Ариун Сүнс үйлджээ. (Эхлэл 1:2)
<Цуврал 2>
Эхлэл ном нь тунхаглалаар эхэлдэг. Харахад сайхан зүйлийг бид хараад юу ч хэлэлгүйгээр сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг. “Эхэнд Бурхан тэнгэр газрыг бүтээсэн юм байна шүү дээ!...” энэ л Эхлэл 1:1 юм.
Библи нь мэдлэг юмуу мэдээлэл, сайн үлгэр дуурайлалын төлөө бичигдсэн сурах бичиг биш юм. Библи нь бидэнд авралыг өгөхийн тулд бичигдсэн ном юм. Библи нь бидэнд амар тайван, баяр баясгалан ба ерөөлийг өгөхийн тулд Бурханы бидэнд өгсөн ном юм.
Тиймээс ч Эхлэл 1:1 нь тайлбар биш тунхаглалаар эхэлдэг. Энэ үгээр хэрүүл маргаан, мэтгэлцэх юм бол Бурхан бидэнд харагдахгүй ээ. Бурхан бол та бүхний маргалдах сэдэв биш болохоор юм. Гэхдээ Бурханд мөргөл өргөж хүндэтгэвэл Бурхан харагдах болно. Тэр бол мөргөлийн гол сэдэв нь болохоор юм. Түүнд өвдөг сөгдөн залбиран, магтан дуулж, гэмээ өчихөд Бүтээгч Бурхан бидэнд ирдэг.
Тиймээс Эхлэл 1:1-т эхэнд Бурхан тэнгэр газрыг бүтээсэнд итгэж, өчихийг тунхаглаж байгаа юм. Ийм итгэлийг өөртөө бий болгосон хүнд Эхлэлийн үүд хаалга нээгдэнэ. Өөрийгөө харуулж эхэлдэг байх нь.
Бүтээх үед гол дүрээр илэрсэн Ариун сүнс
1-р ишлэлд Бурхан “тэнгэр газрыг бүтээсэн” гэж сүрдмээр тунхаглалын дараа нарийвчлалтайгаар бүтээх үйл ажиллагаа яаж явагдсаныг 2-р ишлэлд хэлжээ. 2-р ишлэлийг хараарай. “Газар нь ямар ч хэлбэр дүрсгүй, эзгүй хоосон, гүний гадаргуу дээгүүр нь харанхуй бүрхэж, Бурханы Сүнс усны мандал дээгүүр элин хальж байлаа.”
Эхлэл номд хөлөө буруу дүрвэл маргаанаар дуусна. “шинжлэх ухаанлаг биш гэж үү, үгүй хувьсалийн онол зөв” хэмээн маргалдвал Эхлэл номыг харах жинхэнэ өнцөг аль хэдийн алга болно. 2-р ишлэлээс харвал Бурхан тэнгэр газрыг бүтээсэн юм бол яг яаж бүтээсэн талаар хэлэх байх гэсэн бидний хүлээж байсан зүйлээс өөр газар нь ямар ч хэлбэр дүрсгүй, хоосон, харанхуй байхад Бурханы Сүнс усны мандал дээгүүр элин хальж байсан талаар гардаг.
Бид эндээс гайхалтай үнэнг олж харна. Бурхан нэг биш гурав болохыг ойлгоно. Бурхан буюу Ариун Эцэг, Бурханы Хүү болох Есүс Христ буюу Ариун Хүү. Тэгээд Ариун Сүнс байна.
Бид эндээс Ариун Сүнс бүтээх үйл ажиллагаанд гол дүрээр орж ирж байгааг харж чадна. Бурхан газар тэнгэрийг бүтээхдээ ганцаараа ажилаагүй. Ариун Эцэг, Ариун Хүү, Ариун Сүнс буюу 3-лаа ажиллажээ. Тэгээд ч бид Бурханыг Ариун гурвал гэдэг.
Колоссай 1:17 дээр үзвэл “Есүс” бүтээх үйл ажиллагаанд байсныг харж болно. “Тэр бүх юмсын урьд байна. Бүх юмс Түүний дотор оршин тогтнодог.” Эхлэл номд Есүс Христийг тэнгэр газрыг бүтээсэн гэж гардаггүй. Гэвч Колоссай номоос харвал Тэр Нэгэн нь Есүс Христ байсныг тодорхой хэлж байна. Тиймээс Христ бол бүтээхээс ч өмнө байсан бөгөөд Бурхантай хамт байсан Бурхан мөн.
