Search This Blog

Thursday, June 14, 2012

Nature,Science сэтгүүлүүдэд бичигдсэн Дэлхий гэнэт бүтээгдсэн гэх маргаангүй баталгаа

The Unrefuted Evidence for instant Creation of the Earth
Библийн 6-н өдөрт Дэлхийг бүтээсэн гэх сэдэвтэй бичлэг хамгийн шилдэг ШУ-ны сэтгүүлд нийтлэгдэх боломжтой гэж үү?
Бичлэг болох бүтээгчтэй холбоотой нь зөвхөн итгэлийн хүрээн дэх асуудал биш гэж үү?
1.Мөхөсийг хэрэглэв.
Эхлээд энэ гайхалтай ШУ-ны ололтийг нээсэн Роберт Жэнтри(Robert Gentry)-н талаар ярьж өгье.
(1)Сул дорой байхад хүчийг өгөв.
“Харин Бурхан мэргэдийг ичээхийн тулд ертөнцийн мөхөс юмсыг сонгожээ”(1Коринт 1:27)
Роберт Жентри гэдэг хүн байжээ.
Бие нь их сул дорой төрсөн болохоор ээж нь “Хэрвээ Бурхан та амьд байлгах юм бол би хүүгээ танд өргөнө”хэмээн залбирдаг байжээ.
Тэрээр бага байхаасаа эхлэн цуглаанд явдаг байсан ба Бурхан энэ ертөнцийг бүтээсэн хэмээн сурч итгэж байв.Тэгэж байгаад Дээд сургуульд орсон чинь бүхий л зүйл эволюцийн онолийн дагуу заагдаж байгааг тэр анзаарчээ.
Биологийн хичээлийг яаж ийж байгаад давчдаг байв.
Гэвч Физикийн хичээлийг судалснаар дэлхий ертөнц Библид бичигдсэн 6-н өдөрт бүтээгдсэн гэх итгэл нь алдагдаж эхэлжээ.
Бигбанг(bigbang)-ийн онол дээр тулгуурласан галактик болон нарны аймгийн үүсэлийн тухай онол үнэмшилтэй харагдаж,тоолшгүй олон ШУ-ны баталгаа нь үүнийг түшиж байв.Бидний дандаа хардаг чулуунууд нь тэрбум гаруй жил болж үүссэн гэж байв.
Сүүлд нь тэр бүтээгч гэх үндэслэл дээр эволюцлаг бүтээгчийн онолч болжээ.Бүтээгчийн 1өдөр нь Физик талын 1өдөр биш маш урт хугацааг багтаасан гэх онол юм.(gap theory)!
Тэрээр цөмийн физикийг судалсны дараа Батлан Хамгаалах байгууллагад оржээ.Дайнд бэлтгэн,эсвэл өөр шалтгаанаар зэвсэг хийдэг газар юм.Тэрээр огторгуйн үүсэлийн талаарх bigbang -н онолыг үнэн онол хэмээн бодож байв.
(2)Эволюцлаг бүтээгчийн онолд итгэх болов.
Тэр магистрт суралцах болж,хамт суралцаж байсан дотуур байранд амьдарч байсан найз нь итгэгч биш байжээ.Тэр нэг өдөр ирж нэгэн телевизийн нэвтрүүлэгийг үзлээ. Чи ч гэсэн үз гэж санал болгожээ.Яагаад тэгснийг нь мэдэхгүй ч тэр маргааш өдөр нь тэр нэвтрүүлгийг үзжээ.
Цуглааны пастор Жорж Бэндован телевизээр сургаал зааж байв.Р.Жентрид тэр сургаал анхааралыг нь татсан учир цуглааны хариуцагчаас ном авч уншжээ.Тэгж байтал Бэндован пастор Жентригийн амьдардаг газарт ирж,3 -н долоо хоног үргэлжлэх цугларалтад оролцох болжээ.
