Search This Blog

Thursday, June 14, 2012

Амьд биеийн эволюцийн үүсэл боломжгүй хэд хэдэн шалтгаан

Амьд биеийн эволюцийн үүсэл боломжгүй хэд хэдэн шалтгаан
(A Few Reasons an Evolutionary Origin of Life Is Impossible)
Duane Gish
Амьд биеийн үүсэл(origin of life)-ийг харсан хүн байхгүй, тэр үүслийн тухай физикийн, геологийн талын баталгаа ч байхгүй. Просс(Pross) нь таамаглал маягтай өөрөө үржих молекул болон түүний бүтцийн талаар саяхан ярихдаа, “Нэг үгээр хэлбэл мэдэхгүй, цаашид ч гэсэн мэдэх аргагүй байх” гэж хүлээн зөвшөөрчээ. Үүнийхээ дараа тийм молекулуудын талаарх үүслийн тухай асуухад Просс ийнхүү хариулжээ. “...зарим хүмүүс инээдтэй мэт наад асуултад чинь тойруулан ингэж хариулах байх : үнэндээ бол мэдэгдээгүй байгаа урвалж холимогууд, мэдэгдээгүй байгаа урвалж нөхцөлийн дор, мэдэгдээгүй байгаа механизмуудаас шалтгаалан, мэдэгдээгүй байгаа бүтээгдэхүүнийг бүтээх үед, тэр дотор нь ямар нэгэн онцгой чадвартай онцгой эх зүйл хамрагдсан байсан юм болов уу?”. Энэ нь хагас зууны туршид дахь физик,хими,геологи талын судалгааны дараах, тэргүүний хувьсалын онолчдын нэгтгээд гаргасан амьд биеийн үүслийн тухай механизм талын бурхангүй үзэлийн зохиолыг сайн товчилсон асуулт юм. Гэвч, Дэлхийд байх амьд биеийн үүслийн талаарх эволюцлаг үүсэл нь асуултыг даван боломжгүй гэдгийг батлах нь боломжтой. Амьд биеийн үүсэл нь байгаль огторгуйтай тусгаарлагдмал бөгөөд, зөвхөн гадаад хүчин зүйлийн шууд оролцоогоос л боломжит болно гэсэн дүгнэлтэд хүрч ч болно. Эндээс амьд биеийн эволюуцлаг үүслийн давахад хэцүү хэдхэн ханыг боловсруулж харуулья.
1.Шаардлагатай агаар мандалын дутагдал
Одоогийн агаар мандал(atmosphere) нь 78%-ийн азот(N2), 21%-ийн хүчилтөрөгч(O2), тэгээд нүүрсхүчилийн хий(CO2), аргон(Ar), усны уур(H2O) гэх мэтийн 1%-ийн хийнүүдээс бүрддэг. Харин идэвхт хүчилтөрөгч(free oxygen)-ийг агуулсан агаар мандал нь бүхий л амьд биеийн үүсэлд ноцтой нөлөөлсөн. Хүчилтөрөгч амьд биед заавал хэрэгтэй байхад, идэвхт хүчилтөрөгч нь амьд бие үүсэхэд хэрэгтэй бүх органик молекулуудыг исэлдүүлэн сарниулж устгах юм. Үүнээс Дэлхийн агаар мандалд маш их идэвхт хүчилтөрөгч байсан гэх баталгаанууд байсаар байтал хувьсалийн онолчид Дэлхий анх үүсэхэд агаар мандалд ямар ч хүчилтөрөгч байхгүй гэх үгээ зүтгэн давтдаг. Гэвч энэ зүтгэлд бас амьд биеийн үүсэлд ноцтой нөлөөлөх зүйл байна. Хэрэв хүчилтөрөгч байхгүй байсан бол, Дэлхийг хүрээлэн хамгаалдаг озон(ozone)-ны давхрага ч бас байхгүй юм. Озон нь нарны цацрагт туяанаас болж, агаар мандал дахь бидний амьсгалдаг хоёр атомт хүчилтөрөгч((diatomic)O2) нь гурван атомт хүчилтөрөгч((triatomic)O3) болсоноор үүсдэг. Үүнээс үзвэл хэрэв хүчилтөрөгч байхгүй байсан бол, озон ч гэсэн байхгүй юм. Нарнаас цацардаг маш хортой ягаан туяа нь Дэлхийн гадарга дээр шууд тусаж, амьд бие үүсэхэд хэрэгтэй органик молекулуудыг устгаж, азот,нүүрсхүчлийн хий болон усны уур мэттэй адил хий болон хувирна. Тиймээс хувьсалийн онолчид дараахтай адил шийдэх боломжгүй асуудалтай нүүр тулжээ. “Хүчилтөрөгч байвал амьд бие хувьсаж чадахгүй, хүчилтөрөгч байхгүй бол озон байгүй учир амьд бие хувьсах эсвэл орших боломжгүй.”
