Есүс Бурхан уу?
Хаана ч очсон анхаарлын төвд орчихдог хүнийг харж байсан
уу? Тийм хүмүүс ер бусын онцлог байдлаараа бусдад ондоо гэх мэдрэмжийг
төрүүлдэг. Энэ нь хоёр мянган жилийн өмнөх Есүс Христэд ч хамааралтай юм. Гэвч
Есүсийн үгийг сонссон хүмүүс ердийн хүнлэг чанараас гадна олон чанарт нь
анхаарсан. Есүсийн үгийг сонсож амьдралыг нь харсан хүмүүс Назар хотын Есүст
бусдаас өөр ямар нэг зүйл бий гэж өчихөөр болчихдог.
Есүст хүндэтгэл үзүүлэх алив мэдэл эсвэл онцлог шинж
байдаг гэвэл Тэр Өөрөө юм. Ном бичсэн, цэрэг удирдсан, албан тушаалд
томилогдсон эсвэл баян чинээлэг Нэгэн ч байгаагүй юм. Тосгоноос тосгонд хэдэн
км зайнд алхаж явсан бөгөөд иргэд сонсож байгаа нэгэний зүрх сэтгэлийг хөдөлгөх
үг болон гайхамшигийг үйлдэж байгаад нь гайхдаг байв.
Гэвч Есүсийн агуу болох нь Түүний үгийг сонсож, Түүнийг
харж үзсэн хүмүүст тодоос тод үлджээ. Олон алдартнууд эцэстээ түүхийн номонд
шингэн замхарсан ч Есүс одоо ч гэсэн хэдэн мянган ном, хэдэн мянган мэдээллийн
хэрэгслүүдэд мэтгэлцээний төвд яригдсаар. Эдгээр мэтгэлцээнүүдийн ихэнх нь Есүс
Өөрийнхөө тухай хэлсэн гэнэтийн гэрчлэл, өөрөөр хэлбэл Түүнийг дагагчид болон
дэмжигчид ч алмайртал хэлэх үг төвтэйгөөр өрнөнө.
Есүсийн тухай Ром болон Иудейн эрх мэдэлтнүүд бүгд
аюултай гэж хүлээж авсан нь өөр зүйл бус, Түүний гэрчлэлүүд байв. Хийсэн
гавьяат үйлс юмуу улс төрийн эрх мэдэлгүй байсан авч Есүс гурван жилийн дотор
цаашдын хорин зууны ертөнцийг өөрчилж орхисон юм. Мэдээж өөр ёс суртахууны
ухуулагч юмуу шашны удирдагчид нөлөөлөл байсан ч Назар тосгоноос гаралтай алдар
хүндгүй мужааны Хүүтэй бол харьцуулшгүй.
Есүс юугаараа өөр вэ? зүгээр л агуу гэгээнтэн байсан уу?
эсвэл үүнээс ч илүү Нэгэн үү?
Энэ бол Есүсийг үнэхээр ямар хүн байсанг тодруулах гол
асуултууд юм. Зарим нь Есүсийг ердөө л ёс суртахууны ухуулагч багш, эсвэл
түүхэн дэх агуу шашны удирдагч байсан гэж боддог хүмүүс ч байдаг. Харин үүнээс
ч илүү Нэгэн байсан гэж итгэдэг хүмүүс ч олон байгаа. Христитгэгчид Бурхан
хүний биеэр Өөрөө ертөнцөд ирсэн гэж итгэдэг. Мөн үүнийг нотлох нотолгоонууд ч
бий гэнэ.
Есүсийн амьдрал болон хэлсэн үгийг нь нарийвчлан судалсан
нэгэн болох Кембридж Их Сургуулийн скептик профессор C. S. Луис өөрийн амьдралд
асар их нөлөөлсөн гайхалтай дүгнэлтэд хүрчээ. Тэгвэл үнэхээр Есүс ямар хүн
байв? Олон хүмүүс Есүс бол агуу ёс суртахууны ухуулагч байсан гэж хариулах
байх. Ертөнцөд хамгийн их маргааныг дагуулсан хүнийг илүү гүнзгийн судалж
үзэхийн эхний товчыг Есүс зүгээр л агуу ёс суртахууны ухуулагч багш байсан уу
гэсэн асуултыг тавьж үзье.