Ноагийн үерийн тухай асуулт ба хариулт(2)
Өмнөх асуулт хариултад Ноагийн үерийн учир шалтгааны тухай байсан бол, энэ удаад үерийн үе ба үерийн дараах үеийн амьтадын амьд үлдэх, ургамал зэргийн талаар хэдэн асуултанд хариулах болно.
Q1.Ноагийн үерийн үед ургамлууд яаж далайн усан дотор амьдарч чадсан бэ ?
Библид “Би газар дэлхийд үер буулгаж, тэнгэрийн доорх амин амьсгаатай биетэн бүхнийг устгана. Газар дэлхий дээр байгаа бүхэн үхнэ.(Эхлэл 6:17)” энэ ишлэлээс харвал Бурханы “хөнөөх тунхаглал”-д түүний субъектад ургамал багтаагүй болно. Бас үнэхээр 40 өдөр 40 шөнийн туршид бороо оруулан бүтээсэн бүхий л амьд биеийг устгахдаа “Газар дэлхий дээрх хөдлөгч хамаг амьтан : жигүүртэн шувуу, мал адгуус, ан араатан, газраар мөлхөгч бүхэн хийгээд бүх хүн төрөлхтөн үхжээ. Хуурай газар дээрх хамартаа амийн сүнсний амьсгаатай бүхэн үхэв.(Эхлэл 7:21-22)” гэж Библи дээр бичигдсэнээр бол зөвхөн амьтадыг устгаснаас биш, ургамлыг устгаагүйг харуулж байна. Тэгээд “Тагтаа нь үдэш түүн дээр буцаж ирэхдээ амандаа чидун модны шинэхэн нахиа зуусан байжээ.Ингээд Ноа газрын ус татарсныг мэджээ.” Энэ ишлэлийг харвал, амьтадыг хөвөгч авдарлуу аваачихад онцгойгоор хөтөлөн тусалсан Бурхан далай доторх ургамлыг ч онцгой аргаар хадгалсныг мэдэх боломжтой. Үерийн үед далайн усны хүчээс болоод газар дээрх бүх ургамлууд устаж, дахин байгалиас үүсэл явагдан тэр нь хувьсаж өнөө үед хүрсэн биш үү гэсэн санаа нь Дарвины 1859онд хэвлүүлэн гаргасан түүний ном <Зүйлийн үүсэл>-д гардаг “Амьд биеийн байгалийн үүсэл нь нэг л удаа явагдана” гэдэг таамаглалт суурийг ч тодорхойгоор зөрчинө. Яаж ургамлууд дэлхий дахинд болсон их үерээс амьд үлдсэн бол ?
1. ургамлууд үр(seed)-ээр амьд үлдэх боломжтой.Үнэхээр олон ургамлуудын үр нь ялгаатай концентрацитай давсны уусмалд ч нэг жил хадгалан аваад үрийг нь тарихад ургамал нь ургасан судалгаанууд маш олон бий.Мөн үүнээс илүү хатуу ширүүн нөхцөлд ч үр нь амьд гарч чадсан. Эртний Египетийн мийраны атгасан гарнд нь байсан буудайн үрийг газарт тарихад нахиалсан гэдэг судалгаа ч бий.
2. ургамлууд үерийн үед хөвж явсан том моднуудын завсарт тогтон амьд гарсан байж болно. Сейнт Хелен уулын галт уулын дэлбэрэлтээс болж Спирит(spirit) нуурт зуун мянган ширхэгээс ч илүү олон том том моднууд хөвж байсан. Ноагийн үерийн үед ч галт уулын дэлбэрэлтээс болж маш их талбайн модод(floating log mats) хөвж байсан нь гарцаагүй. Яагаад гэвэл ургамлаас үүдэн бий болсон нүүрсний давхарга нэг бус удаа нэг муж(state)-ыг бүрхэх хэмжээний том талбайтай олддог. Нэг тохиолдолд туйлд маш зузаан хэмжээний нүүрсний давхарга олдсон байна. Нэг арлыг үүсгэх хэмжээний хөвж явсан модод үер судлал геологи(flood geology)-д ч чухал байр суурь эзэлдэг. Хэд хэдэн давхаргуудад модны хэсгүүд олддог нь хөвж яваа модууд мөргөлдсөн ч юмуу бага хэмжээний уснаас газарт шүргэж хагарсан хэсгүүд шиг харагддаг бөгөөд энэхүү их модууд нь үерийн үед байр маягийн үүрэг гүйцэтгэсэн болно. Ургамлуудын хамгаалалт төдийгүй шавьж юмуу хорхойн өндөг юмуу авгалдай хэлбэрээр амьд үлдэх газар болсон нь гарцаагүй.
