Search This Blog

Thursday, June 14, 2012

Анхны эс санаандгүйгээр үүсэх магадлал бүр багасчээ.

Анхны эс санаандгүйгээр үүсэх магадлал бүр багасчээ.
(First Cell’s Survival Odds Not in Evolution’s Favor)
Амьд бие анх яаж үүссэн бэ? Библийн үгийг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс үүний баримтыг байгалиас хайх гэж оролддог.
Амьд биеийн өсөлт ба үржилд хамгийн багадаа зайлшгүй хэрэгтэй жижиг хэсгүүд нь нэгэн төрлийн баримт байж болно. Хэрэв хэсгийн тоо нь хангалттай бага байсан ч амьд бие санаандгүйгээр бүрэлдэж магадгүй гэж үү?
2008онд бүтээгдсэн баримтат кино “Цөлөлт : Зөвшөөрөгдөөгүй оюун ухаан” нь эсийн үйл ажиллагаанд хэрэгтэй хамгийн багадаа хэрэгтэй уургийн тоог 250 хэмээн нэрлэжээ. Ийм уургууд бүгд санаандгүйгээр органик бус бодисоос бүрэлдэн бий болох магадлал нь 3-н оронтой тоог эргүүлж 777 гэсэн тоог 250 удаа дарааллаж тааруулах магадлалтай эн тэнцэнэ.
Гэвч бодит магадлал нь үүнээс ч илүү бага байв. Молекул биологи судлаач Дог Экс(Doug Axe) “бид итгэхэд дэндүү хэцүү хэмжээний магадлал тун бага нэгэн юмны талаар ярьж байна. Тэр нь тэрбумны тэрбумны тэрбумны тэрбумны тэрбумны тэрбумны 1 хувийн магадлал юм.” Экс нь шинэ судалгаан дээрээ тулгуурлаж, аль хэдийн боломжгүй болсон тэр магадлал нь 4 дахинаар бас буурах магадлалтай хэмээсэн байна.
СтенФорд анагаахын их сургуулийн биологичид лабораторт өргөн ашиглагддаг Каулобактер кресентеүс(Caulobacter crescentus) гэх бактерийн амьдарахад хамгийн багадаа хэрэгтэй удамшлын мэдээлл(genetic information)-ийг дүгнэхийн тулд шинэ аргыг хэрэглэжээ. Тэд мутацлагдасан амьд бактериас онцгой ДНХ-н мутацуудыг тэмдэглэх шинэ аргыг хэрэглэсэн юм. Тэгээд тэд мутацыг хүлээн аваагүй хэсгүүд(areas)-ийг олохын тулд, каулобактер геном(genome)-ын генийн газарзүйн зургийг байгуулжээ.
Стенфорд хэвлэлээс үзвэл, судлаачид бактерийн ДНХ-ээс 480 ширхэг зайлшгүй байх ёстой уураг-код генийг олж, нэмээд 532 ширхэг өөр зайлшгүй байх ёстой хэсгүүдийг олсон байна. Энэ 532 ширхэг хэсгүүдийн ихэнхи нь генийн өөрчлөлтийг хянаж, 91 хэсэг нь мэдэгдээгүй байгаа үүргүүдийг гүйцэтгэж байгаа ба бусад хэсгүүд нь шаардлагатай үүргийг гүйцэтгэдэг ч мэдэгдээгүй генүүд уг үүргийг гүйцэтгэдэг байна.
Үүнээс харвал энэ бактерийг амьд байлгахын тулд хэрэгтэй энгийн ДНХ-ийн хэсгүүдийн тоо нь 1000ширхэг байсныг энэ судалгаа нээсэн байна. Энэ тоо нь “Цөлөлт : Зөвшөөрөгдөөгүй оюун ухаан”-аас дүгнэсэн 250 ширхэгийн уургийг бүтээдэг генээс 4 дахин их тоо юм.
Анхны эсийн үүсэл ба амьд үлдэх нь ямар ч натурализмын үзлийн нөлөө нөлөөлсөн ч, үүнээс өмнө нь шийдэж чадаагүй, одоо ч гэсэн бүр ч шийдэгдээгүй байна. Байгаль үүнийг тайлбарлаж чадахгүй бол байгалийг бүтээсэн НЭГЭН тайлбарлах болно. Библийн Эхлэл номонд бичигдсэн Үг шиг.