Дахин олдсон хуурамч баримт : Э.Геккелийн үр хөврөлийн төсөөтэй шинжийн зураг нь мэхлэлт байжээ.(Fraud Rediscovered)
Эволюцийн онол олонд дэлгэрэхэд хамгийн их нөлөөлсөн хүмүүсийн дундаас нэг хүн хэд хэдэн зургийг хуурамчаар зурсан тухай үнэн нь олон хүн мэдсэн ч,түүний хууралт нь хэр их гайхмаар байсныг өнөө үед ирээд батлагджээ.
Ихэнхи хүмүүс хүн эхийнхээ саван дотор байхдаа,бий болох эхний хэдэн сарын туршид загастай адил заламгайтай,сармагчинтай адилхан сүүлтэй байсан гэх мэт,янз бүрийн хувьсалийн онол давтагддаг(үр хөврлийн төсөөт хууль) гэх яриаг сонссон,эсвэл хичээлээр заалгасаар ирсэн.
Ийм бодол нь биологийн салбарт ч юм уу анагаах ухааны оюутнуудад олон үеийн туршид үнэн хэмээгдэж байсаар ирсэнээс гадна,үр хөндөх мэс заслыг буруугүйг нотлоход хэрэглэгдэжээ.Мэс засалч үр хөндөх мэс заслыг хийлгүүлж байгаа одоохондоо төрөөгүй хүүхдийг,загас юмуу сармагчиний үеийн арай хүн болж амжаагүй үеийх гэж тайлбарлажээ.
Ийм бодол(үр хөврөлийн төсөөтэй хууль гэж нэрлэгддэг.) нь Ч.Дарвин(Darwin)-ы хувьсалын онолыг хөгжүүлэхийн тулд 1860-аад оны сүүл үед Э.Геккель(Ernst Haeckel)-ээр дамжуулан илүү их өргөн тархжээ.Гэвч тухайн үед Э.Геккель түүний энэ бодлыг батлах баримтгүй байв.
Хуурамч баримтууд
Нотлох баримт үгүй байсан болхоор Э.Геккель нь судалгаагаа өөрт ашигтай,бодолоо батлах талруу хандуулахын тулд өөрчлөлт оруулахаар болжээ.Тэрээр хүн болон нохойн үр хөврөлийн хооронд төсөөт байдлыг илүү онцгойлон авч үзэж,ялгаатай зүйлийг нь нуун дарагдуулах аргаар бусад шинжлэх ухаанчдын зурсан зургыг хуурамчаар өөрчлөлт оруулсан.
Германд буй Э.Геккелийн нөхөд нь(онцгойлон 1874он,Лейфцик дээд сургуулийн задлан шинжилгээний проффессор Wilhelm His Sr,) зураг хуурамчаар үйлдэгдсэнийг мэдэж,Э.Геккелээс ч өчилийг нь сонсчээ.Тэр өчилөөс Э.Геккель нь өөрөө зургийг хуурамчаар үйлдсэн гэдгийг үгүйсгээгүй бөгөөд,Зургийг зурсан Дуанга алдаа гаргасан хэмээн шүүмжилсэн байна.
Өнгөрсөн 70-аад жилийн туршид,ихэнхи хувьсалийн онолчид энэ хуулийг буруу байсныг мэдсээр иржээ.Ийм байхад,энэ үр хөврөлийн ойлголт нь олон ном,онцгойлж толь бичиг болон одоогийн Карл Сайган(Carl Sagan) мэтийн эволюцийн онолыг дэмжигч хүмүүсээр одоог хүртэл яригдсаар байна.
Хүлээж байгаарай,өшөө байгаа.
Хувьсалийн онолчид энэ үр хөврөлийн төсөөтэй хуулийг буруу гэж хэлэхэд, тэр хүмүүс тус тусын үр хөврөлийг харьцуулсан нь нийтлэг өвөг дээдэсийн ямар ч баталгааг өгч чадахгүйг хүлээн зөвшөөрч байгаа нь биш юм.Үнэндээ бол тэдгээр хүмүүс үүслийн эхний шатанд үр хөврөлийн төсөөт хууль нь одоог хүртэл хааяа хааяа эволюцийн баталгаагаар гарч ирсээр байгаа юм.
