Search This Blog

Sunday, September 2, 2018

Супер баатруудын киноны дэлгэрэлт... Есүсийг орлосон ‘супер баатар’, эерэг үзэгдэл гэж үү?(2-р хэсэг)


Зураг 5. Халк, хүн аалз, төмөр хүн, ахмад Америк нар нь шинжлэх ухааны технологи юмуу осол зэргээс үүссэн дүрүүд юм. Ойрын үед үүн шиг шинжлэх ухааны имижийг өмссөн дүрүүд илүү олны сонирхлыг татах болжээ.

Эдгээр дүрүүдийн санааг анх олон жилийн өмнө буюу 1930-60 онд гаргасан ч XXl зуунд илүү алдартай болсон нь саяхан тайлбарласан нийгэм-эдийн засгийн байдалтай холбоогүй байх нь үгүй. Өөрөөр хэлвэл супер баатруудын киноны алдар нь Нердүүдийн технологийн фантаз баатарлаг бизнессменүүдийг шүтэхтэй хавсран нийтлэг соёлд нэрээ дэвшүүлсний үр дүн гэж хэлж болно. Эцэст нь Нердүүдээс үүдэн харагдах мөнгө, технологи, хүч бас өөрийгөө шүтээн болгох гэсэн шунал энгийн ард иргэдэд хүртэл дамжиж супер баатруудын киноны үргэлжлүүлэн бүтээх бас амжилт орлого олохыг ноцоож байгаа юм.

Манайд ч гэсэн ийм уур амьсгалыг дагах болсон. Супер баатруудын кинонууд бүгд нь биш ч гэсэн ихэнх нь ирээдүйн техник технологи болон шинжлэх ухааны хөгжилд суурилсан цаашдын чигийг заадаг. Мөн үзэмжтэй CG-гээр дамжуулан хэвлэл мэдээллийн хөгжлийг ч харуулна. Америкаас ондоо соёлтой атлаа супер баатруудын киноны орлогод хувь нэмэрээ багагүй оруулж байгаа нь ийм талыг нь олж харсан үзэгчдийн сонирхол байгаа учраас байх.

Супер баатруудын кино нь ирээдүйн ертөнц рүү хандсан Америкийн чиг баримжаа, сонирхол бас мөнгө, техник технологийг нь хүртэн биелэлээ олсон өөрийгөө шүтээн болгох гэсэн шуналыг хөдөлгөх ба энэ хатгалтад манай үзэгчид хариу үйлдэл үзүүлж байна гэж үзэхээс өөр аргагүй.

Супер баатрууд ба үлгэр домог : Грек домог урлаг соёлоор дамжин дэлгэрэв

                  Хиймэл шүтээн болгох ердийн арга зам бол домогшуулах(mythologization) явдал. Өрнө дорноос үл шалтгаалан бүх үлгэр домгууд анхандаа нягт тогтолцоогүй байдаг. Нэгэн төрлийн үлгэр домгийн ертөнц бий болохын тулд дунджаар хэдэн зуун жилээс хэдэн мянган жил дамжсан сүсэглэл, ёс уламжлал, наадам зэргийг шаарддаг. Энэ явцад хэлбэржих домог(proto-myth) нь ам дамжих, тэмдэглэн үлдээх, засварлах болон шинээр зохиох, шүүмжлүүлэх зэрэг шатлалаар дамжина.

                  Дэлхий дахины домгийн тогтолцоон дунд хамгийн алдартай, барууны соёлын гол төлөөлөгч үүсвэр болсон Грекийн домог ч гэсэн ийм шатлалаас ангид байсангүй. Эртний Грекүүд бурхдын хязгааргүй, мөнхийн, хувирашгүй мөн чанарыг хүлээн зөвшөөрөх хэрнээ цаг үе ба нутаг орноос шалтгаалан адил бурхны тухайд итгэлийн агуулга нь өөр өөр байдаг ажээ. Үлгэр домгийн тогтолцоон дотроос харагдах ийм үл нийцлүүд нь энгийнээр домгууд нь мөнхийн хувирашгүй үнэн бус, хүмүүсийн хооронд дох ‘оршиж байсан тухай’-д авч үзэх түр зуурын бөгөөд хувирч өөрчлөгдөж болох үзэгдэл гэдгийн нотолгоо юм.

