Ноагийн үерийн тухай асуулт ба хариулт(3)
Q1.Амьтад их үерийн дараа яаж дэлхийгээр тархан суурьшсан байх вэ?
Өмнөд Америкийн ширэнгэн ойд харж болох удаан самж ч юмуу шоргоолж идэштэн мэт амьтад удаан хөдөлдөг нь яаж холын хол Арарат уулаас нүүж ирсэн байх вэ? Уутат имж(kangaroo)мэт амьтад нь зөвхөн авсрали болон зүүн талын бөмбөрцөгт л байдаг байхад яаж далайг гатлан очсон байх вэ?
1.Өнөө үед амьтад нь тив гэлтгүй далайг ч маш хурдан гатлаж нүүж чаддаг нь судлагдсан байдаг. 1883 онд Крокатуа аралын галт уулын дэлбэрэлтийн үед энэ аралд амьдарч байсан амьтад бүгд мөхсөн ба хэдэн арван жилийн турш хэн ч амьдраагүй. Гэтэл 25 жилийн дараа шавьж, хорхой төдийгүй төрөл бүрийн шувууд, мөлхөгчид болон цөөн тооны хөхтөн амьтад хүртэл олон янзын амьд биетүүд амьдарч байгаа нь олджээ. Хүмүүс далайг гатлан олон амьтад нүүдэллэх боломжгүй гэж бодож байна. Гэвч тэд гаталжээ.
2.Тухайн үеийн эх газрууд далайгаар салгагдсан биш холбоотой байсан байж болно. Хувьсалийн онолын геологчид ч эрт үед Бэринг хоолой(bering strait) ч гэсэн хуурай газар байсан ба Ази Америк тив нь холбоотой байсан. Энэ хоолойгоор дамжин хүмүүс болон амьтад нүүдэллэсэн гэдэгт санаа нийлдэг. Үнэхээр олон хувьсалийн онолчид тивүүдийн удаан шилжилт таамаглал гарч ирээгүй үед мөстлөгийн үед олон далайн ус мөсөөр таглагдаж далайн усны түвшин багасч , Европоос төдийгүй тивүүд,Австрали уруу хүртэл нүүдэллэх боломжтой байсан гэдэгт итгэн сургасаар ирсэн. Хүмүүс уутат имж болон уутат амьтад нь зөвхөн Австралид олддог гэсэн буруу ойлголттой явдаг.Тиймээс ч хүмүүс уутат имж нь Австралид онцгой байдлаар хувьссан нь гарцаагүй хэмээн бодсон. Гэвч амьд уутат амьтад нь Америк тивээс ч олддог ба, тэдгээрийн чулуужсан үлдэгдлүүд Европ тивээс ч олддог. Сүүлийн үед Өмнөд Америк тивд олдсон нугасан хошуут илбэнх(ornithorhynchus anatinus)-ийн шүдний чулуужсан үлдэгдлийн олдвор маш олон эрдэмтдийг гайхшруулсан нь эдгээр уутат амьтад нь нийтлэг өвгөөс гаралтай гэж үздэг учраас хувьссаар хуваагдсан гэж үздэг тиймээс ч Австрали тив, Өмнөд Америк тив хоорондоо холбоотой байсан гэхээс өөр аргагүй болсон.
3. Бүтээлийн онолын шинжлэх ухаанчид үерийн дараа нэгэн удаагийн мөстлөгийн үе байсан гэдэгт итгэдэг. Энэ хугацаанд тивүүд хоорондоо холбоотой байсан учир амьтад нүүдэллэх боломжтой гэж боддог. Үерийн дараа тивүүд салсан гэж бодож байгаа үе нь Пелегийн төрсөн үе гэж боддог. “Еберт хоёр хөвгүүн төрсөн бөгөөд нэг нь дэлхий хуваагдах тэр үед төрсөн учир Пелег гэдэг нэр өгчээ…Two sons were born to Eber: One was named Peleg, because in his time the earth was divided ~(Эхлэл 10:25)”. Энэ үе нь үерийн дараа зуу гаруй жилийн дараа учраас тивүүд далайгаар хуваагдахаас өмнө амьтад нүүдэллэн суурьшихад хангалттай хугацаа болно.
4.Бас нэгэн чухал зүйл нь хүнээр дамжуулан юм. Австрали тив нээгдэж анхны суурьшигчид хэдэн ширхэг туулай авч очжээ. Харин өнөө үед Австрали тивийн захад ч зэрлэг туулайнуудыг харж болдог. “кенгеруу тэгвэл хөвөгч авдраас буугаад Австрали хүртэл үсэрсээр байгаад очсон юм уу?” хааяа нэг ийм шоглосон маягын асуултыг сонсдог. Кенгеруу үсэрсээр байгаад очсон биш хүний бүтээсэн завиар оромж дотроо үзэсгэлэнтэй далайг харан амар тайвнаар Австралид буусан байж болно шүү дээ.
Q2. Хос амьтад олон тоотой болон өсөх нь боломжтой юу?
Хос амьтад олон тоотой болсон олон жишээ судалгаа явагдсан. Авсрали уруу дамжигдан очсон олон шувуудын хувьд бүгд нэг хосоос эхэлсэн ба Хавай аралруу дамжигдан очсон Laysan Finch шувуу ч гэсэн нэг хосоос үржиж эхэлсэн, Австралийн Викториа мужид дамжигдсан Америк үүлдэрийн саарал хэрэм(American Gray Squirrel), Хавайд дамжигдсан rock wallaby, эртний Ромчуудаас дамжигдан Белириарик аралд очсон туулай, 19-р зуунд Австрали тивд очсон жижиг хандгай(elk), Иллхаут аралд дамжигдсан хонь, Маүритиүс аралд дамжигдсан богино сүүлт бич(macaques) зэрэг нь нэг хосоор эхэлж өнөө үеийн тоогоор өссөн байна. Мөн нэг хос биш гэсэн цөөхөн тооноос эхэлсэн жишээ нь Иллхаут аралруу дамжигдсан хандгай(reindeer), Европ тиврүү дамжигдсан Америк үүлдэрийн muskrat, Өмнөд Америкруу дамжигдсан Европ үүлдэрийн адуу, Өмнөд Африкруу дамжигдсан олон төрлийн Европ үүлдэрийн шувууд, Европт дамжигдсан Хятад үүлдэрийн тогос(pheasants) зэрэг олон амьтад нэг хосоос эсвэл цөөхөн тооноос өнөө үеийн тоо хүртлээ үржсэн байна.