Хэдэн сая тэрбум жил хугацааг хүлээн зөвшөөрч болохгүй 7 шалтгаан
(Seven reasons why we should not accept millions of years)
|
Dr. Terry Mortenson
|
Дэлхийн нас(age of the earth)ны тухай бүх дэлхий даяар цуглаан дотор маргаан их гардаг. Цуглааны түүхээс үзвэл 18-р зуун хүртэл Христ итгэлтнүүдийн нийтлэг итгэл бол Бурхан Есүс энэ дэлхий дээр ирэхээс ойролцоогоор 4000 жилийн өмнө Үгийн шууд утгаараа 6 өдөр(six literal days)-ийн туршид энэ ертөнцийг бүтээсэн бөгөөд, Ноагийн үед нэгэн удаагийн дэлхийн их үерээр(a global flood) энэ дэлхийг сөнөөсөн гэх итгэл юм.
Гэвч ойролцоогоор 200 жилийн өмнө хэсэг эрдэмтэд дэлхийн түүхийн тухай нэг шинэ онолыг боловсруулжээ. Тэр онол нь дэлхийн болон огторгуйн нас хэдэн сая тэрбум хэдэн мянган жил болсон гэж санаа дэвшүүлсэн аж. Өнгөрсөн 200 жилийн туршид Христ итгэлт удирдагчид хэдэн сая тэрбум жилийн хугацааг Библитэй холбох гэж олон оролдлого хийжээ. Ийм дундчийг барьсан онолд ‘өдөр үе онол(day-age view)’, ‘зай(завсарын) онол(gap theory)’ ‘хэсэгхэн газар дах үерийн онол(local flood view)’ ‘бүтэц таамаглал(framework hypothesis)’ ‘Бурхант хувьсалын онол(theistic evolution)’ ‘аажим үргэлжилсэн бүтээлийн онол(progressive creation)’ гэх мэтчилэн багтана.
Олон тооны эрдэмтэдийг хамруулж илүү олон Христ итгэгчид зөвхөн Библид л найдаж болно гэсэн уламжлалт үзэл бодолруугаа шилжиж байгаа ба шинжлэх ухаанлаг баримтууд нь өнөөдөр шинжлэх ухаанд ноёрхолоо тогтоосон ухагдахууны систем болсон эволюцлаг удаан хугацаан дэлхийн насанд тохирдоггүйд итгэж байна.
Олон Христ итгэгчид дэлхийн нас бол чухал биш бөгөөд сайн мэдээг тараахад, мөн Христ итгэгчдийг хагаруулдуулдаг гол бус сэдэв гэж хэлж байна. Гэвч үнэхээр энэ тийм үү? AiG ба олон бүтээлийн онолын байгууллагууд тэгэж бодохгүй байна.
Энэ богинохон бичлэгт, бид Христ итгэгчид хэдэн сая тэрбум жил гэх удаан хугацааны дэлхийн насыг хүлээн зөвшөөрч болохгүй хэд хэдэн шалтгааныг танилцуулах гэж байна. Тиймээс энэ сэдв(хугацааны асуудал)-ийн тухай та илүү их бодож үзэхэд тань тусалж чадах байх гэж найдаж байна. Тэгээд илүү гүнзгийрүүлсэн бичлэгүүдийг үзэж, өшөө эндээс шүүмжилсэн няцаасан хэсгийг маш сайн хамгаалж буй холбоотой бичлэгүүдийг үзэхийг хүсье.
1.Библи нь Бурхан хэдэн мянган жилийн өмнө Үгийн шууд утгаар нэг өдөрийн хугацаа болох 24 цаг буюу 6 өдөрийн туршид бүтээснийг зааж байна.
Эхлэл 1-р бүлэгт ‘өдөр(day)’ гэх Еврэй үг нь ‘Юм(yom)’ юм. Хуучин гэрээн дэх ‘юм’ нь Үг шууд утгаараа буюу ‘өдөр(a literal day)’-ийг илэрхийлж байгаагаар ихэнхидээ хэрэглэгддэг. Тэгээд өдрийг илэрхийлэхгүй байвал Үгийн хам утга дотор тэрийг тодорхой мэдэх боломжтой байдаг.