Ариун Эцэг ба Ариун Хүү л хамт байсан биш. 2-р ишлэлээс харвал Ариун Сүнс ч бүтээхэд оролцсон гэдэг үнэнийг харах боломжтой.
Хүний төсөөлөлөөр ойлгож чадахгүй огторгуйн гайхамшиг
“газар нь ямар ч хэлбэр дүрсгүй...” газар гэдэг нь дэлхийг илэрхийлнэ. Анхны дэлхийн байдлыг 3-н маягаар тодорхойлж байна. “хэлбэр дүрсгүй, эзгүй хоосон, харанхуй” гэжээ. Одон орон судлаачид таамаглахдаа галактикт 1 мянган тэрбум оддоос бүрдэнэ гэдэг. 1 мянган юмуу 1мянга таван зуу юмуу бид мэдэх боломжгүй ээ. Хүний тооцоолох арга ухаанаар тооцоолж чадахгүй бөгөөд хязгаарыг нь тогтоож чадахгүй хүртэлээ хязгааргүй байх нь.
Үнэндээ тэнгэр дээр хэдэн од байгааг Бурханаас гадна хэн ч мэдэхгүй. Энэ нь бид өөрсдийнхөө үсийг тоолох гэсэнтэй ижил байх. Үнэхээр энэ огторгуйд төгсгөл юмуу хязгаар хил гэж байдаг болов уу? Бурханы бүтээсэн энэ огторгуйн зүйлсүүд нь хүний төсөөлөл хүртэл хүрч чадахааргүй маш том уудам юм. Би амралтын жил болгондоо хийх дуртай зүйл маань тэнгэрийн оддыг харах юм. Хөдөө очоод миний толгой дээр одод доош унах мэтээр их харагддаг. Тэр их оддыг Бурхан бүтээжээ. Энэ бүтээлийн гайхамшигийг хүнд байгаа шинжлэх ухаан гэх шугамаар хэмжих боломжгүй юм. Яагаад гэвэл шинжлэх ухааны шугам нь Бурханы бүтээлээс том байж чадахгүй учраас юм.
Тиймээс Дуулал 8-р бүлэгт дуулалаар ингэж магтжээ. “ЭЗЭН, бидний Эзэн, Таны нэр бүх газар дэлхийд ямар суу алдартай вэ! Та Өөрийн цог жавхланг тэнгэрүүдийн дээгүүр байрлуулсан билээ. Өөрийн өстнүүдээс болж Балчир, нярай хүүхдүүдийн амаар Та хүч чадлыг бататгасан нь Дайсан болон хонзогногчыг дуугүй байлгахын тулд болой. Таны мутрын бүтээл болох Таны тэнгэрүүдийг, Таны цогцлоон байгуулсан сар, оддыг би тунгаан бодохдоо”
Тийм ээ. Бидний хэлж чадах үг бол магтаалаас өөр байхгүй билээ. Бүтээлийн төгсгөлд гайхширсан үгээс өөр байхгүй ээ. Шинжлэх ухаан юмуу бичгээр Бурханы бүтээл бүгдийг тайлбарлах боломжгүй учраас Бурханы бүтээлийг шүлэглэжээ. Уруулаар тайлбарлах боломжгүй ба сэтгэлээр мэдэршгүй юм.
Хүнгүй сансрын хөлөг юмуу хүнтэй сансрын хөлгийг сар уруу явуулаад авсан зургуудад ямар ч амьд биет олдоогүй. Химийн бодисууд, биетүүд, атомуудаас, молекулиудаас л бүрдсэн томоохон биетээс өөр юм байгаагүй ээ. Унтарсан галт уулууд байсан ч амь гэж хаанаас нь ч хайгаад, шорооноос өөр юм олдоогүй. Орчин үед шинжлэх ухаан хөгжиж ангараг, санчир, бархасбадь хүртэл зураг аваад ирсэн зургуудыг бид хардаг. Тэнд ч ижилхэн билээ.
Амьдрал нь гэрэл болоод ус гэх мэт олон шаардлагууд хангагдсан үед л оршдог. Харин дэлхий ч гэсэн бусад бүх гаригуудтай адил амьдрал байгаагүй. Ус ч гэрэл ч байхгүй нэг л том биет байсан юм.