Тэр цуглартын үеэр Бурханы тухай 6-н хоногийн бүтээлт,Эш үзүүллэг зэргийг сонсжээ.
Шинжлэх ухаанч тэрээр Бэндован пастортой ярилцжээ.
10-н Хуулийн 4-дэх хууль,тэгээд Илчлэлт 14-р бүлэгт бичигдсэн бүтээлийн талаар ярьж Жентри нь Бүтээлд итгэдэг гэхдээ өөрөө бол удаан хугацааны туршид бүтээгдсэн гэж итгэдэг хэмээжээ.
(3)Итгэл болон хичээлийн зөрчилдөөн
Тэрээр амралтын өдрийн талаар Үгийг сурч ,Библийн 6-н өдрийн бүтээлт болон ШУ-ны мэдлэгийн хооронд зай байгааг мэджээ.Гэнэтийн бүтээлт үү Гэп онол уу гэх зөрчилдөөн үүсжээ.Тэрээр бүх мөргөлд оролцож ,Библийн тухай судалсан ч шуудхан итгэлээ өгөхгүй байв.Бүтээлийн тухай үнэмшил байхгүй болохоор тэр юм.Түүний эхнэр Үгийг сонсож итгэлээ илчилж цуглаанд явж эхэлжээ.
Гэвч энэхүү учрал болон Библи судлал нь түүнд эргэлтийг авчирчээ.Тэр Батлан Хамгаалах байгууллагад ажиллаж байхдаа ямар зэвсэг бүтээх вэ гэдэг нь сонирхол байсан болохоос биш хүн алахын тулд зэвсгийг бүтээхэд хүчээ өгмөөргүй байв.
Тэр Библийг судалж мэргэжлээ сольжээ.Тэр ажлаасаа гарч Дээд сургуульд хичээл заадаг болов.Гэвч бүтээгчийн онол ба эволюцийн онол гэх хоёр ойлголтыг хамт авч явахад хэцүү байв.Зөрчилдөөн нь байсаар байв.
Зарим итгэгчид Дэлхий хэдэн тэрбум жилийн өмнө бүтээгдсэн,яаж бүтээгдсэнд нь битий анхаар гэж байв.”Зүгээр л итгэ”гэж байжээ.
Яг харахад бол ШУ-ны талын баталгаа нь Дэлхий 6-н өдөрт биш хэдэн тэбум жил гаруйн өмнө үүссэн гэдэг нь эволюцийн онол юм.Эхлэлийн бүтээлд нийцэхгүй гэсэн үг юм.
Тэгээд эхнэр нөхөр хоёр Библийг илүү ШУ-ны талаас нь судалж болохгүй юм байх даа гэж бодов.Тэгэхэд,Есүс Назарыг 4-н өдрийн дотор дахин амьлуулдаг нь Бүтээгч Бурханы эрх мэдлийг баталсаныг мэджээ.Үүнийг итгэлээрээ харжээ.Тэгвэл заавал Дэлхийг бүтээсэн Бурханы үлдээсэн эрх мэдэл нь байгальд тодорхойгоор баталгаануудыг үлдээсэн хэмээн итгэжээ.
Тэрээр Бүтээгч Бурхан заавал ШУ-ны баталгааг өгнө гэдэгт итгэж өөрийгөө зориулж байв.Түүнээс хойш тэрээр Жоржиа Тек-т судалгаа хийж диплом бичих болжээ.
(4)Жоржиа Тек-т Бүтээх ШУ(Creation Science)-аар Докторын зэрэг авав.
Жоржиа Тек-т Докторын зэрэг авахын тулд дипломын хамгаалалт хийх болж,сэдвийн тухай профессортойгоо ярилцах болжээ.Тэрээр итгэгч учир “агшин зуурын бүтээлт”гэх сэдвийг сонгожээ.