                  Гэвч эндүүрч болохгүй нэг зүйл байна. Өөрсдийн итгэж байгаа бурхныг хамгийн агуу бөгөөд мөнхийн үнэн болгох гэсэн бодол бол эртний хүмүүсийн хувьд хэн ч гэсэн хадгалж байсан хүсэл ба үүнээс үүдээд эх домогт засвар хийх, шинээр зохиох болон шүүмжлэлд өртөнгүүт нилээд эсэргүүцлийг дагуулж байлаа. Алдартай жишээ нь, Сократ(Socrates)-ын бурхныг доромжилсон хэргийн шүүх хурал ба түүнийг цаазласан хэрэг юм.



Зураг 6. <Сократын үхэл(1787)>. Жак Рүй Давидын бүтээл. Метрополитан галлирей.

                  Платоны бичсэн <Диалог>(Dialogues)-т Сократыг цаазласан хэргийн тухай дэлгэрэнгүй бичигдсэн. ‘Эутупро(Euthyphro)’-д Сократыг бурхныг доромжилсон явдлаар шүүхэд өгсөн Эутупро болон Сократ хоорондын мэтгэлцээн бичигдэж, ‘тайлбар(The Apology)’-т Сократ шүүхийн өмнө зогсохдоо шүүгч нарт өөрийгөө өмгөөлсөн агуулгууд бичигдсэн. Эндээс Сократыг буруутгасан зүйл заалт нь ‘бурхангүй үзэлтэн(ἄθεος, atheos)’ гэсэн гарчигтай байв. Энэ бурхангүй үзэлтэн гэх үгийн утга нь өнөө үед дэлгэрсэн утгатай харьцангуй их ялгаатай.

                  Туйлын үнэн, зөвт, үзэсгэлэн бол зөвхөн нэг л байна гэсэн үзэлтэй байсан Сократ хоорондоо хагаралдаж, хуваагдах Грекийн домгийн бурхдыг жинхэнэ бурхан гэж үзээгүй саналтай харагдана. Тэглээ гээд бурхан гэж байхгүй гэсэн сургаалыг дамжуулсан удаагүй. Харин ч тэрээр бурханы оршихуйг идэвхитэйгээр хүлээн зөвшөөрч байсан. Тиймээс Сократад ногдуулсан ‘бурхангүй үзэлтэн’ хэмээх хоч нь зүгээр нэг бурхны оршихуйг үгүйсгэсэн хүнийг заасан бус, Афинчуудын үе дамжин шүтэж ирсэн Илиад ба Одиссейн бурхдад итгэдэггүй хүнийг заасан аж.

                  Сократыг цаазласан он жилд Грекийн философич нарын дунд улс төрийн талын санал зөрөлдөөнтэй гүнзгий холбоотой нь үнэн ч гэлээ тэрээр эх-домгийн эрх мэдлийн эсрэг шүүмжлэхийг оролдсон тул цаазлуулсан нь үгүйсгэх аргагүй үнэн билээ.

                  Гэвч Сократтай нэгэн эринд, тэр ч байтугай нилээд өндөр түвшний домгийг засварлаж, шинээр зохиох оролдлогыг хийж байсан атлаа Афинчуудаас магтаалыг хүртэж байсан хүмүүс бий. Дээр дурьдсан Грекийн суут гурван зохиогчид юм. Тэд домгийг засварлаж домгийн тогтолцоот ертөнцийг өргөжүүлэх арга нь нягт хянуур байх зарчимтай байжээ.

                  Юуны түрүүнд энэ гурвын ихэнх нь эх-домог болох Илиад ба Одиссейд дурдагдах Олимпусын 12 бурхдаас эхлээд, гол бурхдын дүрслэл болон эрх мэдлийг нь хадгалахад ихээхэн анхаарал тавьжээ. Тэгээд үүн дээр нэмээд түүхэн үнэнийг домогтой холбосон.


