Ионаг залгисан загас
Энэхүү бичлэгийг уншихаасаа өмнө Библийн Иона ном (Хуучин гэрээний 1356-1358 хуудас)-ыг уншвал зохистой!
l. Оршил
Хуучин гэрээний Иона номын 1-р ишлэлд Бурханы үгэнд дуулгаваргүй хандсан Ионагийн талаар өгүүлсэн байдаг. Бузарт автсан Ниневе хотруу очиж ЭЗЭНий айлдсаныг тунхагла гэсэн Бурханы оршихуйгаас зугтахаар Таршиш уруу явж байгаа Ионад зориулж аврага том загас бэлтгэж, хөлөг онгоцны хүмүүсээр далай руу шидэгдсэн Иона 3 өдрийн туршид загасны гэдсэн дотор орж гэмшдэг. Тэгвэл Ионагийн 3 өдөр байсан ‘аварга загас’ нь ямар загас байсан юм бол? Зарим таамаглалд энэ загасыг халим ч гэгддэг эсвэл аврага загас(махчин) ч гэдэг. Библийг уншиж, загас судлаачын хувьд загасыг судлан миний олсон үр дүн бол ‘Ионаг залгисан загас бол цагаан махчин аврага загас’ юм. 1800-гаад оны үед шинжлэх ухааны ангилалын нэршилийг анх хэрэглэж эхэлсэн Шведийн биологич К.Линней мөн ‘Ионаг залгисан загас бол халим биш цагаан аврага загас мөн’ хэмээн хэлсэн байдаг.
Байгалийг бүтээсэн Бурхан шинжлэх ухаан ба байгальд хамааралгүйгээр өөрийн ажлаа хийдэг билээ (“Та бүх юмсыг үйлдэж чаддаг бөгөөд Таны төлөвлөсөн зүйлсийн нэг нь ч бүтэлгүйтдэггүй гэдгийг би мэддэг.” Иов 42:2). Бурхан байгалийн хүчийг давсан хүчээр ажлаа хийдэг ба бүх зүйлийг шинжлэх ухаанаар хийх нь мунхаг хэрэг. Гэвч БНСУ-ын бүтээлийн онолын шинжлэх ухааны байгууллагаар дамжин Библийн үг шинжлэх ухаанаар олон салбарт үнэн гэдэг нь батлагдаж байгаа ба бичигч би мөн аврага загасыг судлан судалсан материал дээрээ үндэслэн аврага загасны байгаль дээрх амьдралын онцлогтой хамт түүний морфологи, физиологийн онцлогоос хамааран Ионаг залгисан загас нь цагаан аврага загас мөн болохыг баталсан баримтуудыг танилцуулъя.
ll. Аврага загасны онцлог
Загас мөн болохыг 3-н шаардлагыг хангасан байх хэрэгтэй. Нэг-д, сээр нуруутай байх ёстой. Хоёр-т сэлүүртэй(сэрвээ) байж усанд сэлж амьдардаг байх. Гуравт, заламгайгаар амьсгалдаг байх. Халим нь нэг ба хоёр дахь шаардлагыг хангадаг ч, заламгайгаар биш уушгаар амьсгалдаг учир загас биш харин хүнтэй ижил хөхтөнд хамаарна.
Загасыг ерөнхийд нь мөгөөрст загас ба яст загас гэж ангилдаг. Биеийг нь бүрдүүлж буй бүх яс нь хүний чих шиг зөөлөн ясаар бүрдсэн загасыг мөгөөрст загас гэдэг. Мөгөөрс загаст аврага махчин загаснууд багтдаг байна. Үүнээс үзвэл аврага загасны онцлог бол яс нь мөгөөрснөөс тогтдогт байна. Үүнээс гадна аврага загас нь дараахтай адил онцлогуудтай.
1. Эрүү ба шүд нь маш сайн хөгжсөн бөгөөд зүйл болгон дээр шүдний хэлбэр нь өөр байдаг.