Эхлэл 1-р бүлгийн хам утга нь Эхлэлийн өдрүүд Үг шууд утгаараа өдөр байсныг тодорхой харуулж байна. Нэгт, Библид анх хугацаа болж ашиглагдсан үг ‘юм’(Эхлэл 1:4-5) нь хоёр үгийн утгатай буюу гэрэл/харанхуйн эргэлтээс гэрэл хэсэг(өдөр) ба бүх гэрэл/харанхуйн эргэлт(нэг дэх өдөр)-ээр тодорхойлогдож байна. Хоёрт, ‘юм’ нь шөнө(evening) болон өглөө(morning) хэмээх үгтэй хамт хэрэглэгдэж байна. Энэ хоёр үг нь Хуучин гэрээний бүх хэсэгт хамт эсвэл тус тусдаа, тэгээд юм гэх үгтэй хамт эсвэл хам утга дотор хэрэглэгдэж байгаа бөгөөд, үргэлж үг шууд утгаараа өдөр дундаас үг шууд утгаараа болох шөнө ба өглөөг илтгэж байна. Гуравт, юм нь тоогоор илэрхийлэгдэж байна. Нэг дэх өдөр, хоёр дохь өдөр, гурав дахь өдөр... гэх мэтчилэн. Ийм хэрэглүүр нь Хуучин гэрээний бүх хэсэгт үг шууд утгаараа өдрийг илэрхийлж байна. Дөрөвт, Эхлэл 1:14 ишлэлд Тэнгэрийн эрхэстэй холбогдож үг шууд утгаараа тодорхойлогдож байна.
Эдгээр бүтээлийн өдрүүд нь ойролцоогоор 6,000 жилийн өмнө явагдсан нь Эхлэл 5 бүлэг, 11 бүлгийн угийн бичиг(Энд Матай 1 бүлэгт товчхон бичсэн угийн бичигтэй тодорхойгоор өөр бөгөөд маш нарийн хугацаа он жилийн мэдээлэлтэй.) ба Библийн өөр хугацаа он жилийн мэдээлэлээс тодорхой болно.
2.Египетээс гарсан нь 20:11 ишлэлд Эхлэл 1-р бүлэгийг хэдэн сая тэрбум жилтэй холбох бүх оролдлогыг тасалж байна.
‘Учир нь ЭЗЭН тэнгэр,газар,далай болон тэдгээрийн дотор байгч бүгдийг зургаан өдөрт бүтээж, долоо дахь өдөрт амарсан. Тиймээс ЭЗЭН Амралтын өдрийг ерөөн , тэр өдрийг ариун болгосон юм.(Египетээс гарсан нь 20:11)’
Энэ ишлэл нь Израйль ард түмэн 6 өдрийн туршид ажиллаж, 7 дахь өдөрт амар гэсэн Бурханы тушаалын тухай шалтгааныг хэлж өгч байна. Юм нь хуулийн хоёр хэсэгт хоёуланд нь хэрэглэгджээ. Хэрэв Бурхан удаан хугацааны зургаан үед(хугацаанд) бүтээж, Израйл ард түмэн 6 өдрийг ажиллахыг илэрхийлэх байсан бол тодорхой бус хугацааг илтгэх 3-н Еврэй үгүүдээс сонгож, Иудейчүүд түүнийг үгээр нь ойлгох ёстой байсан.(тэр үг хэдэн мянган жилийн хугацааг илтгэж байна гэсэн санаа 19-р зууны эхэн хүртэл бий болоогүй аж). Ийм учраас, өдөр-үе онол юм уу, удаан хугацаан бүтээлийн онол гэх мэтчилэн онолууд эсэргүүцэгдэх юм. мөн 6 өдрийн өмнө хэдэн сая тэрбум жил байсан гэх зай онол эсвэл өөр бусад оролдлогууд буруутгагдах юм. Яагаад гэвэл Бурхан 6 өдрийн туршид(in six days) тэнгэр, газар тэдгээр дотор байх бүх юмыг бүтээсэн гэж хэлж байна. Тиймээс Бурхан үг шууд утгаараа 6 өдрийн дотор бүгдийг бүтээж, нэг дэх өдрөөс өмнө юу ч байгаагүй.