Гэтэл профессор нь “Тийм сэдэвээр диплом хамгаалах боломжгүй”гэж хэлжээ.Яагаад гэвэл олон хүмүүс Бүтээгчийн онолын талаар ШУ-н талаас диплом хамгаалах гэсэн боловч чадаагүй юм.(Жентри-г ч мөн тэгэх байх гэж профессор нь бодсон байжээ) Хэрвээ бичсэн ч гэсэн эволюцийн онолын гаргаж буй нотолгоонууд дэндүү их байдаг учир эсэргүүцэл,няцаалтад тулгарна гэж хэлжээ.
Мөн тийм сэдвээр судалгаа явуулсан ч ‘агшин зуурын бүтээлтийн ШУ-ны баталгаа’-г олох маш хэцүү байх болно гэв
Түүний хэлсэн үг нь яах аргагүй үнэн байв.Олон Христ итгэгчдийн чадаагүй зүйл бөгөөд тийм сэдвээр диплом хамгаална гэвэл боловсролын салбараас үнэлэмж авахааргүй , хүлээн зөвшөөрөгдөхгүй байх нь тухайн үеийн байдал байв.
Гэвч тэр Ариун Сүнс түүний профессор нь болно гэдэгт итгэж байв.
Тэгээд бичихээр болжээ.
Яасан бол?
ШУ-ны талын баримтыг олсон болов уу?
Зэрэглэл хүртсэн болов уу?
(5)Үнэхээр жижиг,гэвч хэн ч үгүйсгэх аргагүй агшин зуурын бүтээлийн баталгаа
Зэрэглэл хүртээд төдийгүй,Түүний бичлэг нь найчуре,сайанс г.м 3-н том ШУ-ны сэтгүүлд нийтлэгдсэн ба мэргэжлийн ШУ-ны баримтад бичигджээ.
Илүү гайхмаар зүйл нь түүний ШУ-ны нийтлэлийг хэн ч үгүйсгэж чадаагүй юм
Эволюцийн ойлголтод тулгуурладаг алдартай төлөөлөгчид ба эрдэмтэд алмайрч гайхширчээ
Түүний бичлэгийн ашигласан ном хэвлэгддэг ба гарчиг нь Буш ерөнхийлөгчөөс эрдэмтэн хэмээх медалийг хүртсэн эволюцыг дэмждэг хүмүүсийн нэг болох Даллимп доктор гайхширч полонийн гэрэлт цагиргуудыг харж “it’s tiny mistery”гэж хэлснээс авчээ.Тэр хүмүүсийн онолоор бол тайлбарлах боломжгүй бөгөөд онолыг нь тэр чигээр нь няцаах хүчтэй,мөн үгүйсгэх аргагүй агшин зуурын бүтээлтийн баримт нь болохоор “mistery”гэжээ.
Ертөнц бүтээгдсэнээс хойш,Түүний үл үзэгдэх чанарууд,Түүний мөнх хүч ба бурханлаг төрх нь бүтээгдсэн зүйлсээр дамжуулан ойлгогдон,илэрхий харагдаж байгаа.Иймээс тэдэнд шалтаг байхгүй.(Ром1:20)
Түүний олсон одоо Бурханы Үгэнд тулгуурласан бүтээлийн баримтын үзэцгээх үү?
2.Полони цацраг идэвхит гэрэлт цагирагууд

(1)Эволюцийн ойлголт
Огторгуй яаж бий болсон бол?
Огторгуйн цаад талд тасралтгүй бий болох агшинууд үргэлжилж Дэлхий мөн энэ үйл явдлаас бий болсон юм болов уу?
Дэлхийд орших бүхий л бодис ба хүн төсөөлхийн аргагүй эрт дээр үед байх зүйлээс үүссэн гэж үү?
200-гаад тэрбум жилийн өмнө,
Огторгуй бий болоход
Эртний бодисуудаас үүссэн(?).


Маш том одоос цөмийн шаталт зогсож,
Анхны ододийн дэлбэрэлтээс шороо тоос огторгуй даяар цацагджээ.
Үүний үр дүнд таталцах хүчний агшилт явагдаж нарны аймаг бий болжээ.
