UFO ба Харь гаригийн хүн
Өнөө үед UFO ба харь гаригийн тухай дурьдагдах нь маш олон болсон билээ. 80-аад оны эхэнд, Спилберг алдарт найруулагчын ‘ET’ гэх кино маш ихээр борлогдож, харь гаригийн хүний тухай сэдэвтэй олон кино хийгдэж, номын санд эсвэл интернетээс ч амархан олддог үг болжээ. Багачуудын хүүхэлдэйн кино дотор, бидний яриа дотор ч амархан яригддаг хар гаригийн хүн... гэвч, асуудал нь энэ нь энгийн төсөөлөлөөс дуусдаггүйд байна.
1.UFO-гийн тухай ойлголт ба UFO үзэгдэл
‘Unidentified Flying objects’ нь ‘үл мэдэгдэх нисдэг биет’ юм. Тиймээс бид тэнгэрт нэг юм хөдөлж байгааг хараад түүнийг юу болохыг тодорхй мэдэхгүй байх байдалтай байгаа бол түүнийг UFO хэмээж болох юм. Тиймээс ч UFO-г харсан гэх хүмүүс их байдаг ба мэдээж UFO байдаг гэж хэлж болно.(Гэвч олон хүмүүс UFO гэвэл бүгд харь гаригийн хүнтэй холбодог. Байгаа байхгүй нь мэдэгдэхгүй харь гарийгийн амьд биетийн нисдэг биет гэдэг.) Гэвч судлаад үзвэл ихэнхи нь онгоц юм уу эсвэл цаг уурын үзэгдлийг харсан байдаг.
Үнэнийг хэлэхэд UFO-г харсан гэх явдал нь дэлхий даяар 1 минутад 1 удаа мэдээллэгддэг. Үүний тухай ОУ-ын UFO судалгааны байгууллага болох Мюфон хүртэл ‘тэр дундаас 99% нь худал байдаг’ гэж хэлжээ. Шилднг нисгэгчид хүртэл ховор тохиолддог цаг уурын үзэгдэлтэй таарахад тэр нь байгалийн үзэгдэл үү эсвэл хий зүйл үү гэдгийг ч сайн ялгаж чаддаггүйг мэдвэл бидний андуурч болох үзэгдлүүд үнэхээр их болно. Үүнээс хэсэгхэнийг дурьдвал
1) Сүүлт од,солир,үүл,од
2)Онгоц, онгоцны гэрэлтүүлэг эсвэл нисдэг тэрэг
3)Хиймэл дагуул
4) Борооны үеийн хийнүүд
5)Аура
6)Дулааны урвах үзэгдэл
7)Агаарын бөмбөлөг, шаар гэх мэтчилэн.
2.Харь гаригийн хүний байх эсэхэд итгэх нь яагаад аюултай вэ?
Харь гаригийн хүний байх эсэхэд итгэх нь яагаад Библи талаас асуудалтай болохыг, харь гаригийн хүн ч гэсэн Бурханы бүтээл байж болно гэсэн хүмүүс ч Христ итгэгч дунд их байдаг нь үнэн юм. Библид “харь гаригийн хүн гэж байхгүй” гэж тодорхойгоор хэлсэн хэсэг байдаггүй. Гэвч харь гаригийн хүн байдаг эсэхт итгэж хүлээн зөвшөөрдөг хүн болон тэр хүмүүсийн ул мөрийг сонирхох нь ямар аюултай бодол ба Христийн эсрэг зүйл вэ гэдгийг сайн мэдэж болно.
(1)Хувсалийн онолд ойртсон аюултай төсөөлөл
Нийгэмд байгаа ихэнхи харь гаригийн хүний тухай номнуудыг үзвэл UFO болон харь гаригийн хүний тухай тэдгээрийг харсан гэх үйл явдлууд бичигдсэн байдаг ба тэдний тухай зургуудаар “үнэн” хэмээн батлах гэж оролддог. Мөн номыг бичсэн зохиогч ба найруулагчид тэнд санаагаа нэмэх эсвэл харь гаригийн хүний тухай цэгцэлж, тэдний үзэл бодол тодорхойгоор хувьсалийн онол дээр тулгуурладаг.