Далайн махчин болох аврага загасыг бодвол хамгийн түрүүнд бодогддог нь хурц шүд юм. Аврага загасны шүдний хэлбэр нь зүйл болгон өөр байдаг. Зарим нь харахад л аймшигтай хурц шүдтэй байхаас гадна зарим нь навчны хэлбэртэй, зарим нь үүдэн хэсэгтээ хөрөөнийх шиг байх, тийм биш байх гэх мэтчилэн янз бүр байдаг. Хүнтэй ялгаатай нэг зүйл нь аврага загас амьдралдаа олон удаа шүд нь солигддог. Аврага загасны шүд нь эрүүдээ сайн бэхлэгдээгүй байдаг учир хатуу юмыг хатгахад хугарах юмуу амархан авагдчихдаг. Тиймээс ч аврага загасны довтолгоонд өртсөн хүний биед ч юм уу завины модонд аврага загасны шүд олддог бөгөөд үүгээр хүнрүү довтолсон аврага загасны төрлийг мэдэж болдог. Аврага загасны шүд нь зүйл бүрт их онцлогтой байдаг учир нэг шүд байсан ч ямар аврага загас байсан бэ гэдгийг шууд мэдэж болно. Аврага загасны шүд нь амьдралдаа бараг байнга солигдож байдаг бөгөөд нэг аврага загас амьдралынхаа явцад хэрэглэдэг шүдний тоо нь зүйлээсээ хамаарч 30-н мянган ширхэг болдог аврага загас ч байдаг. Эмэгчин цагаан аврага загасны хувьд шүд нь урд талын хэсэг нь хөрөө шиг хэлбэртэй байдаг ба идэшээ зүсэж хуваахад амар байдаг ба ийм аврага загас нь өөрөөсөө том махыг хуваахад ашигтай байдаг. Харин цэнхэр аврага загасны хувьд бага зэрэг дотогшоогоо хадаас мэт үзүүрүүдтэй байдаг ба энэ нь наймаалж юмуу загасыг сэрээ шиг хатган нэг хатгавал тавьж явуулдаггүй онцлогтой. Халим загасны хувьд бие нь 10м-ээс ч урт байдаг бөгөөд энэ нь дэлхийгээс хамгийн том аврага загас хэдий ч планктон ч юмуу сам хорхой эсвэл жижигхэн загасаар хооллодог. Тэд хоолтойгоо хамт усыг залгидаг бөгөөд дундаа усаа заламгайгаар буцаад гаргадаг. Ингэж зажлах юмуу урж тасдах хэрэггүй халим загасанд шүд нь дөнгөж л будаа мэт л жижигхэн байдаг.
2. 5-7-н заламгайн сүвтэй.
Яст загасны хувьд нэг л заламгайн сүвтэй байхад, аврага загасны хувьд 5-7-н заламгайн сүвтэй байдаг.
3. Хайрс нь бамбайт хайрсаар бүрхэгдсэн байдаг.
Аврага загасны хайрсанд хүрвэл барзгар байдаг нь бамбай хэлбэрийн жижигхэн хайрсаас тогтдог учраас юм. Бамбайт хайрсны хэмжээ нь зүйлээс шалтгаалж өөр байдаг учраас ялгаж танихад их тустай. Нэг аврага загасыг авч үзсэн ч биеийн хэсгээсээ шалтгаалж хайрсны хэлбэр нь өөр байдаг. Бамбай хэлбэртэй байдаг нь усны эсэргүүцлийг багасгахын тулд байдаг ба эдгээр хайрсууд нь бүгд сүүлрүүгээ харсан байдаг. Энэ бүтцийг ашиглан завь юмуу онгоц бүтээхэд туршиж байгаа ба олимпуудад энэ хайрсны бүтцийг ашиглан сэлэлтийн хувцас ч хийсэн байдаг. Аврага загасны довтолгоонд өртсөн хүн энэ хайрсанд арьсаа уруулах явдал байдаг. аврага загас бусад загасыг бодвол гадаад шархны болгоомжилсон хамгаалалттай байгаа юм. Мөн хамгаалахаас гадна гадны бичил биетнээс ч хамгаалдаг
4. Агаар хадгалагчгүй байдаг
Аврага загасны нэгэн онцлог эрхтэн бол түүний элэг юм. Яст загасны хувьд биен дотор нь агаараар дүүрсэн жижиг хадгалагч байж усанд хөвдөг байна. Харин аврага загас нь агаар хадгалагч биш маш том өөхөн элэгтэй байдаг. Энэ нь биенийх нь хамгийн том эрхтэн бөгөөд доторынхоо 25%-ийг эзэлдэг. Өөх нь уснаас хөнгөн учир өөхөн элэг нь аварга загасыг усанд хөвөхөд тусалдаг.
5. Үнэрлэх ба сонсох мэдрэхүй их хөгжсөн, “лоренцини” гэдэг маш онцгой мэдрэх эрхтэнтэй байдаг
Аварга загас нь ан хийхдээ олон мэдрэхүйгээ ашигладаг. Эхлээд “дуу авиа”-гаар идэшнийхээ байрлалыг баримжаалж, дараа нь “үнэр”-ээр хэдэн зуун m байгаа идэшнийхээ зөв байрлалыг олдог. 100м орчим зайтай байхад хажуу биеийн гадаргуугаараа усны долгионоор хаашаа хөдөлж байгааг нь мэдэж 10м орчим болоод ирэхээрээ нүдээ ашигладаг. Түүнээс гадна аварга загасны урд ам ба толгойд нь амьтнаас ялгарах маш сул цахилгааныг мэдэрдэг “лоренцини” гэдэг онцгой эрхтэн бий. Энэ нь 2м-ийн дотор идэшийг хайхад хэрэгтэй бөгөөд, харанхуй газарт биеэ нуусан идэшийг барихад ашигтай. Аварга загас нь 2 ширхэг хамрын нүхтэй байдаг ч энэ нь амьсгалахтай холбоогүй үнэрлэхэд зориулагдсан эрхтэн юм энэ нь хэдэн 100-н метрт байгаа үнэрийг ч үнэрлэж чадна.
