Search This Blog

Thursday, January 3, 2013

Археологийн олдвороос олдох зөөлөн эдийн асуудал : Геологийн салбарын томоохон маргаан



Археологийн олдвороос олдох зөөлөн эдийн асуудал :

 Геологийн салбарын томоохон маргаан


Brian Thomas



          2012онд Библийн бүтээлийн онолыг батлах олон шинжлэх ухаанлаг олдоцууд олдсон жил байлаа. ‘Библийн бүтээлийн онол(Biblical creation)’ нь амьтад, ургамлыг багтаасан бүтээлийн ертөнц нь загварчлагдсан төрхийг агуулахаас гадна, энэ ертөнцийн нас нь маш залуу гэдэгт итгэх итгэл юм.


        Хувьслийн онолчид хэдэн зуун сая жил, хэдэн арван сая жил болсон гэх амьтад ба ургамлын чулуужсан олдворт хэсэг хэсгээрээ задарч байгаа болон уураг ба бусад органик бодисууд үлдсэн байгаа тухай юу гэж тайлбарлах бол? Лабораторын туршилтаас үзвэл, нэгэн үед амьдарч байсан амьд биетийн эд нь хуурай байдалтай, ариутган хадгалагдсан ч гэсэн зөвхөн хэдэн мянган жилийн туршид л байдлаа хадгалж чадахыг харуулна. Тиймээс арслан зааны эднээс 100 гаруй төрлийн уураг олдсонд зарим эрдэмтэд маш гайхаж байгаа.[1] Тэр арслан заан бол 1993онд ОХУ-ын Якут(Yakutia)-д буй мөнх цэвдэгээс олдсон юм. Тэр арслан заанд тогтоогдсон 43,000жилийн өмнө гэх он тоолол нь цусны ийлдэс дэх альбумин зэрэг олон уурагын хэлтэрхийтэй нийцэхэд хэцүү байсан юм.


        Хэд хэдэн хүмүүс ямар нэг мэдэгдээгүй үзэгдэл арслан зааны эдийг хэдэн арван мянган жил хадгалсан байх гэж төсөөлдөг. Гэвч үүнээс ч илүү нам дор газраас олдсон эдийн тухай ингэж төсөөлөх нь инээдтэй хэрэг. Эрдэмтэд 1990-ээд оны үед олдсон БНХАУ-ын археологийн олдворын хэсгээс гайхалтайгаар хадгалагдсан олдворын улмаас гайхширсан юм. Түүний нэг нь БНХАУ-ын Даохугоу(Daohugou)-ын тосгоны ойролцоох нэгэн давхаргаас олдсон олдвор бөгөөд, арьсны ширхэглэг ба түүний агууламж үлдсэн нэг зуун 50 сая жилийн өмнөх гэж таамагласан саламандрын олдвор байлаа.[2] үргэлжилсэн судалгаа нь БНХАУ-ын олдворуудаас угийн байсан эдийн олдоцуудыг мөн болохыг нь л баталсаар байв.


       Мөн өөр өөр газруудаас ч ийм олдворын цаг хугацааны капсулууд олдсоор байсан. Жишээ нь: 2009онд эрдэмтэд бүрэнхий өнгөтэй байсан ч одоог хүртэл наалдацаа хадгалж байсан хар өнгийн шингэнийг агуулах наймаалжны хар шингэний уут(squid ink sac)-ны олдворыг олсон. Тэд энэ үр дүнгээ 2012онд тайлагнасан ба тэр хар өнгийн шингэний органик бүтэц нь өнөө үеийн хуягт наймаалж(cuttlefish)-ны хар шингэнтэй бараг нийцэж байгааг хэлжээ. Хар шингэний задрах хурдыг одоохондоо тодорхой судлагдаагүй ч, тэр хар шингэн нь хувьслын онолчидийн хэлж байгаа шиг зуун сая жил гаруй болсон гэж бодох ямар ч шинжлэх ухааны учир шалтгаан байхгүй юм. Судлаачид чулуужсан наймаалжны хар шингэнийг ашиглан(Аммонийн уусмалыг хийж засалт хийн) тэр наймаалж хэрхэн харагдах байсны тухай зургыг зурж байсан ! судлаачид энэ нээлтийг “гайхалтай” гэж хэлэх нь ямар ч сонин зүйл биш байсан.[3]


       Гэвч олдвор ба давхаргын он тоолол удаан хугацаа биш байсны нэгэн тодорхой баталгаа бол Монтана мужаас олдсон алдартай Терназавор рекс(T. rex)-ийн зөөлөн эдний талаарх судалгаа байсан юм. Урьдах судалгаа нь үлэг гүрвэл болох Терназаворын зөөлөн эд(soft tissues)-нээс уураг коллаген, эластин, гемоглобин, остеокалцин(osteocalcin) байгааг тодорхойлсон. Дараагийн туршилтуудаар эдгээр бодисууд нь шүүмжлэгчдийн хэлж байгаагаар бактерийн улмаас бий болоогүй болох нь тодорхой болжээ. Энэ нь тэр зөөлөн эд нь бактерын улмаас биш, үлэг гүрвэлийн угийн байсан эд болохыг баталсан юм.[4]


