Search This Blog

Thursday, June 14, 2012

'үлдэгдэл' эрхтэн : тэдгээрүүд юуг баталдаг вэ?(1)

‘Үлдэгдэл’ эрхтэн : тэдгээрүүд юуг батладаг вэ?
Don Batten & J.Sarfati
Нэгт, аливаа нэг эрхтэн зарчимын хувьд ямар ч хэрэггүй болох гэдэг нь хүлээн зөвшөөрөгдөх боломжгүй юм.Учир нь гэвэл,ирээдүйд ямар нэгэн онцлог шинжтэй болох нь судлагдах боломжтой учраас юм.Ямар ч хэрэггүй гэх үлдэгдэл эрхтэнүүд хэмээн тодорхойлогдож байсан 100 гаруй эрхтэнүүд нь одоо бол хэрэгтэй эрхтэн гэдэг нь батлагдсан байна.
Хоёрт, үлдэгдэл эрхтэн гэгддэг эрхтэнүүд цаашид ямар ч ажиллагаагүй ч гэсэн,тэр нь хувьсал(evolution) биш,шилжилт(devolution)-ийг батлана.Бүтээлийн загвар нь төгс бүтээлтээс бууралтыг зөвшөөрдөг.Гэвч органик биш бөөмсүүд өөрчлөгдөн хүн болсон гэх хувьсалийн загвар нь анхан шатны эрхтэнүүд(nascent organs),өөр өөр хэлбэл нарийн төвөгтэй байдал нь нэмэгдэх явцын эрхтэнүүд олдохыг шаардаж байдаг.
Нисэж чаддаггүй шувууны далавч
Тэмээн хяруул,эмү(emus) гэх мэт шувууны далавч нь багадаа гэхэд 3-н зүйлд ашиглагддаг.
А)Тэдгээр нь нэгэн үед нисэж чаддаг байсан илүү жижиг шувуунаас индукчлагдсан байх боломжтой байсан.Энэ нь бүтээлийн онол чиглэлийн загварт боломжтой юм.Ямар нэгэн онцлогоо алдах нь байгалийн үе шатын хувьд харьчангуй амархан юм.Харин шинэ шинж тэмдэг олох нь,өөр өөр хэлбэл шинэ ДНХ-ийн мэдээллийг олох нь байгалийн үе шатын хувьд боломжгүй юм.
Б)Өөр ажиллагааг хийхийн тулд байж болно.Нисэж чаддаггүй шувуунуудад далавчын хэд хэдэн боломжит ажиллагаа нь,гүйхэд тэнцэрийг барихад,халуун үед хөргөхөд,хүйтэн үед дулаацахад,унах үед цээж хэсэгээ хамгаалахад,үржих үед,дайсаныг айлгах(өөр амьтад үр төлрүү нь ойртох үед амаа ангайлган далавчаа дэвж айлган ойртдог.),үр төлөө амараах зэрэг онцлогт ажиллагааг үзүүлдэг.Хэрэв давалч хэрэггүй юм бол,яагаад далавчыг хөдлөгддөг булчингууд нь ажиллдаг юм бэ?
В)Тэр нь Бүтээгчийн ‘хэмнэлттэй загвар(design economy)’-ын үр дүн байж болно.Жишээлбэл,хүн машиныг бүтээхэд үүнийг ашигладаг.машины бүхий л загвар нь хэрэглэхгүй ч гэсэн хөргөгч,поворстиоринг гэхмэт хэсгүүдийг агуулж байдаг.Үүнтэй адил нэг л загвар дээр агуулагдах ч адилхан цахилгааны шугам төхөөрөмжыг хэрэглэдэг тохиолдол бий.Бүх төрлийн шувууны тухай адил үүсэлийн загвар нь хэрэглэгдсэн бол,бүх шувуу далавчтай байх юм.
Гахайн газарт хүрдэггүй 2 ширхэг хуруу
Энэ нь богинохон хуруу нь өөрийнхөө чадалыг алдсан гэдгийг илэрхийлж байгаа юу? Үүнийг хэн ч батлаж чадахгүй.Гахайнууд нь өөрийнхөө биеийг сэрүүцүүлэхийн тулд маш их хугацааг ус эсвэл шавар дотор өнгөрөөдөг.Энэ үед тэр хуруунууд нь шавар дотор алхах үед илүү хялбар болгоход ашиглагдах байх(Ачааны тэрэгт хүнд ачаа ачих үеийг бодож туслах дугуйнуудыг авч явдагтай адил).Эсвэл уг хуруунуудад байгаа булчингууд нь гахайн хөлөнд илүү хүч оруулж байж болно.
