Search This Blog

Sunday, September 2, 2018

Супер баатруудын киноны дэлгэрэлт... Есүсийг орлосон ‘супер баатар’, эерэг үзэгдэл гэж үү?


Зураг 1. Кино <Тор : Лагнарок>, Тор нь хойд Европын Нормандын домгийн гол бурхдын нэг Одины хүүг дуурайлган хийсэн дүр юм. Тор нь махан биетэй бурхан, авралыг гүйцэлдүүлэгч дүрээр буюу Христийг гуйвуулж, элэглэх маягаар дүрслэгддэг.


Супер баатар: Хиймэл шүтээн - Нерд(Nerd)-үүдийн фантаз болон домгууд

Супер баатруудын кино Юниверс(universe)-ийг өргөжүүлж байна. Супермен, Бэтмен, Хүн аалз гэх мэт бидний танил баатруудаас эхлээд Доктор Стренж, Балкири, Хела зэрэг киногоор олонд дүрслэгдэхээс өмнө нэрийг нь ч мэддэггүй байсан дүрүүд киноны шинэ анги бүр дээр бүтээгдэж байна. Ийнхүү шинэ дүрүүдийг бий болгосон кинонууд хоёр гурван сарын дотор дэлгэцнээ олны хүртээл болох ажээ.

Статистик үзүүлэлтээс харвал 2000 оноос хойш 70 кино супербаатруудын тухай өгүүлсэн байна. Өөрөөр хэлвэл 1 жилд 4 кино хийгдсэн гэсэн үг. Эдгээр 70-аад кино дэлхий даяар нийлбэр дүнгээр 15 тэрбум доллар(37 их наяд төгрөг орчим)-ийн орлоготой байжээ.

Америкийн Нерд(nerd)/Геек(geek) соёлыг сайн мэдэхгүй хүмүүс бараг 20 жилийн турш Холливүүд компаниас олон тоогоор үйлдвэрлэгдэн гарах супер баатруудын кино, бас тэр кинонуудын тууштай орлого оруулж, алдаршиж байгаа шалтгааныг ойлгоход бэрх.

Энд барууны өвөрмөц домог бүтээх уламжлал оролцсон. Үүний үүсэл НТӨ Vlll зууны Грекийн домогт үе рүү дагуулна. Эртний Грекүүд Грекийн домгийн үндсэн хэлбэр, багана гэж танигдсан Гомер(Homer)-ийн Илиад(Iliad) болон Одиссей(Odysseia)-гоор эхлэн үүнээс урган гарсан домгуудыг шүлэглэх, дуун зохиох маягаар зөвхөн тэдний онцгой домогт ертөнцийг(universe) бий болгож байсан ажээ.

Ийм домог зохиогчдоос хамгийн алдартай хүмүүсээс дурьдвал Грекийн суут гурван зохиогчид болох Софоклес(Sophocles), Эүрипидэс(Euripides), Аескүлос(Aeschylos) нар юм. Тэд барууны талын соёлыг бүтээгчид хэмээн танигдсан ба бурхан хүн хоёрын харилцааг тахил өргөх соёл тэр дундаа зугаа цэнгэл болгон хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулжээ.

Ийм соёл уламжлал нь орчин үед супер баатруудын домгийг кино болгох шинэ хувцсыг өмсөн бидэн рүү дөхөж ирсэн нь тэдний тэргүүнд Стен Ли-Жек Кирби(Stan Lee-Jack Kirby), Жери Сиегель-Жое Шюстер(Jerry Siegel-Joe Shuster) нарыг дурьдаж болно. Стен Ли болон Жек Кирби нар нь Марвел баатруудын ихэнхийг зохиож, Жери Сиегель, Жое Шюстер нар нь Америкийн анхны супер баатар гэж хүлээн зөвшөөрөгдсөн Суперменийг зохиосон. Сонирхолтой нь энэ дөрөв бүгд Иудей гаралтай Америкчууд аж.