Од хоорондын хий болон шороонууд бий болж эртний нарууд , ойр хавьд нь эртний гаригууд үүсчээ.
Тэгээд голд нь нар гэрэлтэж эхлэнэ.
Дэлхий нь 4,5гаруй тэрбум жилийн өмнө төрх нь өөрчлөгдсөөр ирсэн.


Халуун дэлхийн гадарга нь аажимдаа хөрж хатсан(?)
Үнэхээр тийм гэж үү?
Эволюцийн огторгуйн үүсэл нь тоолшгүй их цагийг тогтоожээ.Тэгээд төсөөлхийн аргагүй нягтшралтай одуудыг илэрхийлдэг.Тэгээд тэр нь дэлбэрсэн гэж хэлдэг.Тэгээд нарны аймагт ч гэсэн одуудын бодисууд холилдож бий болсон гэдэг.Нарны аймгийн төв болох нар бий болж нарны аймгийн гаригууд бий болон Дэлхий ч мөн бий болсон.


4,5тэрбум жилийн өмнө бий болсон Дэлхий мөн халуун хайлмагаас хөрж одоогийн дэлхийн байгаль орчин бий болсон гэж үү?

Үнэхээр тийм юм болов уу?
[]4,5тэрбум жилийн өмнө халуун хайлмаг хөрсөн гэж үү?
(2)Эволюцийн онолийн эсрэг төгс няцаалт,үгүйсгэх аргагүй гэнэтийн бүтээлийн баримт
Роберт Жентри нь Физикч учир цацрагт туяа гм-ийн тухай судалжээ.
Тэрээр АНУ-ын алдартай Калифорний үндэсний цэцэрлэгт хүрээлэн болох Ёсемити(Yosemite National Park)-ын Эл капитан(El Capitan)-нд болон Рошимуре уулын паек пик(Mt.Rushmore,Pike’s Peak)-ээс ч мөн боржин чулууг авчээ.Тэгээд үүнтэй ойролцоо боржин чулуунуудыг олон улс орноос авсан байна.

[]Ёсемити үндэсний цэцэрлэгт хүрээлэн
Ёсемити хүрхрээний үүсэл.
0,5тэрбум жилийн өмнө халуун хайлмаг хөрч боржин чулуунууд үүсчээ.Түүний дараа 3 тэрбум жилийн өмнө хүрхрээ үүсч боржин чулуун хавцалууд үүсчээ.10,000 жилийн өмнө хамгийн сүүлчийн мөстлөг дуусч чулуунууд нурж, байгалийн далан үүсч араар нь 8км бүхий Ёсемити хүрхрээ үүсэж нуур,шигүү ой үүсчээ.1996онд ч гэсэн 80,000 тонн чулуу нурж нууранд унажээ.

[†]Рошмуре уул
Дэлхийн чулуунууд 4,5тэрбум жилийн өмнө бий болж аажимдаа хөрсөн гэж үү?
ШУ-ны талаас үнэхээр тийм юм болов уу?
Эволюцийн онол нь ШУ-ны талын баримт нотолгоог өгөхгүйгээр түүнийгээ тайлбарлаж таамаглалыг бий болгоход олон сүр бадруулсан үг хэрэглэн тэр нь үнэхээр болсон үйл явдал мэт хувирдаг.”байгаль бодож олсон”,”байгаль шалгаруулсан” гэх дүрслэл нь нийцэх ч үгүй,ШУ-ны талын хэллэг биш ч гэсэн тэдгээр хүмүүст хэлэлцээр маргаанд цөөнгүй ашиглагддаг юм.Ойрын үед ил байдлаар бүтээлийн онолыг инээдтэй маргаан гэж ярьдаг Личард Докинс ч адил юм.Олон няцаалт болон баталгаанууд байсаар байтал тэдгээр хүмүүс нь өөрсдийн ичгүүртэй байдалд орохгүйн тулд нүдээ аньж зугтдаг юм.Тэгээд амарханаар өөрсдийн эволюцийн онолд чихэн хийж уран яруу дүрслэлийг оруулан түүндээ итгэдэг.Үнэхээр амархан юм.
