Search This Blog

Thursday, June 14, 2012

Байгалийн шалгарал(2)

Байгалийн шалгарал(2)
(Natural selection)
3.Байгалийн шалгарал явагдаагүй гэх нотолгоонууд.
Зүйлийг давсан өөрчлөлтүүд өмнө явагдсан гэх баталгаа хаана ч байхгүй. Хувьсалийн онолын зүгээс өгөх баталгаа нь зөвхөн зүйл доторын(дэд зүйлийн) л олон янз байдал юм.
Хувьсалийн онолчид нь байгалийн шалгарлыг бодитоор явагдсан гэх 2 янзын баталгааг бидэнд өгдөг. Гэвч тэр жишээг судалахад, тэр нь ямар ч эволюцын баталгаа биш байсан гэдгийг мэдсэн юм. Эхнийх нь толботой цагаан эрвээхэй(peppered moth) бөгөөд, 2 дох нь галапагос пинчи шувуу(Galapagos finches) юм.
1)Толботой цагаан эрвээхэй(peppered moth).
Хувьсалийн онолчид нэг зүйл нөгөө зүйлрүү хувирах ‘Байгалийн шалгарал’-ын баталгаагаар илүүхээр толбот цагаан эрвээхэйг ашигладаг. Бүр өмнөх зуунд хувьсалийн онолч болох *Isaac Asimov нь толбот цагаан эрвээхэй нь хамгийн сайн хувьсалийн жишээ хэмээн тунхаглаж байсан байна.
1845оны үед, Англид толбот цагаан эрвээхэй нь ихэвчлэн тод өнгөтэй байдаг байсан байна. Хэсэг нь тод өнгийн далавчтай, хэсэг нь бараан өнгийн далавчтай байв. Эхлээд модны мөчирийн өнгө тод байсан учир бараан өнгийн далавчтай цагаан эрвээхэй нь шувуудад илүү идүүлж байв. Гэвч энэ хоёрын онцлог үргэлжилсэн байна. 1880-аад оны үед модны мөчир хөө тортогоос болж хар болж өөрчлөгдөж эхэлсэн байна. Тэгээд шувууд нүдэнд тусах тод өнгийн цагаан эрвээхэйг идэж эхлэв. Үүний үр дүнд бараан өнгөтэй цагаан эрвээхэйн тоо толгой ихсэв. Гэвч энэ хоёрын онцлог байсаар байв.
За, тэдгээрт юу болов? Нэгт, хоёул өнгө өөр боловч ижил зүйл юм. Нэг зүйл зүйл дотроо өөрчлөгдсөн ч, энэ нь хувьсал биш. Учир нь шинэ зүйл үүсээгүй учраас юм. Тод өнгө ч бараан өнгө ч энэ нь эцэг эхээс улбаална. Хоёрт, бараан өнгийн цагаан эрвээхэй ч байна уу тод өнгийн цагаан эрвээхэй байна уу хоёул ижил үр төл төрүүлнэ. Өөрчлөгдсөн нь зөвхөн дэд зүлйийн нэг нь шувуудын улмаас илүү их идүүлсэнд байна. Хоёр цагаан эрвээхэй нэгэн адил зүйл болох Biston betularia юм. Энэ нь тогтвортой зүйл дотор тоо толгойн өөрчлөлт гэдгээс юуг ч батлахгүй юм.
2)Галапагос пинчи шувуу(Galapagos finches).
*Charles Darwin нь галапагос аралд очих үед, байгалийн шалгарал нэг зүйлээс нөгөө зүйлийг бий болгодог гэх хамгийн сайн нотолгоогоор пинчи шувууг заажээ. Гэвч пинчи шувуудын тухай судалгааны үр дүнд тэдгээр нь пинчи шувуу зүйлийн доторх өөрчлөлт байжээ. Тэдгээрүүд бүгд бараг адил хэмжээ ба өнгөтэй байв. Тэдгээр нь хоорондоо ялгаатай хоолонд дасан зохицжээ. Гэвч тэд бүгд нэгэн зүйл юм.
3)Нохой ба тагтаа(The dog and the pigeon).
Нохой нь өөр зүйлүүдээс илүү их дэд зүйлтэй(100зүйлээс дээш). Гэвч бүх биологичид амарханаар бүгд нэг л зүйл гэж хүлээн зөвшөөрдөг. Тагтаа мөн ямар ч амьтнаас эсвэл шувуудаас илүү янз янзын өнгөтэй дэд зүйлтэй. Гэвч тэд бүгд л нэг зүйл доторын өөрчлөлт гэдэг нь судлагджээ.
4)Ламаркизм(Lamarckianism)
Энэ нь 19-р зууны үеийн өргөнөөр итгэгдэж байсан тодорхой болоогүй онол бөгөөд ‘олдмол онцлог шинжийн удамшил’-ын тухай онол юм. Өнөө үед шүүмжлэх хандлагатай эрдэмтэд хэн ч бай Ламаркизмыг үнэн гэдэггүй. Харин хувьсалын онол үүн дээр суурилжээ. Хэрэв таны хуруу огтлогдсон ч таны үр төл хуруу нь огтлогдсон чигээр төрдөггүй. Яагаад гэвэл тохиолдол(accident) нь удамшдаггүй, ДНХ доторх мэдээлэл удамшдагт юм.