Ноагийн их үер : 1.Болсон учир шалтгаан, зорилго юу вэ?
2. Үргэлжилсэн хугацаа?
1.Ноагийн үер болсон шалтгаан? Зорилго ?
‘ЭЗЭН дэлхий дээрх хүмүүсийн бузар гэм нь үлэмж их, бас тэдний сэтгэл санаа, хүсэл бодол бүхэн нь ямагт муухай болсныг хараад, Өөрөө хүнийг газар дээр бүтээсэндээ харамсан, сэтгэл зүрхэндээ гашуудав. Эзэн –Би тэднийг бүтээсэндээ харамсаж байгаа учир Өөрийн бүтээсэн хүнийг газрын хөрснөөс арчин зайлуулахдаа хүнээс авахуулаад мал адгуус, мөлхөгчид, жигүүртэн шувуудыг ч хүртэл үлдээхгүй гэж хэлэв’(Эхлэл 6:5-7).... ‘Тэр цагт Бурханы өмнө газар дэлхий завхарч, дэлхий хүчирхийллээр дүүрэв. Бурханыг харахад дэлхий нь завхралд автсан байжээ. Учир нь дэлхий дээрх мах цустай бүхний үйл явдал эвдрэн завхарчээ. Бурхан Ноад хандан –Газар дэлхий мах цустай бүхнээс болж хүчирхийллээр дүүрч байгаа учир эцсийнх нь өдөр Миний өмнө болж, Би тэднийг газартай нь хамт устгана.’(Эхлэл 6:11-13)
Хүн завхарсанаар дэлхийд бузар гэм газар авч, бүхий л газрууд Бурханы өмнө нурж, хүчирхийллээр дүүрэхэд Бурхан хүн ба түүнтэй хамт энэ дэлхийг усаар устгаж, Ноагаар дамжуулан шинээр эхлэхийг хүссэн. Ноагийн үер нь завхарсан бүхий л хүмүүсийг шийтгэхийн тулд бөгөөд нэгээхэн хэсэг газар нутагын үер биш юм. Нуран эвдрэлт ба хүчирхийллээр дүүрсэн нутагт хүмүүсийн нэг хэсгийг л устгаж үлдсэн хүмүүсээр нь дамжуулан тэдний үргэлжлүүлэн гэм хийхийг зөвшөөрсөн нь Бурханы хүсэл биш. ‘~хүнээс авахуулаад мал адгуус, мөлхөгчид, жигүүртэн шувуудыг ч хүртэл~’ (Эхлэл 6:7), ‘~тэнгэрийн доорх амин амьсгаатай биетэн бүхнийг устгана.~’(Эхлэл 6:17), ‘Газар дэлхий дээрх хөдлөгч хамаг амьтан: жигүүртэн шувуу,мал адгуус,ан араатан, газраар мөлхөгч бүхэн хийгээд хүн төрөлхтөн үхжээ. Хуурай газар дээрх хамартаа амийн сүнсний амьсгаатай бүхэн үхэв. Ингээд Тэрээр хүн төрөлхтөнөөс авахуулаад араатан амьтад, газраар мөлхөгчид, тэнгэр огторгуйн жигүүртэн шувууд хүртэл~’(Эхлэл 7:21-23)
Ертөнцийн сүүлчийн өдөр Есүс дахин ирэхэд энэ газрын хүмүүс бузар гэмээр устсан Ноагийн үеийн хүмүүс шиг ЭЗЭНий шүүлтийн анхааруулагад тохуурхал хийн үл тоомсорлосон байдал гаргана гэж анхааруулжээ. ‘Ноагийн өдрүүдэд ч ямар байсанчлан Хүний Хүүгийн өдрүүдэд ч мөн тийнхүү байх болно. Ноаг хөвөгч авдарт орох өдрийг хүртэл хүмүүс идэж,ууцгааж,худалдаж,худалдан авч,тариалж, барьж байгуулцгааж байлаа. Харин Лотыг Содомоос гарах өдөр тэнгэрээс гал, хүхэр бууж тэднийг бүгдийг хөнөөв. Хүний Хүү илчлэгдэх өдөр ч мөн тийм байх болно.’(Лук 17:26-30)
Элч Петр 2Петр 3:3-7ишлэлдээ дараахтай адил бичжээ. ‘Юуны өмнө үүнийг мэдэгтүн. Юу гэвээс тэрхүү эцсийн өдрүүдэд элэглэн дооглогчид өөрсдийн хүсэл тачаалаа даган элэглэн дооглосоор ирэх болно. Мөн тэд “Түүний ирэх амлалт нь хаана байна вэ? Эцэг өвгөдийг унтсан цагаас хойш бүх юмс бүтээлийн эхнээс байсан шигээ хэвээрээ байна шүү дээ” хэмээнэ. Бурханы үгээр тэнгэр нь өнө эрт оршин тогтносон бөгөөд газар нь уснаас гараад усаар хэлбэржсэн болохыг тэд санаатайгаар үл ойшоодог. Тэр үед ертөнц усан галавт автан, усаар устгагдсан аж. Харин өнөөгийн тэнгэр болоод газар нь Түүний үгээр байгаа бөгөөд галд зориулагдан, бурханлаг бус хүмүүсийн шүүлт ба сүйрлийн өдрийн төлөө хадгалагдаж байна.’
Иймээс Ноагийн үер нь зөвт бус хүмүүсийн гэмийн төлөөх шийтгэл бөгөөд, Бурханыг хүндэлдэг байсан Ноаг аварсан үе шатуудаар дамжуулан эцсийн өдөрүүдэд байх Есүс Христийн шүүлт болон загалмайн авралын сайн мэдээг бидэнд дамжуулж байна.
2. Ноагийн их үерийн үргэлжилсэн хугацаа ?
Библи нь Ноагийн үерийн талаар Эхлэл 6,7,8,9 бүлгүүдэд маш тодорхойгоор бичигдсэн байдаг. Онцгойлоод үерийн үргэлжилсэн хугацаа бүрийг илүү нарийн тодорхойлон бичсэн байдаг ба Ноагийн үер нь зохилгдсон үлгэр биш бодтоор явагдсан үйл явдлыг батална. Үер нь Ноагийн зургаан зуун нас хүрэх жилд(Ойролцоогоор BC 2,350 онд, энэ он нь Библид бичигдээгүй учир зөрөх магадлалтай.) болсон байдаг. Ноа хөвөгч авдар дотор байсан хугацаа нь 1жилээс давсан 371өдөр юм.
480настайдаа : Их үерийн талаарх анхааруулага (Эхлэл 6:13)
600настайдаа : Үер эхэлсэн(Эхлэл 7:11-14)
2/10нд хөвөгч авдарт орсон. 7 өдөр хүлээв.
2/17нд 40өдөр шөнийн туршид бороо орсон.
150-н өдрийн туршид газар усаар бүрхэгдсэн.
7/17нд хөвөгч авдар Арарат ууланд тогтсон. Ус татарч эхэлсэн.
10/1нд Уулнуудын оргилууд харагдаж эхэлсэн.
11/19нд Тагтааг нисгэсэн. Чидун модны навчыг зууж ирсэн.
601настайдаа: 1/1нд хөвөгч авдрыг онгойлогсон.
2/27нд хуурай газрууд ил гарч, хөвөгч авдраасаа гарсан.