Search This Blog

Thursday, June 14, 2012

Хүн ба шимпанзе

Хүн шимпанзе хоёр : Хүн болон шимпанзегийн ген төстэй гэсэн домгийн уналт




Саяхан явагдсан судалгаанд хүний Y хромосом(Y chromosome) ба шимпанзегийн Y хромосомыг харьцуулсан нэгдмэл дүгнэлтэд, тэдгээр нь маш их ялгаатай байсан байна.


Зөвхөн эрэгчингээс олддог Y хромосом нь бие махбодь даяарх бүтцийн генийн мэдээлэл ба зохицуулах мэдээлэл болоод мэдээж эрэгчингийн онцлогыг харуулсан олон генийг агуулж байдаг. 2010оны 1-р сард Nature шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн судалгаанд, нэг баг болон ажилласан эрдэмтэд хүн ба шимпанзегийн Y хромосомын ДНХ-н дараалалд таамаглаагүй маш их ялгаа байсныг олж, тэр судалгаа нь анхандаа төлөвлөсөн хугацаанаас илүү урт хугацаа зарцуулжээ. Тэдний олж нээсэн зүйлийн сонирхолтой нь хромосом болгоны дотор буй ямар нэгэн “азотлог суурийн дараалалын ангилал(sequence classes)” нь сонин содон төрхтэй байдагт байгаа юм.


Тэдний ололтын ихэнхи нь хүн болон шимпанзе 98% ижилхэн гэх хувьсалийн онолчдийн ойр ойрхон давтдан хэрэглэдэг буруу баримттай хэрхэвч нийлэхгүй бөгөөд, хүн шимпанзе хоёр нийтлэг өвөгтэй гэсэн энгийн таамаглалд ч нийцэхгүй болно. Шимпанзегийн Y хромосом дахь нэгэн азотлог суурийн дараалалын ангилал нь хүний Y хромосомын нэгэн төрлийн дарааллын ангилалтай төстэй байдал нь 10% ч байгаагүй. Мөн тэрний бусад нь ч ижилхэн байв. Нэгэн томоохон ангилал нь өөр дараалалтай 50%-ийн ч төстэй байдалтай байгаагүй байна. Бас хүний Y хромосомын нэг дараалалын ангилал нь шимпанзегийн MSY(male-specific Y chromosom)-д адил талыг агуулж байгаагүй байна.


Удаан хугацааны туршид бага бага зэргээр генийн өөрчлөлт явагдсан гэх хувьсалийн онолын суурийг тавьж үзвэл, Y хромосомын бүтэц, байрлал, генүүд, өөр азотлог суурийн дараалал нь шимпанзе болон хүн нэгэн нийтлэг өвгөөс гарсан гэж үздэг 6 сая жилийн өмнө гэх харьцангуй богино хугацааны туршид хувьссан гэж үзвэл хоёр зүйл олон ижилхэн талтай байх байсан. Гэвч хромосомуудын хоорондох ялгаа түүний эсрэг байв. Тэр судалгаанд оролцоогүй Кенжас хотын Стуверс судалгааны төв(Stowers Institute)-ийн генетикч Скотт(R. Scott Hawley) нь Associated Press мэдээнд “тэр дүгнэлт үнэхээр гайхмаар байсан” гэж хэлжээ.


Nature сэтгүүлийн шинжлэх ухааны нийтлэлд энэ судалгаа болон хэвшмэл хувсалийн онолын тайлбартай таарахгүй байгааг маш тайван хэллэгээр дүрсэлжээ : “Үнэхээр 6 сая жилийн өөрчлөлтөд шимпанзе болон хүнд явагдсан MSY генийн ялгаа 300 сая 1 мянган жилийн өмнөх өөрчлөлтийн туршид тахиа болон хүнд явагдах аутосом(autosomal gene биеийн ген)ын ялгаатай харьцуулагдаж болохоор” аутосом нь бэлгийн хромосомоос гаднах хромосомууд юм.( X and Y chromosomes)


Хүний аутосом тахианы аутосомоос маш өөр байгаа шиг, хүний Y хромосом нь шимпанзегийн Y хромосомтой өөр байжээ. Одоо хүн ба шимпанзегийн хоорондын бүх ялгаа хаанаас ирснийг тайлбарлахын тулд том зураг зурж буй хувьсалийн онолд итгэж байгаа хүмүүс шинэ генийг агуулж буй ДНХ ба зохицуулагч ДНХ яаж үүссэнийг, тэгээд яаж тийм хурдан бүхэл хэсгээрээ нийлэн дараалал үүсгэсэн тухай шинэ үлгэр зохиох хэрэгтэй болох нь ээ.


Гэвч тус тусын Y хромосом нь тус амьд биеийн бүрэн нийлбэрээр бас харьцааны хувьд ч тусгаар байгаа учраас хамгийн зөв тайлбар нь хүн болон шимпанзе нь харьцангуй өөр өөр амьд бие байхаар онцгойгоор бүтээгдсэн юм.


References


[1] Hughes, J. F. et al. Chimpanzee and human Y chromosomes are remarkably divergent in structure and gene content. Nature. Published online January 13, 2010.
[2] Tomkins, J. 2009.
Human-Chimp Similarities: Common Ancestry of Flawed Research? Acts & Facts. 38 (6): 12.
[3] Borenstein, S.
Men more evolved? Y chromosome study stirs debate. Associated Press, January 13, 2010.