Search This Blog

Sunday, October 7, 2018

Есүс бодитой оршин байсан уу?


Есүс бодитой оршин байсан болов уу? Бас Христитгэл нь Харри Поттер шиг төсөөллийн дүр төвтэйгөөр үүссэн худал зүйлээс хэтрэхгүй юу?

Хоёр мянга гаруй жилийн турш ихэнх хүмүүс Есүсийг өвөрмөц зан чанар, удирдахуй бас ер бусын чадвар бүхий бодит хүн гэж бодож байсан. Гэвч одоо зарим хүмүүс Есүсийг байгаагүй гэж хэлэх болжээ.

Есүс оршин байсан тухай мэтгэлцээн буюу Есүсийг домогшуулах явдал нь Есүс Иудейн толгодоор алхаж байсанаас хойш XVll зуунаас эхлэлтэй ажээ.

American Atheists-ийн ерөнхийлөгч Ellen Johnson Есүсийн домгийг CNN TV Ларри Кинг Лайв(Larry King Live)-д дараахтай адил тайлбарлажээ.

“Есүс оршин байсан гэсэн бодит нотолгоо нэг ч байхгүй. Есүс бол Есүс Христтэй адил үүсэл, үхлийн тухай өгүүлдэг домгийн өөр бурхдыг нийлүүлсэн дүр юм.”

                Үүнд гайхсан хөтлөгч ийн асуув. “Тэгвэл та Есүс Христ оршин байсанд итгэдэггүй юмуу?”

Johnson “Есүс оршин байсанг мэдүүлэх бодит нотолгоо нэг ч байхгүй.” гэж хариулав.

Тэгмэгц King реклам сурталчилгаа явуулах дохиог өгчээ. Энэ нь дэлхий даяар үзэгчидэд сонирхол төрүүлж эхэлсэн. [1]

Оксфордын зохиол судлаач C. S. Lewis мөн шашингүй үзэлтэй байсан залуу насандаа Есүс бол домог бөгөөд бүх шашин бол зүгээр хүний зохиосон зүйл гэж боддог байжээ. [2]

Олон жилийн дараа Lewis Оксфордын дотуур байрны паарны хажуу сандал дээр “миний мэдэх хамгийн хүчтэй шашингүй үзэлтэн” найзтайгаа хамт сууж байжээ. Гэнэт найз нь ийн өгүүлэв. “Сайн мэдээг үнэн болох тухай нотолгоонууд гайхмаар бат бөх, үнэхээр болсон явдал юм шиг байна.”[3]

Lewis ихэд гайхлаа. Есүсийн тухай үнэхээр нотолгоо байна гэдэг найзын үг Lewis-т өөрөө үнэн эсэхийг шалгаад үз гээд яаравчлуулж байгаа юм шиг мэдрэгдэжээ. Тэрээр Есүс үнэн болох тухай судалсан судалгаагаа цэвэр Христитгэл(Mere Christianity) гэдэг номондоо бичжээ.

Тэгвэл Lewis-ийн найзын Есүс Христийн тухай олсон нотолгоо нь юу юм бол?


1.         Ellen Johnson and Larry King, “What Happens After We Die?” Larry King Live, CNN, April 14, 2005,http://transcripts.cnn.com/TRANSCRIPTS/0504/14/lkl.01.html.
2.         Quoted in David C. Downing, The Most Reluctant Convert (Downers Grove, IL: InterVarsity Press, 2002), 57.
3.         C. S. Lewis, The Inspirational Writings of C. S. Lewis: Surprised by Joy(New York: Inspirational Press, 1986), 122-3.