Нерд/Геек соёл, эртний Грекийн домог, домгийг орчин үед буулгах зэрэг энэ гурван сэдвийг судалвал саяхан үер шиг биднийг хуу хамсан супер баатруудын киноны тухай нийгэм судлал талаас ч, Христитгэл талаас ч хэрхэн ойлгох ёстой тухай баримтуудыг олж чадна. Энгийнээр хэлвэл, Христитгэл талаас супер баатруудын тухай кино сөрөг талын дүгнэлт хүртэх бүрэн боломжтой юм. Гэвч Пост-Модерн үеийг төлөөлөх соёлын үзэгдлийн нэг болохын хувьд, өнөө үеийн хүн төрөлхтний ойлголтын онцлогуудыг тодорхойлох чухал материал учраас судалж үзэх үнэ цэнэ хангалттай гэж бодож байна.



Зураг 2. Кино < Back to the Future (1985)> ба ОАК < The Bigbang theory (2007-2017)>-д дүрслэгддэг Нердүүдийн имиж.


Супер баатрууд ба Нерд(nerd): Баян тансаг Нердүүдийг шүтээн болгох нь



Нерд/Геек соёл гэж юу вэ? Удаан хугацаанд доод соёл(subculture) түвшин гэж үнэлэгдэж байсан Нерд/Геек соёл Холливүүд киноны гол сэдэв болон өргөгдсөн шалтгаан юу вэ?



Юуны түрүүнд Нерд/Геек-ийн тодорхойлолтыг үзье. Нерд гэдэг нь товчхондоо ‘сурлагын хувьд гоц сайн ч нийгэм харилцааны хувьд доголдолтой хүн’ гэсэн утгатай. Солонгос юмуу Хятад шиг сурлагын дүн уг сурагчын үнэ цэнийг бататгадаг нийгэмд энэ нь тийм дутагдалтай тал биш ч, бие махбодийн хөгжил болон харилцаа хандлагыг чухалчилдаг Америкийн ердийн өсвөр залуучуудын дунд доог тохуу, гадуурхах үндэслэл болдог байна. Азид эрдэм номд шамдвал зарим харилцаа сулрах нь аргагүй гэж боддог ч, Америкт нийгэмд дасан зохицож чадаагүйн улмаас сэтгэлзүйн үүднээсээ сурлагыг голчилж эхэлдэг гэсэн өнцөг давамгайлдаг.


Геек нь Нерд араншинтай хүмүүсийн дунд өвөрмөц доод соёлийн төрөлд гүн орсон хүмүүсийг хэлдэг. Ихэнх Нердүүд сурлагадаа анхаардаг тул шинжлэх ухаан юмуу түүхийн мэдлэгтэй дотно бөгөөд харилцаа хандлага султай учир хүмүүсээр хүлээн зөвшөөрүүлэх хүслийг нь хангаж өгдөг баатруудын үлгэр эсвэл хайр дурлалын тухай төсөөлөлтэй байдаг. Үүний дүнд тэдний анхаарлыг татдаг доод соёлын төрөл нь ихэвчлэн Sci-fi(шинжлэх ухааны уран зөгнөлт кино), Фантаз өгүүллэг, MMORPG(Massive Multiplayer Online Role Playing, олон хүний дүрээ сонгон тоглох онлайн тоглоом), Япон анимейшн болон төсөөллийн үерхэлүүд зэрэг юм.
Одоо ч гэсэн Америкт Нерд эсвэл Геекийн талаар олны бодол нь сөрөг талдаа. Гэвч 2000 оноос хойш ийм бодол сэтгэлгэлгээнд бодит өөрчлөлтүүд гарч эхэлжээ. Саяханаас Америк кино, олон ангит киноноос Нерд/Геекүүдийн амьдрал, үнэ цэнийн тухай шинээр дүрсэлж харуулах явдлууд олширсон учраас тодорхой хэмжээгээр дотносох болж. Үүний нэг илрэл бол 1985 онд нээлтээ хийсэн кино <Back to the Future> ба 2007 оноос ТВ-ээр гарч эхэлсэн олон ангит кино <The Bigbang theory> юм.

