Search This Blog

Thursday, June 14, 2012

Амьдралын үүслийн онолуудын тухай шинэ асуудлууд

Амьдралын үүслийн онолуудын тухай шинэ асуудлууд
(New Problems for Origin of Life Theories)
‘Амийн эх булаг нь Танд бий. Таны гэрэл гэгээнд л бид гэрэл гэгээг хардаг.’(Дуулал 36:9)
Амьдралын үүслийн тухай онолууд халуун орчины нөхцөлд санаандгүйгээр өөрөө нэгдсэн хамгийн анхны генийн жижиг хэсгүүдийн талаар өгүүлдэг. Бүлэг хувьсалын онолчид энэ үзэгдэл нь далай дотор халуун усны оргилд, галт уулын ойр орчимд явагдах боломжтой хэмээсээр ирсэн.
Бурханыг хасаж амьдралын үүслийг тайлбарлах оролдлогууд нь олон төрлийн шинжлэх ухааны асуудлыг үүсгэдэг. Шинэ судалгаа бас нэг асуудлын олжээ.
Сандиагогын Калифорни мужын дээд сургуулийн судлаачид янз бүрийн нөхцөлд химийн генийн сууриуд хэр аюулгүй байдаг талаар судалгаа явуулжээ. Эволюцлаг амьдралын үүсэл онолууд ‘амь’ хаанаас эхэлсэн хамаагүйгээр ийм химийн сууриуд тогтмол концентрациар бөөгнөрч бие биендээ харилцан үйлчилж утга бүхий генийн жижиг хэсгийг бүрдүүлэх шаардлагатай.
Тэдний онолоор бол энэ нь хэдэн арван мянган жил, хэдэн зуун мянган жилийн туршид болсон байх нь. Гэвч эрдэмтэд саяханы явуулсан судалгаан дээр генийн жижиг хэсгийг бүрдүүлэх 4 янзын сууриуд дулааны үйлчлэлээр задардаг гэдгийг нээсэн байна. Энэ үнэн нь далайн халуун усны оргил нь анхны амь бий болсон газар биш болохыг илтгэнэ.
Усны буцлах температурт нэг суурь нь 19 өдөр л тогтмол байдлаа хадгалжээ. Эдгээр сууриудын дунд аль нь ч амь бий болох хэмжээний хангалттай концентрацитай бөөгнөрөх хэмжээнд тогтмол байдлаа хадгалж чадаагүй байна. Бүр 75C-д хүртэл аль нь ч эволюцын газарзүйн шаардлага бүхий утгыг хангаж чадаагүй байна. Зөвхөн мөс хөлдөх хүйтэн нөхцөлд л сууриуд тогтмол байдлаа удаан хангажээ.
Бурханы оролцоогүйгээр амьдралын үүслийг тайлбарлах гэсэн ямар ч оролдлого бүтэлгүйтэнэ. Магадгүй энэ нь хувьсалийн онолчид одоо амь харь гаригаас үүсэлтэй гэж бодож эхэлж байгаагийн учир болж буйгийн шалтгаан байх.
References: Proceedings of the National Academy of Sciences, 7/98, pp. 7933-7938.
© 2010 Creation Moments • All Rights Reserved