Яагаад туулай өөрийн өтгөнийг идэх хэрэгтэй байх хүртэл муу боловсоруулах эрхтэнтэй байдаг вэ?
Энэ нь ямар ч ор үндэсгүй санаа юм.Дэлхийд хамгийн амжилттай амьталийн нэг нь туулай байх ёстой юм!туулайны амьдрах хэлбэр нь маш хэмнэлттэй болохоор юм.Гэхдээ хүмүүсийн хувьд л өөрийн өтгөнийг иддэг болохоор шижигийн байж болох юм.Гэвч тэр нь туулайн хувьд маш ашиггүй явдал гэх нь утгагүй асуудал юм.Үнэхээр туулай нь вактерийг ашигладаг олгой(cecum)гэж дууддаг онцгой уут бүдүүн гэдэсний эхлэл хэсэгт байрладаг.Үхэр,хоньтой адил гувруу доторх бактерууд нь хоол шингээлтэд нь тусладагтай адил,эдгээр бактерууд нь тусладаг.Туулай нь хоёр төрлийн өтгөнийг гаргадаг.Нэг нь хатуу, нөгөөдөх нь гувруунаас гардаг онцгой зөөлөн өтгөн байдаг.Гарсан өтгөнийг идсэнээр гүзээнд байсан бактерийн улмаас үүссэн тэжээлээс илүү их хэмжээний тэжээлийг идэж байгаатай адил болох юм.Өөрөөр хэлбэл, туулайн ийм чадвар нь туулайн бүтээлийн нэгэн бүтэц гэсэн үг юм.Энэ нь өөрийн чадвараа алдсан боловсруулах эрхтэнтэй учраас,туулай өөрөө тэгэж сурсан биш юм.Энэ нь янз бүрийн загварын нэг бөгөөд,энэ нь хувьсал биш,бүтээлтийг илтгэдэг.
Хөлгүй гүрвэл
Хөлгүй гүрвэл нь угаас бүтээгдсэн төрлөөс үүсэлтэй байж болох бөгөөд,тийм бүтэц нь үүнтэй холбогдож болох юм.Аливаа бүтцийн ‘алдалт(loss of a structure)’нь,шинэ бүтцийн үүсэх механизмыг олох ёстой(алдагдах механизм биш) хувьсалийн онолчдод ямар ч тайвшралыг өгөхгүй.Тэгээд ийм механизм нь ‘амёбоос хүн хүртэл’гэх хувьсалийг тайлбарлаж чадахгүй юм.Эхлэл 3:14 нь могойнууд нэгэн үед хөлтэй байсныг илэрхийлж байдаг.Броун(Brown) нь CRSQ 26:54-аас том гүрвэл(monitor lizards) нь могойн анхдагч амьтан байх боломжтой гэжээ.
Дасан зохицох(adaptation),байгалийн шалгарал(natural selection) нь биологийн хувьд үнэн юм.Энэ нь хувьсал биш юм.Байгалийн шалгарал нь зөвхөн бүлгэмдэл эсвэл нэгэн бодьгал доторх(эсвэл популяци) байх удамшилийн мэдээлэл дотор ашиглагддаг.Жишээ нь,хэрэв хэвлээр явагч нь өдний тухай генийг агуулдаггүй бол,байгалийн шалгарал явагдсан ч өдтэй хэвлээр явагч нь бий болох боломжгүй юм.Генийн эрлийзжилт нь угаас байх бүтцийн өөрчлөлт(modify) эсвэл усталт(eliminate)-ыг л үүсгэдэг учраас юм.Тэр нь ямар нэгэн шинэ бүтцийг бүтээж чадахгүй.Хэрэв ямар нэгэн орчинд нэгэн хэвлээр явагч жижиг хөлтэй болоод илүү сайн амьдарч чадах бол,эсвэл хөлгүйгээр илүү сайн амьдрах бол,энэ амьтны төрөлжилт нь байгалийн шалгаралаар бол болно гэсэн үг юм.Энэ нь илүү тодоор хувьсал(evolution) биш шилжилт(devolution)гэж дуудагдах ёстой юм.