Хүн ч төдийгүй бүх амьд биет хувсалийн үр дүн мэт, харь гаригийн хүн нь бид нараас илүү хөгжсөн иргэншилтэй хувьссан биет гэдэг. Тиймээс ч тэдгээр номнуудад ‘Та нар бол бидний өнгөрсөн үе. Бид бол та нарын ирээдүй’ гэж хэлдэг. Тэдний зурсан хар гаригийн хүний зураг нь хүний төрхөд нилээн ойролцоо байдаг.(Толгой ба нүд нь томорч ам ба хамар, эрүү нь жижигхэн байдаг. Толгойдоо үсгүй бөгөөд ухаанаа ихэнхидээ ашигладаг болхоор бие махбодний үйл ажиллагаа буурч жижигхэн болж турсан байдаг.) тэр нь хүн цаашид хувьсбал тийм төрхтэй болно гэсэн хялбархан дүгнэлтэд хүрэхийг чиглүүлэн ятгадаг байна.
Мөн мэдээж хэрэг огторгуйд амьдралын ул мөрийн тухай дурьдах гэж оролддог. Тэдний үзүүлдэг ангараг гаригийн нүүр ба сард пуужин бууж байсан ул мөр гэх мэт яриа нь бүгд батлагдаагүй эсвэл энгийн үзэгдлийг иргэншлийн ул мөр хэмээн ихэсгэн дэлгэрүүлэн дүгнэж, үнэн мэтээр итгүүлэхийг завддаг.
(2)Шашинчлагдаж байгаа UFO синдром
1)Шинэ итгэлийн үүсэл ба өргөжилт
Өмнөд калифорнийн мужын дээд сургуулийн шашин судлалын профессор 2-р Роберт Элловдын судалгаагаар 1950-аад он нь UFO шашины оргил үе бөгөөд 1960-1970аад он нь хүмүүсийн төсөөлөл дунд нимгэн уруултай UFO нисгэгч эсвэл хулгайчид зохиомолоор бүтээгдэж нүдэнд амархан тусахаар үзэсгэлэнтэй сүнслэг биетүүдийг бүтээж тэдэн шиг зүйлийг харсан гэх хүмүүс их болж, UFO шашины хөдөлгөөн ихэссэн гэх судалгааны үр дүнгээ танилцуулжээ. Мөн энэ шашинлаг хөдөлгөөн нь цаашид өргөжих хандлагатай ба өнөө үед хүмүүс хулгайлагдаж алга болж байгаа нь тэдний зарим хүчний шашинлаг хөдөлгөөнтэй холбоотой хэмээн олон судлаачид үзэж байна. Тэдний оюун санаа дараагийн үеэс өмнөх үелүү шилжсэн мэт зан авиртай гэж мөн дурьдсан байна.
Дэлхий даяар ийм нуугдмал амьдралтай хүмүүстэй холбоотой хамтран ажилладаг тоо нь одоохондоо тодорхойгүй байна. Гэвч саяхан АНУ-ад 300 мянган сая хүн энэ харьяалалд багтдаг гэх судалгаагаас үзвэл дэлхий даяар тэр тоо үүнээс ч илүү байж болзошгүй байна. Өөрсдийгөө огторгуйн үеийн шинэ эш үзүүлэгчид гэж итгэж байгаа энэ хүмүүсийг олон хүмүүс одоохондоо шоолон галзуурсан хэмээж байна. Гэвч олон буруу урсгалууд үргэлж тэр үеийн хэдэн галзуу хүмүүсээс болж эхэлдэг. Тэр хүмүүс нь тэнгэрээс шинэ эш үзүүллэг үүргийг авч шинэ үеийг дурьддаг. Тэгээд хэд хэдэн байгууллага байгуулж тэр нь дараа нь дэлхий даяарх шашин болж хувирдаг байна. Одоо орчин үеийн огторгуйн шинжлэх ухааны үед UFO-г урдаа барьж байгаа шинэ галзуу хүмүүс амжилтад хүрэх магадлал хэр байх бол? Хамгийн багадаа л гэхэд магадлал маш өндөр. Тэгээд тэдний амжилтад хүрэхэд тусалж магадгүй нэгэн учир бий.
