Ноагийн их үер : Зөвхөн хэсэгхэн газрын үер байсан уу? Дэлхий даяар үер болсон гэх баталгаанууд бий юу?
Библийг илүү нарийвчилж уншвал Ноагийн үер нь хэрхэвч хэсэгхэн газрын үер байх боломжгүй бөгөөд, бүх дэлхий даяар байсныг мэдэх боломжтой. Дэлхийн гадаргуу дээр байх олон янзын үзэгдэл болон баримтууд нь үүнийг батална. Ноагийн үер дэлхий даяар болсон үерийг батлах хэд хэдхэн үнэнийг товчилон хүргэе.
(1)Библи талын баримтууд
1) Ноагийн үерийн хэмжээ болон хугацаа тодорхойгоор бичигджээ. Үерээс болж өндөр уулсын оргилууд живж, үер нэг жилийн туршид үргэлжилсэн гэж Библид бичигдсэн байдаг.
2) Ноагийн үер хэсэгхэн газрынх байсан бол маш том хөвөгч авдар хийх шаардлаггүй. Хөвөгч авдрын багтаамж нь нэгээхэн хэсгийн оршин байх амьтдыг суулгахад дэндүү том юм. Хэрэв хэсэгхэн газрын үер байсан бол Ноагийн гэр бүл болон амьтад нь өндөрлөг газарт зугтах эсвэл өөр газар уруу зугтах боломжтой байсан. 43,200 m3 багтаамжтай энэ агуу том хөвөгч авдрыг бүтээхэд 120жилийг зарцуулан байх шаардлаггүй гэсэн үг юм.
3) Ноагийн үер хэсэгхэн газарт болсон гэвэл шувуудыг суулгах шаардлагагүй. Үерийн үед шувууд өөр хэсгийн уул уруу нисээд явах боломжтой.
4) Есүс болон шавь нарын хэлсэн үг нь баримт болно. Петр(2Петр 2:5, 3:6) болон Паул(Еврей 11:7) ч төдийгүй, Есүс ч гэсэн Ноагийн их үер нь бүх хүн төрөлхтөнийг устгасан гэж хэлдэг(Лук 17:26-30).
5) Ноагийн үер хэсэгхэн газрынх байсан бол үерт автаагүй хүмүүс Бурханы гэмийн тухай шийтгэлийг аваагүй гэсэн үр дүнд хүрэх ба энэ нь Бурханы шудрага байдалтай зөрчилдөж, урагшид Есүсийн дахин ирэлтэд шүүлтээс зугтаах хүмүүс байх боломжтой гэсэн үг болно.
6) Ноагийн үер хэсэгхэн газрынх байсан бол Бурхан Дахин бүхий л амьд биеүүдийг үерээр устгахгүй гэсэн амлалт өгөх шаардлаггүй болно.
7) Ноагийн үер хэсэгхэн газрынх байсан бол бүхий л амьтдыг суулгах хэрэггүй байсан. Өөр хэсэгт амьдарч буй амьтад зөндөө л байхад заавал төрөл төрлөөр нь амьтдыг суулгах хэрэггүй. Мөн Ноагийн амьдарч байсан газрын л амьтдыг аврах хэрэгтэй байсан бол тийм том хөвөгч авдар хийх шаардлаггүй юм.
(2) Геологийн газар зүйн баримт
1) Дэлхийн хуурай гадаргын 75%-аас дээшхи нь уснаас болж хуримтлаж үүссэн гадарга юм.
2) Дэлхийн хаана ч байх өндөрлөг уулс хэсэгт далайн усаас тогтсон нуурууд байдаг.
3) Хуримтлагдаж үүссэн гадаргуунууд маш өргөн хэсгийг хамарсан байдаг ба, хуримтлалыг бүрдүүлэгчийн найрлага нэг хэвийн байдаг.
4) Хуримтлагдаж үүссэн гадаргуугийн хилүүдэд бараг тэгш үелсэн байдлыг харуулдаг ба хэрхэвч борооны усны ташуу элэгдлийн үлдэгдэл олддоггүй.
5) Удаан хугацааны усны элэгдэлд таарахааргүйгээр давхрагуудын наалдах хэсгүүд хэтэрхий цэвэр байдалтай байдаг.
6) Хугараагүй нэгэн жигд муруйсан, мушгирсан хуримтлалын гадаргуунууд олддог.
7) Чигдлэгдсэн бүтцүүд олдон, дэлхийд маш огцом өөрчлөлтүүдийн үлдэгдэл олддог.
8) Гималай эсвэл Альпийн нурууд гэх маш өндөр уулсад эвэр хуягтны, загасны , далайн замагтны төрлийн далайн амьд биесүүдийн чулуужсан үлдэгдлүүд олддог.
