Search This Blog

Wednesday, November 21, 2012

[Хүний биеийн бүтцийн тухай]



Андреас Везалиүс
[Хүний биеийн бүтцийн тухай]
Хүний биеийг бодитоор задалж ажиглах шинэ анатоми,
Шинжлэх ухаанчидын тусгаарлагдсан шүүмжлэх ухаанаар уламжлалт эрх мэдэлд тэмцсэн нь.



Дундад зууныг хүртэл Галенос(Claudios Galenos, 129-199)-ын анагаах ухаан нь Аристотель(Aristoteles, BC384-BC322)-ийн гүн ухаантай хамт сүмийн эрх мэдлийг дэмжих халдашгүй хэсэгт агуулагдаж байв. Хүмүүс Ромын үед тэрний гахай, сармагчнийг задалж мэдсэн үнэнийг баримтаар бичсэн хүний биен задлангийн тухай мэдлэгийг хэрхэвч өөрчлөгдөхгүй

үнэнээр итгэж байсан. Галеносын анатомийг буруу хэмээсэн анагаах ухаанч шууд сүмийг эсэргүүцсэн хэрэг болж, хүнд шийтгэл авдаг байжээ. Шинжлэх ухаанчын тусгаарлагдсан шүүмжийн ухааныг анх анагаах ухаанд харуулсан бичиг нь Андреас Везалиүс(Andreas Vesalius, 1514-1564)-ийн [Хүний биеийн бүтцийн тухай(De humani corporis fabrica libri septem)] юм. Везалиүс нь Галенос эрхэмийн номд тулгуурсан шинжлэх ухаан биш хүний биеийг бодитоор задалж ажиглсны баримтанд тулгуурласан шинэ анатомийг санал болгожээ.

Везалиүс, анатомийн профессороор томилогдсон нь

Анагаах ухааны суурь нь хүний биеийн бүтэц гэдгийг өнөө үеийн анагаах ухаанд мэдээжийн ойлголт ч, XVl зууны эхэнд л гэхэд анагаах ухаанд хүний биеийн бүтцийг судлах хүний биеийн анатомийн эзлэх хэмжээ их биш байжээ. Тухайн үеийн ихэнх улсуудад хүний биеийг задлахыг хориглосон байв. Ховорхон зөвшөөрөгдөх анагаах ухааны сургуулийн хичээл дээр ч профессор нь Галеносын номыг л уншиж бодит задлан нь лекцтэйгээ хамааралгүйгээр явагддаг түвшинд байсан. Тиймээс практикийн хүний биеийн анатом нь хүний биеийг зүсэх юмуу цус авах ажлыг хийж байсан  мэс заслын эмч нар булчин юмуу яс зэрэг хязгаарлагдсан хэсэгт л судлан үргэлжлүүлж байжээ.

Дундад зууны анагаахын номнууд нь Грекийн анагаах ухааныг хүлээн авч хөгжүүлсэн арабын номнуудыг дахин латин хэлээр хөрвүүлсэн нь ихэнх нь байсан. Үүний дараа сэргэн мандалтын үед Грекийн хуучин номыг шууд латин хэл дээр хөрвүүлэх хөдөлгөөн эхэлж Галеносын анатомын номнууд шинээр олдон хөрвүүлэгджээ. Үүнийг эхлэх цэгээ болгон эмч нар дахин задланд анхаарлаа хандуулж эхэлсэн. Үүгээр ч зогсохгүй хүнийг үзэсгэлэнтэйгээр илэрхийлэх урлаг хөгжиж байсан тухайн үеийн байдлыг авсан зураач, барималчид ч хүний биеийн бүтцийн тухай судалдаг шинэ уламжлал үүсчээ. Үүний дараа бага статустай мэс засалчын хийдэг байсан анатомийн лекц нь докторын зэрэгтэй эмч явуулах болсон нь тэр эрхэм нь Везалиүс байсан юм.

Везалиүс нь 1514онд өнөөгийн Белги болох Врүйселд төрж, Рүйвенд сургуульд сурч, анагаах ухааныг судлахын тулд тухайн үеийн шилдэг анагаах судлалын төв болж байсан Парисын дээд сургуулруу явжээ. Тэр тэнд задлангийн туршилтыг хийхийн тулд оршуулгын газраас цогцсыг хулгайлж байсан ч гэж ярьдаг. Парист багштайгаа цуг анатомийн номыг бичилцэн нэрээ гаргасан тэрээр 1537онд Падова дээд сургуулийн урилгаар Италируу яван 12-р сард докторын зэрэгтэй болж яг дараачийн өдөр анатоми болон мэс засал судлалын профессороор томилогджээ.

