Search This Blog

Thursday, September 27, 2018

Антибиотикийн зохистой хэрэглээ(3)

3/3. Бид юу хийх вэ?
Super bacteria-гийн өсөлт дэвшилээр хүн төрөлхтний сүүлчийн хөзрөө алдвал хүн төрөлхтний хувь заяа солир биш, бактериудаас болж сүйдэх нь. Бидэнд найдвар байхгүй гэж үү? Хөгжилтэй нь, судлах тусам бактериуд хүнтэй төстэй золигнууд ажээ. Хүн ч гэсэн ариун цэврийн өрөө орохдоо нэг өөр, гарахдаа нэг өөр, мөн мөнгө зээлэхдээ нэг өөр, өрөө төлөхдөө нэг өөр байдаг шиг бактериуд ч гэсэн яаралтай үеэ мартаж орхин, plasmid хэрэг байхгүй үедээ хаядаг. Миний гэр, миний мөнгө, миний цагыг сорон байж энэ нэг юмыг тэжээж байна гэж бодохоор дургүй нь хүрсэн хэрэг л дээ. Ямар үед plasmid хэрэг болохгүй гэж вэ? тийм ээ, тэсвэржилт үүсгэдэг ген хэрэггүй үед буюу антибиотик үйлчлэхгүй үед юм. Удаан хугацаанд антибиотик хэрэглэхгүй бол тэсвэржилттэй байсан бактери маань plasmid-ээ хөөн гаргаж тэсвэржилт нь арилж энгийн бактери лугаа болдог байх нь.
Тиймээс саяхан болж өнгөрсөн антибиотикийн зохистой хэрэглээ аянгаар антибиотикийг зөвхөн жороор олгоё гээд байгаа юм. Хэн нэгэн эмийн санд ороод ‘ххх антибиотик өгөөч?’ гэх үед эмийн санч жорын хуудас харах ёстой гээд байгаа юм. Ямар шалтгаанаар ч бай, антибиотик хэрэглэж эхэлсэн л бол заавал сүүлчийн нэг таблетыг хүртэл уух ёстой. Антибиотикийг дур мэдэн зогсоох нь, дээр дурьдсан шиг, өөрийн биеийн хэвийн бактериудаа химийн терророос сэргийлсэн бэлтгэл хийлгэж байгаа адил. Мартахгүй байцгаая. Зохисгүй антибиотик хэрэглээг тасалж, хэрэв эмчилгээ эхэлсэн л бол эцсийг нь хүртэл хэрэглэж хэвшицгээе.