        Мэдээж, ямар ч эрдэмтэн ийм органик бодисууд 70сая жилийн дараа ч гэсэн задрахгүйгээр үлдэнэ гэдгийг таамаглахгүй. Гэвч Библийн бүтээлийн онолоор, арслан зааныг булж орхисон үерийн дараах мөстлөгийн үеийн давхаргыг үл тооцон эдгээр үлэг гүрвэлийн олдворууд нь Ноагын үеийн нэг жилийн турш үргэлжилсэн бүр дэлхийг хамарсан их үерийн үр дүнгээр бий болно. Тиймээс эдгээр олдворууд нь 5000жилээс илүү болоогүй ба уураг юмуу зөөлөн эд нь одоог хүртэл үлэг гүрвэлийн олдворт байгаа нь Библийн бүтээлийн онолтой маш их тохирдог үзэгдэл болно.


       Холбогдох эрдэмтэд ийм төвөгтэй нээлтийн талаар ямар байр суурьтай байх бол? Зарим эрдэмтэд бүр тэр баталгааг тоохгүй орхижээ. Яагаад гэвэл тийм нээлт нь чулуужсан үлдэгдэл ба давхаргын чулуунууд хэдэн зуун сая, хэдэн арван сая жил болсон гэх тэдний батлагдаагүй хүчтэй итгэлтэй нийцэхгүй учраас юм. Өөр эрдэмтэд угийн эд нь ойрын үед бактераас үүссэн гэж хэлэхээ үргэлжүүлж байна. Тэр нь бактераас үүсээгүй гэдэг туршилт, судалгааг тоохгүйгээр, тэдний санаанд нийцэхгүй олон баталгаа байгаагаас юм. Угийн эдийн олдворын тал дээрх хамгийн сайн гэж тооцогдох Мери Швецер нь “эндогенийн молекулууд газар зүйн үеүүдийг туулан үлдэж болох санаа нь одоог хүртэл маргаантай хэвээр” гэж бичжээ.[5] Өөр өөр хэлбэл, энэ салбарын тэргүүлэх зэргийн эрдэмтэн ч үүний талаар хариулж чадахгүй байгаа хэрэг.


       Гэвч хэдэн зуун сая, хэдэн арван сая гэх төсөөлөл ‘газар зүйн он тоолол’-ийг үл тооцвол иймэрхүү маргаан үгүй болно.



References


1.Cappellini, E. et al. 2012. Proteomic Analysis of a Pleistocene Mammoth Femur Reveals More than One Hundred Ancient Bone Proteins. Journal of Proteome Research. 11 (2): 917-926.
2.Thomas, B. Researchers Find Fossil Salamanders' Last Meals. Creation Science Updates. Posted on icr.org March 12, 2012, accessed December 17, 2012.
3.Glass, K. et al. 2012. Direct chemical evidence for eumelanin pigment from the Jurassic period. Proceedings of the National Academy of Sciences. 109 (26): 10218-10223.
4.Schweitzer, M. H. et al. Molecular analyses of dinosaur osteocytes support the presence of endogenous molecules. Bone. Published online before print, October 16, 2012.
5.Schweitzer, M. H. and M. Marshall. 2012. The Complete Dinosaur, 2nd Ed. 
 Brett-Surman, M. K et al. (eds.) Bloomington, IN: Indiana University Press, 281.

Авсан : ICR News, 2012.12.26
URL:http://www.icr.org/article/7183/

-----------------------------------------------------------------------------------
Онцгойлон 2013оныг өгсөн Бурханд талархаж байна. Энэ жилдээ олон олон материалуудыг та бүхэндээ хүргэх болно. Одоохондоо орчуулагдаагүй олон материалууд байгаа. Дутагдалтай талууд олон байгаа. Та бүхэн ойлгон хүлээн аваасай гэж хүсч байна. Ганцаараа хийхэд цаг зав муутай учраас хичээлүүд хаагдаж, амрах үед л постоо оруулдаг болж дээ. Хэрэвээ та боломжтой бол залбирч өгнө үү. Энэ блог улам өргөжиж олон хүнд хүртээмжтэй болохын төлөө. Мөн Бурханаас ямар нэг дуудлагыг авсан хүн байвал надтай холбогдож хамтарч ажиллсан ч болох юм. Жишээ нь гэвэл англи хэл сайн мэддэг, солонгос хэл сайн мэддэг ч юмуу шинжлэх ухааны ямар нэг салбарт сонирхолтой, итгэгч хүн байхад л болно шүү дээ. Таны залбирал их хүч нэмнэ шүү. 2013онд та бүхэнд Бурханы нигүүлсэл ба амар тайван нь хамт байх болтугай. 

Есүс 
-Эхнийх нь "Сонс, Израиль аа! Бидний Бурхан Эзэн бол ганц Эзэн мөн. Чи өөрийн Бурхан Эзэнийг бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаан, бүх хүчээрээ хайрлагтун" гэсэн нь юм. -Марк 12:29-30 

Холбогдохыг хүсвэл : badarchina@gmail.com