Ямар ч баримтгүйгээр тайлбарлагддаг энэ үр хөврөлийн төсөөтэй байдал нь 1866онд Э.Геккель анх хэвлэсэн ‘Организмийн энгийн морфологи’(Generalle Morphologie der Organismen)-д гарч байгаа түүний 24 ширхэг зурагт тулгуурлан тайлбарлагддаг.Тэр зураг нь 1874онд энгийн хүмүүст тархагдсан байдаг ‘Anthropogenie’-д дахин гардаг,энэ зурагнууд нь хөгжлийн үед явагдаж байгаа 3 дахь шатанд явж байгаа загас,саламандер гүрвэл,яст мэлхий,тахиа,гахай,үнээ,туулай,хүний үр хөврөлийг үзүүлэх гэж оролджээ.
Олон шатууд(онцгойлон эхний шат)-ын зургууд нь үр хөврөлүүдийн хоорондын тодорхой төсөөт байдлыг үзүүлж байдаг.Энэ зураг бүтээгдсэнээс хойш цаашид,олон сээр нуруутан амьтадийн үр хөврөл нь үнэнд ойрхон мэт хүмүүс бодох болжээ.Тиймээс ч олон сурах бичиг болон эволюцийн талаарх номуудад гарах болсон байна.
Үнэндээ бол,одоог хүртэл хэн ч тэр зургыг үнэн эсэхийг шалгах гэж оролдоогүй.
Хэн мэдэж байсанаас илүүхээр Э.Геккелийн хуурамч үйлдэл нь их ноцтой байсан байна.Э.Геккелийн хууралт нь энгийнээр биогенетикийн ойлголтонд нөлөөлөөд зогсоогүй юм.Тэр нь нөлөөний хүрээ нь хүмүүсийн бодож байснаас маш их том байсныг баталжээ.
Шалгагдаж,ил болсон хуурамч үйлдэл
Лондон дахь ариун жорж эмнэлэгийн анагаах ухааны проффессор М.Личардсон(Michael Richardson) нь “задлан шинжигээний судлал”сэтгүүл болон,”сайонс” ба “сайонтист” сэтгүүлүүдэд нийтлэгдсэн түүний дипломын ажил нь нэг шат ахисан Э.Геккелийн хуурамч зургийг нийтэн тавьжээ.Личардсон нь Э.Геккелийн зурганд нэг л буруу юм шиг гэсэн мэдрэмж төрсөн гэж хэлжээ.”яагаад гэвэл түүний мэдэх загас,шавьж идэштэн,шувуу,хөхтөн зэрэг нь өөр өөрсдийн онцлогийг гаргах хүртэлх үүсэх шат нь Э.Геккэлийн тайлбарласанаас зөрсөн учраас юм” гэжээ.
Тэрээр яг үр хөврөлийг төрөл бүрээр нь харьцуулсан ямар ч судалгааг олж чадаагүй бөгөөд “Тиймээс Геккелийн хуулийг дэмжих баримтуудыг хэрэглэж буй хүмүүсийг олж чадаагүй” гэжээ.
Тэрээр судалгаа хийж үзэхийн тулд ОУ-н мэргэжлийн судлаачидаар багаа бүрдүүлж,”Геккелээр дүрсэлсэн уураг нийлэгдэж буй сээр нуруутаны үр хөврөлийн гадаад бүтцийн тухай зургийг төрөл төрлөөр нь цуглуулсан” гэжээ.
Тэр баг нь Австралиас уутат амьтад,Фүэртурикогоос мод-мэлхий,Франциас могой,Англиас матарын үр хөврөлийг хамаарч 39-н өөр төрлийн амьтадын үр хөврөлийг цуглуулжээ.
Багийнхан төрөл(species) нь өөр юм бол тэдгээрийн үр хөврөл нь маш өөр гэдэг үнэнийг олжээ.
Үнэндээ,тэр үр хөврөлүүд хоорондоо маш өөр байсан учир Э.Геккель-ээр зурагдсан зургууд(хоорондоо төсөөтэй мэт харагдаж буй хүн,туулай,саламандер гүрвэл,загас,тахиа гм үр хөврөлийн зургууд)нь жинхэнэ үр хөврөлийг харж байгаад зурсан зураг гэж хэлэх боломжгүй байв.
