Байгалийн шалгарал(3)
(Natural selection)
4.Байгалийн шалгарал зүйлийг давж чадахгүйн шалтгаанууд
Бодож үзэх илүү их үнэнүүд.
1)ДНХ-гийн хана (DNA barrier).
DNA code нь хувьсалийн давж чадхааргүй өндөр хана мөн. Амьд бие нь эцэг эх шигээ төрдөг. Зүйл(species) дотор өөрчлөлтүүд бий. Гэвч энэ өөрчлөлт нь тэр зүйлийн төлөөх DNA code дотор зөвшөөрөгдсөн хэмжээ дотор л үүсдэг. Бид үүнийг ‘Менделийн удамшлын хууль’ гэж дууддаг. DNA code нь зүйл тус бүрийн хил хягаараас халихгүйг зохицуулдаг. Тиймээс тухайн зүйлүүд ямар нэг хил хязгаар дотрын өөрчлөлтийг зөвшөөрдөг.
2)Зүйл тус бүрийн дотоодын өөрчлөлтийн хэмжээ
Аливаа ургамал ба амьтад нь бусадаас илүү их өөрчлөлтийн хязгаартай. Жишээ нь гэвэл цагаалзай(chrysanthemum) нь маш өргөн хэмжээний өөрчлөлтэйгээр олдоно. Үүнтэй харьцуулахад үчинбэр буюу ирвэс нь ямар ч хөхтөнгөөс маш бага хэмжээний өөрчлөлттэй олдоно. Энэ нь бараг адилхан үр төлийг төрүүлдэг гэсэн үг юм. Тиймээс үчинбэрийн гайхалтай хурд, биеийн ур чадвар зэрэг нь өөрчлөлтийн хэмжээ маш бага учир энэ чадвараа бараг алддаггүй.
3)Гайхалтай нүд(amazing eye).
Ямар ч амьд биет байсан тус бүрийн нүд нь гайхалтай байдаг. Та маш их ялгаатай хэлбэр бүхий маш олон нүднүүд байдгийг мэдэх үү? Гэвч нэг нүд нь нөгөө нүд болон өөрчлөгдөнө гэдэг нь боломжгүй харагдана. Тэр өөрчлөлт нь дэндүү том юм. Нүд тус бүрийн бүхий л зүй тогтол нь зэрэг хамтдаа байх ёстой. Хагас нь бүрдсэн нүд хэрхэвч ажиллахгүй.
4)Эсийн батарей(cell battery)
ATP нь эсийн дотор энергийг хангадаг холимог шингэн юм. Харин энэ батарейг хийх арга нь төсөөлхийн аргагүй төвөгтэй юм. энэ арга удаан хугацааны байгалийн шалгаралаар үүссэн гэдэг нь боломжгүй юм. тэгээд эс нь үүнгүйгээр оршин тогтнох боломжгүй. Цахилгаанлаг энергийн эх үүсвэргүйгээр бүх ургамал амьтан нь хурдан үхэх болно. тогтмол ATP-гийн үүсэл ба хэрэглээгүйгээр та 1 минут ч амь байж чадахгүй.
5)Гайхалтай органик зохицол
Амьтан ургамалын бүх зүйл нь орчиндоо төгс зохицон байдаг. Энэ нь тэр аргаараа оршин байх юм. Хэлбэр ба бүтэц нь төгс байгаад зогсохгүй, тэр амьд биет амьдрахад хэрэгтэй таарсан идэш нь хүртэл төгс байдлаар өгөгддөг. ‘Байгалийн шалгарал’ нь төгс тохиолдлын шинжтэй гэж хувьсалийн онолчид хэлдэгийг сана. Тэгвэл тухайн амь биет хэвийн үйл ажиллагаагаа хангахын тулд хэрэгтэй бүх хүчин зүйл яагаад тийм санаандгүйгээр төгс бий болсон байх вэ? Байгалийн шалгаралаар бугуйн цаг бий болсон гэж үзье. Яаж төмөр,зэс,шил зэрэгээс ажиллах механизм, шилэн таглаа, зүүнүүд ба тоонууд үүсэх вэ? Гэвч амьд биет нь бугуйн цагаас ч илүү үйл ажиллагаа ба дизайн бас чадвараас үзвэл илүү төвөгтэй ба зохицонгуй байдаг.