3.Ноагийн үер нь хэдэн сая тэрбум жилийн хугацааг урсгана.
Эхлэл 6-9бүлэгт гарах Ноагийн үер дэлхий даяар болсон гамшигт үер байсныг батлах баримтууд маш олон ба хүчтэй ажээ. Жишээ нь гэвэл, үер нь гэм нүгэлтэй бүх хүн төдийгүй, бүх газараар явагчид амьтан, шувууд, тэгээд дэлхийн гадаргууг сөнөөхийн тулд зориулагдсан байна. Энэ нь зөвхөн дэлхий даяарх үер л биелүүлж чадна. Хөвөгч авдарын зорилго нь бүх төрлийн газраар явагч амьтан ба шувууд хос хосоор нь аварч үерийн дараа дэлхийд дахин үржүүлэгдэхээр болгох байсан. Хэрэв үер хэсэгхэн газрынх байсан бол, хөвөгч авдар хэрэггүй болно. үер болохоос өмнө хүн,амьтан,шувуу үерийн бүсээс шилжин явцгааж чадах бөгөөд, үерийн дараа бүсийн гадуур амьдарч байсан амьтад буцаж шилжин ирж үржигдэж болох юм. Ноагийн үерийн онцлог нь 40 өдөр зогсолтгүй бороо орсонд байна. Энэ нь өргөн хэмжээний усанд автах, шаврын хөдөлгөөн, хар салхи зэргийг үүсгэсэн. ‘газрын гүний бүх булаг асар ихээр оргилж(the fountains of the great deep burst open)’(Эхлэл 7:11)ээс орчуулагдсан Еврэй үгүүд нь тодорхойгоор 150 өдрийн туршид олон газарт хавтангийн хөдөлгөөн болох тектоникийн бүтэцийн хөдөлгөөн(tectonic rupturing) болсон бөгөөд, үүний учир олон галт уул дэлбэрэлт, газар хөдлөлт, цунами давхцсаныг зааж байна. Ноагийн үер нь өнөө үед харж болох газар зүйн бүтцтэй ижилхэн зүйлийг бүтээсэн. Хэдэн мянган фитийн живсэн зүйлүүд усны улмаас булагдаж, дараа нь энэ нь хэдэн тэрбум гаруй чулуужсан үлдэгдэлтэй чулуулагууд болон хатуужсан байна. Хэрэв 1 жилийн турш үер ихэнх хэсгийн давхраа болон чулуужсан үлдэгдлийг бүтээсэн бол, тэгвэл хувьсалийн онолчидийн хэлж байгаа шиг хадан цохионууд ба чулуужсан үлдэгдэл нь хэдэн сая тэрбум жилийн дэлхийн насыг заахгүй юм.
4.Есүс бол залуу дэлхийн бүтээлийн онолч(a young-earth vreationist) байсан.
Есүс Хуучин гэрээнд бичигдсэн гайхамшигт үйл явдлуудыг өөрөө, тэгээд
Үнэнээр болсон түүхээр өгүүлж байна.(жишээ нь гэвэл Адамыг бүтээсэн нь, Ноагийн үер, Содомоос Лот болон түүний эхнэр,манна, загасны гэдэснд байсан Иона... гэх мэтчилэн) Есүс хүний бодол ба уламжлал(өв) доор Библийн эрх мэдлийг ахин дахин сануулдаг байжээ.(Матай 15:1-9) Марк 10:6-д ‘Харин бүтээлийн эхнээс Бурхан хүмүүсийг эр,эмээр бүтээсэн(But at the beginning of creation God made them male and female)’ гэх энэ ишлэл нь Есүсийг залуу дэлхийн бүтээлийн онолч гэснийг тодорхойлно. Есүс Адам ба Еваг ертөнцийн эхнээс хэдэн сая тэрбум жилийн дараа биш, бүтээлтийн эхэн үед байсан гэдгийг гэрчилж байна. Хэрэв үнэхээр огторгуй хэдэн сая тэрбум жил болсон бол тэрээр тэгэж хэлэхгүй. Тиймээс Есүс залуу дэлхий бүтээлийн онолч байсан бол , түүнд итгэж дагадаг шавь нар яаж өөр бодолтой байж болох вэ?
