Search This Blog

Thursday, June 14, 2012

Эсийн үүслийн тухай судалгаа нь муу шинжлэх ухааныг ашиглаж байна.

Эсийн үүслийн тухай судалгаа нь муу шинжлэх ухааныг ашиглаж байна.

(Origin of Cells Study Uses Bad Science)


Амьтан, ургамлын ДНХ нь дэндүү төвөгтэй учраас түүнийг зохион байгуулж, удирдан хянаж, ашигладаг бүхий л эсийн механизм нь байнгын эсийн түвшин дэх энергийг шаардаж байдаг. Үнэнээр, тус тусын амьтан ба ургамалын эс нь маш их энергийг хэрэглэдэг. Энэ нь митохондри(mitochondria) хэмээх энерги үүсгэгчийг зайлшгүйгээр хэрэгтэй байдаг.

Нэгэн шинэ хувьслын онолын тухай судалгаа нь митохондрийн бактерийн үүслийг тайлбарлах нотолгоог авахын тулд явагдсан ч олж мэдсэн бүх зүйл нь үнэхээр асуудал болохоор зүйлүүд байв.

Митохондрийн үүслийн тухай хувьсалын онолын өгүүллэг нь нэгэн асуудал урд нь тулгарчээ : эс нь амьд байхын тулд ДНХ-йиг шаарддаг. Гэвч энэ нь нөгөө талаас энергийн үйлдвэрийг шаарддаг. Энергийн үйлдвэр байхгүй юм уу, ДНХ-ийн үйлдвэр байхгүй бол тухайн эс зайлшгүй үхдэг. Тиймээс амьтан ба ургамал амь байхын тулд хоёр үйлдвэр зэрэг төгс хэлбэрээр нэгэн зэрэг хэрэгтэй болох нь.

Чарльз Дарвин(Charles Darwin) ба тухайн үеийн хүмүүс эсийн бүтэц, бүрэлдэхүүний тухай, эсвэл эсийн төвөгтэй нарийн холбоотой дарааллын тухай бараг л мэдэхгүй байсан. Тэд эсийг энгийн хэмээн үзэж, удаан, олон хугацааны туршид, аажмаар, байгалийн хүчин зүйлээс бий болсон хэмээн амархнаар төсөөлжээ. Гэвч эсийн онцлог болох бүгд-эсвэл-байхгүй)all-or-nothing system, бүх бүрэлдэхүүн хэсэг байхгүй бол ажиллахгүй систем) нь аажмаар(gradualism) үеийн үр дүнд үүсэх боломжгүй. Яагаад гэвэл хувьсалийн хөгжилөөр тал нь бүрэлдсэн үйлдвэр нь эсэд ямар ч тус үзүүлдэггүйд байна.

Иймээс хувьсалийн онолчид нэгэн бактер өөр нэг бактерийг залгисан үед үүссэн 1-нэгэн удаагийн урвал(fusion)аар митохондри үүссэн хэмээн санал болгодог. Нэгэн нөхцөл орчинд , сорогдсон бактер нь магадгүй митохондри болсон гэж таамаглажээ.

Ийм саналыг нотлох баримт бараг байхгүй. Гэвч түүний тухай маш олон няцаах баримтууд бий.

Жишээ нь гэвэл, бактерийн уурагыг бүтээх машинуудын бүтэц ба чадвар нь ургамал ба амьтанд ижил үүргийг гүйцэтгэдэг машинуудтай дэндүү ялгаатай. Тэгсэн ч хувьсалын онолчид бактерийн нөгөө бактерийн сорох үе хавьцаа ургамал, амьтны үеээр солигдсон нь үнэн гэж боддог.