Дэлхийн төрхийг 3-н үгээр тайлбарлажээ. Эзгүй ба хоосон. Харанхуй ноёрхож байж. Энэ дэлхийд амьд биет байхаас өмнө эмх замбраагүй байв.
Би ойрын үед комьпютер сурч байгаа. Дискетийг аваад шууд хэрэглэх боломжгүй байдаг. Эхлээд форматлах хэрэгтэй. Тэгж байж дотор нь юм бичих боломжтой болно. Үүнтэй адил дискетийг форматлахаас нааш хэрэглэж болохгүй шиг дэлхий ч гэсэн амьдрал үгүй үед эзгүй хоосон эмх замбраагүй харанхуй л байдаг нэг л биет байжээ.
Бурханы амь, амьсгал дэлхийг бүрхжээ
Эзгүй хоосон эмх замбраагүй харанхуй байх сар шиг дэлхийд “Бурханы Сүнс” иржээ. Ариун Сүнс ирэн дэлхийг бүрсэн гэсэн үг. Бурханы Сүнс бол “Лухах” гэдэг салхи юм. Салхи салхилж байна гэж төсөөл. Ариун Сүнсний хүч чадал дэлхий даяар салхилжээ. “Лухах” нь “салхи, амьсгал, амьсгалах” гэсэн утгатай үг юм. Бурханы амь буюу түүний амьсгал нь эзгүй хоосон эмх замбраагүй харанхуйтай дэлхийг тойрон эргэлджээ.
Эндээс Бурханы Сүнс элин хальж байлаа гэдэг нь “хөдөлсөн” гэсэн утгатай. Бурханы Сүнс элин хальж байгаа гэдэг нь биетийн дээр нөлөө үзүүлсэн гэсэн үг.
Асрамжын газар өссөн хүн байв. Тэрээр эцэг эхээ хараагүй өсчээ. Тэр өсч том болоод, “надад эцэг эх байхгүй” гэдэг. Гэвч тэр эцэг эхээ алдсан болхоос биш түүнд эцэг эх байгаа. Хүн тэнгэрээс юм уу чулуунаас гарч ирдэггүй. Хүн бол хүнээс гарч ирдэг. Есүс бол Бурхан ч гэсэн Марийн биеийг зээлэн гарч ирсэн. Тэр бол Есүс юм.
Харна уу, энэ огторгуйд 1 мянган тэрбум од байхад тэр дундаас амьдрал байгаа нь цорын ганц дэлхий л юм. Ойрхон сар ч юм уу бусад гариг оддод яагаад амьдрал байхгүй байгаа юм бол? Амьдрал нь ус зайлшгүй шаардлагатай шүү дээ.
“усны мандал дээгүүр элин хальж байлаа” гэх үг болоод “ус ба усны дээгүүрхийг хуваах” гэдэг үгийг санаарай. Библээс олдох болно. Энэ дүр зургийг төсөөлдөө. Тэр их гаригуудаас Бурханы амь дэлхийд ирж, Ариун Сүнс бүрхжээ. Ариун Сүнс бол Бурхан. Амьдралын үүсвэр бол Бурхан юм. Тэрээр бүхнийг бүтээж амьдралыг оруулжээ.
Бурханы Сүнс усны мандал дээгүүр элин хальж
Эхлэл номд маргаан байхгүй. Зөвхөн итгэл. Дэлхийг нэгэн өндөг хэмээн бодоорой. Тахиа өндөгөө бүрхэн дарж суух шиг Ариун Сүнс дэлхийг бүрхэж амийг өвөртөлжээ. Энэ ямар сайхан үнэн бэ? Энэ нь яг л амь эхийн хэвлийд өсөж буйтай адил. Хэвлийд бий болоод удахгүй хүүхдийн зүрх нь цохилж, бүхий л эд эрхтэнүүд бүрэлдэнэ. Тархи өөрийн үйл ажиллагаагаа явуулж эхэлнэ.