[Хүний биеийн бүтцийн тухай]-н хүний биеийн булчингийн задлангын зураг.

[Хүний биеийн бүтцийн тухай] Галеносын анатомийн алдааг зассан нь

Везалиүсийн лекц оюутнуудад их сонирхолтой байжээ. Профессор өөрийн биеэр хутгыг барин хүний биеийг задалж явагддаг анатомийн лекц нь тэрээр анхдагч байсан учраас юм. Везалиүс анатомийн лекцийн төлөө бодит мөртлөө урлаг талын зургыг анх оруулсан анхдагч юм. Тэрээр 1538онд оюутнуудын төлөө 6 хуудсаас бүрдсэн анатомийн бүдүүвч зургыг бүтээсэн. Везалиүсийн зурсан анхны 3 зураг нь(бусад 3-н зураг нь Нидерландын зураач Калкар(Jan Stephan van CALCAR, 1499-1549) зурсан) Галеносын номд тулгуурласан учир бодит хүний биеийн бүтэцтэй өөр агуулгатай.
Везалиүс нь илүү олон цогцсыг задлан, туршилгатай болох тусам Галеносын анатоми буруу хэсэгтэй гэдэгт эргэлзэхгүй болов. Ийн тэрээр Галеносын алдааг засаж шинэ анатомийн номыг бичих болсон Везалиүс нь 2 жилийн туршид өдөр шөнөгүй задланд анхаарч номыг дуусгаж Швейцарын Вазелд хэвлүүлж гаргажээ. Везалиүс өөрөө бичиж, Калкар зургыг нь зурсан анхны хүний биеийн анатомийн тухай ном нь 1543оны 6-р сар, Везалиүсийн 28 настай байхад хэвлэгдсэн юм. Энэ түүхэн ном болох [Хүний биеийн бүтцийн тухай] нь 7 ботьтой бөгөөд 2 үеэр 663 хуудас, зураг л гэхэд 300 гаруй ажээ. 1-р боть нь яс, 2-р боть нь булчин, 3-р боть нь судас(Галеносын нөлөө бага зэрэг үлдэж тодорхой бусаар тэмдэглэгдсэн байсан), 4-р боть нь мэдрэл(7 хос тархины мэдрэл л зурагдсан), 5-р боть нь хэвлийн хөндий, нөхөн үржихүй, 6-р боть нь цээжний хөндий, 7-р боть нь тархи(Галеносын тархинд байгаа гэсэн торлог(reticulated) судасыг үгүйсгэсэн)-ны тухай тэмдэглэжээ.



Шинэ анатомийн үлгэр жишээ болсон Везалиүсийн оролдлого
Андреас Везалиүс

Ийм Везалиүсийн оролдлого нь хувийн туршилгад тулгуурласан шинэ анатомийн жишээ болсон бөгөөд түүний тусгаар шүүмжийн ухаан нь хожимын анатомичид залгамжилжээ. Түүний дараах анатоми нь Юүстакиүс, Фалофиүс, Фабричиүс, Испанийн Серветүс, Италийн Коломбо, Цесалино зэрэг эрдэмтдээр хөгжсөөр ирсэн.

Мөн хүний биеийн бүтцийг судлах хүний биеийн анатоми хөгжснөөр анатомийн бүтэц хүний биед ямар үүрэг гүйцэтгэдэг талаар физиологи үүсчээ. Үүний улмаас ямар үйл ажиллагаа алдагдвал ямар бүтцийн өөрчлөлт явагдсныг судлах эмгэг судлал хөгжих болжээ. Нэг үгээр хэлбэл Везалиүсийн анатоми нь дундад зууны анагаах ухаан хэдэн зуунаар дамжин шинжлэх ухаанлаг судлал болон хөгжих үүсгэвэрийг тавьж өгсөн юм.

[Хүний биеийн бүтцийн тухай] хэвлэгдсэн 1543онд, космологид ч хуучин ойлголтыг оронгоор нь эргүүлсэн бичиг бүтээгдсэн. Коперник(Nicolaus Copernicus, 1473-1543) нь түүний [Гаригийн эргэлтийн тухай] номондоо шашины удирдлагын онол байсан дэлхий төвт онолын алдааг засчээ. Эдгээр хоёр зохиол нь анагаах ухаан, шашинд томоохон цохилтыг өгсөн бөгөөд дундад зууны хүн төрөлхтөнд байгаагүйгээр их нөлөөлсөн.


Бичсэн : И Же Дам, Үлсан дээд сургуулийн анагаахын сургууль, анагаахын социологи тэнхимийн профессор, 2012/06/15