Ертөнцийн үүсэлийн талаар ШУ-ны талын баталгаануудыг шинжилж үзвэл аль нь инээдтэй байх болд оо?
Тиймээс Роберт Жентри маш олон боржин чулуунуудын sample-ийг олдворлож дэлхийн гэнэтийн бүтээлийн баталгааг олжээ.
Ёсемити эл кэпитан оргилийн боржин чулуу-Хаана ч гэсэн Бурханы үгийн дагуу ертөнц гэнэт бүтээгдсэн гэх баталгааг олж болно.
Боржин чулуугийн хар гялтагнуур(Black Mica)-ыг нимгэн зүсэж тэр гадаргууг нь цацраг идэвхийг ажиглаж болдог микроскопоор ажиглавал гэнэтийн бүтээлийн баталгааг олж болно.
Найчуре сэтгүүлд гарсан полони 214,218-ын гэрэлт цагиргууд
Сумаар заасан хэсэг нь полони 214-ын цацраг идэвхит цагиргууд юм.Хамгийн гадна талд нь байна.
Тэдгээр хүмүүсийн санамсаргүй болон таамаглал,тайлбарууд(хэдэн тэр бум жил гэх хугацаа)-нь түүний ил тод ШУ-ны талын баталгааны тухай тайлбарыг “яаж ч” хийж чадаагүй юм.
Түүний ШУ-ны талын баталгааг тайлбарлаж чадах зүйл нь Бурхан үгээрээ Дэлхийг бүтээсэн гэхээс өөр тайлбар байхгүй юм. Халлелүяа !
Тэгээд илүү ивээлтэй нь, түүний ийм зүтгэл,золиосын үр жимсүүд нь хэдэн жилийн дараа “сармагчиний шүүх хурал”гэж дуудагдах болжээ.Шүүх хурал 1981онд Алкансас-д болсон Бүтээлийн онол болон Эволюцийн онолын шүүх хуралд бүтээлийн онолын хамгийн хүчтэй нотолгоогоор хэрэглэгджээ.Амен!
Алкансас дах Бүтээлийн онол ба Эволюцийн онолын шүүх хурал
-Бурхан өөрийн амьдралаа төгс үнэн дээр тулгуурлахыг хүсдэг хүнийг хэрэглэдэг.
(3)Полони цацраг идэвхит гэрэлт цагираг(Polonium Halos)
Эхлээд гэрэлт цагираг гэж юу болохыг тайлбарлаж өгье.
Гэрэлт цагираг нь дугуй хэлбэрээр үүсэх гэрлийн нөлөөг дүрслэн дууддаг нэр юм.
Сарны туяа,нарны туяаны бүрхүүл хэсэг.Энэ нь нэгэн төрлийн гэрэлт цагираг гэж дуудаж болно.
Ийм гэрэлт цагиргууд нь цацраг идэвхийн үйл ажилгаанаас чулуунд үүсдэг.
Гэвч энэ нь маш онцгой үед л үүсдэг.
Цацраг идэвхит үлдэгдэл нь тухайн чулуу нь шингэн төлөвт байсан тохиолдолд үүсэх боломжгүй байдаг.Гэнэт үүсээд алга болдог учраас юм.Тиймээс Полони мэтийн цацраг идэвхит бодис боржин чулуу дотор үлдэгдэлээ үлдээсэн гэдэг нь тэр чулуу нь үүсэх дээ л хатуу төлөвтэй байсаныг хэлдэг.
Тэр үлдэгдэл нь дугуй хэлбэртэй учраас гэрэлт цагираг(Halo)гэж дууддаг ба Жентри ийм гэрэлт цагиргуудыг харж цацраг идэвхийн нөлөөний мөн чанараас шалтгаалан хэмжээ нь өөрчлөгддөг учир ямар цацраг идэвхит гэдгийг нь мэдэж болно гэжээ.