6)Байгалийн шалгарал нь эволюцлаг өөрчлөлтийг устгадаг.
Байгалийн шалгарал нь зөвхөн зүйл дотор ажиглагддаг үзэгдэл юм. Эрүүл зүйлээс дэндүү ялгаатай онцлогтой зүйл нь үхнэ. Тэр нь шинэ зүйл болон хувирдаггүй.
7)Тодорхой зүйлүүд байхгүй байх ёстой.
Бодолтой хүн бүр энэ нь эволюцийн эсрэг хүчтэй асуудал гэдэгт санаа нийлнэ. Хэрэв байгалийн шалгарал үнэхээр энгийн амьд зүйлээс шал өөр зүйлийг бий болгосон бол, мөн энэ хувьсал үнэн бол, яг хоорондоо ялгаатай зүйлүүд байх боломжгүй. Харин өнөө үед бидний харж болох биеценозод, тэгээд эртний амьд биетүүд олдох тэр гүнзгий газрын гадаргад бүхий л амьд биетийн зүйлийн ялгаа тодорхой харагддаг.
8)Оюунлаг зорилго(an intelligent purpose).
Хувьсалийн онолчид нь огторгуй, одууд, гаригууд, амьд биетүүдын оршилд ямар нэгэн зорилго байх үнэнийг хүлээн зөвшөөрөхөөс эмээдэг. Эмээх учир нь тэр зорилгын ард маш оюунлаг Бүтээгч байгааг илтгэх учраас юм. Тиймээс эволюци нь бүхий л зүйлийг тохиолдлоор санаандгүйгээр бүтээгдсэнийг уриалдаг. Гэвч бидний эргэн тойрнд буй бүхий л зүйлээс зорилго тодордог. Ургамал нь ус ба шим тэжээлийг авахын тулд үндэстэй байдаг. Тэгээд навч нь нарны туяа ба усыг ашиглаж сахарыг бий болгодог. Амьтан нь хөл, нүд, чих , гайхалтай зохицонгуй дотор эрхтэнтэй. Энэ нь зорилготой юм. санаандгүйгээр ямар ч төлөвлөгөөгүйгээр оршин байх юу ч байхгүй. Та бөөргүйгээр эсвэл зүрхгүйгээр хэр удаан амьдарахав ? гэсэн ч хоёул маш төвөгтэй тогтоцтой учир санаандгүйгээр байх нь боломжгүй юм.
9)Тогтмол хэвийн байх
Бүх амьд биет нь хэвийн байдлаа хадгалах чиглэлтэйг судлаачид сайн мэднэ. Эрлийз үүсэх боломжтой ч , үргэлжлүүлэн тогтмол эрлийзжүүлэхгүй бол түүний үр төл хэвийн зүйлрүүгээ буцдаг. Боловсрол сэтгэлзүйн эрдэмтэд үүнийг ‘хэвийн байдал буцалт(regression toward the mean)’гэж дууддаг. Маш чадвартай хүн байсан ч түүний үр төлүүд хэвийн хүн рүү, математикаар дундаж хүнрүү буцдаг. Энэ нь хувьсалийн боломжийг эсэргүүцдэг.
10)Эрлийз(Mutation)
Эрлийз нь энгийнээс өөр ямар нэгэн юмыг бүтээх цорын ганц арга мөн. Гэвч эрлийз нь зөвхөн гэмтэл эсвэл үхэлийг дагуулдаг. Энэ нь хэрхэвч тус өгөх эсвэл зүйлийг холдуулдаггүй. Энэ нь зүйл доторын өөрчлөлтийн ДНХ кодын хязгаар дотор зөвшөөрөгдсөн хэмжээндээ л явагдаж холбогдоно. Эрлийзжилтийн жишээ нь Хирошима, Чернобилээс олдоно.
5. Дүгнэлт
Дэд зүйлийн өөрчлөлт нь хувьсал биш.
