Search This Blog

Sunday, September 16, 2012

Дэлхийн хүн ам 7 тэрбумд дэндүү удаж байж хүрсэн


Дэлхийн хүн ам 7 тэрбумд дэндүү удаж байж хүрсэн
(Earth Hit the 7-Billion Mark Too Late)

НҮБ-ийн мэдээлэлээс үзвэл 2011оны 10-сарын 31-нд дэлхийн хүн ам 7 тэрбумд хүржээ. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд дэлхийн хүн ам өсөх  тухай  асуудлыг дэлгэн тавьж байсан. Тэгвэл ийм олон хүн амд хүрэх хүртэл хэр удсан болоо?



Энэ асуултын талаарх хариултаар, хүн амын өсөлтийн тухай хувьслын онолын гаргасан  хариулт нь үлгэрийн мэт хариултыг өгчээ. Хувьслын онолын хувьд хүн төрөлхтний хэдэн зуун сая жилийн урт түүхэнд, хүн ам нь хэдэн зуун сая жил ерөөсөө өсөхгүй байж байгаад, хэдэн мянган жилээс л гэнэт өсч эхэлсэн гэсэн онолд хүрсэн гэсэн байна. 2011оны 7-сарын 29-нд Science сэтгүүлд хүн төрөлхтний статистик мэргэжилтэн Жан Пиере Бокүет Аппел(Jean-Pierre Bocquet-Appel) ийнхүү бичжээ.

          “хүн төрөлхтний өвөг хамгийн багадаа 2сая 400мянган жилийн турш дээрэмчний(foragers) амьдралаар амьдарч байгаад, газар тариалан нь өнөө үеийн(Holocene, 10000жилийн өмнөхөөс одоо үе) эхэнд бараг зэрэг дэлхий даяар 7-8-н газарт үзэгдэж эхэлсэн”

Магадгүй газар тариалан эрхлэх болсон тэр үеэс л эхлэн хүн амын өсөлт боломжтой болсон гэж байна. Гэвч Библи болоод түүхэн баримтуудаас харвал, хүн төрөлхтөн газар тариалан эрхлэж байгаагүй  үе гэж  ерөөсөө байгаагүй юм.

Ийм хувьслын онолын цаг үеийн шугамын асуудал нь “багадаа 2сая 400мянган жилийн турш” хүн амын өсөлт хэрхэвч байж болохгүй гэсэн үг. Бокүет Аппел нь “тариалан эрхэлж эхэлсэн үеийн хүн ам 6сая байсан байх” хэмээн таамаглажээ.[1] Тиймээс, хүн дүрст бич өвгөөс магадгүй хувьссан хос хүмүүс 2сая 400мянган жилийн турш гэх их цаг хугацааны хойно ч гэсэн 6сая хүн амтай хэвээрээ л байсан байх нь. Ийм хүн амын өсөлтийн хувь нь 0,0000009%-иар үнэндээ 0-тэй тэнцүү юм. Гэтэл 2сая 400мянган жилийн турш үнэхээр хүн амын өсөлт байхгүй байсан юм болов уу?

Үүний эсрэгээр, түүхэн баримтаар дундаж хүн амын өсөлтийн хувь бол 0,4% бөгөөд 2%-иас ч илүү өссөн үе байжээ. Бүр жилд 0,1%-ийн аж үйлдвэрийн өмнөх магадласан хүн амын өсөлтийн хувиар Бокүет Аппелийн хүн амын тоо(6сая)-гоос үнэхээр 7,062жилийн дараа өнөөө үеийн 7 тэрбум хүн гэх хүн ам бий болно.[1] Бүтээлийн Шинжлэх Ухааны Судалгааны Газар(ICR)-ын үндэслэгч Хэнри Моррис(Henry Morris) доктор “хүн дэлхийд анх бий болон хэдэн мянган жилийн дараа биш, яагаад хэдэн зуун сая жилийн дараа гэнэт өнөө үед хүн төрөлхтний хүн амын өсөлтийн тэсрэлтийн асуудлыг авч үзэх хэрэгтэй вэ?” гэж асууж байсан.[2]

Бокүет Аппел нь ийм удаан хүн амын өсөлтийн хувиар тайлбарлах оролдлогоор, “төрөлтийн хувийн өсөлт нь нарийн утгаар өвчлөгсдийн тоон өсөлтийн үе араас нь давтагдаж байсан” хэмээжээ. Тэгээд ийм өвчлөгсдийн хувийн бүх шалтгаан нь “Ротовирүс ба корона вирүс” зэрэг “халдварт өвчин” байсан гэнэ.

Гэвч энэ нь илүү боломжгүй асуудлыг л дагуулна. Яагаад тийм өвчнүүд бараг 0-тэй тэнцүү төрөлтийн хувь ба үхлийн хувийн тэнцвэрийг тийм удаан жил хадгалсан байхав? Нийт популяцийн тоо толгой ямар нэгэн цэгт гэнэтээр бүгд үхсэн байж болно шүү дээ? Тэгээд ийм өвчин нь он удаан жилийн турш дагалдаж хүн амын хасалтын нөлөө одоо болхоор гэнэт алга болсон бэ? тодорхойгоор бодит биш болох удаан хүн амын өсөлтийн хувийг авчирсан гэх халдварт өвчний санаа нь хэдэн зуун саяын урт хугацааны талаарх ойлголтоо хадгалахын тулд л хүчээр бий болгосон түр зуурын хаалт байсан бололтой.

Гэвч одоогийн хүн амд ямар нэг нэмэлт үлгэргүйгээр Библийн түүхтэй төгс зохицоно. Өнгөрсөн 400жилийн турш хүн амын статистик судалгааны баримтууд ба бага зэргийн математик үйлдэл, тэгээд байгаль жамаараа өсөлтийн хувийг авч үзэхэд 8-н Ноагийн үерийн амьд үлдэгсдээс 4,500жилийн дараа бараг яг 7тэрбум хүн амд хүрнэ.[3] Энэ нь хүний бүтээсэн хувьслийн онолын түүх үнэн биш, харин Библийн түүх үнэн бөгөөд тодорхой байна гэдгийг батлах хүчтэй баримт болно.



References

1. Bocquet-Appel, J.-P. 2011. When the World's Population Took Off: The Springboard of the Neolithic Demographic Transition. Science. 333 (6042): 560-561.

2. Morris, H. 1984. The Biblical Basis for Modern Science. Grand Rapids, MI: Baker, 416.


3. The formula for logarithmic human world population growth is P = Poert, where P = the current population, Po = the initial population, e = the base of natural logarithms (2.718), r = the average annual population growth rate (0.456% or 0.00456 in the calculator), and t = the time interval from Po to P.



Авсан : ICR News 2011.10.27