Олон ургамлууд энэ модуудын дээр амьдарч чадах бөгөөд, бага хэмжээний устай хэсэгт ургамлууд нь дахин үрээ цацах боломжтой болно. Тэгээд живэн газарт хүрсэн том модууд нь өргөн хэмжээний нүүрсний давхарга үүсгэсэн нь тодорхой. Хөвөгч авдраас Ноагийн явуулсан тагтаагын авчирсан чидун модны шинэхэн нахиа нь чидун модны үр шинээр үүсэн өссөн биш,том хэмжээний модуудын улмаас амьд үлдсэн чидун мод тэдгээр модууд ус татран доошлох үед чидун мод үндэсээ буулган шинэхэн нахиа гаргасан гэж харах нь зөв. Үнэхээр чидун мод нь өөрийгөө сэргээн үржих чадвар, төлжих чадвар маш сайтай байж,жижиг мөчрийг нь газарт тарьсан ч хурдан ургаж эхэлдэг гэж судалгаа бий. Мөн модны дээр олон төрлийн ургамлуудын үр, хөөс зэрэг нь илүү сайн хадгалагдаж чадна.
3. Зарим ургамлууд нь хөвөгч авдрын дотор нөөц идэшнд холигдон санамсаргүйгээр Ноагаар дамжуулан олон төрлийн ургамлыг үр төлөвлөгөөтэйгөөр хадгалагдан амьд үлдсэн байж болно. Үнэхээр Ноа нь үерийн дараах хэцүү нөхцөл байдалд амьд үлдэхийн тулд олон бэлтгэлийг хангасан байж таарна.Багаж хэрэгсэл, техникүүд, материалууд, хэрэгсэлүүд, хувцас хунар, аяга гэхмэтчилэн. Мөн тариалан эрхлэхийн тулд үр тариа, ногоо, жимсны модны үрүүдийг бэлдсэн байж таарна. Мэдээж Ноа бүх ургамлын үрийг бэлтгэх шаардлаггүй. Гэхдээ тариалан эрхлэхийн тулд хэрэгтэй зүйлийн үрүүдээ аван хадгалсан. Тэрээр Эхлэл9:20 ишлэл дээр Ноа тариалан эрхэлж усан үзмийн мод тарьдаг хэсэг гардаг.Үнэхээр Ноа тариалан бэлтгэж, усан үзмийн модны үрийг бэлтгэсэн байх нь.
Q2.Үерийн дараа хэцүү нөхцөл байдалд байгаа орчинд гарч ирсэн амьтад хэрхэн хаанаас идэшээ олсон бэ ?
Яаж үерээр дамжуулан сүйтгэгдсэн газарт олон зүйлүүд амьд гарч чадсан байх вэ? Үер нь ихэнх зүйл амьтдын амьдрахад хэрэгтэй идэш,орогнох байр зэргийг устгасан байх. Хөвөгч авдраас буусан амьтад юуг идсэн байх вэ? Хөвөгч авдраас гарч ирсэн махчин амьтдын хувьд хөвөгч авдраас буусан амьтдаас өөр идэш байгаагүй гэж үү?
Ийм санаанууд нь үерийн дараа хөвөгч авдарт үлдсэн багахан зэргийн идэшээс гадна хуурай газарт ямар ч идэш байхгүй гэсэн санаанаас үүдэлтэй. Гэвч үерийн дараа ч идэх идэш байсан байж таарна.
1. Эхлээд үерийн дараа үлдсэн үлдэгдлүүд. Модны хэсгүүд нь туулай, заан ,porcupine зэрэгт маш сайн идэш болж болно.
2. Дараа нь хурдан ургадаг өвснүүд юм. Эхлэл 8-р бүлэгт Ноагийн хөвөгч авдар Арарат ууланд тогтсны дараа 10-р сарын 1нд уулсын оргилууд харагдаж эхэлсэн, 40 өдрийн дараа хэрээг явуулаад, дахин 7өдрийн дараа(11-р сарын 17нд) тагтаа чидун модны нахиаг авчирч, үерийн дараа жил буюу 1-р сарын1нд ус татарч, 2-р сарын 27ноос хөвөгч авдраас гарч ирдэг. Тиймээс чидун модны шинэхэн нахиа гарсны дараа 100 өдрийн дараа, ус татарч эхлэсний 57 хоногийн дараа Ноа болон амьтад хөвөгч авдраас гарч ирнэ. Тиймээс үрээр амьд гарсан хурдан ургадаг өвснүүдийн хувьд энэ хугацаанд хангалттай урган навчилсан байх болно.
3. өөр идэш гэвэл далайн ургамлууд(seaweed) юм. Үерийн үеийн турш далайн ургамлууд нь өргөн нутгыг хамран үржсэн байж таарна. Усан үхэр,заан, туулай зэрэг нь далайн ургамлаар маш сайн хооллодог. Үхэр, морь, үнэг,баавгай зэрэг нь далайн ургамлаар үндсэн хоол мэт иддэг. Исландын хонь нь цас ихтай 4 сар үргэлжилдэг өвлийн турш далайн ургамлаар хооллодог.
4. Мөөг ч гэсэн маш сайн идэш болно.