Зураг 7. Грекийн суут гурван зохиолч Софоклес, Эурипидес, Аескүлос.

                  Гол төлөөлөлүүд нь Софоклесын <Оедипус хаан(Oedipus Rex)>, Эурипидесийн <Хелен(Helen)>, Аескүлосын <Агамемнон(Agamemnon)> зэрэг нь юм. <Оедипус хаан> нь баатарлаг ч, ээдрээтэй амьдралаар амьдарсан хот улсын Тебе хааны түүхийг өгүүлж, <Хелен> нь Тройн дайны шалтгийг тавьсан хатан Хелений түүхийг өгүүлж, <Агамемнон> нь хот улсын Микене хаан буюу Тройн дайнд Грекийн нэгдсэн цэргийн тэргүүлэгч, гавъяат баатрын тухай өгүүлсэн.

                  Өнөө үеийн өнцгөөс харвал Оедипус хааны хувь заяа ч юмуу Тройн дайны өгүүллэгүүд бүгд үнэн бодит түүхэн байсан эсэхийг шийдэхэд хэцүү. Гэхдээ эртний Грекчүүд домгийг хувирашгүй үнэн гэж боддог байсан ба үүн дээр нь түүхэн үйл явдлаас харсан зүйлээ нэмэхэд нэг их тааламжгүй хандаад байгаагүй нь харагдана.

                  Грекийн суут зохиогчид эх-домгийн засварлаж шинэ үйл явдлыг нэмэхдээ урлаг талын үнэ цэнийг нэмэгдүүлэхэд бүх чадлаа шавхсан. Эх-домог болох Илиад болон Одиссей нь дээд зэргийн урлаг талын үнэ цэнэтэй их зохиол байсан тул засварлалт болон шинэ үйл явдлыг нэмэхэд зэрэгцэх түвшний урлагийг шаардсан нь ажиглагдана.


Зураг 8. Софоклесийн <Оедипус хаан>-ны нэг үзэгдэл. 

Грекийн суут зохиогчид домгийн тогтолцоог урлаг соёл уруу түлхүү өргөжүүлэхэд ихээхэн гавъяа байгуулсан гэж үздэг.

                  Ийнхүү эдгээр суут зохиогчид Сократаас ялгаатай нь Грекийн домгийн тогтолцоог нягтруулж тэр хил хязгаарыг өргөжүүлсэн гавъяаг хүлээн зөвшөөрүүлж чадсан юм. Тэд барууны туйлын соёлыг үндэслэгчдээр хүлээн зөвшөөрөгдөж ирсэн ба 2400 жил гаруй хугацаанд Данте(Dante), Сервантес(Cervantes), Шекспир(Shakespeare), Гёте(Goethe) зэрэг барууны эрхэм нарын үлгэр жишээч загвар болж хүндлэлийг хүртэж ирсэн.

                  Өнөө цагт супер баатруудын киног найруулдаг продюссерууд болон эх зохиолыг бичдэг зохиолч нарт ч гэсэн ялгаагүй үнэн. Шүтээн зохиохын тулд домогшуулах арга барилыг сонгосон юм чинь, домогшуулах ажилбарын үндэслэгчид болох Грекийн суут зохиогч нарын аргыг өөрсдөндөө шингээлгүй яахав.

Супер баатрууд ба бодит байдал : бурханлаг чанар болон шинжлэх ухааны хослол

                  Энэ эринд ч гэсэн үргэлжлэн зохиогдох супер баатруудын киноны дүрүүд энгийн хоёр угийн бичигтэй. Ийм угийн бичгийн бүрдэл мөн Грекийн домгийг өргөжүүлсэн аргыг тэр чигээр нь ашиглан бий болгожээ.

                  Эхний угийн бичиг нь домогт баатруудын төрөл буюу өмнө нь байсан шашин юмуу домгийн бурхад эсвэл баатруудаас загвар авч бүтээгдсэн дүр. Супермен, Вондер Вүүманаас авхуулаад нээлтээ хийгээд байгаа киноны гол дүр болох Тор, Валкири зэргүүд нь үүнд багтана. Эдгээр нь хуучин байсан домгийн ойр дотно байдал болон бурханлаг ер бусын байдлыг онцолж дүрийг бүтээдэг.