5. Хэдэн сая тэрбум жилийн хугацаа нь үхэл ба Бурханы онцлогийн Библийн сургамжыг үгүйсгэдэг.
Эхлэл 1-р бүлэгт Бурхан бүх зүйлийг бүтээсний дараа харахад “сайхан байв(good)” гэж 6 удаа хэлсэн байдаг. Тэгээд Бурхан 6 дахь өдөрт бүтээх ажиллагаагаа дуусгаж бүтээсэн бүхий л зүйлээ харж “үнэхээр сайхан байв(very good)” гэж хэлжээ. Хүн, амьтан тэгээд шувууд нь угаас өвсөн тэжээлтэн байжээ.(Эхлэл 1:29-30) Тэгээд Библиэс үзвэл ургамал(plants) нь хүн ба амьтан шиг ‘амьд биет(living creatures)’ биш байжээ. Гэвч Адам, Ева хоёр гэм хийж, Бурханы хараалын дараа тэд биеийн хувьд үхэж эхэлжээ. Могой ба Ева нь бие махбодийн хувьд өөрчлөгдөж, газар нь хараагдсан байна.(Эхлэл 3:14-19) одоо өмнөх бүтээлүүд Хрис итгэгчдийн хамгийн сүүлчийн авралыг хүлээж ялзрахын боол болж санаа алдан байна. Хамгийн сүүлчийн авралын үед бид завхрахын өмнөх ертөнц дэх бүх зүйл эдгээн сэргээхийг харж(Үйлс 3:21, Галат 1:20), цаашид мах идэхгүй болж(Үйлс 11:6-9), үхэл байхгүй, зовлон байхгүй, өвчин байхгүй юм.(Илчлэлт 21:3-5) Яагаад гэвэл тэнд хараал байхгүй учраас юм.(Илчлэлт 22:3) Адамын бүтээлт ба гэм хийхээс өмнө хэдэн сая тэрбум жилийн туршид амьтдад үхэл байсан гэснийг хүлээн зөвшөөрөх нь үхлийн тухай Библийн сургамжыг үгүйсгэх бөгөөд, сүйтгэх юм. Мөн Есүс Христийн бүрэн аврах ажил мөн гэмтэлд хүрнэ. Тэгээд Бурхан ямар нэгэн иргэншиллэг учир байхгүйд бүтээлийг устгахын тулд өвчин ба байгалийн гамшиг ба мөхлийг хэрэглэх(эсвэл хааж чадахгүй), тэгээд тийм ажлыг харж ‘үнэхээр сайхан’ гэж хэлэх нь чадваргүй хэрцгий Бүтээгч болгож байгаа хэрэг юм.
6. Хэдэн сая тэрбум гэсэн бодол нь шинжлэх ухаанлаг үнэнээс үүсээгүй.
Энэ бодол нь 18-р зууны сүүлчээс 19-р зууны эхэнд бурханч ба бурангүй үзэлт газар зүйн шинжлэх ухаанчидаас боловсруулагджээ. Эдгээр хүмүүс бүтээлт ба үер мөн дэлхийн насны тухай Библлэг тайлбарыг тодорхойгоор эсэргүүцэх аргаар газар зүйн ажиглалтуудыг тайлбарлахын тулд хагас Библлэг философи, шашинлаг нөхцлүүдийг хэрэглэсэн байна. Ихэнхи чуулганы удирдагчид ба теологичид нь Библи ба удаан хугацааг холбохын тулд зай онол, өдөр-үе онол, хэсэгхэн газрын үерийн онол зэргийг хэрэглэн сүрдүүлсэн. Гэвч тэд газар зүйн үзэл бодлын тухай ойлголтгүй төдийгүй, анхааралтай Библийг судалж өөрсдийгөө хамгаалах ч үгүй байжээ. ‘удаан хугацаа(deep time)’ ойлголт нь шинжлэх ухаанлаг өнцөгөөс үүсээгүй, чөлөөт нөхцөл(naturalistic assumptions)-өөс үүссэн юм.
7. Цацраг идэвхт изотоп элементийг ашигласан хугацаа тогтоох арга нь хэдэн сая тэрбум жилийг нотолдоггүй.