2.Бүхий л төрлийн цэвэрлэгдээгүй түүхий энерги(raw energy)-үүд нь аюултай.
Таамаглал болсон эртний дэлхийд ашиглах боломжтой энергүүд нь ихэвчлэн нарны цацрагт туяа(radiation) энерги, цахилгаан энерги(аянга), тэгээд бага хэмжээний эх үүсвэрийн цацраг идэвхт задрал ба дулааны энерги байсан байх. Хувьсалын онолын асуудал нь бүхий л үүсвэрээс үүсэх цэвэрлэгдээгүй энергүүдээс учирсан амьд биеийн молекулуудын усталтын харьцаа нь, ийм энергээс учирсан амьд моекулын үүслийн харьцааг маш хол даваад байгаад оршино. Стенли Миллер(Stanley Miller) өөрийн туршлагадаа бага хэмжээний бүтээгдэхүүнийг гаргаж авсны цорын ганц учир нь, энергийн эх үүсвэрээс өөрийн бүтээгдэхүүнийг ялгаж авах треп(trap,тусгаарлах төхөөрөмж)-ыг хэрэглсэснийх юм.
Эндээс хувьсалын онолчид нь хоёр асуудалтай тулгарна. Нэгт, эртний дэлхийд ашиглах боломжтой треп байхгүй. Хоёрт, тэр бүтээгдэхүүн нь трепээс шалтгаалан тусгаарлагдсан бол,тэр нь ашиглах боломжтой энергээс мөн тусгаарлагдах учир, цаашидын хувьсалын үе шат боломжгүй болох юм. Тиймээс треп өөрөө эволюц зохиолд ноцтой гэмтэл учруулна.
Холл (D.E.Hull) нь Миллерийн туршлагын тухай, “агаар мандал юм уу эсвэл усан мандалд хурдан тархснаар энэ биетүүдийн богино наслалт нь, урт удаан цагын туршид органик химийн бодисууд хангалттай концентрацитай байх магадлал нь тодорхойгоор хязгаарлана... батлагдсан химийн термодинамик хууль ба механикал динамик дүрэмүүдийг ойлгож буй физикал химичид, амь байхгүй коасерватес(coacervates)-ийг үүсгэхийн тулд органик химийн бодисоор дүүрэн усан мандал шаардлагтай химичидэд ямар ч урам өгөхгүй.” гэжээ.
3.Амьд биеийн үүслийн талаар эволюуцийн зохиол нь ямар ч хэрэггүй, замбараагүй байдлаар төгсөнө.