                  Хоёр дахь угийн бичиг нь шинжлэх ухааны зохиомол баатруудын төрөл буюу байж болмоор харагдах шинжлэх ухааны технологи, туршилт эсвэл ослоос үүдээд төрсөн гэсэн шалтгаантай дүрүүд юм. Төлөөлөгчид нь Бэтмен, ахмад Америк, төмөр хүн, хүн аалз, Халк, Флаш нар юм. Тэд үнэн хэрэгтээ бараг хоосон төсөөлөл төдий шинжлэх ухаан талын шалтгаан, үр дүнгийн хамаарлаас дүрийн бодит байдлыг ойлгуулдаг.

                  Ингэж эртний Грекийн үеийн тогтолцоог өргөжүүлэхийн тулд ашиглагдаж байсан домгийн эрх чадал ба түүхэн үнэний хослол нь өнөө үед ч үлгэр домгийн дотно тал, шинжлэх ухаан хоёрын хослолоор солигдож шинэ төрхтэй домгийн тогтолцоог бүрэлдүүлэх хэрэгсэл нь болж байна. Үүн дээр нэмээд шинжлэх ухааны баатар төрлийн дүрүүдийн ихэнхи нь өргөн цар хүрээг хамарсан хэрэг явдалтай холбогдон төрсөн байдаг тул дүрийн бодитой чанарыг нэмэгдүүлдэг.



Зураг 9. Өнөө үед супер баатруудын кино нь Грекийн суут зохиолчдын домгийн тогтолцоог өргөжүүлэх арга барилыг ашиглаж байна. Пост-Модерн соёлын урсгал нь ийм оролдлогыг дэмжих гол нөхцлийг бий болгожээ.

                  Сонирхолтой нь өнөө үед ч домгийн тогтолцооны бүрэлдэх явц эртний үетэй харьцуулашгүйгээр төсөөлөн бодох, зохион бүтээхийн чөлөөт байдал дунд өрнөж байна. Бас эртний ертөнцөөс харах боломжгүй байсан Христитгэлийн соёлыг ч ашиглан бүтээгдэж байна. Үзэл сургаал ба уламжлалт соёлын эх бичээс тал(originality)-аас илүүтэй одоогийн нөхцөл байдалд тааруулсан шинэ илэрхийлэмж ба элэглэх явдлыг шилэн үздэг пост-модернизм соёл нь ийм оролдлогуудад түлхэц үзүүлэхэд нэн тэргүүнд зогсож байдаг.

                  Ийм, тийм нөхцөл байдлууд хоршиж, өнөө цагт Холливүүд кино ертөнц шинэ хиймэл шүтээн, шинэ домгийг бодож олохын төлөө бүх хүчээ дайчилж байна. IT болон хэвлэл мэдээллийн хөгжлөөс шалтаглан үзэсгэлэн төгөлдөр урлаг соёлын урсгалд шингэсэн Нердүүдийн фантаз ийм зохион бүтээх шунал хүслэнгийн торонд урхидуулсантай адил юм. Супер баатруудын кинонууд одоо ч гэсэн доод соёлоос гаралтай гэсэн үзлээс чөлөөтэй биш ч, капитализмын хүч болон урлагийн ертөнцийн хэмжээлшгүй чадал төвтэйгөөр хурдацтайгаар кино урлагийн дотор өөрийн хил хязгаараа тэлсээр байна.

                  Ингэснээр эдгээр кинонууд хиймэл шүтээн бүтээх болон бурхан зохиохын төлөөх домгийн тогтолцоог зээлэн аажмаар маш хүчтэй шашин орлогч(substitute religion) болж мандаж байна. Христитгэлийн хувьд супер баатруудын киноны дэлгэрэлт болон амжилтууд нь тийм ч таатай зүйл биш гэдгийн шалтгаан үүнд л байна.