Гэрэлт цацраг үүсэхийн тулд 2 шаардлагыг хангах хэрэгтэй байдаг.
1.эгэл бөөмөн цацраг идэвхит бодис нь үлдэгдэлээ үлдээхээс өмнө царцаж буй чулуунд агуулагдсан байх ёстой.
2.Бүх цацраг нь гарч дуусахаас өмнө чулуу царцаж талст болох ёстой.
Гэрэлт цагиргийн хэмжээнээс хамаарч цацрагийн төрлийг мөн мэдэж болно.
Тэгэхэд мөн асуудал нь энэ юм!
Энэ нь хагаслагдах үе юм(half-times).
Нэгэн дан бодис эхэнд байснаасаа хагасаар багасах хугацааг хагаслагдах үе гэдэг.
Никотинийн хагаслагдах үе нь 60мин,Cancer killer ген болох p53-ийн хагаслагдах үе нь 20мин орчим юм.
Харин,энэ боржин чулуугийн хар гялтагнуурт гэрэлт цагиргаа үлдээсэн полонийн хагаслагдах үе нь хэд болоо? Битгий гайхаарай !
Полони 218-ийн хагаслагдах үе нь 3мин юм.
Өөр өөр хэлбэл полони218 нь гарч дуусахад 30-минийн дотор чулуу заавал царцаж талст болон дуусах ёстой гэсэн үг юм.
Тэгвэл Ёсемити цэцэрлэгт хүрээлэнгийн мөн бидний эргэн тойрон дахь боржин чулуунууд эволюцийн эрдэмтэдийн хэлдгээр,5тэрбум жил эсвэл түүнээс ч өмнө бий болж “аа-ж-маар” царцсан бол полони218-ын үлдэгдэл болох гэрэлт цагираг үлдэх боломжгүй юм !
Дахиад нэг алхам урагшлах уу?
“полони214”-ийн хагаслагдах үе хэд бол?
0,000164сек юм.
Энэ хугацаа нь өөрөөр хэлбэл “гэнэт” гэсэн үг юм.
Дахин хэлбэл, тэр чулуунуудад полони214 цацраг идэвхит гэрэлт цагираг оршиж байна гэдэг нь тэр чулуунууд хайлш эсвэл шингэн төлөвөөс аажимдаа хөрсөн биш,’гэнэт’ талс болж,хатуу төлөвт орж биет болон байх ёстой гэсэн үг юм.
Бид бүхэн энэ ертөнцийг Бурхан Үгээ хэлэх үед Үгийн дагуу гэнэт бий болсон гэдгийг өчихөөс өөр аргагүй юм.
Дуулал33:6,9
6 ЭЗЭНий үгээр тэнгэрүүд,Амных нь амьсгалаар тэдгээрийн бүх эрхэс бүтээгдсэн
9 Учир нь Түүнийг айлдахад тэр нь биелсэн.Түүнийг тушаасанд тэр нь бат бэх болсон
Ингэж богинохон хугацаанд хүний төвшнөөс давжээ.
Энэ нээлт буюу ШУ-ны талын баталгаа нь Христ итгэлт хүмүүсийн хувьд ихээхэн сэргэлт болж,Эволюци онолчдын хувьд буланд шахагдсан мэт болжээ.
Түүний гэнэтийн бүтээлтийн ШУ-ны талын баталгаануудын талаарх агуулагтай DVD
(4)Хэн ч няцааж чадаагүй гэнэтийн бүтээлийн баталгаа-polonium Halos
ШУ-ны талбарт тасралтгүйгээр батлалт няцаалтууд үргэлжилдэг.Энэ нь ШУ-ны хөгжилийг авчирдаг гол хүчин зүйлс юм.Аливаа нэгэн ШУ-ны онол нь дунд сургуульд сурж байхаасаа өөрчлөгдсөн байдаг.Үүгээр мэргэжилээ болгосон хүмүүс ажилаа болгосон байдаг учир,эсвэл дайны талбар мэт адилхан ШУ-ны хооронд тэмцэлдэж шүүмжлэлүүд байх нь мэдээжийн хэрэг юм.
