Их
үерийн дараах багассан хүн төрөлхтний наслалт
Ким
Мён Хёнь
Нэгэн
сурагч Библийг зааж буй багшаасаа асууж гэнэ. “багшаа, Адам 930 жил амьдарсан
гэж Библид байдаг шүү дээ. Энэ үнэн үү? Бас энэ дэлхий 6 өдрийн дотор
бүтээгдсэн гэдэг. Гэвч шинжлэх ухааны хувьд таарахгүй байна. Дэлхий судлал
хичээлийн цаг дээр цацраг идэвхт бодисын цөмийн задрах хугацаагаар цаг тогтоох
аргад дэлхийн нас 4,5 тэрбум настай гэдэг энд дэндүү их ялгаатай юм. Тэгээд
Адам нь эртний хүн үү? Эсүүл харь гаргийн хүн үү?!” ийм үед юу гэж хариулах
хэрэгтэй вэ?
Ийм
үед сурагчдад “Библи угаасаа л шинжлэх ухаанаар тайлбарлагддаг зүйл биш учраас
зүгээр л итгэх ёстой” гэж хариулдаг багш нар байдаг. Хэрэв ингэвэл сурагчдын
Библийн талаарх найдлага болоод сонирхол буурч Эхлэл номын бичиглэлийн тухай
анхаардаггүй болж өсвөр насандаа бүтээлтийн тухай итгэлийн баталгаажилгүй
болдог.
Үнэн
хэрэгтээ Библийг Эхлэлээс уншаад явбал итгэхэд хэцүү бичиглэлүүд байдаг. Түүний
нэг нь Адамаас эхэлсэн урт наслалтууд юм. Адамаас хойш түүний 10 үеийн үр удам
болох Ноаг хүртэл дундаж наслалт 900
гаруй жилээс дээш бөгөөд Адам 930, хамгийн удаан насалсан Метусела 969 жил, Ноа
950 жил насалснаар тэмдэглэжээ. Өнөө үед хамгийн урт насаллаа гэхэд 120 жил
байхад яаж ийм зүйл өнгөрсөн үед болсон байх вэ гэдэг бодол нь Эхлэл номыг уншсан
хүн бүр бодсон байх. Олон хүмүүс энэхүү бичиглэлд итгэж чадаагүйгээсээ болоод
Эхлэлийн бичиглэлийг бодит түүхийн тэмдэглэл биш домог, үлгэр гэж боддог.
Ийм
асуудлыг шийдэхийн тулд бий болсон тайлбрын нэг нь Ноагын үерийн өмнөх нас
тоолох арга нь өнөө үетэй ялгаатай байсан гэсэн санаа юм. Адамаас Ноаг хүртэл
1жилд 10 насалсан хэмээн тооцож, жишээ нь Адам 930 насалсан нь үнэн хэрэгтээ
93жил юм байна гэж бодож болно. Энэ нь байж болхоор тайлбар мэт боловч Библийн
тэмдэглэл нь өнөө үе ба өөр нөхцөлтэй байсан гэж тайлбарллаа ч гэлээ өнөө үетэй
хүчээр тааруулах нь илүү их асуудлыг үүсгэнэ. Адам 93 насалсан гэхэд үүсэх
асуудал нь Кайн Абел хоёрын дараа төрсөн Сет юм. Эхлэл 5-р бүлгийн 3-р ишлэлд
“Адам зуун гучин жил насалж, өөрийнхөө дүртэй адилхан хүү төрүүлж, түүнийг Сет
хэмээн нэрлэв....” гэж тэмдэглэсэн байдаг. Саяны аргаар тайлбарлавал Адам
Сетийг төрүүлсэн нас нь 13настайдаа байх нь.
Өнөө
үед 13 настайдаа хүүхэд гаргах маш хэцүү. Хэрэв Адамын бие нь хэт өсөлттэй
болоод 13 настайдаа хүүхэд төрүүлж болох байсан гэж бодсон ч илүү том асуудал
нь Адамын 4-р удам болох Махалалел юм. Махалалел нь Иаредыг 65 настайдаа
төрүүлсэн гэдэг. Дээрх аргаар бол 6 нас хагастайдаа төрүүлсэн гэж итгэх
хэрэгтэй болох нь. 900 нас бодитой биш байна гээд тиймэрхүү тайлбраар Библийг
ойлгох гэсэн ч бүр бодит биш болгочихдог.
Эхлэлд
гарсан хүний наслалтын өөрчлөлтийг харвал Адамын 10 дах үр удам болох Ноагаас
эхлээд наслалт хурдацтай багасдаг. Ноа 600 настайд дэлхийд их үер болсон гэж
тэмдэглэсэн байдаг. Их үерийн дараа хүмүүсийн наслалт 450 гаруй болоод үерйин
өмнөх үеээс тал хүртэл буурч, Пелегийн үед бас хагасаар(200 гаруй жил)
багасчээ. Түүний дараа ч гэсэн наслалт багассаар байсан бөгөөд Абрам(175),
Исаак(180), Иаков(147),Иосеф(110) тэгээд Египетээс гарсан үед дундаж наслалт(70-80)
нь Мосегийн залбирал(Дуулал 90:10)д гардаг ба энэ нь өнөө үеийн наслалттай
төстэй.