9) Арарат уулын 4200м өндөрт хайлмаг усанд гэнэт хөрөхөд бий болдог урсах маягийн хатсан хайлмаг олддог.
10) Өнгөрсөн үед маш том галт уулууд дэлбэрсэн үлдэгдлүүд олддог.
11) Давхарагад хөрс шороо бөөгнөрсөн байдаг ба амьд бие амьдарч байсан гэсэн ул мөр байхгүй байдаг.
12) Өргөн хүрээг хамарсан хэсгийн нэгэн зүйлээс бүрдсэн элсэн чулуун давхарга , сongolomerate bed нь маш том нуур байсныг батлана.
13) Гол болон мөрнүүд нь өнгөрсөн үед маш их ус урсаж байсан гэх усны замтай байдаг.
14) Далайн давалгаа эсвэл усны нөлөөгөөр үүссэн давхаргын бүтэцүүд байдаг.
15) Өнгөрсөн үед далайн түвшин илүү бага байсныг батлах баримтууд бий.
16) Өнгөрсөн үед маш их хэмжээний далайн ус ууршсан гэх баримтууд(Salt Dome гэх мэт) үлдсэн байдаг.
17) Далайн усны доорх гадаргууд маш их хэмжээний уснаас болж элэгдсэн усан доорх канион(submarine canyons) байдаг.
18) Далай дотор 74,000км урттай Дэлхийг хүрээлж байдаг далай доторх нурууд олдсон.
19) Далай доторх нурууд нь Руки, Андес, Гималай , Эпалчиа нуруудтай параллель байна.
20) Урт хугацааны тундр хэсэгт олдсон аврага заан(Меморд)-ын цогцос нь устай дэлхийд гэнэтийн өөрчлөлт(мөстлөгийн үеэс гадна) явагдсаныг илтгэдэг.
21) Сибирийн 1200м, Алескын 300м, Фүрдхоман 570м газар доор маш том хэмжээний модний навчис, нарс,дал мод зэрэг эртний ой модууд олдсон.
22) Ойрын үеийн галт уул дэлбэрсэн хэсэгт өдөрт 7,5м давхарга, 1-2жилд 120м давхарга үүсэж байгаа нь ажиглагдсан.
23) Гранд канион их үерийн элэгдэлтээс үүссэн гэх баримтууд олдсоор байна.
24) Дэлхийн хуурай газрын гадаргын 80-85% нь хувьсалын онолын дэс дарааллсан 3-н ширхэг үелсэн давхраггүй.
25) Удсан давхарга нь залуу давхаргынхаа дээр нь олдсон явдал дэлхий дээрх
500хэсэгт олдсон.
26)3-н давхаргын дэс дараалал солигдсон, өөрөөр хэлбэл заавал агаар дээр солигдсон байх тохиолдолд тайлбарлах боломжтой буруу давхаргажсан давхаргууд олддог.
27) Луис буруу давхаргажсан давхаргын урт 217км, өргөн 24км, зузаан 4,8км энэ хэсэг нь , маш том Эпалчиа нуруу нь 250км-ийг, Матехорн уул 48-97км-ийг, Митен уул нь Африкаас дундад тэнгисийг даван залуу давхарга дээр гарсан гэх боловч тийм үлдэгдэл байхгүй.
(3) Палентлогийн(чулуужсан үлдэгдэл судлал) баталгаа
1) Өнөө үед бүтээгдэх боломжгүй чулуужсан үлдэгдэлүүд дэндүү их хэмжээтэй олддог.
2) Ихэнхи чулуужсан үлдэгдэлүүд гэнэт живсэн байдалтай маягаар олддог.
3) Халуун бүс , чийглэг уур амьсгалтай бүсийн амьтан,ургамалын чулуужсан үлдэгдэл бөөнөөрөө давхардаж олддог.
4) Амьтан болон ургамалын чулуужсан үлдэгдлүүд хоорондоо салгагдсан байдалтай олддог.
5) Хэдэн арван мянган жил болсон гэгддэг давхаргад эгц дээш чиглэсэн олон давхаргуудыг агуулсан модуудын чулуужсан үлдэгдлүүд олддог.
6) Хөлийн гишгэсэн ул мөр, борооны дусалын ул мөр, ус урссан ул мөр, хорхой мөлхсөн ул мөр зэрэг гэнэтийн маш олон ул мөрүүд давхаргад үлдсэн байдаг.
7) Хэдэн тэрбум болсон гэх эртний давхаргад өнөөдөр олддог амьд биеүд яг адилхан чулуужсан үлдэгдэлээр олддог.
8) Эрхтэн бүрэн амьтад гэнэт үүссэн байдаг.
9) Ургамалуудын чулуужсан үлдэгдэл нь гэнэт бөөнөөрөө олддог.
10) Давхаргын настай таарахгүй чулуужсан үлдэгдлүүд дэндүү их олддог.