Дээд талийн эгнээнд байгаа нь Э.Геккелийн зураг: Түүний зургаас бол сүүлний эргэлт буюу эргүүлэг нь үүссэн үед үр хөврөлүүд нь итгэх хэцүү гэвмээр төсөөтэй зурагджээ.
Доод талийн эгнээнд дэх Личардсоны зураг:Дээд талийн тайлбартай адилхан үр хөврөлийн үүслийн үеийн үр хөврөлийн жинхэнэ төрх
Зүүнээс эхлэн salmo salar,cryptobranchus alleghenjensis,emys orbicularis,gallus gallus,orytolagus cuniculus,homo sapiens
Лондон таймс сэтгүүлд Нижэль Хокис(Nigel Hawkes)нь Личардсоноос сурвалжлага авчээ.
Э.Геккелийг “Үр хөврөлийн тухай худалч(An embryonic liar)”гэж бичсэн түүний нийтлэлд Личардсоны үгийг ашиглажээ.
“Энэ нь ШУ-ний талийн хуурамчаар хувирган өөрчилсөн хэргүүдийн хамгийн ноцтой хэргүүдийн нэг юм.Хүмүүсийн бодож байсан хамгийн агуу эрдэмтэдийн нэг гэж бодож байсан тэр ийм байдлыг гарган ШУ-ныг төөрөгдүүлэн бусдыг мэхэлж мэдсээр байж нийтэлсэн явдал нь миний уурыг хүргэж байна.Тэр хүний үр хөврөвийг авч,саламандер гүрвэл,гахай гэх мэт өөр үр хөврөлүүдтэй ижил үед байгаа мэтээр харагдуулах худал зураг үйлдсэн.Энэ нь мэхлэлт юм.”гэжээ.
Личардсон болон түүний багийнханы хэлсэнээр бол Э.Геккель нь зураг нэмж,хасаж,өөрчилсөн төдийгүй “Тэр төрлүүдийг төсөөтэй харагдуулахын тулд байгаа хэмжээнээс нь 10дахин ялгаатайгаар зурсан.Геккель нь төрөл хоорондын ялгааг нуухын тулд ихэнхи тохиолдолд төрлийн нэрийг нь дурьдаагүй.Яг л нэгэн төрөлийн төлөөлөгч нь бүхий л амьтныг төлөөлж байгаа мэтээр дүрсэлжээ” гэжээ.
Геккелийн зураг нь 1874 онд Хис(His)проффессороор хуурамч хэмээн тунхаглагдаж,Геккель ч гэсэн үүнийг хүлээн зөвшөөрсөн байдаг.Личардсоны дурьдснаар “1901онд “Дарвин, Дарвины дараа” гэдэг номонд түүний зураг байж л байдаг бөгөөд, англиар бичигдсэн биологийн ном нь маш их тархаж,Геккелийн өчилийн ул мөрийг нуун дарагдуулжээ.”
Одоо эволюцийн онолчдийн номон дээрх геккелийн зургийн улмаас тухайн номийн сан,хэвлэлийн компани,худалдаачид нь энэ зургийг засах эсвэл хурааж авах,үгүй бол хувьслийг үзүүлж байгаа үр хөврөлийн төсөөт байдлын хууль гэгч ойлголтыг зургийн хуурамч байдал дээр тулгуурлаж байгаа гэдгийг мэдүүлэх энэ том урсгалд нэгдэх хэрэгтэй юм.
Олон янзын төрлийн үр хөврөлийн хоорондох ялгааг дүрслэн үзүүлсэн Личардсонын фотограф сүүлийн эргэлт(tailbud) шатанд буй үр хөврөлүүдийн бодит хэмжээг харьцуулжээ.
Зүүнээс эхлэн petromyzon marinus,acipenser ruthenus,bufo bufo,erinaceus europaeus,felis catus,manis javanica,canis familiaris
Нийтлэгдсэн ШУ-ны сэтгүүл сайанс(Science) 1997.9.5 Э.Геккелийн үр хөврөлийн зураг нь мэхлэлт байсныг нийтэлжээ.Бичигээс үр хөврөлүүд нь маш өөр гэдгийг үзүүлж байна.