2/3. Super bacteria яагаад аюултай вэ?
Антибиотикт тэсвэртэй болох түгээмэл механизм :
1) Бактерийн гадаргуу дээр буй антибиотик холбогддог хүлээн авууртаа мутаци үүсгэх
2) Антибиотикийг задалдаг ферменттэй болох
3) Антибиотик нэвтрэх сувагт саад тавих
4) Оршихуунд нэвтэрсэн антибиотикийг шууд гадагшлуулах
2) Антибиотикийг задалдаг ферменттэй болох
3) Антибиотик нэвтрэх сувагт саад тавих
4) Оршихуунд нэвтэрсэн антибиотикийг шууд гадагшлуулах
Гэхдээ, антибиотикт учир зүггүй зодуулаад байх бактериуд ховор ажээ. Бактериуд антибиотиктой тэмцэж, амьд үлдэх чадварыг өөрсөддөө бий болгосон байх юм. Судлаад үзсэн чинь, тэсвэртэй болсон бактериуд маань бета лактамын цагирагыг таслаж орхидог фермент(beta-lactamase эсвэл penicillinase)-тэй болсон байжээ. Яаж ийм болсоныг тайлбарлаж чадахгүй байгаа ч угаас байсан тэсвэржилт үүсгэдэг ген идэвхижсэн юмуу тэсвэржилт үүсгэдэг генийг гаднаас авсан эсвэл хамтаар гэх зэргээр тайлбарладаг.
Антибиотикоор бактерийг сонголтгүйгээр ‘устгаж’ эхэлсэнээс хүн болон бактерийн дүүжин даажин эхэлсэн. Пенициллин амархан задарч чадавхиа алдсанд хүн төрөлхтөн Penicillinase-resistant penicillin-ийг бүтээж(гол төлөөлөгчид нь cloxacillin, oxacillin, nafcillin, dicloxacillin, methicillin), бас төд удалгүй penicillin-resistant penicillin-д тэсвэржилт олсон нөхөр бактериуд гарч ирлээ(MRSA, methicillin resistant staphylococcus aureus.).
Эмнэлэгт хэвтсэн өвчтөн халуураад, хаа нэгтээ үрэвсэл, эсвэл халдварын шинж тэмдэг байвал антибиотик эмчилгээг эхэлдэг. Антибиотик эмчилгээний өмнө тохиромжтой антибиотикийг сонгохын тулд антибиотик мэдрэг чанар үзэхдээ заавал хамруулдаг антибиотик нь метициллин(зарим үед nafcillin) юм.
Цусны ариун чанар үзээд алтлаг кокк илэрсэн бол нэн тэргүүнд метициллинд тэсвэртэй эсэхийг хардаг. Метициллинд мэдрэг(S, sensitive) бол метициллин эсвэл бусад мэдрэг антибиотикоос хэрэглэж болно. Гэвч, метициллинд тэсвэртэй(R, resistance) бол, MRSA халдвар авсан гэж тодорхойлоод эмчлэх эмээр Vancomycin-ийг сонгоно(бусад антибиотикт мэдрэг байсан ч vancomycin-ийг сонгоно).
Үүнээс чухал харах зүйл нь нөхөр бактери гаднаас тэсвэржилт үүсгэдэг генийг ‘дамжуулж’ авч болох явдал. Яаж гаднаас дамжуулж авах эсвэл гадагшаа дамжуулдаг вэ? бактерид өөрийн ген төдийгүй гаднах DNA-тэй хамтран амьдардаг. Жижигхэн цагираг DNA нь бактерийн дотор шимэгчлэн байдаг ба үүнийг plasmid гэж нэрлэдэг. Бактери өөрөө эсийн доторх орон зай, энерги буюу хоол(?)-оо плазмидад өгөхөөр, плазмид өөрийн генийн хэсэгхэнийг ашиглан бактерид байхгүй чадварыг өгч бактери амьдрахад тусладаг. Хоол авсаны төлбөр мэтээр.
Плазмид нь эсийн дотор амархан хуулбарлагддаг ба бактерийн хооронд амархан дамжина. Матрикс кинон дээр гардаг смит шиг эцэсгүй үржиж энд тэндгүй нэвтэрч чадна. Ийнхүү плазмидыг хүлээж авсан бактери нь плазмид-д байх онцлог чадваруудыг өөртөө олж авна. Тийм ээ. Антибиотик тэсвэржилтийн ихэнхи тохиолдолд плазмидээр бактериудын хооронд тархана.(өөртөө үнэхээр хэрэгтэй гэж үзвэл өөрийнхөө DNA-д шилжүүлдэг.)