Би абортын талаар нилээн шаргуу хичээл хийж байсан. Гэдсэн дэх хүүхэд нь 6-р сар өнгөрвөл бүрэн бүтэн хүний төрхөнд ордог. Аборт бол аллага мөн. Тэр бол амь шүү дээ. Амьтай хүн л гэсэн үг. Би өөрийнхөө улсын нас тоолох аргыг зөв гэж боддог. Барууны орнууд хүнийг төрсний дараа насыг нь тоолж эхэлдэг бол манай улс жирэмслэх үед нас тоолж эхэлдэг. Тэр хүүхэд хэвлийд бий болоод нэгэн өдөр төрдөг. Энэ л бүтээлт шүү дээ.
Хүүхэд төрөхтэй адил Бурханы Сүнс усны мандал дээгүүр элин хальж байсан байна. Тэгээд 3-р ишлэлд гэрэл бий болог гэхэд хүүхэд “аан аан” гээд уйлан төрдөг шиг гэрэл нь бий болдог.
Үхсэн сүнсийг амьдруулах амийн Сүнс
бид 2-р ишлэлийн үгээс илүү гүнзгий үнэнийг олдог. Эхнийх нь Ариун Сүнсны удирдамж ба чадвар юм. Эхлэл номыг шинжлэх ухаанаар, магадлалаар ойртвол сайн харагдахгүй. Бүтээхийг Ариун Сүнс үйлджээ. Ариун Сүнс дэлхийг бүрхэж амийг оруулсан учраас огторгуйд байгаа оддод амь байхгүй ч дэлхийд амь байгаа юм. Энэ амийг Бурхан өгсөн.
Ариун Сүнс бол Бурхан юм. Бурхан бол амийн эх булаг. Ариун Сүнсийг авч байгаа хүн болгон амийг авах болно. Есүс үхээд амилахад Ариун Сүнсний амийн сүнсээр дамжуулан амилуулсан юм. Та бүхний дотор ч гэсэн амийн сүнс орвол үхсэн хүн ч амилах бөгөөд үхсэн сүнс шинчлэгдэн амилагдана гэдэгт итгэж байна. Энэ Нэгэн бол Ариун Сүнс юм.
Христийн сүнс байхгүй бол Христийнх биш. Ариун Сүнс бол Христ мөн. Ариун Сүнс бол Бурхан Өөрөө юм. Бурханы амь Ариун Сүнс дотор байгаа юм. Ариун Сүнс бидэн дээр ирвэл бидэнд мэргэн оюун ухаан ба удирдамж өгөхөөс ч гадна бид нараар дамжуулан залбируулдаг ба үхсэн биднийг амьдруулан, баяр хөөртэй байлгаж, талархалаар дүүрнээр амьдрах үйлдлийг үйлддэг Христийн хүн болгож өгдөг.
Бидний итгэлийн амьдрал гүйцэт болохгүй байгаа нь Ариун Сүнсний чадал бидний дотор орж ирээгүйгээс улбаатай. Есүс амилаад дээш өргөгдөхөөс өмнө “Иерусалимаас гаралгүй Эцэгийн амалсан Ариун Сүнсийг авагтун” гэжээ. Эхлэл 1:2 дээр гарсан эзгүй хоосон харанхуйгаар дүүрсэн дэлхийд Ариун Сүнс орж ирсэнээр амьдрал эхэлж гайхалтай бүтээлтийн түүх эхэлсэн шиг Ариун Сүнс таны дотор орвол амь эхэлж чадал нь танд үйлчилнэ гэдэгт итгэж байна.
Би та бүхнийг өнөөдөр Ариун Сүнсэнд анхаарлаа хандуулахыг хүсэж байна. Ариун Сүнсийг сэтгэл дотроо оруулан Ариун Сүнсний Бүтээх чадварыг бодитоор олж хараасай гэж хүсэж байна. Ихэнх Христ итгэгчид өрөвдөлтэй амьдардаг. Бүгд “Есүст итгэнэ гэдэг бүгд тийм шүүдээ өөр юм байна гэж үү?” хэмээн өөрийн түвшиндөө аваачдаг. Бурханг өөртэйгөө ижилхэн гэж боддог. Үгүй ээ. Бурхан бол гайхамшигтай нэгэн. Одоо бидний амьдарч буй сүнсний байдал итгэлийн амьдралын бүхий л зүйл биш ээ. Бидний амьдарч байгаа итгэлийн амьдрал хамгийн доод хэмжээндээ байгаа ч байж магадгүй ба эхлээ ч үгүй байж магад. Ариун Сүнс ба амь нь залхмаар зүйл биш ээ. Талархал, хүндэтгэл найдвар, баяр баясгалан юм. Зовлон, асуудал, өвчин, ямар нэг гомдол ба үхлийг ч бүгдийг нь ялж чадах Ариун Сүнс юм. Бүхнийг бүтээсэн Бурханы гайхамшигтай чадал та бүхэн дээр олдох болтугай.