<Back to the Future> кинонд гол дүр Мати Мекплайн аав Жорж Мекплай гүнзгий Нерд/Геек хүний дүрд тоглодог. Матийн төлөвлөгөө бас хэрэг үйл явдлаас болоод Жорж Нерд/Геекийн амьдралаас салж гайхалтай харилцаа хандлагатай бас чадвартай зохиолч болж амьдарлаа өөрчилдөг. Уг кинонд Нерд/Геек маягийн амьдрал нь өөрчлөгдөх ёстой маягаар дүрслэгддэг.

Харин <The Bigbang theory> нь MIT мэргэжилтэн, Калтек(Caltech, Калифорни технологийн дээд сургууль)-т инженерийн ухааны магистр/докторуудын Геек соёлд автсан амьдрал, тэгээд хөрш болон найзуудын дунд үүсэх үйл явдлуудын тухай өгүүлдэг. Энэ бүтээл нь 20 гаруй жилийн өмнө бүтээгдсэн <Back to the Future> киноноос ялгаатай нь, Нерд/Геек-ийн амьдрал нь засагдах ёстой зүйл бус нэгэн сонирхол татахуйц үзэгдэл хэмээн харуулж, тэр чигээр нь хүлээж авах ёстой гэсэн байр суурьтай харагддаг.



Зураг 3. Нердүүдийн их наадам, Комик Кон(Comic Con). Нерд/Геек соёл ихээхэн бизнессийн салбарт амжилт олж байгааг нотлох наадам юм.



Америкийн нийгмийн ийм өөрчлөлтөд олон хүчин зүйл нөлөөлсөн ч, хамгийн их нөлөөлсөн нь мэдээллийн эрин зууны эхлэл байлаа. IT, харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн технологийн дэвшил нь амьдрах арга ухаан ч төдийгүй үзэл санааг ч хүртэл өөрчилсөн нь Нерд/Геек соёл бүрэлдэх, тэр дундаа супер баатруудын кинонууд бүтээгдэх нь ийм үзэл санааны өөрчлөлтийг дагасан үзэгдэл гэж үзэж болно.



Энэ үзэгдлийг ойлгохын тулд эхлээд бизнесс эрхлэгчийг баатар мэт үздэг Америкийн соёлын нөхцөлийг ойлгох хэрэгтэй. Америкийн аж үйлдвэрийн хувьсгал нь Англиас бараг нэг зууны хойжуу буюу XlX зууны дунд үед эхэлсэн. Энэ үед Америкт чөлөөт-боолчлолт мужуудын дайн ба хойд, өмнөдийн дайнаас үүдэн тогтворгүй улс төрийн нөхцөлтэй байсан ч, эдийн засгийн хувьд Калифорнийн Gold Rush, мөнгөний уурхай, төмөр зам тавих, нефт үйлдвэрлэл, ХАА-н хэрэгслийг бүрэн шинэчлэх болон их хэмжээний санхүүгийн зээл олгох банкуудын системийг хөгжүүлэх зэргээс хурдацтай хөгжлийг бий болгосон.


Үүний дүнд XlX зууны сүүл үед асар их санхүүг хуримтлуулж чадсан бизнессменүүд гарч ирэх болжээ. Карнеги(Carnegie, төмрийн хүдэр), Рокфеллер(John Davison Rockefeller, Нефьт), Вандербилт(Cornelius Vanderbilt, төмөр зам), J. Р. Морган(John Pierpont Morgan, Банк) нар нь тухайн үед толгой баячууд байлаа.