Ноагийн
үеийн их үер(бүтээлтийн дараа 1656онд, одооноос 4500 гаруй жилийн өмнө) нь
наслалт багасах болсон чухал үйл явдал бөгөөд Бурхан анх бүтээсэн дэлхий ба
өнөө үеийн дэлхийг ялгасан түүхэн үйл явдал мөн. Их үерийн дараа том
өөрчлөлтүүдийн нэг нь Эхлэл 1:6-8 ишлэлд тэмдэглэгдсэн огторгуйн(тэнгэр) дээрх
ус юм. Энэ нь өнөө үеийн тэнгэрийн үүл юмуу манан гэхээсээ илүү нүдэнд
үзэгдэхгүй ба гэрлийг нэвтрүүлэх уур байсан байж болно.
Тэнгэр
дээрх ус нь маш чухал зүйл бөгөөд Бурханы бодож олсон өвөрмөц хувцас юм. Үүний эхний
үүрэг нь гэрлийг ялган нэвтрүүлэх юм. Дэлхийд ирж буй гэрэл нь ихэнх нь нарнаас
ирдэг ба энэ нь хүний нүдэнд үзэгддэг үзэгдэх гэрлээс гадна түүнээс хүчтэй хэт
ягаан туяа, X-туяа(X-ray), гамма туяа(огторгуйгаас ирж буй) гэх мэт байна. Ийм
гэрлүүд нь амьд биеийн эсийг устгадаг гэрэл болохынхоо хувьд тэр дундаас хэт
ягаан туяа нь арьсны хөгшрөлтийн шалтгаан болж хүмүүсийн наслалтыг багасгадаг. Үүний
эсрэгээр сул гэрэл болох хэт улаан туяа, хэт холын улаан туяа, макро туяа,
радио долгион зэрэг байдаг ба тэр дундаас хэт холын улаан туяа нь амьд биеийн
бодисын эргэлтийг хэвийн явуулахад ба шинэхэн байдлаа хадгалахад нь нөлөөлдөг. Тиймээс
хэт холын улаан туяаг ногоо, маханд юмуу хоолонд тусгавал удаан хугацааны
туршид шинээрээ хадгалагдаж чаддаг.
Тэгвэл
тэнгэр дээрх ус(уур)ны давхарга дэлхийг хүрээлэн байх үед хүчтэй гэрлүүд энэ
усны молекулын улмаас хаагдаж дэлхийн гадаргууд уурыг нэвтэлдэг сул гэрлүүд
болох хэт улаан туяа, хэт холын туяа зэргээр дүүрэх болно. Нэг үгээр хэлбэл
амьд биед хортой гэрлүүд нь шүүгдэж, амьд биеийн шинэхэн байдлыг хадгалж өгдөг
гэрлүүд дүүрэн нөхцөлд байсан нь Ноагийн их үерийн өмнөх дэлхийн нөхцөл байдал
юм. Ийм нөхцөлд хөгшрөлт үргэлжлэхгүй, бүх амьд бие удаан хугацааны туршид
насалсан байх нь. Тиймээс Ноагийн үер хүртэл дундаж наслалт 900гаас дээш болох
нь боломжтой байж.
Хүмүүс
Эхлэл номын урт наслалтуудын тухай “магадгүй тухайн хүмүүс ихэд залхсан байх.
100 нас болохоосоо өмнө л хөгшрөөд нүүр нь үрчлээсээр дүүрэн үс нь бүгд
уначихсан шүд ч байхгүй нуруу бөгтгөр болоод таяг тулаад 900 жил амьдарсан
гэж...” гэж бодож байж болно. Гэвч энэ нь эндүүрэл юм. Ноагийн үерийн өмнө
хүмүүс хөгшрөхгүйгээр залуу насаа хадгалан бараг мянга гаруй жил амьдарсан байх
нь.
Ингээд
хараад байхад хүн гэдэг амьд бие маш өвөрмөц бөгөөд зохилдсон загвартай байдаг.
Гэвч өнөө үеийн хүмүүс 25 нас хүрээд өсөлт нь зогсож тэр залуу насаа удаан
хадгалж чадалгүйгээр хөгшрөөд эхэлдэг. Энэ нь маш сонин хэрэг.
Гэвч
хүмүүс угаас л залуу насыг эдлэж чадалгүйгээр хөгширч үхэхээр бүтээгдсэн гэдэг
нь хэрхэвч биш. Өнөө үед хүмүүс ингэж хурдан хөгшрөөд өвчин тусч үхэх нь гэмээс
улбаатай. Бурханы бүтээсэн хүний угийн төрх нь мөнх амь ба залуу насын эдлэн
амьдрах юм. Харин өнөө үед гэм нүгэл дунд төрсөн бид генетикийн хувьд ч тэр,
нөхцөл байдлын хувьд ч тэр завхарч муудсан байдалд амьрах болсон учраас угаас
Бурханы бидэнд өгсөн мөнхийн амийг авч чадалгүй богинохон амьдралаа зовлон ба
гуниг дунд өнгөрүүлэх болжээ.
Өнөө
үед бидний амьдарч байгаа дэлхий нь Бурханы анх бүтээсэн дэлхийтэй дэндүү
ялгаатай дэлхий юм. Бурхан анх бүтээсэн дэлхий нь Ноагийн үерийн үед устаж үгүй
болж үүний дараах Ноагаас дахин эхэлсэн хоёр дахь дэлхийд амьдарч байгаа юм. Бид
үерийн өмнө харахад үнэхээр сайхан дэлхийгээ алджээ. Бидний харж буй энэ дэлхий
нь завхралаас нэг өдөр ч болтугай хурдан эдгэрэхийг хүлээж буй юм.
*Нэмж
унших : Did
People Like Adam and Noah Really Live over 900 Years of Age?
http://www.answersingenesis.org/articles/2008/06/04/did-people-live-over-900-years
http://www.answersingenesis.org/articles/2008/06/04/did-people-live-over-900-years