Анханаасаа амьдрах мөчлөг богино бактери болон хүний шинжлэх ухааны техник амьд үлдэхийн төлөө тэмцэлдэнэ гэдэг хүний хувьд ялахад хэцүү тулаан юм. Шинэ антибиотикийг бүтээхэд ордог хичээл зүтгэл, цагтай харьцуулашгүй богино хугацаанд тэсвэржилтэй бактери үүсчихдэг. Бид өнгөрсөн хугацаанд эмх цэгцгүй, төлөвлөгөөгүй мөн ойлголтгүйгээр антибиотикийг шаардлагагүйгээр хэрэглэсэнээр олон тооны тэсвэржилтэй бактерийг үүсгэсэн. Маш аймшигтай бактериар дурьдагддаг MRSA. Төрөл бүрийн судалгаагаар, MRSA-г тэжээгээд амьдарч байгаа хүмүүс 2% гаран гэж, тэрний ихэнхи нь хамарт байдаг гэнэ. Үүнийг уншиж байгаа хүмүүсийн 50 хүний нэг нь MRSA-г бөөцийлөн тэжээж байгаа учраас хэрэв санаа зовж байгаа бол хамараа битгий ухаарай гэж зөвлөе. https://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/18510460
Авууштай нь бид зөвхөн хэрцгий бактериудыг тэжээдэггүй. Бидний биеийн гадаад орчинтой харьцдаг хэсгүүдийн гадаргууд маш олон бактериуд амьдардаг ба бид эдгээрийг хэвийн бичил биетэн(normal flora) хэмээн дууддаг.(Үүнд ходоод гэдэс, арьс зэрэг хамаарна. Тархи, зүрх бусад дотоод эрхтэн, судас нь гадаад орчинтой харьцдаггүй учраас бактеригүй. Хэрэв эндээс бактери олдвол халдварлагдсаныг хэлэх ба магадгүй биеийн байдал ноцтой байдалд байна.)
Хүний ертөнцөд ч гэсэн хэрцгий хүмүүс ба сайн хүмүүс холилдон амьдардаг шиг бактериуд холилдон амьдардаг. Бас хэвийн бичил биетний улмаас хэрцгийчүүд өсөж давардаггүй байна. Бодоод үзээрэй. Хөлөө жийгээд амьдрах орон зай ч давчуу, хааяа олдох хоол нь ч тогтмол биш аж. Тэр хоолоо ч 1/n болгож хуваах ёстой болдог тул хэрцгий бактериуд өсч чаддаггүй байх нь. Гэхдээ эсрэгээр, хэвийн бичил биетнүүд алга болвол юу болох вэ?
Хэвийн бичил биетэн дотор төрөл бүрийн бактериуд байдаг. Дэлхийг хучин амьдарч байгаа хүнийг бодоцгооё. Хэвийн бичил биетнүүд тодорхой нөхцөл байдалд бүгд шахуу мөхдөг. Тэр бол бактерийг устгадаг химийн зэвсэг болох антибиотик биед орж ирэхэд юм. Антибиотик их тунгаар хангалттай урт хугацаанд биед орж ирвэл хэвийн бичил биетнүүд түр устгагдаад антибиотикийн тун барих тун (нөлөөлөх хамгийн бага тун)-гаас буурвал дахин хурдацтай хэвийн байдалруу нөхөн сэргэдэг.
‘Хорхой ч гэсэн гишгэвэл хөдөлдөг’ гэдэг зүйр үг байдаг. Яагаад хорхой хөдөлснийг мэдэх үү? Хариулт нь, сайн гишгээгүй учраас юм. Гишгээд үнэхээр алсан бол хөдөлж чадахгүй. Үхээгүй учраас, эсвэл алж чадаагүй учраас хорхой хөдөлсөн. (ойлгож эхэлж байгаа гэдэгт итгэе.)
Бактериудын антибиотикт тэсвэртэй болдог зарчим үүнтэй төстэй. Антибиотик өвчин үүсгэгч бактери болон хэвийн бичил биетнийг тохиромжтой хэмжээнд устгаж чадалгүй, тоглож байгаа юм шиг ганц нэг хатгаад байвал бактериудын уур нь хүрч өөрсдийг нь өдөөд байсан антибиотикийн эсрэг тэсвэртэй болно. Төлөвлөөгүй байсан ч бактериуд антибиотикт тэсвэртэй болох дасгал хийлгэчихсэн хэрэг.