Энэ үед Христитгэлийн хувьд аажмаар 2-дахь сэргэлт хөдөлгөөн(the 2nd Great Awakening)-ий эрчим суларч, Америкийн уламжлалт протестант үзэл ухарч байсан үе юм. Протестант үзэл нь хэтэрсэн хөрөнгийн хуримтлалд шүүмжлэлтэй хандаж байсан ч, энэ үзэл ухарсанаар Америкийн нийгэм бизнессменийг баатаршуулах, шүтээнчлэх хандлагатай болж эхлэв. Ийм хандлагаас болж түүхчид шүүмжлэх байр суурины талаас энэ эринийг ‘бүрмэл үе(the Gilded Age, гаднаа чамин алтан бүрээсээр бүрсэн үе)’ гэж дууддаг ажээ. Энэ үеэс хойш Америкт тербумтан бизнессменүүд олон муу муухайг үйлдсэн ч баатарчлах явдлууд зогссонгүй.



Зураг 4. Google компаний үүсгэн байгуулагч Сергей Брин, Лерри Пейж. Нердүүдийн баатар, шүтээн болсон ба IT салбарын томчууд дунд хамгийн алдартайд тооцогддог.

XXl зууны IT салбарын хөгжил ийм бизнессмен баатруудад нердийг өмсгөсөн. Стив Жабс(Apple), Билл Гейтс(Microsoft), Лерри Пейж/Сергей Брин(Google), Эллон Моск(Paypal/Tesla), Марк Цукерберг(Facebook) нар нь гол дүрүүд юм. Үнэхээр эдгээр хүмүүст харилцааны доголдол байгаа эсэхийг мэдэхгүй ч, багадаа Стив Жабсаас бусад ихэнх нь Харвард эсвэр Стенфорд их сургуулийг төгссөн гоц ухаант хүмүүс болох нь дамжиггүй байна.

Өмнө нь Америк нийгэмд доог тохуу ба гадуурхлын бай болж байсан өсвөр насыг өнгөрөөсөн Нердүүд өнөө цагт Америкийн эдийн засаг, соёлыг түших байр суурин дээр зогсох үед тэдний соёл ч гэсэн нэгэн төрлийн даган дуурайх сэтгэл зүйгээр шинэчлэгдэн харагдах болов.

Супер баатруудын кино нь үүний тэргүүнд, гол цэгт буй нь технологийн хөгжлийг биеэрээ мэдэрч болох учраас бүр илүү гэрэлтэх ажээ. 2008 онд <Төмөр хүн(Iron Man)>-ээс авхуулаад бүрэлдэж эхэлсэн Марвел цуврал(Marvel Cinematic Universe)-ийн хүч ийм үзэгдлийг гэрч билээ.

Сайн харвал <Doctor Strange> ба <Wonder Woman> зэрэг супер баатруудын комик нь 1930-40 оны их хямрал болон Дэлхийн ll дайн зэрэг харанхуй аймшигт үеийг туулж байсан Америкчуудад сүм цуглааныг орлох зүрх сэтгэлийн тайвшрал, авралыг өгөх зорилготой бизнес, хэвлэл мэдээллийн компаний бүтээсэн доод соёлын төрөл юм. Тиймээс Христитгэлийн аврагч хэмээх ойлголтыг билэг тэмдэг болгон өмссөн, бодол санаанаас давсан хүчтэй домогт супер баатрууд ихээхэн хүмүүсийн анхаарлыг татаж чадсан. Супермен, Вондер вүүман нар бол гол төлөөлөгчид нь.

Гэхдээ XXl зууны Cinematic Юниверсийн супер баатруудын эгнээ нь шинжлэх ухааны технологийн хүчийг зээлэн бүтсэн юмуу үүгээр төрсөн дүрүүд олны сонирхлыг төрүүлэв. Гол төлөөлөгчид нь Марвелл цувралаас Төмөр хүн, ахмад Америк, Халк, Хүн аалз, Экс хүнээр жишээ татаж болно. DC талаас Бэтмен, Флаш(Flash), Сайборг(Cyborg)-ийг жишээгээр татаж болох юм.