Байгалийн хувилбар(Natural variations)
Үнэхээр зүйл дотор байгалийн хувирал бий. Бид тийм олон янз байдлыг хардаг учраас, бид ‘Байгалийн шалгарал нь хувьсалийг явуулдаг’ гэх үгийг сонсоод нэгээхэн хэмжээнд ойлголт маягийн сонсогддог. Гэвч бүх байгаллаг хувирал нь зөвхөн зүйл доторын олон янз байдал эсвэл багахан өөрчлөлт байдаг. Тэр нь хэрхэвч шинэ зүйлийг үүсгэдэггүй. Бүх хүмүүс бага зэрэг өөрөөр харагддаг нь байгаллаг хувиралын улмаас юм. Гэвч тэр ялгаа хүртэл удамшсан ДНХ-н мэдээлэл дотор үүснэ. Энэ нь хүмүүс бага зэрэг өөр өөр харагддаг ч эцэг эхээ дуурайсан учир нь юм.
Үе үе таны сонсох үгийн нэг бол ‘олдмол онцлог шинжийн удамшил’ гэх нэр томъёо юм. Энэ нь та нэг гараа алдлаа гэхэд таны үр төл нэг гаргүй төрнө гэсэн санаа юм. Гэвч энэ нь мэдээж үнэн биш юм. Энэ онол 19-р зууны үеийн эрдэмтэдэд хүртэл хүлээн зөвшөөрөгдөөгүй онол юм. Таны хүү ДНХ-ийг уламжилж авна. Энэ нь таны нохой зөвхөн нохойг л төрүүлэхээс, хэрхэвч муур эсвэл тугалыг төрүүлэхгүй.
DNA code нь хувьсалын давж чадахгүй хана юм. энэ нь ‘Менделийн удамшлын хууль’ гэж дуудагдана. Код нь тухайн амьд зүйлийг өөрийнхөө хязгаараас давахыг хориглодог. Тиймээс тухайн зүйл нь ямар нэг хэмжээ хязгаар дотроо өөрчлөгдөхийг зөвшөөрдөг.
Үнэхээр зүйл дотор байгаллаг хувирал бий. Бидний харж байгаа болохоор байгалийн шалгарлаар хувьсал явагддаг гэх үгийг сонсохоор ямар нэгэн байдлаар тийм байж болох хэмээн санагдана. Гэвч байгаллаг хувирал нь зөвхөн зүйл дотор өөрчлөлт ба олон янз байдлыг үүсгэхээс, хэрхэвч нэг зүйл нөгөө зүйлрүү хувирахыг заадаггүй. Энэ нь хүн бүр бага зэрэг өөр харагдах байгаллаг олон янз байдалын улмаас юм. гэвч олон янз байдал хүртэл удамшдаг ДНХ-гээс ирнэ. Энэ нь бид эцэг эхээ дуурайдаг гэдгийн учир шалтгаан юм.
Хувьсалийн онолчид огторгуй, одууд, гариг, амьд байгаа амьд биетэд ямар нэгэн зорилго байгаа гэхээс эмээдэг. Тэд үүнээс эмээдэг шалтгаан нь амьд биеийн оршин байх зорилгын ард оюунлаг Бүтээгч байгааг илтгэх учраас юм.
Тиймээс хувьсалийн онол нь бүх юм тохиолдлын шинжтэй бий болсоныг шаарддаг. Гэвч бид бүгд бүх зүйлд зорилго байгааг хардаг. Ургамал нь ус ба тэжээлийг сорохын тулд үндэстэй байдаг. Тэгээд навч нь нар ба усыг ашиглаж сахарыг бий болгодог. Амьтан нь хөл, нүд , чих ба гайхалтай дотоод эрхтэнүүдтэй. Энэ нь бүгд зорилготой. Санаандгүйгээр төлөвлөгөөгүйгээр оршин байх юу ч байхгүй. Бүх зүйл маш сайнаар загварчлагдсан байдаг.
Зөвхөн Бурхан л мод, эрвээхэй, зөгий, шувууг бүтээж чадна. Тэгээд Бурхан ажиллахдаа замбараагүйгээр ажилладаггүй. Тэр маш олон төрлийн олон янзын амьд биетийг бүтээсэн. Гэвч төрөл бүр маш содон байдаг. Мөн бид Бурханд маш онцгой бүтээл гэдэгт талархахаас өөр аргагүй юм.
Авсан : Encyclopedia http://www.pathlights.com/ce_encyclopedia/Encyclopedia/09nsel01.htm