Түүхэнд үзүүлсэн нөлөө
Хуурамч зүйлс түүхэнд бараг нөлөөлж чаддаггүй. Түүхч Thomas
Carlyle ингэж хэлжээ. “Дэлхийн түүх бол агуу хүмүүсийн тухай захидал гэж хэлж
болно.”[38]
Улсынхаа суурь эсвэл өвийг домгийн дүр эсвэл домгийн
бурханаар төлөөлүүлдэг улс эсвэл засаглал байхгүй.
Тэгвэл Есүс Христ ямар нөлөө үзүүлсэн бэ?
Ердийн Ромын иргэн Есүсийг үхсэний дараа олон жилийн
Есүсийн үзүүлсэн нөлөөг ухаарчээ. Есүс цэрэг удирдаж явсангүй. Ном бичиж
үлдээсэн эсвэл хуулийг өөрчилсөн удаагүй. Иудейн удирдагч нар болон Ромын хаад
Есүстэй холбоотой дурсамжыг арчиж хаямаар байсан ба энэ нь ч амжилттай болсон
юм шиг байжээ.
Тэгвэл өнөөдөр бидний харж байгаа зүйл бол эртний Ромын
үлдэц нуранги төдий л үлджээ. Хааны хүчирхэг цэрэг болон Ромын эзэнт гүрний эрх
чадал бүгд дурсамж болон арилжээ. Тэгвэл Есүс өнөөдөр хэрхэн дурсагддаг вэ?
Түүний одоог хүртэл үлдээсэн нөлөө юу вэ?
l Түүхэнд Есүсээс өөр олон номонд бичигдсэн хүн байхгүй.
Олон улсад Есүсийн үгийг засаглалынхаа суурь болгон хэрэглэсээр иржээ. Durant-ын
үгийг эш татвал “Христ ялалт байгуулсан нь ардчилалын эхлэл байлаа.”[39]
Есүсийн уулан дээрх сургаал бол ёс зүй болон ёс суртахууны шинэ парадигм
болсон.
l Сургууль, эмнэлэг мөн хүний эрхийн байгууллагууд Түүний
нэрээр байгуулагдаж эхэлсэн. Харвард, Еил, Принстон, Дартмот, Коломбиа, Оксфорд
зэрэг зуу гаруй алдартай их дээд сургуулиуд Түүнийг дагадаг байсан дагалдагч
нараар байгуулагдсан. [40]
l Барууны соёлд эмэгтэй хүний эрх дээшилсэн нь ч Есүсийн
улмаас юм(Есүсийн өмнөх үеийн эмэгтэйчүүд Есүсийн сургаал тархахаас өмнө дорд оршихуй
буюу байхгүйтай ялгаагүйгээр үнэлэгдэж байсан). Бүх хүний амь чухал гэдэг
Есүсийн сургаалийн улмаас Англи, Америкт боолчлолын дэглэм алга болсон.
Гайхамшигтай нь олон нийттэй харилцсан(нийгэмд
хөл тавьсан) үйлчлэл буюу гурван жилийн дотор үйлсээс энэ бүх зүйлүүд үүссэн
гэсэн үнэн юм. Алдартай Дэлхийн түүхч H. G. Wells-ээс түүхэнд хамгийн агуу
өвийг үлдээсэн хүн хэн болохыг асуухад тэрээр ингэж хариулжээ. “Хэрэв тийм
хэмжүүрээр асуувал Есүс л хамгийн агуу байсан.”[41]
Еил дээд сургуулийн түүхч Jaroslav Pelikan
Есүсийн тухай ийн өгүүсэн байна. “Есүсийн тухай хувь хүн ямар ч бодолтой эсвэл
итгэлтэй байсан ч Назар хотын Есүс бараг 20 зууны туршид барууны соёлын
ертөнцийг эзэлж байсан Нэгэн гэдгийг үгүйсгэж чадахгүй. Есүс төрсөнөөр хүн
төрөлхтний календарийн эхлэлүүд тавигдаж, Есүсийн нэрээс болж хэдэн сая хүн
Түүнийг харааж, Есүсийн нэрээр хэдэн сая хүн залбирч байна.”[42]
Есүс оршин байгаагүй бол ийм хуурамч үлгэр яаж
ийнхүү түүхэнд нөлөөллөө үзүүлсэн байх нь гол эргэлзэх зүйл биш гэж үү?
38. Quoted in Christopher Lee, This Sceptred Isle (London: Penguin, 1997), 1.
39. Will Durant, The Story of Philosophy (New York: Pocket, 1961), 428.
40. Quoted in Bill Bright, Believing God for the Impossible (San Bernardino, CA: Here’s Life, 1979), 177-8.
41. Quoted in Bernard Ramm, Protestant Christian Evidences (Chicago: Moody Press, 1957), 163.
42. Jaroslav Pelikan, Jesus through the Centuries (New York: Harper & Row, 1987), 1.