Цацраг идэвхт изотоп элемент ашиглан хугацаа тогтоох(radiometric dating) арга нь 20-р зууны эхэн хүртэл нээгдээгүй байсан юм. Тэр үед бүх ертөнц хэдэн сая тэрбум жил болсон гэсэн ойлголтыг аль хэдийн хүлээн аваад эхэлсэн байв. Хэдэн арван жилийн туршид бүтээлийн онолын шинжлэх ухаанчид энэ хугацаа тогтоох арга нь дэндүү худал хугацааг тогтоосон тухай эрдэм шинжилгээний ажлуудыг бичдэг нийтлэлийн сэтгүүлд нийтлэгдсэн олон жишээг ашиглажээ.(жишээ нь, хэдэн зуун жил төдийгүй хэдэн арван жилийн өмнөх дэлбэрсэн хайлмагыг хэдэн зуун мянган жил болсон гэсэн худал хугацааг илтгэсэн) Ойрын үед бүтээлийн онолын шинжлэх ухаанчид ийм олон баримтуудыг нээхийн тулд ‘RATE прожект’ гэх судалгаа, онол, аналоги судалгааг хийжээ. Түүний үр дүнд цацраг идэвхт изотоп элементүүдийн цаг нь адил туршилтад өөр өөр дүнг гаргаж, хувьсалийн онолчидын хэлдэг хэдэн сая тэрбум жил гэх үг нь алмаз болон нүүрсэд дөнгөж хэдэн мянган жилд хамрагдах цацраг идэвхт нүүрстөрөгч(carbon-14) үлдсэн байсан бөгөөд цацраг идэвхт задралын хэмжээ нь эрт үед маш их хурдтай задарсан тухай үнэн тогтоогджээ. Энэ нь хэдэн сая тэрбум жилийн хугацаа хэдэн мянган жил болохыг зааж, Библийн агуулгыг батлах юм.
Дүгнэлт
Энэ нь Библи бүтээлтийн үнэн түүхийг хэлж байгаад итгэх хэд хэдэн шалтгааны хэсэгхэн нь юм. Бурханы үг нь ёс суртахуунлаг, сүнслэг асуудал төдийгүй, түүх, археологи, шинжлэх ухаан зэргийг хэлж байгаа бүх асуудлын тухай шийдвэрлэх эрх мэдэл(final authority) болох ёстой юм. Хэдэн сая тэрбум гэсэн хугацааг хүлээн зөвшөөрвөл аюулд орох нь Библийн эрх мэдэл, Бурханы онцлог, үхлийн тухай сургамж, Сайн мэдээний анхан шат юм. Хэрэв Эхлэлийн хамгийн урд талын хуудсууд үнэн Үг шууд утгаараа түүх биш бол, аврал ба ёс суртахууны тухай сургамжуудыг хамарсан Библийн үлдсэн хэсэг бүхэлдээ найдвар нь гэмтэх юм.
Би таньд энэ бичлэг тавигдсан Веб хуудасын олон бичлэгүүдийг анхааралтай сайн судлан уншаасай гэж хүсэж байна. Чуулганы эрүүл мэнд, алдагдсан сүнсний тухай Сайн мэдээний тараалтын нөлөө, Бүтээгч болох Бурханы алдар маань аюулд байна.
-----------------------------------------
Бичсэн залуу дэлхий бүтээлийн онолын шинжлэх ухаанчид
Бүх дэлхий даяар Библийн зааж байгаа шиг дэлхийн нас ойролцоогоор 6,000 жил болсон гэдэгт итгэж байгаа хэдэн зуун мянган магистр, доктор эрдэмтэд байна.(тэр тоо илүү өссөөр байна) бүтээлийн онолын шинжлэх ухаанчид сайн нэр алдаргүй юм уу, шинжлэх ухаанлаг судалгаа явуулдаггүй, шинжлэх ухааны алдарт сэтгүүлүүдэд өөрсдийн судалгаагаа бичүүлж чадаагүй гэх үгүүд бүгд буруу юм. энэ эрдэмтэдийн хэсэгхэнийг мэдэхийг хүсэж байвал creation scientist section-г дарна уу.
Бичсэн : 2006.7.17