(2)UFO байгаа гэсэн итгэл
Дэлхийн II-р дайны үеийн дараах 40жилд харьцуулахад UFO синдром шиг ийм бага хугацаанд ийм өргөн хүрээг хамарсан итгэлийг үүсгэсэн жишээг хаанаас ч олж чадахааргүй юм. Америкт 18 наснаас дээшхи насныханы 50% нь UFO байгаа гэдэгт итгэж эхэлсэн нь UFO синдром эхлээд 30 жил ч өнгөрөөгүй байхад судлагджээ. Дэлхий хамгийн шилдэг шинжлэх ухаан технологиороо гайхагддаг АНУ-ад ард иргэдийн талаас дээшхи хувь нь шинжлэх ухаанаас хүлээн зөвшөөрөгдөөгүй зүйлд итгэх нь мөн тэр зүйл ажиглагдсан үнэн үйл явдал байхгүй байгааг хараад ч итгэмээргүй юм. Бичигчийн хувьд шашинлаг итгэл болон харь гаригийн хүний байгаа эсэхэд итгэх итгэл хоёр тэр чанарын талаас маш өөр зүйл гэдгийг зааж магадгүй. Гэвч олон хүмүүс бидний оюун ухаанаар төсөөлөхөд бэрхтэй өндөр иргэншилтэй харь гаригийн хүнээр дамжуулан хүн төрөлхтөн бүтээгдсэн байж магадгүй гэж итгэх, тэдний дэлхийн сүйрэлээс хүнийг аврана хэмээн итгэж байгаа бол тэр нь шашинлаг илтгэлтэй мөн чанарын хувьд өөр байх ямар ч үндэсгүй юм.
Үнэнээр өнөө үед огторгуйн зуунд амьдарч байгаа олон хүмүүс ийм агуулгатай шашинлаг зүйлийг өөрийн мэдэлгүй шүтэж байгаа байгаа нь тод байдаг. UFO синдром нь өнөө үед нийгмийн сэтгэл зүйн шаардлагатай таарч байдаг. Ийм таарамжаас хангагдах нь шинжлэх ухаанлаг мэдлэг бус харин шашинлаг үзэгдэл хэмээн нэрлэх гол зүйл болно. бүх шашины эхэн үеийн шүтэх байдалд жирэмсэлдэг хар дом(Fetishism),тотемизм(Totemism),ойлгогдошгүй(Trenscendence), Omniscience, төгс байдал(Perfection), тэнгэрээс аврал ирэх(Salvation) гэх мэт юм. тэгээд юунаас ч илүү чухал үнэн нь UFO синдром нь хүн төрөлхтөний мөхөл гэдэг шашинлаг мэдээлэлд хамгийн гол төвөө болгон ойртдог байна.