5. Шороонд дарагдан үхсэн амьтдын цогцос ч гэсэн идэш болж болно.
6. Урт хугацааны туршид идэш болсон байх магадлалтай нь далайн амьтад юм. Үерийн үед ч дэлхий загасны зүйл ихээр багассан нь тодорхой. Гэвч хэд хэдэн зүйлүүд нь далайд шим тэжээлтэй идэш ихтэй болсон учир зүйлийн тоо маш хурдан өссөн байх. Мөн далайн ус татарснаар хаалттай хэсгүүдэд жижиг том нуур үүсгэн байгаад хатаж олон загаснууд үлдсэн. Ийм хэсэгт олон далайн ургамлууд ба үхэж байгаа далайн загасууд маш сайн идэш болох болно. Арслан,цөөвөр чоно, ирвэс зэрэг махчин араатанууд, бүргэд, шонхор зэрэг шувууд, шавьж,хорхой, мөлхөгчид, 2 нутагтан зэрэгт ийм хангалттай хоол хүнс нь магадгүй тэднийг идэшиндээ санаа зовохгүй үржих боломжыг нь хангасан.
Q3.Үерийн дараа анхны идэш тэжээлийн холбоо яаж үүсэх вэ?
Үерийн дараа амьтад ургамлын тоо толгой маш хурдацтай буурсан ба амь үлдсэн амьтад ургамалын хувьд ойр орчимд нь өрсөлдөх конкуренци байхгүй учраас тэсрэлттэйгээр популяцийн тоо толгой олширсон байж таарна. Хөвөгч авдраас гарсан амьтдаас шавьж болон хорхой, хулгана зэрэг нь бага хугацааны дотор маш хурдацтай тоо толгой олширсон. Ийм амьтад нь үерийн дараа хамгийн эхний идэш тэжээлийн холбооны эхлэл болсон нь гарцаагүй. Үүнтэй харьцуулахад арай том биетэйн популяци удаан өссөн байх нь энэ нь экологийн суваргын дүрмийн харилцаа холбоо маш чухал. Үерийн дараа энэ тэрүүгээр тархсан үлдэгдэлүүд,модны хэлтэрхийнүүд нь хорхой шавьжийн үржихэд хамгийн тохиромжтой байр болсон гэж хэлж болно. Жишээ нь үхсэн амьтны цогцос, ногоо, далайн ургамалд шавьжнууд маш олон өндөг гаргана. Саад л байхгүй бол 1мг-ийн жижиг шавьжын өндөг нь6сарын дараа л гэхэл 1,200 сая дахин үржинэ. 300 ширхэг шоргоолж ч 1 жилийн дотор хэдэн арван сая дахин үрждэг. Үерийн дараа шавьж нарын тоо тэсрэлттэйгээр олширч энэ нь хөвөгч авдраас гарч ирсэн амьтадын хангалттай хоол болно. Үнэг,зэрлэг гахай, бар, арслан, баавгай, чоно зэрэг нь шавьж идэж чаддаг гэсэн судалгаа байдаг.
Газар доор амьдарсан хорхой(earthworm) нь үерийн үед амьд гарах боломжтой. Бороо орсны дараа зам хавьд чийгийн улаан хорхой шиг хорхойнууд нь 1 жилийн турш усаар хучигдсан хөрсөнд амьд гарч, усан дотор ч хэдэн арван долоо хоног амьд гарч эдгээрийн үр(capsules) нь модон дотор тогтож хэдэн мянган км нүүдлэн өөр хэсэгт ч тархсан байдаг нь ч судлагдсан. Усны температур10Cийн үед эдгээр үр нь идэвхгүй(ичих, унтах) байдалд ордог. Ингээд амьд үлдсэн үрүүд үер татрахад тэсрэлттэйгээр популяцийн тоо өссөн байж таарна. Өсөж боловсрох тохиржтой нөхцөлийн ¼ нь биелэгдсэн ч earthworm 1000 ширхэг нь 6сарын дараа 73,000, 1 жилийн дараа 883,000 болон өсдөг нь судлагджээ. Энэ нь шувууд,могой, олон махчин амьтад, мөлхөгчдийн идэш болно. Тиймээс эд ч гэсэн чухал үүрэг гүйцэтгэжээ.
Мөн мэрэгч(rodents)ийн хувьд тэдний үржих чадвар итгэхэд ч бэрх байдаг. саад болж байгаа өрсөлдөгч байхгүй үед хос хулгана 1жилийн дотор 15,000 болтлоо өснө. Зэрлэг байгальд ч 10 сард 2,557 болон өссөн байдаг. Эдний хувьд үерийн дараа ч гэсэн идэш нь болох шавьж, хорхойнууд хангалттай бол бүр ч их болно. Ийм үед хэдэн долоо хоног, хэдэн сарын дараа гэхэд хуурай газарт ойр ойрхон таарч махчин амьтдын хувьд хангалттай идэш болох болно.