ШУ-ны онолын үе гэгддэг Эволюцийн онолын ертөнцөөс Роберт Жентри-н энэ гайхалтай гэнэтийн бүтээлтийн баталгаануудад яаж эсэргүүцэл,шүүмжлэл,няцаалтад тулгарсан бол?
Яаж ч няцаагдаагүй. Халлелүяа !
Библийн Үгийн дагуух энэ баталгаа нь Бурханы төгс гэгдэх баталгаа болсон юм.
Дурьдахад, Брент Далримпл(G.Brent Dalrymple)гэх газарзүйч эволюци онолыг дэмжигч эрдэмтдийн нэг юм.Тэрээр 2005онд ШУ-нд оруулсан зүтгэлээр Буш ерөнхийлөгчөөс улсын эрдэмтэн медалийг авчээ.(National Medal of Science)
G.Brent Dalrymple ШУ-ч,эрдэмтэн медаль авч байгаа нь
Тэрээр Жентригийн энэ дипломын ажлыг уншаад их балмагджээ.Тэрээр олон номноос Дэлхийн нас 4,5тэрбум жил гэж олон тайлбарыг хийсээр иржээ.Гэвч энэ дипломын ажлын тухай ШУ-ны талын олдворуудыг албаар өөрийн номууд дээрээ бичээгүй ажээ.2 онол нь хоорондоо нийцэхгүй байв.Роберт Жентригийн гэнэтийн бүтээлийн онолын баталгаа бичигдвэл түүний бичсэн 100-н үгээс хамаарч 4,5тэрбум,4,5тэрбум,4,5тэрбум...гэж бичсэн зүйлүүд нь нэг хоромын дотор нурах учраас юм.
Гэвч тэрээр Робертийн талаарх бүтээлтийн баталгааг номондоо бичээгүй.
SOS!but...
Балмагдсан эрдэмтэн Далримпл түүний 30,000 гаруй эволюци онолч эрдэмтэн нөхөддөө “энэ жижиг гайхамшиг”-ийн талаар няцаах аргуудыг боловсруулж өгнө үү хэмээн тусламж хүсчээ.
“Dear fellow AGU member,...”хэмээн эхэлж байгаа түүний тусламж хүссэн захидал яаж хариулагдсан болоо?
Хэн ч хариу өгч чадаагүй юм !
Polonium Halos нь хэн ч няцааж чадахааргүй Бүтээлийн баталгаа юм.
“Бүтээлийн хурууны хээ”(Fingerprints of Creation)
Хурууны хээ нь хүнд л байдаг.Тэр хурууны хээ нь давтагдашгүй юм.Полони гэрэлт цагирагууд(Polonium Halos) нь Бүтээгч Их ЭЗЭНий хурууны хээ юм.
Эволюцлаг бодолд маш том саад(obstacle) тулгарчээ.
Энэ гэрэлт цагираг нь дэлхийн аль ч хэсгээс боржин чулуунуудаас олддог.
Radioactive halos are in black mica specks in granite rock.
(5)Карл Попперийн давтагдах байдлын сэтгэлээний өөрчлөлт
Карл Поппер нь алдартай ШУ-ны гүн ухаанч юм.Түүний сэтгэлгээг ашиглая.
“хун бол цагаан өнгөтэй” гэсэн тогтоц сэтгэлгээ бий.
Олон эрдэмтэд ШУ-ны ололтоор “цагаан хун”-г олсоор байгаа олсоор ч байх болно.
Гэвч доорх зургаас харж байгаа шиг “хар хун” олдвол энэ сэтгэлгээ яах ёстой вэ?
-Тиймээ,худал сэтгэлгээ болж, засагдах эсвэл устгагдах ёстой юм.