6. Үржил
Яст загас нь ерөнхийдөө хэдэн арван мянган өндөгөө тогтсон байрандаа юмуу өндөгөө гаргавал эрэгчин түүн дээр үрээ цацаж өндөг үр тогтдог. Харин аварга загас нь эрэгчин эмэгчин хоёр хавьталд орж эмэгчингийн хэвлийд үр тогтоно. Эмэгчин нь өндөг юмуу түрс гаргадаг. Өндөг гаргах үед өндөг далайд 2-15 сарын дараа гарч ирдэг.
7. Дэлхий даяар 400 гаруй зүйл байдаг.
Дэлхий даяарх тархалт нь 400 гаруй зүйл байдаг. Хамгийн жижиг аварга загас нь Коломбийн далайн эрэгт амьдрах squaliolus laticaudus бөгөөд эмэгчингийн бие 20см-ээс бага, зулзага нь 6см байдаг байна. Хамгийн том аварга загас бол халим аварга загас бөгөөд эмэгчингийн бие нь 18м-т хүрдэг байна. Энэ нь хамгийн том нь боловч зан араншингийн хувьд тайван учир хүн очоод нуруунд нь хүрсэн ч ямар ч хариу үйлдэл үзүүлдэггүй байна. Халим аварга загас нь биенд нь таарахгүй жижигхэн загас юмуу планктоноор хооллодог.
lll. Хүнрүү довтолдог аварга загас
FAO-гоос гаргасан судалгаанаас үзвэл 400 гаруй зүйлийн аварга загаснаас хүн юмуу завьруу довтолж байсан удаатай аварга загас нь 27зүйл байдаг ба хүнд хамгийн аюултай нь цагаан аварга загас(Carcharodon carcharias) юм. Цагаан аврага загасны биеийн урт 6м байдаг. үүнээс гадна могойн аварга загас(Galeocerdo cuvier) ба цэнхэр аварга загас(Prionacea glauca), хурц шүдтэй аварга загаснуудын ихэнх нь хүнрүү довтолж байсан удаатай байдаг. Цагаан аварга загас нь Австрали ба ӨАБНУ-ийн усанд сэлэгч нарлуу довтолж байсан. Цагаан аварга загасны идэш бол далайн нохой, далайн гахай гэх мэтчилэн далайн хөхтөнгүүд багтана.
lV. Ионаг залгисан загас бол?
Ионаг залгисан загасны тухай халим юмуу аварга загас олонтой дурдагддаг. Тэгвэл халим нь амьтны ангилал зүйн хувьд ямар ангилалд багтдаг вэ? Халим нь сээр нуруутай, сэлүүртэй, загас шиг усанд сэлэн амьдардаг ч заламгайгүй байдаг. Заламгай биш уушгиараа амьсгалдаг учир халим нь хөхтөн мөн. Мэдээж хуучин гэрээний үеийн хүмүүс энэ ангилалаар халимыг хөхтөн гэж мэдэх нь боломжгүй. Усанд амьдардаг учир халим ч мөн загас хэмээн боддог байж, Ионаг залгисан загас мөн халим гэж бодож байсан байж болох юм. Гэвч Иона 1:4-т “ЭЗЭН далайд хүчит салхи илгээн, далайн шуурга босгосонд хөлөг онгоц сүйрэхэд хүрэв.” Энэ ишлэлийг авч үзэхэд тухайн үеийн нөхцөл байдлыг харахад халимнаас арай илүү догшин цагаан аварга загас тухайн үеийн аймшигтай нөхцөл байдалд тохирно. 200 жилийн өмнө амьтны ангилал ба шинжлэх ухааны нэршлийг анх хэрэглэсэн Шведийн биологич К.Линней хүртэл Ионагийн нөхцлийг авч үзэн Ионаг залгисан загас бол халим биш аварга загас гэж хэлсэн байдаг.