Гэвч молекул судлаач Даниел Криссвэлл(Daniel Criswell)-ийн харуулсан шиг, ийм өгүүллэгээс бактерийн уураг үйлдвэрлэх багажууд нь чадлаа гаргаж чадахгүй болно. Учир нь митохондрийн үед шаардлагатай их хэмжээний бүтэцийн өөрчлөлт нь тийм дэлгэмэл гайхамшигтай митохондрийг нэгэн зэргээр ямар ч хэрэггүй зүйл болгодог учраас юм. Тэгээд түүний хоорондох уураг бүтээх чадвар байхгүйгээр тэр төсөөлөл доторх эс нь үхэх бөгөөд хувьсалийн туршилтууд, судалгаанууд бүгд дуусах болно. ийм төрлийн шинжлэх ухааны асуудал нь үл тоомсорлогдож, ойрын судалгаанууд үүнийг тайлбарлаж байна.

Science Reports сэтгүүлд(энэ сэтгүүл нь nature сэтгүүлтэй холбоотой сэтгүүл болно. ), судлаачид маш олон жилийн өмнө итгэмээргүйгээр сорогдсон бактерийн зүйлийн тухай орчин үеийн үр садийг нь олсон хэмээн бичжээ. Гэвч тэд нарын ийм хувьсалын өгүүллэг нь үнэн хэмээн шүүмжлэл, няцаалтыг хүлээн авалгүй сорогдсон бактерний тухай митохондрийн үүслийн асуудлаас бултаж байгаа аж.

Судлаачид митохондрийн ДНХ-н дараалал ба далайн жижиг биетийн ДНХ-н дарааллыг харьцуулжээ. Тэд “нийтлэг өвөг дээдэсийн баталгаа”-г хайх нь зорилго нь байжээ. Гэв ийм “өвөг дээдэс”ийн орших нь хариулагдаагүй тэр асуудал болжээ. Тэгээд ч сайн шинжлэх ухаан нь нэгэн моделийг нотолсон дэмжсэн эсвэл үгүйсгэсэн шүүмжилэлт баримтыг харгалзан тэгш байдалтай дүгнэлтийг хийх ёстой биш гэж үү ?

Магадгүй зохиогчид нь ийм ойлголт(хувьсалын онолын ойлголт)ын эсрэг баримтууд дэндүү давамгай учраас тийм баримтуудыг үл тоомсорлох нь өөрсдийн өгүүллэгийн амьдралд илүү ашигтай гэдгийг мэдэж байсан.

Энэ судалгааны зохиогчид “митохондри нь бактертэй нэгэн нийтлэг өвөгөөс гаралтай” гэж хэлж байгаа нь митохондрийн үүслийн талаарх асуудлыг алгуурхан шиг бултаж байгаа хэрэг юм. тэд ДНХ-н кодны дарааллын төсөөт байдал дээр суурилж, митохондрийн гаралтай бактерийн байж болох үүсгэгчийг хайж үзсэн ч тэд ДНХ-н кодны дарааллын ялгааг шалгаж үзээгүй ба митохондрийн хамгийн анхны байраас сорогдсон бактераас үүссэн үү эсвэл үгүй юугийн тухай ямар ч тайлбар хийгээгүй аж.

Хэрэв тэд кодны дарааллын ялгааг олж харсан бол тэдний бүх судалгаа нь ямар ч хэрэггүй байсан болохын батлагдах байсан.


References


1. Thomas, B. Study Demonstrates Complex Cells Could Not Evolve from Bacteria. ICR News. Posted on icr.org October 28, 2010, accessed July 28, 2011.
2. Criswell, D. 2009.
A Review of Mitoribosome Structure and Function Does not Support the Serial Endosymbiotic Theory. Answers Research Journal. 2 (1): 107-115.
3. There are many other reasons why this endosymbiosis theory is untenable. For example, it provides no realistic way to develop the intricate coordination between DNA inside mitochondria and DNA in the nucleus of its cell. Specific DNA sequences from both sources are required for mitochondrial and nuclear function.
4. Thrash, J. C. et al. 2011.
Phylogenomic evidence for a common ancestor of mitochondria and the SAR11 clade. Scientific Reports. 1 (13). Posted on nature.com June 14, 2011.