Карл Поппер,хар хун гэж байдаг бол “хун бүр цагаан өнгөтэй”гэх сэтгэлгээ нь буруу сэтгэлгээ буюу алдаатай сэтгэлгээ бөгөөд засагдах ёстой эсвэл устгагдах ёстой.
Эволюцийн онол нь дүрслэн бодохыг ашиглан мөн хязгаартай хэмээгддэг ШУ-ны баталгааны талаарх нэмэлт тайлбар оруулж хууралтаар дамжуулж хун бүр цагаан(4.5тэрбум..4,5тэрбум,,,4,5тэрбум,,,)-ыг давтан хэлсээр байвч,хэн ч няцааж чадахааргүй ШУ-ны баталгаа гарч иржээ.Вакуум орчинд харагддаг биш,үнэхээр ховор биш,хэн ч харж чадахаар бүх дэлхий даяарх чулуу дотор Бурхан бүтээлдээ хээгээ үлдээжээ.
ХЭН ЗОРИГТОЙ ХҮН БЭ?
Элч Паул нь амьдралаа зориулж байсан Иудейн шашнаас Христ итгэлд амиа зориулжээ.
Хоёул адилхан мэт боловч,үзэл бодол зэрэг нь адилгүй шашин юм.
Хэн зоригтой бэ?
Киел Кегул ийнхүү хэлжээ.
“Хэрэв чи шударга хүн бол би чиний тал!”
“Үнэнд баригдахгүйгээр,Үнэнийг мэдэх аргагүй юм!”
Ертөнц бүтээгдсэнээс хойш,Түүний үл үзэгдэх чанарууд,Түүний мөнх хүч ба бурханлаг төрх нь бүтээгдсэн зүйлсээр дамжуулан ойлгогдон,илэрхий харагдаж байгаа.Иймээс тэдэнд шалтаг байхгүй.(Ром1:20)
Тэр –Би та нарт хэлье.Хэрэв тэд дуугаа хураавал,чулуунууд хашхирна шүү гэв.(Лук19:40)
(6)Тийм бол чухал авч үзэх асуудал байна.
Хүний авах ямар ч алдар байхгүй.-Бүх алдрыг Бурханд өргөх ёстой.Есүс тэгсэн юм.Бүхий л зүйл Бурханы ивээл ба ерөөл юм.Хүний хийсэн юм нэг ч байхгүй!.Алдрын гэрэл болох гэрэлт цагиргуудыг хүнд өгч болохгүй.Энэ нь буруу урсгалийн дээрх зурган дээрх дүрслэлүүд орох юм.Зөвхөн Бурханд л алдрыг өргөх ёстой.
ЭЗЭН-ийг хайрлаж,Бурханы төгс төгөлдөр байдлыг итгэлээрээ өчдөг бүх Христ итгэлт ахан дүүсдээ хэлье.
Бидний амьдарч буй энэ ертөнц Үгийн дагуу бүтээгдсэн бол,Бичмэлийн дагуу Бурхан 6 өдрийн туршид ертөнцийг бүтээсэн бол,тэгээд ЭЗЭН нь болох Бурхан түүний эрх мэдэл чадлын дагуу 7 дахь өдрийг амралтын өдөр болгон ариун болгосон бол(Эхлэл2:3,Египет20:8-11,Илчлэлт14:6)
Бүтээл нь болох хүн Түүний Үгийн дагуу амралтын өдрийг дагах ёстой биш гэж үү?

Хар өнгийн хун байгаа атал одоог хүртэл хун бүр цагаан өнгөтэй гэж хэлдэг эволюцийн онолыг бид эсэргүүцдэг.
Төгс ЭЗЭН өөрийн баталгаагаа Өөрийнхөө хээгээ дэлхий даяарх чулуу бүхэнд сийлжээ.
Амен хэмээн дуулгавартайгаар хариулна уу. Энэ нь Түүний үр хүүхдүүхдийн хэлэх үг юм.
Амен !