Үүнийг уншигч хэн боловч хүүхэд байхдаа ханиад хүрсэн гэдэг шалтгаанаар атга дүүрэн эм ууж байсан дурсамжтай байх. Ганц нэг өдөр болоод дотор муухайраад уумааргүй санагдаад, тогтмол цагтаа баригдан уухаас залхуураад, уухгүй байсан ч амьдарч болмоор юм шиг, зүгээр залхуу хүрээд эсвэл зүгээр эм уумааргүй санагдах зэрэг олон янзын шалтгаанаас бичиж өгсөн эмийг бүгдийг уухаас өмнө эмээ зогсоосон хүмүүс наадмын талбай тойрч байгаа хүмүүсийн дийлэнх нь гэдэгт бооцоо тавьсан ч яахав дээ. Атга дүүрэн эмэн дотор төрөл бүрийн антибиотик байсан. (мэдээж ханиад шуухинаад антибиотик бичиж өгдөг шиг буруу жор байхгүй. Гэвч энд тэр зүйлийн талаар ярихгүй. Дараа нь боломж гарвал задлаад үзье.)
Та уул нь ингэе гэж бодоогүй ч таны бие доторх бактериуд фитнесст явсан болжээ. Антибиотик тэсвэртэй бактерууд хэн нэгэнээр хариуцлага тооцуулах хэрэгтэй гэлтгүй хүн бүр л оролцон булшаа ухсаных ажээ. Антбиотикоо дундаас нь дураар зогсоох үйлдэл антибиотикт тэсвэртэй бактери бий болоход хамгийн их нөлөөлсөн шалтгаан гэж үздэг. Мэдээж шаардлагагүй хэрэглээ, буруу зөвлөмж зэрэг ч гэсэн зүй ёсоор орно.
Гэвч superman ч гэсэн хувцаслалт нь содон болохоос ерөнхий төрх нь man-тай адил хоёр гартай, хоёр хөлтэй, нэг толгойтой шиг super bacteria ч гэсэн ерөнхий төрх нь bacteria-тай адил. Хэдий super bacteria ч гэсэн хуурамч бөөмт эс бөгөөд хэвийн биеийн дархлаа тогтолцоогоор зохистой хэмжээнд дарангуйлагдана. Харин дархлаа тогтолцоо түр буурсан үед буюу антибиотик хэвийн бичил биетний дээр дэлбэрээд устгачихсан яг л тэр үед, боломжыг олж сүйтгэж эхэлдэг. Чимээгүй амьдарч байсан super bacter-иуд ч оролдвол уурлана. Хэрэв заавал оролдох хэрэгтэй юм бол заавал устгана гэсэн зорилго тавьж ажилла.
MRSA-г дурьдахад super bacteria нь грам эерэгүүд л байдаг гэж ойлгосон байж магадгүй. Super bacteria гэдэг нь олон эмэнд тэсвэртэй бактерийг илэрхийлнэ гэж өмнө нь дурьдсан тул ямар төрлийн бактери ч бай олон эмэнд тэсвэртэй л бол бүгд super bacteria юм. Ихэвчлэн бохирлогдсон хоол хүнсээр халдварладаг салмонелла ч гэсэн олон эмэнд тэсвэртэй бактерийн эзлэх хувь ноцтой түвшинд хүрсэн байна. https://www.scientificamerican.com/…/who-releases-list-of-…/
Дээр хэлсэн, MRSA бол эм нь Vancomycin-ийг сонгоно.
Vancomycin нь beta-lactam бүлгийн эм биш ч гэсэн, төстэй аргаар peptidoglycan-ы нийлэгжлийг саатуулна. Vancomycin өөрөө Amycolatopsis гэдэг өөр төрлийн bacteria-н нийлэгжүүлдэг антибактерийн бодис бөгөөд MRSA-ийн цор ганц эмчлэгчээр үлдсэн. Гэвч азгүй нь vancomycin-д тэсвэртэй гэдэсний кокк(vancomycin resistant enterococcus, VRE) аль хэдийн үүсч, тархалтын түвшин ноцтой байдалд хүрээд байна. Хэвтэн эмчлүүлэгчдийн дунд VRE тээгч гэж тодорхойлогдвол шууд өндөр түвшинд тусгаарлалт хийдэг.
1980-аад оны сүүлд аль хэдийн VRE илэрч, 1990 оны дунд үед үүсчихвий гэж болгоомжилж байсан Vancomycin resistant Staphylococcus Aureus(VRSA) оршин байгаа нь батлагдсан. Одоогоор дэлхий даяар үсэрч дэвхрээгүй тул олзуурхууштай. Тиймээс VRE тээгч MRSA-д тэсвэржилт үүсгэдэг генээ өгч VRSA үүсэх аюулыг урьдчилан сэргийлэхийн тулд vancomycin-г эмчилгээнд бичихийг хяналт тавьж байгаа ба VRE-тэй өвчтөнийг ч сайтар тусгаарлаж байна.