11) Хэдэн тэрбум жил болсон чулуужсан үлдэгдэлээс задрахад амар байх аминопласттай хүчил, уураг , ДНХ үлдсэн байдаг.
12) Олдсон чулуужсан үлдэгдлийн 95% нь далайн амьтдынх байдаг.
13) Олдсон шавьжийн 1,263 багын чулуужсан үлдэгдлийг судалсны үр дүнд 84% нь 1 тэрбум жилийн өмнөх үед амьд байсан бүтэц нь ямар ч өөрчлөлтгүйгээр одоогийн дүр төрхөө хадгалсан байдаг.
14) Бие нь олддог давхаргын хэдэн мянган жилийн туршид доорх давхаргадаа хөлний ул мөр л үлдсэн хачирхалтай үзэгдэл тохиолддог.
15)Гранд Канионы Коконину элсэн чулууны давхаргад ойролцоогоор хэдэн мянган жилийн туршид бүхий л амьтадын хөлний ул мөр өндөр хойд зүгрүүгээ бөөгнөрсөн байдаг.
16) Наутилойд(Nautiloid), Канионы Редвалл(Redwall) шохойн чулуун давхаргад наймалжны чулуужсан үлдэгдлүүд нь ихэнхи нь номхон далайн зүгрүү зүгэлж үхсэн байдаг.
17) хэдэн тэрбум, хэдэн мянган жилийн өмнөх гэгдэх давхаргад хүний хэрэглэж байсан эд зүйлс олддог.
18) Нүүрс маш хурдан хугацааны дотор үүссэн гэх баримтууд олдсоор байна.
19) Чулуужсан үлдэгдлийн эрдэсжих нь хэдхэн арван жилийн дотор үүссэн гэдэг нь батлагдсан.
(4)Түүхэн баримт
1) Бүхий л эртний иргэншлүүдийн түүхэнд их үерийн тухай домогууд байгааг олж болно. Хятад, Шинэ зеландын Маори овог, Австралийн уугуул иргэд гэх мэтээс их үерийн тухай домог байгаа ба, онцгойлоод Нинвэйгээс олдсон Вавилоны Гилгамеши түүх бичиг, Америкийн Мишикан мужаас олдох эрт үеийн индианы чулуун тавцан зэрэгт Ноагийн үерийн тухай илүү нарийн дүрслэгдсэн байдаг.
2) 40-н өдрийн туршид орсон борооны үер нь хэсэгхэн газрын үер байсан бол Ноагийн хөвөгч авдар нь доош урсгалтай өмнөд зүгрүү хөвсөн байх ёстой байтал , хөвөгч авдар нь урсгал сөрж хойд зүгт байх Арарат ууланд хүрсэн байдаг. Энэ нь голын усны дагуух жижиг үер биш далайн усны хуурай газарыг түрэн орж ирсэн маш том хэмжээний үер байсныг илтгэнэ.
3)Ноагийн үр садын нэр нь хот эсвэл улс,үндэстний нэрээр ашиглагдаж байна.
4) Дүрст бичиг болох Хятад улсын ханзад Эхлэл болон их үертэй холбоотой бичигүүд үлдсэн байдаг.
5) Библид бичигдсэнээр хүн төрөлхтний түүх ойролцоогоор 6000жилийн өмнө эхлэх бөгөөд , Ноагийн үер нь ойролцоогоор 4350жилийн өмнө болсон гэж үздэг.
6) Хамгийн эртний бичиг бол Шумерын дүрст бичиг 5-6000жилийн өмнөх гэж үздэг.
7) Эртний хэлний хөгжил нь 5,000жилийг давж чаддаггүй.
8) Анхны хот хэлбэр нь ойролцоогоор 5,000жилийн өмнө үүссэн гэж үздэг.
9) Анхны тариалан эрхэлж эхэлсэн үеийг 5-6000жилийн өмнө гэж үздэг.
10) Малыг анх гаршуулж эхэлсэн үеийг 5-6000жилийн өмнө гэж үздэг.
11) Хамгийн анхны металлыг цэвэршүүлэх арга нь 5-6000жилийн өмнө үүсэлтэй гэж үздэг.
12)Дэлхийд хамгийн удаан оршсон модны нас ойролцоогоор 4,300 жилийн өмнө гэсэн дүгнэлтэд хүрсэн байдаг.
(5) Хүн амын статистик баримт
Үерийн дараа Ноагийн 8-н ам бүлээр эхэлсэн Дэлхийн хүн ам нь статистикаар тооцолбол, өнөө үеийн хүн амтай таардаг. Хэрэв үерийн дараа хүн амын жилийн өсөт одоогийн дэлхийн хүн амын өсөлтйин ¼ тай тэнцэх 0,5% байсан ч өнөө үеийн хүн амд хүрэх нь 4,000жил бол хангалттай.