‘Тэр бол Сатаны ажиллагааны дагуу гарч ирэгч нэгэн бөгөөд бүх хүч ба тэмдгүүд , хуурамч гайхамшиг болон бузар муугийн зүсэн бүрийн заль мэхтэйгээр мөхөгсдийн төлөө ирнэ. Яагаад гэвэл тэд аврагдахын тулд үнэний хайрыг хүлээн аваагүй. Тиймээс Бурхан тэдний дээр төөрөгдлийн ажиллагааг илгээдэг. Тэгээд тэд худал хуурмагт итгэх болно. Ингэснээр үнэнд итгээгүй, харин бузар мууг таалсан бүх хүн яллагдах юм.’(2 Тесалоник 2:9-12)
Олон Христ итгэгчид болон уламжлалт теологичид UFO синдромыг Сатаны(devil) үйл ажиллагаа хэмээдэг. Тэр нь шашинлаг нөлөөтэй агаад хүмүүсийг төөрөгдүүлдэг. Харь гаригийн хүнтэй уулзсан гэх хүмүүсийн ихэнхи нь солиотой эсвэл амиа хорлох, сонин зүйлүүдийг ярьдаг байна.(ухаан алдуулж яриулах нь хэрхэвч ШУ-лаг биш бөгөөд Христ итгэгч бус зүйл юм!) түр зогсоод нэгэн Христ итгэгчийн санааг сонсоё.
‘UFO нь үнэхээр Сатаны үйл ажиллагаа мөн! Энгийнээр ‘үл мэдэгдэх биет’ хэмээн далдалдаг ч тэр нь хүмүүст айдаст төрүүлж шинэ ертөнцийн тухай сонирхол төрүүлдэг. UFO-г харсан гэх ‘Билли Майр(өөрийгөө ‘Сем Яжэ’ гэх харь гаригийн хүнтэй уулзсан хэмээдэг.)’ болон ‘Жоржи Адамски’ болон UFO шашинт ‘Райлиант мүвмент’-ын үүсгэн байгуулагч ‘Клод Бурирунг Райл’ гэх хүмүүсийн ярьж байгаа нь хоорондоо ч таардаггүй. Тодорхой харвал адил тал нь бодсоноос ч(?) бага байдаг’
Хааяа дурьдагддаг ‘Crill(Krill) file’ ч гэсэн сонин талтай. Албаар худал мэдээлэл хүмүүст өгч тэр нь үнэн мэт тараагдаж тэрийг тараасан хүн алагдаэ тэр нь илүү үнэн мэт болдог. Үүний ард байгаа хэсэгүүд хөгжүүлсэн аргаараа оролцдог гэсэн үг юм! гэвч хэсэгхэн нь үнэн байсан ч тараагдахдаа өөр зүйлүүдтэй холигдож, нэмэгдэж хасагдсан байх болзошгүй юм. тодорхой зүйл гэвэл үүнд АНУ-ын төрөөс ч оролцсон байх магадлалтай байдаг байна. Ямартай ч тэр харь гаригийн хүн гэх зүйлүүд нь ‘харь гаригийн хүн биш бөгөөд ’ Сатаны ажиллагааны өөр төрөл гэж харж болох нь Библийн талын тайлбарын үр дүн гэж үзэж болно. мэдээж үүнийг хувь хүний хувьд итгэх боломжгүй гэж бодож болох ч тэр нь одоо хүтэл болсон үйл явдалуудын хувь таарамжтай байх Библийн талын тайлбар хэмээгдэх бөгөөд тэр муу санаатай этгээдүүдийн нарийн үйл ажиллагаа төлөвлөгөөнүүдийн эцэсийг харж болно гэж хэлмээр байна. Энэ хэсэгт ихэнх хэсгийг бичигч өөрийн бодлоо бичсэн боловч бичигийн ихэнхи хувийг Бурханы хараан дотор UFO-г судалж байгаа хүмүүсийг дүгнэж байгаа түвшины дотор хэлсэн учраас нилээн оновч бүхий үг болно!
(3)Raelian Movement – харь гаригийн хүн байдаг гэсэн нэгэн шашин. Библид гардаг Бурханг ‘элохим’ буюу нэгэн харь гаригийн хүн гэж үздэг. Глод V.Райл гэх франц хүн(спорт сэтгүүлийн нийтлэгч) тэрээр элохимтэй уулзаж ярилцсан. Элохим түүнд хүн төрөлхтөнд өөртөө итгүүлэхийг хүсэж байгаагаа мөн Библийг зарим нь худлаа бөгөөд шинжлэх ухааны өндөр чадлаар өөрөө тэдгээр хүмүүст нөлөөлж зарим гайхамшигийг хэрхэн бүтээсэнийг тайлбарласан гэдэг. түүнийгээ ‘Le Livre Qui Dit La Verite(үнэнийг өгүүлдэг ном гэж орчуулагдана.)’ энэ шашин дэлхий даяар өргөжиж байна.