Хувьсалын онолчдын тайлбарладагаар эртний Дэлхийд маш их хэмжээний биологи талын хэрэгтэй органик моекулууд бий болох ямар нэгэн аргачлал байжээ гэж бодьё. Тэгвэл, түүний үр дүн нь үгээр илэрхийлэгдэшгүй замбараагүй байдалд хүрнэ. Өнөө үеийн уурагаас олдох 20 ширхэг өөр аминопласттай хүчлээс гадна хэдэн зуун өөр төрлийн аминопласттай хүчлүүд санаандгүйгээр бий болсон байх болно. Тиймээс өнөө үед ДНХ болон РНХ-д байх дизоксирибо(deoxyribose), рибо(ribose), 5-н нүүрст сахар(five-carbon sugars)-аас гадна янз бүрийн өөр 5 нүүрст сахарууд, 4 нүүрст сахарууд, 6 нүүрст сахарууд болон 7 нүүрст сахарууд санаандгүй бий болсон байх шаардлагатай. Мөн өнөө үед ДНХ,РНХ-гээс олдох 5-н төрлийн Пүрин(purines) болон Пиримидин(pyrimidines)-ээс гадна , маш олон янзын пүринүүд болон пиримидинүүд санаандгүй бий болж орших хэрэгтэй болно. Бас үнэхээр чухал болох уураг(proteins) доторх аминопласттай хүчлүүд нь зөвхөн L-загвар(left-handed) боловч , эртний дэлхийн бүхий л аминопласттай хүчлүүд нь L-загвар 50% ба, D-загвар(right-handed)50% байсан байх. Өнөө үеийн ДНХ,РНХ-д байгаа сахар(sugars)-ууд нь зөвхөн D-загвар боловч, хэрэв тэдгээрүүд эртний дэлхийд байсан бол, тэр сахарууд нь 50% нь D-загвар байж,50% нь L-загвар байсан байх. Хэрэв ямар нэг уураг дотор зөвхөн ганц D-загварын аминопласттай хүчил байх юмуу , ямар нэг ДНХ эсвэл РНХ дотор зөвхөн L-загварын сахар олдвол, бүх л биологи талын үйл ажиллагаа устана. Учир нь гэвэл, эртний дэлхийд зөв хэлбэртэй аминопласттай хүчил болон сахарын хэрэглэх чадвартай механизм байхгүй учраас юм. Тиймээс энэ нэг үнэнээс ч хамаарч хувьсалын онол нь төгс хүчингүй болох юм. Хувсалын онолчид энэ асуудлыг ойлгосоноос хойш шийдэх гэж зүтгэж байгаа боловч, одоог хүртэл ямар ч шийдвэрлэх аргачлалыг олж чадаагүй байна.
Ийм их янз бүрийн химийн бодисууд бүгд хоорондоо нийлдэг бөгөөд, өөр формальдегидууд, кетонууд , хүчлүүд , аминууд , өөхүүд , нүүрс усууд гэх мэтийг хамарсан маш олон төрөлтэй өөр органик молекулуудтай нэгдэж хамт байх ёстой. Хувьсалын онолчид үнэхээр үнэмшмээр эртний дэлхийн нөхцлийг туршилтаар харуулах бол, яагаад тэр хүмүүс үүнтэй адил органик нэдлүүдийг бүгдийг хольсны дараа, хэт ягаан туяаг судалж, тог цохиулж өдөөх, тэнд дулаан өгөх мэт судалгаа явуулж түүнийхээ үр дүнг яагаад харахгүй байгаа юм бол?
Тэр хүмүүс ийм ар өвөргүй замбараагүй төвөгтэй зүйл дотороос эволюцийн зохиолд тус болох ямар ч юм бий болох боломжгүй гэдэгээ сайн мэдэж байгаа болохоор, тэгэхгүй байгаа юм. Тэр хүмүүс аминопласттай хүчил юм уу сахар,пүрин шиг зүйлүүдийг бүтээх эхлэх бодисуудыг болгоомжтойгоор сонгож, эртний дэлхийд байхааргүй үнэмшихээргүй хэцүү туршлагын нөхцлийг ашиглан хэрэгжүүлдэг. Тэгсэнийхээ дараа, тэр хүмүүс сурах бичиг болон сэтгүүлд ийм тийм биологийн органик молекулууд нь эртний дэлхийд маш их хэмжээгээр үүссэн байх гэж таамаглалаа тайлбарладаг.