Саяхан гадаадын нэгэн их сургуульд үүссэн асуудал нь Carbapenem-д тэсвэртэй бактери тээгч илэрсэн явдал. Карбапенем нь бета лактамын бүлгийн нэг эгнээ бөгөөд VRSA-г алж чадах антибиотик юм. Тиймээс карбапенемд тэсвэртэй тээгч олдсон нь энэ ген VRSA-д дамжвал хүн төрөлхтөнд байгаа хамгийн сүүлчийн хөзрөө алдаж байгаа нөхцөлд хүрнэ. Завшаантай нь тээгчээс илэрсэн бактер нь зөвхөн карбапенемд тэсвэртэй гэдэсний кокк юм(Carbapenem-resistant Enterococcus, CRE). VRE шиг сайн хяналт тавиад CRE тэсвэржилтийн ген нь цоглогуудад дамжуулахгүй л байх хэрэгтэй. Алдвал яах вэ? тэр мөхлийн үеийг бодохоос ч жихүүдэс хүрэх юм.
Хааяа төөрөлддөг ойлголт буюу хүчтэй(?) антибиотик гэж хүмүүс ярьцгаадаг. Гэвч антибиотикийн тухай ойлголт буруу байгаа тул үүсч байгаа эндүүрэл юм. Бүр дээр маш хүчтэй(?) гэдэг илэрхийллийг бичсэн. Антибиотик нь түлхүүр цоожны дүрэмийг дагадаг. Тусгай цоожыг онгойлгодог тусгай түлхүүр байдаг шиг, тусгай бактерийг устгаж болдог антибиотик тусдаа байна. Өргөн хүрээтэй юу ч битгий асуу гээд бактерийг ямарт нь үйлчилдэг юм гэж асуухаас нь өмнө устгадаг антибиотик байгааг үгүйсгээгүй.
Одоохондоо тэмбүүгийн үүсгэгч бактерийг(Treponema pallidum) эмчлэхэд анхны антибиотик Penicillin G маш сайнд тооцогддог. MRSA-г устгадаг хүчтэй(?) антибиотик болох Vancomycin нь грам сөрөгт бараг үйлчилдэггүй. Түүний онцлог болох том, бүдүүн молекулын бүтэц нь грам сөрөг бактерийн өтгөн lipopolysaccharide(LPS) давхаргыг нэвтэрч орж чаддаггүй. Грам сөрөг бактерийн хувьд vancomycin хүүхдийн тоглоом шиг боловч aminopenicillin аймшигтай кино шиг эм юм.(төлөөлөгч нь ampicillin, amoxacillin). https://en.wikipedia.org/wiki/Vancomycin
Үнэнийг хэлэхэд super bacteria-гийн босс аль хэдийн байж байна. Асинетобактер бауманни(Acinetobacter baumannii) гэгч бактер бөгөөд, эмгэг төрүүлэгч чанар султай, хөрс, усан дотор өргөн тархсан ч дархлаа тогтолцоогоор амархан устгагддаг тул аюул болдоггүй байх нь. Гэвч эмгэг төрүүлэгч хэмээн нэрлэгдсэн нь биеийн дархлаа тогтолцоо байхгүй шахуу суларсан үед эмгэг үүсгэдэг учир тэр үед антибиотикт л итгэхээс өөр аргагүй болно.
Харин дээр дурьдсан карбапенемаас гадна бусад аминогликозидын бүлгийн, хинолины бүлгийн антибиотик бүгдэд тэсвэртэй MRAB(multidrug resistant acinebacter baumannii) дэлхий даяар хурдацтай тархаж байна. Дархлаа тогтолцоо суларнаар MRAB таны биед бүжиглээд эхэлсэн үед, бурхандаа залбирсан нь цор ганц эмчилгээ болж магадгүй юм. Хүчтэй нь амьд үлддэг юм биш, амьд үлдсэн нь хүчтэй гэдэг үг бий. Гэхдээ тэгтлээ санаа зовсны хэрэггүй. Супер бактери болох MRAB ч гэсэн энгийн бактертай их ялгаатай амьд биет биш юм. Хүний биеийн дархлаа тогтолцоо хэвийн ажиллаж л байгаа бол хэзээд ч устгаж чадах дорой эмгэг төрүүлэгч хэвээрээ л байна. Юунаас ч илүү таны дархлаа чухал гэсэн үг.