Нэгэн эрэгтэй хүн байжээ.
Тэгвэл түүхчид Есүсийг бодитой оршин байсан
хүн гэж үздэг үү?
Түүхчдийнхээр бол Александр хаан, Есүс Христ
хоёул бодитой оршин байсан. Гэвч Есүсийн эх бичмэл баримтууд нь Александртай
холбоотой түүхэн бичмэлүүдээс ч их бас хэдэн зуун жилээр илүү Есүсийн
амьдралтай ойр байгаа юм. Бас Есүс Христийн түүхэн нөлөө нь Александрын
нөлөөнөөс хавь илүү давсан.
Түүхчид Есүсийн бодитой оршин байсан тухайд
дараахтай адилаар нотолдог.
Археологийн ертөнцөд илрүүлэгдэж байгаа
олдворууд нь сайн мэдээнд гардаг дүрүүд болон газар нутгийн талаар үргэлжлүүлэн
баталж буй бөгөөд саяхан гэхэд Понти Пилат болон Каиаф нар, Назар хот I зуунд
байсан гэсэн баримтууд олдсон.
Есүсийн оршин байсан тухай түүхэн бичиг
баримтууд хэдэн мянгаараа ажээ. Есүсийг явсаны дараа 150 жилээс хэтрээгүй
байхад Христитгэлт бичигч бус 9 хүнээс гадна 42 хүн Есүсийг дурьдаж эхлэв. Адил
цаг үед Тибер хааныг дурьдсан бичигч 9 хүн, Юлиус Цезарийн түрэмгийлэн эзэлсэн
түүхийг бичсэн бичигч 5-аас хэтрэхгүй юм. Гэхдээ энэ хоёр хааныг бодитой оршиж
байсан эсэхэд эргэлздэг түүхч байхгүй.[53]
Шашинтай холбоотой эсэхээс үл хамааран түүхчид
Есүс Христ л өөр бусад хүмүүсээс илүү бидний амьдарч байгаа ертөнцөд их нөлөө
үзүүлсэнг хүлээн зөвшөөрдөг.
Шилдэг Дэлхийн түүхч Will Durant Есүсийг
домогшуулах явдлыг судалсны дараа, өөр домгийн бурхдаас ялгаатай нь Есүс
бодитой оршин байсан гэдэг дүгнэлтэд хүрсэн.[54]
Түүхч Paul Johnson шударга эрдэмтэн л бол
Есүсийн оршин байсанг үгүйсгэхгүй гэж хэлжээ.[55]
Шашингүй үзэлтэн, түүхч Michael Grant ч гэсэн
“цэгцлээд хэлвэл, орчин үеийн шүүмжлэлийн арга барилаар Есүсийг домогшуулах
нотолгоог гаргаж ирж чадахгүй. Өмнө нь олон эрдэмтэд олон ч удаа Есүсийг домог
болохыг няцаасаар ирсэн.”[56]
Христийн талын бус түүхч H. G. Wells нь Есүс
Христийн оршин байсанг хамгийн сайн тайлбарласан.
Нэгэн
эрэгтэй хүн байсан. Тэгээд хэн ч зохиож чадахгүй үнэн болсон.[57]
Есүс үнэхээр үхээд амилсан уу?
Есүс Христийг бодитоор харсан хүмүүс Есүсийг
загалмайд цовдлогдоод үхсэний дараа дахин амьдарсанд итгэн ярьж үйлдэж байжээ.
Ямар ч домог эсвэл шашинд үүн шиг хичээл зүтгэлтэй итгэл бүхий дагалдагчдыг олж
чадаагүй юм.
Тэгвэл Есүс Христийн амилалтын тухай зүгээр
итгэж хүлээж авах уу? эсвэл цаана нь түүхэн нотолгоонууд байгаа юм болов уу?
зарим скептикүүд амилалтын тухай бичээс нь худал гэдгийг батлахын тулд судалж
эхэлжээ. Тэд юуг олов? (Энд дарвал “Есүс үхээд амилсан уу?” нийтлэл дээр очино)
53. Habermas and Licona, 127.
54. Quoted in Durant, 553-4.
55. Paul Johnson, Ibid.
56. Grant, 200.
57. H. G. Wells, The Outline of History (New York: Doubleday, 1949), 528.