4. Эгел молекулууд өөрсдөө нэгдэж том молекулыг үүсгэхгүй.
ДНХ нь амьд биеийн нууц(secret) гэдэг. Гэвч ДНХ нь амьд биеийн нууц биш юм. Амьд бие өөрөө ДНХ-ийн нууц нь юм. Хувьсалын онолчидод амьд биеийн үүслийн анхан шат нь өөрөө өөрийгөө үржүүлдэг(self-replicating) ДНХ эсвэл РНХ-гээс үүсэлтэй гэж зүтгэдэг. Гэвч, өөрөө өөрийгөө үржүүлдэг молекул гэж байхгүй. Мөн тийм молекул нь байх боломжгүй. Учир нь, тийм молекул үүсэхийн тулд өндөр түвшинд шалгагдсан хэлбэрийн энергийн нөхөлт ба түүнийг үүсгэхэд хэрэгтэй барилгын тоосгуудыг жигд өгч байх шаардлагатай учраас юм. Уургыг үүсгэдэг барилгын тоосго нь аминопласттай хүчил юм. ДНХ ба РНХ-ийн тохиолдолд, эдгээрийн барилгын тоосго нь пүрин,пиримидин,сахар, фосфатын хүчлүүдээр бүрдсэн нуклайтид(nucleotides)-ууд юм. Хэрэв аминопласттай хүчил устай холилдсон байвал,тэдгээрүүд өөрсдөө нэгдэж нэгэн уургыг бүтээж чадахгүй. Тэгэхийн тулд энерги хэрэгтэй. Хэрэв уурагууд устай холилдсон байвал, аминопласттай хүчлүүдийн хооронд дахь химийн холбоонууд энергийг ялгаруулж аажмаар тасарна.(уурын задрал явагдаж байна гэж хэлнэ.)
ДНХ ба РНХ-д бас адилхан үзэгдэл явагдана. Лабораторт хэн нэгэн химич нэгэн уураг бүтээхийн тулд, шаардлагатай аминопласттай хүчлийг уусгагчинд хайлуулсаны дараа, (пэфтайд гэж дуудагддаг) өндөр энергит нэгдэлтэй химийн эмийг нэмнэ. Энэ химийн эмээс ялгарах энерги нь аминопласттай хүчилрүү шилжинэ. Энэ нь аминопласттай хүчлүүдийн хооронд химийн холбоо үүсэхэд хэрэгтэй энергээр хангаж, H болон OH-ыг ялгаруулж H2O(ус)-г үүсгэнэ. Энэ нь зөвхөн химийн лаборатор юм уу, амьд байгаа организмын бодис дотор явагдах үзэгдэл юм. Тохиромжтой энергийн хангалтыг өгөхийн тулд, хэн эсвэл юу тэнд байгаа гэсэн үг вэ? Устгагч цэвэрлэгдээгүй энерги нь ингэж нөлөөлж чадахгүй. Хэн эсвэл юу тэнд байгаад, хог биш тохиромжтой барилгын тоосгоор хангасан бэ? Хувьсалын онолчид өөрөө нөхөн төлждөг ДНХ молекулын тухай ярьсан нь , зурган дахь талхыг идэхийг хүссэнтэй адил юм.
5.ДНХ-ийн нөхөлт(repair, сэргэлт) механизмгүйгээр үлдэх боломжгүй.