Библийг хэрхэн тайлбарсан нь номон дээрээ тодорхой байдаг ч хэсэгхэнийг дурдья. Хүнийг бүтээхдээ тэд өндөр хөгжилтэй технологиороо DNA-г ашиглан бүтээсэн. Та нар одоогийн оюун ухаанаараа чадахгүй хэмээн дурьдсан нь няцаах ямар ч баримт өгөгдөөгүй. Улаан тэнгисийг хуваасан нь repellent beem(ус нэвтрүүлдэггүй туяа) ашигласан. Өөр нэг зүйл гэвэл хаднаас ус гаргасан нь тэр саваа нь үнэндээ газар доорх ус илрүүлэгч байсан тэд тухайн үеийн оюун ухаанаараа юу ч мэдээгүй хэмээсэн. Ийм инээд хүрмээр тайлбар нь тэдний итгэл, үзэл бодол үнэхээр гайхалтай хэмээн харагдана. Ийм тайлбар нь Хуучин гэрээнд ч байгаа төдийгүй Шинэ гэрээнд Райлийн хэлдэг Есүс бол Библид бичигдсэн үнэнийг тархаах, ШУ-ний эрэн үе ирэхэд бүх үнэн тодорхой болоход тэрээр ирнэ хэмээжээ. Есүс теле графаар маш ятгалаг сайтай ярьдаг байсан болохоор ард иргэд түүний хэлж байгааг хараад гайхсан гэжээ. Усан дээгүүр алхсан нь дэлхийн татах хүчийг хагаслан хуваагдаг гэрэлт цацрагийг ашигласан, тухайн газарын хүндийн хүчийг багасгасанаар ус түүнийг түшсэн гэдэг... ийм тайлбарууд жишээ дурьдвал дуусахгүй янзтай.
(4). Дүгнэлт
UFO ба харь гаригийн хүний тухай их юм дурьдмаар байгаа ч энэ хүрээд дуусгалаа. Тэдний хэлж буй харь гаригийн хүн нь Бурханг эсэргүүцэх муу этгээдүүдийн нэгэн ашиглалтын хэлбэр хэмээн бодогдож байна. Тэдний хэлж байгаа олон ул мөрүүд – Истер арлын байгууламж, Паланке шарил гэх мэт эртний ШУ-ны судалгаагаар ч тайлбарлаж болно. Мөн Бермуда гурвалжин, Мистери тойрог гэх мэт содон зүйлүүд ч тайлбарлагдсан байна. Харь гаригийн хүн байх үгүй нь хамаагүй хүмүүс мөнгө олох гэж улам харь гаригийн хүний тухай худал мэдээллийг интернет, ном зэрэгээр тараасаар байна. Сайн харвал тэр хүмүүс хууртаж байна. Библид хэлж байгаа шиг... бид ийм үед хоосон зүйлийг хөөх биш харин Бурханаас мэргэн ухааныг гуйж амралтгүйгээр Бурханы үгтэй хамт байж, залбирах хэрэгтэй.
‘Цаг нь ирнэ. Хүмүүс эрүүл сургаалыг тэвчихгүй болж, харин хүсэл нь тэдний чихийг гижигдэн, өөрсдийн хүслийн дагуу өөрсдөдөө багш нарыг бөөгнөрүүлэх бөгөөд тэдний чих үнэнээс эргэж, үлгэр домгуудад хандах болно’(2 Тимот 4:3-4)
Нэмж уншвал зохих :
What really happened at Roswell?
Are ETs & UFOs Real?