Search This Blog

Thursday, June 14, 2012

Байгалийн шалгарал(1)

Байгалийн шалгарал(1)
(Natural selection)
‘Байгалийн шалгарал’ нь хэрхэвч зүйлээс давсан өөрчлөлтийг бүтээж чадахгүй. Зүйлийг давах өөрчлөлтгүйгээр хувьсал явагдахгүй. Энэ үнэний талаар мэдэцгээе.
1. Байгалийн шалгарал гэх эволюцийн онол
Энэ онолын сургаал нь хувьсал нь зүйлийг давсан өөрчлөлт(cross-species change) юм. Тэр нь нэг амьд биет маш ялгаатай амьд бие болж хувирна гэсэн үг юм. Хувьсалийн онолчид бүх амьд биетийн хувьсал нь байгалийн шалгарал эсвэл мутацийн улмаас үүссэн гэж хэлдэг. Энэ бичлэгээр бид байгалийн шалгарал нь үнэндээ ямар ч утгагүй ойлголт болохыг сурах болно. Дараах бичлэг нь мутациас(mutation), бид мутацийн улмаас нэг зүйл өөр зүйл рүү хувирдагийг боломжгүй гэдгийг сурах болно.
Нэгэн амьд биетийн зүйл өөр янзын амьд биетийн зүйлийг бий болгох үед хувьсал нь боломжтой. Туулай минж болсон бол энэ нь хувьсал юм. Гэвч улаан сарнай эрлийзжиж шар сарнайг бий болгосон бол энэ нь хувьсал биш юм.
Суурь ойлголт
Ургамал эсвэл амьтан үр төлөө төрөх үед тэнд янз бүрийн төрх байдаг. Гэвч энэ олон янз байдал нь үргэлж тухайн амьд биетийн хамаарах зүйл эсвэл төрөл дотроо юм. гэвч хувьсалийн онол нь ийм өөрчлөлтүүд зүйлийг давж маш ялгаатай зүйлийг үүсгэдэг гэж заадаг. Тэр өөрчлөгдөх механизмийг ‘байгалийн шалгарал’ гэж нэрлэдэг.
Зарим хувьсалийн онолчид байгалийн шалгарал нь эволюцлаг(зүйлийг давдаг) өөрчлөлтийг бий болгодог гэдэг бөгөөд өөр хүмүүс мутаци үүнийг бүтээдэг гэж хэлдэг.
2.Байгалийн шалгаралийг үгүйсгэж буй үнэнүүд
Зүйлийг давсан өөрчлөлт(cross-species change) явагдах боломжгүй шалтгаанууд.
‘Байгалийн шалгарал’-ыг дэмжих ямар ч нотолгоо байхгүй бөгөөд, тэрийг няцаадаг маш олон нотолгоонууд байсаар байтал, байгалийн шалгарал гэдэг хоосон үг оршин тогтнох гайхалтай үнэнүүд бий. Тэрийг баталж буй баталгаанууд юу вэ?
Байгалийн шалгарал нь нэгэн маш ухаалаг бодолтой адил юм. Яагаад гэвэл бид зүйл дотроо олон янз байдлыг үзүүлдэг учраас юм. Олон төрлийн сарнайнууд, пинчи шувууд, нохойнууд, морьнууд... гэвч тэд ил тод сарнай бөгөөд пинчи шувуу бөгөөд нохой юм. тэд тогоруу эсвэл тоть, муур, үхэр гэх мэтчилэн амьтадад хувирдаггүй. Байгалийн шалгарлын онолын талаарх эсрэгцэх нотолгоонууд юу байх талаар мэдье.
1)Үргэлж нэг зүйл л төрдөг.
Амьтан эсвэл ургамалаас төрөх үр төл нь үргэлж нэг зүйл байдаг. Шинэ амьд бие хэрхэвч үүсдэггүй.
2)Бүрэн тохиолдлын шинж(Entirely random)
Байгалийн шалгаралаар бүх юм бий болсон гэж дүрслэн боддог, энэ процесс нь бүхлээрээ тохиолдлын шинжтэй гэсэн үг. Хувьсалийн онолчид хэрэм, бүргэд, хүн үүссэнд ямар нэгэн онцгой чадвар ороогүй гэдэг. Тэгвэл сонгогдсон нэг ч юм байхгүй байхад, яаж ‘сонголт(selection)’ гэх үгийг хэрэглэнэ вэ? Тэгээд ‘байгаль(natural)’ гэсэн үгийг ч хэрэглэх боломжгүй. Учир нь зүйлийг давсан өөрчлөлт(transitions) хэрхэвч бий болдоггүй. Эволюц нь зөвхөн тохиолдлын шинжтэй нөлөөлөлийн өөрчлөлтийг шаарддаг. Тиймээс тал нь ашигтай өөрчлөлт явагдсан бол, тэр тал нь хохиролтой талруу үүснэ. Яаж бүх тохиолдлын шинжүүд зөвхөн сайн чиглэлрүү, илүү таатай чиглэлрүү сонгогдох юм бэ?
