Search This Blog

Thursday, June 14, 2012

Неандерталь хүн тэр үнэхээр сармагчин хүн хоёрын завсарын амьтан уу?

Неандерталь хүний ДНХ-ийн талаарх үнэн
(The Truth About Neanderthal DNA)
Бурхан газрын цээжээр амьдруулахаар нэгнээс хүмүүн төрөлхтний үндэстэн бүрийг бүтээж,товлосон цаг хугацаа болон тэдний нутаглах хил хязгаарыг тогтоосон нь’(Үйлс 17:26)
1997онд эрдэмтэд Неандерталь хүний хөлний яснаас Митохондри ДНХ-г авчээ.Үүнийг орчин үеийн хүний Митохондри ДНХ-тэй харьцуулсаны үр дүнд неандерталь хүн нь хүн биш байсан гэдгийг тунхаглажээ.Энэ нь тэдгээрийг илүү тодоор сармагчин-хүний ангилалд хийсэн гэвч бид илүү сайн судлах хэрэгтэй юм.
Неандаерталь хүний яс нь хүний ястай ижилхэн ширхэгтэй байдаг.Тэдгээрийн яснууд нь хүний яснаас ч илүү зузаан бат бөх нь үнэн юм.Тэдгээрийн бие богино,илүү зузаавтар бас хөл болон гар нь их биеээсээ харьцангуй богино байсан юм.
Гэвч ийм ялгаа нь олон Неандертальчуудын амьдарч байсантай адил хүйтэн бүсэд амьдардаг орчин үеийн хүмүүсээс ч олддог шинжүүд юм.Хүйтэн цаг агаарт илүү зузаавтар бие ба илүү богино гар ба хөл нь биеийн дулаан алдалтыг багасгадаг.Илүү дулаавтар бүсэд амьдарч байсан Неандертальчууд илүү урт гар ба хөлтэй байсан.
Бид Неандертальчуудыг үхсэн нэгнийгээ цэцэг эсвэл өөр зүйлүүдийг хамт оршуулсан байдлыг 36 удаагаас ч илүү олсон байдаг.Энэ нь шашинлаг зан үйлийг илэрхийлэх юм.Нэг Неандерталь хүний шарилаас ясаар хийсэн бишгүүр олдсон.Ямар ч амьтан илүү төвөгтэй зүйлийг ашиглаж өөр зүйлийг бүтээж чаддаггүй.Харин Неандертальчууд бүтээсэн байна.Үнэн нь Неандерталь хүний ДНХ нь орчин хүний ангилалын сүүлд байгаад оршино.
Неандерталь хүнийг хамарсан бүх хүмүүсийг Бурхан бүтээсэн. Амьтнаас хүнийг тусгаарлаж өөрийн цорын ганц Хүүгээ илгээж бидний төлөө үхүүлсэн нь Түүний авралыг бид итгэлээр үүрдийн амьдралыг олж чадна.


References: Impact (ICR), 5/00, 'Neanderthals Are Still Human!'
© 2010 Creation Moments • All Rights Reserved •