com/2007/12/zeitgeist-of-zeitgeist-movie.html. The alleged parallels between Jesus and Horus are analyzed and systematically refuted in the following website:http://kingdavid8.com/Copycat/JesusHorus.html.
45. Lee Strobel, The Case for the Real Jesus (Grand Rapids, MI: Zondervan, 2007), 170-71. Mithraism developed too late to have influenced Christianity. “Mithraism was a late Roman mystery religion that became a chief rival to Christianity in the second century and later.” Quoted in Strobel, 166-76.
46. Ibid 163.
48. Habermas and Licona, 90.
49. Ibid.
50. Quoted in Strobel, 160-61. [In his interview with Strobel, Michael Licona states that Mettinger takes exception to that nearly universal scholarship by claiming that there are at least three and possibly as many as five dying and rising gods that predate Christianity. However, after combing through all these accounts and critically analyzing them Mettinger adds that “none of these serve as parallels to Jesus.” Mettinger writes, “There is, as far as I am aware, no prima facie evidence that the death and resurrection of Jesus is a mythological construct, drawing on the myths and rites of the dying and rising gods of the surrounding world.… The death and resurrection of Jesus retains its unique character in the history of religions.”]
51. Quoted in Chuck Colson, “Jesus Christ and Harry Potter,” Breakpoint, July 29, 2011, http://www.breakpoint.org/bpcommentaries/entry/13/17568.
52. F. F. Bruce, The New Testament Documents: Are They Reliable? (Grand Rapids, MI: Eerdmans, 1997), 119.