Бурханы Ариун Сүнс хөдлөхөд бүтээх Үг гарчээ
Одоо Ариун Сүнс бүх зүйлд амийг өгчээ. 3-р ишлэлийг харцгаая. “Тэгээд Бурхан –Гэрэл бий болог! Гэсэнд гэрэл бий болов” Бурхан айлдсаныг сайн анхаараарай. Бурхан ярьсан гэсэн үг. Ариун Сүнс хөдөлж Үг хамт байжээ. Библийг уншаад сургаал сонссон ч чалал ба гайхамшиг байхгүй байгаа болоод ойлгохгүй байгаа нь Ариун Сүнс байхгүй байгаагаас юм. Ариун Сүнс хөдөлж “гэрэл бий болог!” гэхэд гэрэл бий болжээ. Ариун Сүнсний удирдамжгүйгээр таны ярьсан нь таны л үйлдэл гэсэн үг.
Бид эндээс 2 гайхалтай үнэнг харж болно. Ариун Сүнсны удирдамжаар дамжуулан амь орж Бурхан “Гэрэл бий болог!” гэхэд гэрэл бий болсонд байна. Ариун Сүнс та бүхэнтэй хамт байгаасай гэж би хүсч байна. Ариун Сүнсгүйгээр хүний мэдлэг туршлага ба бодол,ойлголтоор Бурханруу ойртвол тэр мэдлэг бол юу ч биш юм. Гэвч өвдөг сөгдөн Ариун Сүнсийг хүлээн авч Ариун Сүнснийн удирдамжыг даган Ариун Сүнс миний сүнсийг бүрхэхэд үгийг сонсох юмуу уншихад тэр Үг амьд болоод хөдөлж байгааг, ямар ч илднээс хурц хоёр талдаа иртэй болохыг бие болоод сүнс үе мөчийг хүртэл нэвтэлж бидний сэтгэл бодлыг ч мэдэх гайхамшигтай явдал тохиолдох болно. Тэр үед муу ёрын сүнснүүд зугтах болно. Чадлууд бий болох болно. Ариун Сүнсээр дамжуулан бид өөрчлөгдөх чадал илэрч байгаа юм.
Бид эндээс Ариун Сүнс ба Үг гэсэн 2 зүйлийг олно. Үг нь Есүс Христ мөн. 1-3-р ишлэл хүртэл бид гурвал Бурханыг олно. 1-р ишлэлээс Бурханыг, 2-р ишлэлээс Ариун Сүнсийг, 3-р ишлэлээс Есүсийг олно. Энэ бол бүтээгч. Ингэж хүн бүтээгдсэн. Судалж байна гээд хүүхэд төрчихгүй. Сайн бодож байна гээд хүүхэд төрөхгүй. Гэрлэж байж л хүүхэд төрнө. Ухаантай докторын зэрэгтэй гээд хүүхэд төрчихгүй хүүхэд бол гэрлэж байж л хүүхэд төрнө.
Адилхан. Үнэн гэдэг бол ийм. Үнэн нь мэдлэг дотор хашигддаггүй. “Эхэнд Бурхан газар тэнгэрийг бүтээжээ” гэдэг энэ үнэнд би итгэдэг. Ариун Сүнс эзгүй хоосон харанхуй эмх замбараагүй дэлхийг хөдөлснөөрөө дамжуулан дэлхийд амь оржээ. Ариун Сүнс хөдлөхөд Үг гарчээ. Үг нь чадал болжээ. Та бүхэнд Үг ба Ариун Сүнсний чадал дүүрэн байхыг ерөөж байна.
Залбирцгаая
Бурхан Ааваа. Өнөөдөр Эхлэл номын гайхалтай нууцыг зааж өгсөнд баярлалаа. Надад ч гэсэн Ариун Сүнсийг асгаач. Эзэн минь бүтээх гайхамшигийг надад ойлгуулаач. Үгийн чадалд найддаг хүн байхад туслаач. Есүсийн нэрээр залбирлаа. Амен.