Олгой(appendix)
Олгой нь үлдэгдэл эрхтэн гэж Монголд ч их дуудагддаг эрхтэнүүдийн нэг билээ.Гэвч Олгой нь эд бүтэцийг агуулдаг бөгөөд,гэдэслүү ордог бактерийн хэмжээг зохицуулдаг үүрэгтэй гэж судлагджээ.Энэ нь боловсруулах эрхтний тогтоцооны нөгөө талд байрлах хоолойн мах(tonsils)-ын үйлчлэлтэй адил юм.Хоолойн мах ч гэсэн үлдэгдэл буюу хэрэгцээгүй эрхтэн гэж тодорхойлогдож байсан ч,хоолойн үрэвсэлийн дархлааг ихэсгэдэг гэж судлагджээ.
Халимний сүүж яс(hip bones)
Энэ яснууд нь халимийг хуурай газрын амьтнаас хувсагдсан гэж тайлбарлагдсаар ирсэн.Гэвч эдгээр нь эрэгчин,эмэгчин халиманд ялгаа гардгийг,Богман,Хувай хоёр шүүмжилжээ.Тэдгээр нь ямар ч хэрэггүй эрхтэнүүд биш,эрэгчинд бэлгийн эрхтний хөвчрөлтөд нөлөөлдөг,эмэгчинд бэлэг эрхтний агшилтанд нөлөөлдөг болох нь судлагдасан байна.
Үүсэх шатны сахалт халим(baleen whales)-ны шүд
Энэ нь сахалт халим шүдэт халимнаас хувьссан болохыг хэлж байгаа хэмээн хувьсалийн онолчид тайлбарладаг.Гэвч төгс байсан сайн систем(шүд) нь устаж,маш өөр систем(сахал)-аар солигдсон гэсэн механизмийг тайлбарлаж чаддаггүй.Өөр,үр хөврөлийн үед шүд нь том эрүү(jaws) нь өөрийн байрлалаа олоход нь тусалдаг үүрэг гүйцэтгэдэг байсан байна.