ДНХ нь хэт ягаан туяа(ultraviolet light), идэвхт хүчилтөрөгч(reactive oxygen species), алкил агент(alkylting agent), ус(water) гэх мэтийг хамарсан олон янзын хүчин зүйлээс хамааран устдаг ба, энэ нь дамжуулагч РНХ(messenger-RNA), тээвэрлэгч РНХ(transfer-RNA), рибосом РНХ(ribosomal-RNA)-д ч ялгаагүй. Саяхны илтгэлд 130 ширхэг хүний ДНХ сэргээх ген(human DNA repair genes) гэсэн бөгөөд, урагшид илүү их олдоно хэмээн илтгэжээ. Уншигчид “хэрэв ДНХ сэргээх систем байхгүй байсан бол, ДНХ-ийг гэмтээдэг маш их хүчин зүйлүүдээс генийг агуулагч ДНХ-ийн аюулгүй байдал нь, бодис болон организмд ноцтой асуудал болох байсан” гэжээ. Ус ч гэсэн ДНХ-ийг гэмтээдэг хүчин зүйл болохыг анхаар ! хэрэв ДНХ дэлхийн хаанаас ч гэсэн яаж хийж байгаад хувьслаа гэхэд, тэр нь усан дотор задрагдана. Тиймээс усан ба түүний дотор хайлсан байгаа маш олон химийн бодисууд нь хэт яагаан туяатай хамт, учир утгагүй төсөөлөн бодсон үе шатаас ч илүү хурдан ДНХ-ийг устгана. Хэрэв ДНХ-ийн сэргээгч ген байхгүй бол, ДНХ бодитоор бодисын хамгаалалттай орчинд ч үлдэх боломжгүй хэмээн тэр илтгэл өгүүлж байна !. тэгвэл, ДНХ нь яаж хувьсалийн онолчидын таамаглал эртний дэлхийд орших бүхий л химийн бодисууд ба ДНХ-ийг устгагч олон шалтгаануудын довтолгоонуудаас яаж оршин байх вэ?
ДНХ сэргээлт болон оршиход хэрэгтэй бодисын нөхцөл юу вэ? Тэр нь ДНХ генүүд юм! Иймээс ДНХ нь ДНХ-ийн оршиход хэрэгтэй гэсэн үг. Гэвч энгийн ДНХ хувьсахаас өмнө, ДНХ сэргээгч генүүд хувьсана гэдэг боломжгүй бөгөөд, ДНХ сэргээгч генүүд хувьсахаас өмнө энгийн ДНХ хувьсах нь ч боломжгүй юм. Эндээс бид эволюцийн дахиад боломжгүй байх ханыг харна.
Илүү цаашилбал, нэгэн бодис байсан ч, ДНХ сэргээгч генүүд хувьсахыг бодно гэдэг мунхаг хэрэг юм. Учир нь, ДНХ генүүд нь ДНХ сэргээхэд оролцдог уургыг бүрэлдүүлэгч хэдэн зуун аминопласттай хүчилийн суурь дараалалыг кодлосон байдагт оршино. ДНХ доторын код нь дамжуулагч РНХ(m-RNA)-ээр орчуулагдана. Үүний дараа энэ дамжуулагч РНХ нь (3-н өөр рибосом РНХ ба 55ширхэгийн өөр уурагт моекулаар бүрдсэн) рибосом дотор шилжиж холбоо үүсгэх ёстой. Тухайн Аминопласттай хүчлүүд нь тэр аминопласттай хүчлүүдийн тухай онцгой тээвэрлэгч РНХ(t-RNA)-тай холбогдсон байх шаардлагатай. Тэгээд холбоод аминопласттай хүчил болон тээвэрлэгч РНХ-д онцгой нэгэн уурагийн бүрдүүлэгч зүйл хэрэгтэй. Тээвэрлэгч РНХ-ийн кодод идэвхжиж, тэрийгээ ашиглан , тээвэрлэгч РНХ-д тогтсон тохиромжтой аминопласттай хүчлүүд тээвэрлэгч РНХ-ийн кодоор дарааллсан дараалалаараа өсөж буй уургийн уяанд тогтдог. Энэ үед маш олон нөхцөлүүд нь энергийг шаардана. Энэ нь эгел амьд бие болох бактерт ч мөн харагддаг гайхамшигтай төвөгтэй байдлын тухай товчилсон танилцуулага юм.
“ЭЗЭНий мутар үүнийг хийсэн гэдгийг эдгээр бүгдийн дунд хэн мэддэггүй юм бэ?”
(Иов 12:9)