Өнөө үеийн дэлхийд амьдарч байгаа 400 гаруй аварга загас дундаас хүнийг залгих том биетэй аварга загас нь халим загас(Rhincodon typus), Cetorhinus maximus, том амт аварга загас(Megachasma pelagios), цагаан аварга загас(Carcharodon carcharias), могойт загас(Galeocerdo cuvier) гэх мэтчилэн 10 гаруй зүйл байна. Халим загасаас том амт загас хүртэл нь планктон ба жижиг загасыг иддэг учир хооллолтын хувьд хүнийг залгих магадлал тун багатай. Цагаан аварга загасны идэшний хувьд халим, далайн нохой, далайн гахай, далайн хөхтөнгүүд багтана. Цагаан аварга загас нь маш догшин зантай байдаг нь “Jaws” гэдэг кинонд гол дүрийн амьтанаар оролцож алдаршсан байдаг. олон хүний амийг авч одсон удаатай загас мөн. Цагаан аварга загаснаас зарим Carcharhinidae нь хүнийг залгих чадвартайд тооцогддог. Гэвч аварга загасны дэлхий дээрх тархалтаас үзвэл могойт загас, Carcharhinidae нь хойд урд 40º доош өргөрөгт амьдардаг зүйл юм. Ионагийн Иоппагаас завинд сууж Таршиш уруу явах далай нь өнөөгийн Испанийн урд далай бөгөөд тухайн үед далайн замаар ба худалдаа наймаа хийдэг завинуудын явдаг зам байв. Ионагийн унасан хөлөг онгоц нь газрын дундад тэнгисээр хөвж байсан бөгөөд хүнийг залгих чадвартай аварга загасны хувьд газрын дундад тэнгист байх аварга загас нь цагаан аварга загас болох учир Ионаг залгисан загас нь цагаан аварга загас мөн байх магадлал ихтэй.
Аварга загасны ходоод нь J хэлбэртэй ба доод талын хэсэг нь зүүн тийшээ бага зэрэг нугларсан байдаг. Аварга загас нь бусад амьтадтай адил олон хооллдоггүй бөгөөд ходоод дотор нь хоол байхаас хоол байхгүй удаа олонтой.
Аварга загас нь ихэнхдээ маш том идшээр хооллодог учир ходоодны багтаамж маш том. Аварга загас нь яст мэлхийний яс юмуу ямар нэгэн шингээгдэхгүй байгаа хоолоо бөөлждөг нь олонтой судлагджээ. Биеийн урт нь 5м-аас дээш байх могойт аварга загасны хувьд идэш нь 1 сарын туршид шингээгээгүй ходоодондоо хадгалж байсан удаатай. Өөр бусад аварга загаснууд ч гэсэн ходоод нь хоолыг шингээхээс гадна идэшээ хадгалдаг чадвартай байдаг гэж судлагджээ. Мөн өнөө үед чулуужсан үлдэгдэлээр олддог аварга загас болох Мегалодон нь түүний шүдний хэмжээнээс үзэхэд биеийн урт нь 13м-т хүрэх байх гэсэн таамаглалтай байх ба ийм хэмжээний аварга загасны ходоод нь нас бие гүйцсэн том хүн 2-3 хүн ороод зай үлдэх шахуу зайтай байдаг. Мэдээж тэр үед энэ аварга загас одооноос Ионагийн амьдарч байсан үе болох 3000 гаруй жилийн өмнө амьдарч байсан нь тодорхойгүй. Тэгсэн ч өнөөгийн 5м-6м хэмжээний цагаан аварга загасны хувьд тухайн үед илүү том цагаан аварга загас байсан байх магадлал ихтэй бөгөөд ийм байсан ч ходоодонд нь нас бие гүйцсэн том хүн орох хангалттай зайтай байна.
V. Дүгнэлт
· Иоппа-Таршиш эрэг(газар дундын тэнгис)т амьдардаг аварга загасны тархалтын хувьд халим юмуу бусад аварга загаснаас цагаан аварга загас байх магадлал өндөртэй.
· Цагаан аварга загас нь хүн орохоор маш том ходоодтой
· Аварга загас нь хоолоо шингээхгүйгээр удаан хадгалдаг чадвартай. Нэг сарын турш хоолоо шингээхгүйгээр тэр чигээр нь хадгалж байсан удаатай.
· Цагаан аварга загас нь далайн эрэг хавьд ч олонтой харагддаг.
· Аварга загас нь заримдаа ходоодныхоо идэшээ бөөлжин хаядаг.
· “Тэгэхэд ЭЗЭН загасанд тушаасанд, тэр нь бөөлжин Ионаг хуурай газар гаргав.(Иона 2:10)”
Эдгээр агуулга болоод баримтаас харахад Ионаг залгисан загас нь Цагаан аварга загас байсан гэж тодорхойлогдлоо.
Ø Бичсэн : Чүэ Юүнь
Ø Орчуулан авсан сайт :
http://creation.or.kr/library/itemview.asp?no=2458&series_id=A0004&orderby_1=editdate desc&page=4