3)Шинэ дарвинистүүд(Neo-Darwinists)
*Charles Darwin нь байгалийн шалгарал нь удаа дараагийн нэгэн өөрчлөлт нэг зүйлээс нөгөө зүйлийг бий болгодог гэж хэлжээ. Хувьсал явагдах цорын ганц аргаар байгалийн шалгарлийг дэмждэг хүмүүс нь Darwinists эсвэл Darwinian evolutionists гэж дуудагддаг. Гэвч 20-р зууны эхэн үед, зарим хувьсалийн онолчид байгалийн шалгарал нь онигоо байсан бөгөөд, шинэ зүйл хэрхэвч үүсэх боломжгүй гэдгийг шалгаад мэдсэн байна. Тэгээд тэд зүйлийг давсан өөрчлөлт нь мутацийн улмаас үүсэж, зүйл дотор л байгалийн шалгаралаар явагддаг гэж үзжээ. Ийм хувьсалийн онолчидыг шинэ Дарвинистүүд гэгддэг болжээ.
4)Суурьлаг асуудал(A basic issue)
Хэрэв байгалийн шалгарал ба мутаци нь шинэ зүйлийг үүсгэж чадахгүй бол, шинэ зүйл үүсэх хувьсах арга байхгүй. Хувьсалийн онолчид хэдэн арван жил илүү сайн хувьсалийн онолын аргыг олох гэж зүтгэсэн ч, хувьсалийн онолчдод олдохоор ямар ч хувьсалийн аргагүй байдаг. Нэг зүйл доторх өөрчлөлт нь хувьсал биш гэдгийг бүү мартаарай. Зүйл дотор өөрчлөлт үргэлж явагддаг.
5)Эхний шинжлэх ухаанлаг тэмдэглэлийн нэг.
Дэлхий даяар анхны шинжлэх ухаанлаг ном болох Эхлэл ном нь зүйлийг давсан ямар ч өөрчлөлт гардаггүйг тунхагладаг. Бас тэр нь хэрхэвч үүсдэггүй(Эхлэл 1-р бүлгийн 12,21,24,25 ишлэлүүдийг уншаад үз. Энэ ишлэлүүдийн тулгуур үгүүд ‘төрөлөөр нь(after his kind)’ юм.)
6)Эхлэл номын төрөл гэх ойлголт(Genesis kinds)
Эхлэл номд гарах ‘төрөл(kind)’ нь бүтээх өдрүүддээ бүтээсэн амьд биетийн хамгийн анхны type эсвэл зүйл юм. энэ төрөл нь өөр зүйлрүү хэрхэвч хувирдаг ч үгүй, хувирах ч боломжгүй юм. Гэвч зүйл дотор бол маш олон янзын өөрчлөлтүүд бий. Бид үүнийг дэд зүйл(subspecies) гэж дуудахаас гадна олон янз байдал гэж мөн дууддаг. Гэвч олон олон янз байдал байлаа гэхэд сарнай нь сарнай бөгөөд, нохой нь нохой бөгөөд морь нь одоо ч морь байсаар байна. Ихэнхи тохиолдолд(гэвч бүгд биш), дэд зүйл нь эрлийзийн улмаас үржиж болдог. Тэгээд цаг хугацаа өнгөрөх тусам хэмжээ эсвэл төрх доторх онцлогийн өөрчлөлт зүйл дотор үүсдэг.
7)Эрлийзжилтийн улмын өөрчлөлт(mutational changes)
Эрлийзжилт нь үргэлж амьд биетэд хохирол учруулдаг ба хэрхэвч тус болдоггүй. Тиймээс, тэд нэг зүйлийг шинээр илүү хөгжсөн шинэ зүйлийг бий болгодоггүй.
8)Хүч чадалтай нь амь үлдэх(survival of the fittest)
Хувьсалийн онолчидын хэлдэг нэгэн мунхаг үг нь ‘Хүч чадалтай нь амь үлдэх(survival of the fittest)’ юм. гэвч тэр нь шинэ зүйл бий болохтой хол учраас хувьсалтай ямар ч хамааралгүй юм. Хүч чадалтай нь амьд үлдэх нь харин ч хувьсалтай эсрэгцэх ойлголт юм. Тэр нь мутацийн улмаас бий болсон, тохиолдлоор үүссэн ч тэр нь дасан зохицож чадаагүй амьд биет мөхнө гэсэн үг юм. Тиймээс анх байсан зүйлээс маш бага өөрчлөгдсөн зүйл нь мөхөж анх байсан зүйлрүүгээ буцна гэдгийг илтгэнэ.
Үргэлжлэлийг байгалийн шалгарал(2)-оос уншина уу.